Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар  2021/ШЦТ/91

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Х.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Р овогт Х Сд холбогдох 2112.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Хайрхан гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Р овогт Х С /РД:А/, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Ханхар охь гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5 метрийн урттай, 62 ширхэг, 3.1 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны орчимд 25-58 УНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ой санд  2.061.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112......... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Иргэний нэхэмжлэгч Г.Д өгсөн: “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ой санд учирсан хохирлын 2.061.453 төгрөгийг сумын 100011000988 тоот дансанд хийж Батцэнгэл сумын ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 ху/, 

Гэрч Г.Х өгсөн: “...2021 оны 01 сар дөнгөж өнгөрч байсан санагдаж байна. Манай хүү С шинэ айл гэр болоод мод бэлдэж гаднаа нэг амбаар барина гээд сумын төвөөс мод бэлтгэх эрхийн бичиг авна гээд явж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Ханхар онь гэх газар модоо бэлдчихлээ гээд ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр гаргаад амбаар барих модоо татъя гэхээр нь би цуг 25-58 УНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр хамт яваад хүү Сгийн бэлдсэн модыг нь тээвэрлээд Батцэнгэл сумын Баян-Уул багийн ганц гэх газар дүү Б өвөлжөөний байрны ар талын өвсний хашаан дотор оруулж буулгасан. Мод бэлтгэхээсээ өмнө мод бэлтгэх эрхийн бичиг авна гээд Батцэнгэл сумын төв рүү явж байсан болохоор тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж ойлгосон. Б, С, Б гурав байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/,
Гэрч Г.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би хүү Сгийн хамт Батцэнгэл сумын төв рүү бензин авахаар яваад ирэхэд манай эхнэр Б Х ахын хүүхэд С ирээд манай байрны ард талын өвсний хашаанд мод буулгачихаад явлаа гэж хэлсэн. Би өглөө нь гараад хартал 5 метрийн урттай 60 ширхэг шургааг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  ху/,
Гэрч Ц.Бийн өгсөн: “...2021 оны 02 сард хугацааг нь сайн санахгүй байна. Х ахын хүүхэд С мод ачсан бололтой манайх руу чиглээд ирж явсан. Удалгүй өвсний хашаан дотор мод буулгаж дуулдсан. С манай гадаа ирээд өвсний хашаанд чинь мод буулгачихлаа шүү гээд гаднаас орилчихоод яваад өгсөн. Би ганцаараа байсан. Манай хүү С, нөхөр Б нар Батцэнгэл сумын төв рүү бензин авахаар явсан байсан. Сг хэнтэй явсан талаар нь би мэдэхгүй байна. Нилээн орой болчихсон байсан, ирж явахыг нь харахад өөрийнх нь цагаан ачааны машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 ху/,
Х.Сгийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 01 сард хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Ханхар онь гэх газраас 32 ширхэг босоо нойтон мод унагааж бэлдсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр гаргаад модоо татах гээд аав Х дээр очиж цуг явъя гээд улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр хамт яваад бид 2 модоо 4 ачиж зөөн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Ганц гэх газар Б ахын өвөлжөөний байрны ар талын өвсний хашаан дотор оруулж буулгасан. Өвөлжөөн дээрээ амбаар барих зорилгоор бэлтгэсэн. Би модоо ганцаараа бэлтгэсэн. Модоо бэлтгэхдээ хужаа цахилгаан хөрөө, сүх хоёрыг ашигласан. Одоо сүх нь манай гэрт байгаа харин хөрөө аавынд байгаа байх. Батцэнгэл сумын төвөөс мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд ортол байгаль хамгаалагч нь байхгүй байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Б, С, Б гурав байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 ху/,

Х.Сгийн яллагдагчаар өгсөн: “..би гэм буруугаа болон хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69  ху/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-14 ху/,
Тээврийн хэрэгсэл ачааны тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 ху/, 
2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 ху/, 
Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 52-53 ху/, 
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 ху/, 
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 90-91 ху/, 
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 101-102 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Х.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Ханхар охь гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5 метрийн урттай, 62 ширхэг, 3.1 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны орчимд 25-58 УНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ой санд  2.061.453 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
Эрүүгийн 2112........... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
    Шүүгдэгч Х.С нь 2021 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Ханхар охь гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5 метрийн урттай, 62 ширхэг, 3.1 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны орчимд 25-58 УНХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ой санд  2.061.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Г.Д өгсөн: “...Ой санд учирсан хохирлын 2.061.453 төгрөгийг сумын 100011000988 тоот дансанд хийж Батцэнгэл сумын ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 ху/,  гэрч Г.Х өгсөн: “...манай хүү С шинэ айл гэр болоод мод бэлдэж гаднаа нэг амбаар барина гээд сумын төвөөс мод бэлтгэх эрхийн бичиг авна гээд явж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Ханхар онь гэх газар модоо бэлдчихлээ гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/, гэрч Г.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би хүү Сгийн хамт Батцэнгэл сумын төв рүү бензин авахаар яваад ирэхэд манай эхнэр Б Х ахын хүүхэд С ирээд манай байрны ард талын өвсний хашаанд мод буулгачихаад явлаа гэж хэлсэн. Би өглөө нь гараад хартал 5 метрийн урттай 60 ширхэг шургааг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  ху/, гэрч Ц.Бийн өгсөн: “...Х ахын хүүхэд С мод ачсан бололтой манайх руу чиглээд ирж явсан. Удалгүй өвсний хашаан дотор мод буулгаж дуулдсан. Тэгээд удалгүй С манай гадаа ирээд өвсний хашаанд чинь мод буулгачихлаа шүү гээд гаднаас орилчихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 ху/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Сгийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.Сгийн үйлдлийн улмаас ойн санд 2.061.453  /хоёр сая жаран нэг мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /2.061.453х3=6.184.359 төгрөг /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.184.359 төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
    
    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Х.С нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 106-109 хуу/ гарын үсэг зуржээ.   
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Х.Сд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Х.Сгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,1метр куб хэмжээтэй 5метр урттай 62ширхэг 186.000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу 9000/ес/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1/нэг/ ширхэг, 112.000 /нэг зуун арван хоёр мянга/төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1/нэг/ ширхэгийг тус тус хураан авч, шүүгдэгчийн Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна. 
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-58 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Сгийн эзэмшлийнх биш байх тул тухайн автомашиныг эзэмшигч Б.Бт буцаан олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Х.Сгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5 метрийн урттай, 62 ширхэг, 3.1 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, 9.000 /ёсөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхэгийг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учирсан шүүгдэгчийн Байгаль орчин уур амьсгалын санд төлөх  6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийн хохиролд төлж, үлдэгдэл 2.877.359 /хоёр сая найман зуун далан долоо мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, 25-58 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Б буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Сг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Р овогт Хн Сг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.1 метр куб хэмжээтэй, 5 метр урттай 62 ширхэг 186.000 төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг буюу 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, 9.000 /ёсөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхэгийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох  6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг эзэмшигч Б.Бт буцаан олгосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, 9.000 /ёсөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, байгаль орчин, уур амьсгалын санд хохирол нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгний үлдэгдэл 2.877.359 /хоёр сая найман зуун далан долоо мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай. 
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.


                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ