Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №0162,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******,

шүүгдэгч К.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ы *******т холбогдох 2016 0108 0571 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, ам бүл 8, Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* 2 дугаар хороо “” ХХК-ний нүүрсний уурхайн дэргэд ээж, эгч, дүү нарын хамтаар амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ы *******.

К.******* нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “" ХХК-ны хашаан дотор байх өөрийн гэртээ төрсөн эгч Б.*******, найз Б. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа, Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан Б.******* нь түүнийг үсдэхэд түүний зүүн шилбэнд нь хутгалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шуүгдэгч К.******* нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “” ХХК-ны хашаан дотор байрлах өөрийн гэртээ төрсөн эгч Б.*******, найз Б. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар найзыгаа өөрт нь мөнгө зээлүүлэлгүй архи авч уулаа гэж уурлахад эгч Б.******* түүнийг элдвээр хэлж доромжлон үснээс нь зулгааж орон дээр толгойг доош дарахад тэнд байсан хутгыг авч хохирогчийн зүүн шилбэнд хутгалж бие махбодид нь зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэний булчингийн тасрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч К.*******ийн шүүхийн хзлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр би таньдаг ахынхаа машинтай нүүрс ачаад гэртээ ирсэн. Манай найз ганц юм уух уу гэхээр нь дэлгүүр орж нэг 2,5 литертэй том пиво авч манайд ирээд эгчтэй гурвуулаа хувааж уусан. Эгч бид хоёрт шөлтэй хоол хийж өгсөн. Би найз охинтойгоо уулзах гэж байсан юм. Тэгтэл дахин дэлгүүр ороод найзыгаа архи авах гэхээр нь би “яах юм надад мөнгө хэрэгтэй байна надад мөнгөө зээлдүүлчих би маргааш нүүрс зөөчихөөд эргүүлээд өгье гэсэн чинь” надад өгөхгүй архи авсан. Гэртээ ирээд эгчтэйгээ маргасан. Эгч надруу дайраад орилоод орон дээр намайг үсдээд дараад байсан. Тэгээд “аниа тавь л даа” гэсэн чинь тавихгүй байхаар нь би нэг юм аваад цохисон чинь хутга байсан. Би хутга гэдгийг нь мэдээгүй” гэх,

Хохирогч Б.Жайнагүлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “К.Жандербек бид хоёр гурван жаахан дүүтэйгээ гэртээ байж байтал найз нь “хүрээд ир” гээд дуудаад байсан. Тэгсэн Жандербек “маргааш би ажилтай” гэсэн чинь найз нь “би танай арван шарын энд ирчихсэн байна гараад ир” гээд байсан. Тэр өдөр би боорцог хийх гээд байж байсан юм. Тэгсэн манай дүү найзтайгаа хамт нэг пиво аваад ирсэн. Бид гурав пивоо хувааж уучихаад би тэр хоёрт шөлтэй хоол хийж өгсөн. Хоол хийж өгөхдөө ганбанз заазуур хоёроо гаргаад зүүн талын орон дээр тавьчихсан юм. Тэгээд нөгөө залуу “дахин дэлгүүр явъя” гээд бид гурав дахин дэлгүүр орж архи авсан. Дэлгүүрт байхад манай дүү найзаасаа “10,000 төгрөг зээлдүүлчих найз охин дээрээ очих гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна орой өгнө эсвэл маргааш нүүрс буулгахаараа өгье” гэсэн. Тэгсэн найз нь зээлдүүлэхгүй гээд мөнгөөрөө нэг шил архи, нэг компод, нэг ундаа аваад такси бариад гэрлүүгээ явсан. Манай дүү мөнгө зээлдүүлэхгүй байна гээд уурлаад таксинд суугаагүй алхаад яваад өгсөн. Бид хоёр такситайгаа араас нь очоод суу гэсэн чинь суухгүй гэж уурлахаар нь би “болихгүй юу” гээд хаяад яваад өгсөн. Гэртээ очоод байж байтал дүү араас ирэхээр нь би юундаа уурлаад байгаа юм гээд элдвээр хэлж, доромжилж хараасан. Тэтэл “би мөнгө зээлчих гэж байхад та архины төлөө үхлээ” юу гэсэн. Тэгэхээр нь “миний мөнгө биш би яаж мэддэг юм” гээд уурласан. Миний буруу үйлдээс болж энэ үйл хэрэг гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...К.******* урд надтай уулзаад нэг охин танилцуулж өгнө гэж байсан болохоор 2016 оны 12 дугаар сарын 07- ны өдөр би өөрөө ******* рүү залгаад”уулзах уу” гэхэд “тэгье" гэхээр нь би түүнтэй 10 шарын төмөр замын ойролцоо 14 цагийн үед уулзсан. Тэгээд “пиво уух уу” гэхэд ******* “тэгье манайд очъё” гэхээр нь би дэлгүүр орж 2,5 литрийн “Боргио” пиво аваад *******ийн гэрт очсон. Гэрт нь ороход түүний эгч ******* гэх эмэгтэй ганцаараа байсан бөгөөд би *******тэй танилцаад гурвуулаа пиво хувааж уусан. Уг пиво дуусангуут ******* бид 2 дэлгүүр явж 0,5 литрийн архи, 2,5 литрийн пиво зэргийг аваад буцаж очоод архи, пиво гурвуулаа хувааж ууцгаасан. Тэр архийг ууж байхад ******* хоол хийж өгснийг идсэн. Тэгээд гурвуулаа дахиад дэлгүүр ороход ******* “надад 10,000 төгрөг өгөөч” гэхээр нь би юм дугараагүй дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи авсан. Тэгээд такси аваад буцаад явах гэхэд ******* явахгүй гэж уурлаад зам дагаад алхаад явсан. Тэгэхээр нь Жайнгүль бид 2 такси бариад гэрт нь очоод байж байхад ******* орж ирсэн. *******ийг гэртээ ороод ирэнгүүт эгч нь уурлаад *******ийг загнасан ба улмаар тэр 2 хоорондоо хэрэлдээд барьцалдаад авсан ба ******* дүүгийнхээ үснээс зулгаагаад ор луу дарсан тэр үед нь би “больцгоо” гэсэн чинь ******* миний үгэнд орохгүй надтай хүртэл маргалдсан. Нэг мэдсэн чинь ******* гартаа хутга барьсан зогсож байхаар нь би хутгыг нь булааж авах гэхэд ******* эгчийнхээ хөл рүү хатгах шиг болсон. Тэгээд эгчийнх нь хөлнөөс цус гарангуут ******* “би юу хийчихвээ” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №08шэ/634 дүгээр:

  1. *******-н биед зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шилбэний булчингийн тасрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 41 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 42 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тоггоогдож байх тул К.*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй ба мөн шүүгдэгч К.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч К.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-43/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч К.*******т ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ы *******т бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар К.*******т 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан К.*******т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтзй болохыг дурдсугай.

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К.*******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ