| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00303/И |
| Дугаар | 318 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух ******* ******* ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, оршин суух ын /РД:/-ээс
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Т.тэй 2010 онд танилцан гэр бүл болж, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Б. төрсөн. ...2014 оноос эхлэн зан харьцааны хувьд таарч тохирохоо больж тусдаа амьдраад 4 жил болж байна. ...цаашид эвлэрч амьдрах боломжгүй, охиноо аваад өөрийн эх орондоо буцах гэж байгаа тул гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Цаашид эвлэрч амьдрах боломжгүй учраас гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Охиноо эхийнх нь асрамжид байлгана гэв. ҮНДЭСЛЭХ НЬ :
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Т., М.А.******* нар нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдллын гэрлэлтийн бүртгэлийн 018*******т бүртгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Б.г төрүүлж Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан эрх зүйн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдсон.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т зааснаар ОХУ-ын иргэн М.А.*******гийн гэрлэлт цуцлах асуудлыг энэ хуулийг баримтлан шийдвэрлэнэ.
М.А.******* нь Монгол Улсын иргэн Т.гээс хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдраад 4 жил болж байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх сонирхолгүй, эх орондоо буцаж амьдрах болсон үндэслэлээр гэрлэлтийг цуцлуулж, насанд хүрээгүй Б.г өөрийн асрамжид авахаар Монгол Улсын шүүхэд, хариуцагчийн оршин суугаа газрын харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 12.6., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1., 192.1.1., 192.2.-т нийцэж байна.
Гэрлэгчид Гэр бүлиийн тухай хуулийн 14.1.-д зааснаар гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтад маргаагүй. Гэрлэлтийг цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн.
Гэрлэгчид гэрлэлтийг цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон, маргаан байхгүй, цаашид эвлэрч амьдрах сонирхолгүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14.3., 14.5.-д зааснаар гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Б.г эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэрлэгчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй мөн нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Зохигч энэхүү нэхэмжлэлийг харилцан тохиролцож гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн төлсөн тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах шаардлагагүй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5., 192 дугаар зүйлийн 192.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар ын , ОХУ-ын иргэн ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.г эх М.А.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ