Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2014/0055/э |
Дугаар | 22 |
Огноо | 2016-04-12 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Б.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201601070065 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч Б.Болортоль
Шүүгдэгч Б.Алтангэрэл нар оролцов.
Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчны 8 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух, ЕЦ77070170 дугаарын регистертэй, Түмэн овгийн Баатарын Алтангэрэл.
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Яллагдагч Б.Алтангэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчны 8 дугаар гудамжны 4 тоотод согтуурсан үедээ хувийн маргааны улмаас эхнэр Б.Болортолийн эрүүний зүүн доод хэсэгт заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 15 цагийн үед эхнэр Болортоль бид хоёр дэлгүүрээс 0.75 граммын 1 шил архи авч, гэртээ харих замдаа ганц нэг татаад үлдсэнийг нь гэртээ очиж эхнэртэйгээ хувааж уусан. Нэг мэдэхэд шөнө эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эхнэрээсээ уучлалт гуйсан, одоо бид хэвийн харилцаатай хамт амьдарч байгаа” гэв.
Хохирогч Б.Болортоль шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”би нөхөртэйгээ эвлэрч хэвийн амьдарч байгаа, мөрдөн байцаалтад бүх зүйлийг үнэнээр нь ярьсан тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Болортолийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Алтангэрэл бид хоёр худалдаж авсан архиа хувааж уусан бөгөөд Алтангэрэл нүүрсийг нь хийж өгнө гээд хажуугийн эмээгийнд ороод тэндээ унтаад өгсөн. Би гэртээ байж байтал 20 цагийн үед Алтангэрэл орж ирээд надад “чи гэр оронд унтуулсангүй, айлд унтуулаад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангэрэлд “ чи өөрөө эмээгийн гэрт унтаад өгсөн биз дээ, би чамайг яаж өргөж дийлэх юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тухайн үед гэрт гэрэл унтраасан, зурагт асаалттай бүдэг гэрэлтэй байсан. Ингээд нэг хартал Алтангэрэл гартаа заазуур барьчихсан гараараа миний нүүрийг шүргэх шиг болсон. Алтангэрэл миний зүүн талын хацрыг зүссэн байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 09 шэ/151 тоот актын:
Эд мөрийн баримтаар тооцох “22 см урттай ногоон өнгийн бариултай заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон” тухай тогтоол /хх-н 17-19/
Б.Алтангэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж үзэж, эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны, үнэн зөв гэж дүгнэж нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.Алтангэрэл нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 9-ний орой 20 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчны 8 дугаар гудамжны 4 тоотод буюу өөрийн гэртээ эхнэр Б.Болортолийг “айлд унтуулаа” гэж дургүйцэн улмаар түүний эрүүний зүүн доод хэсэгт заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Болортолийн “Алтангэрэл нь айлд унтууллаа гэж уурлаад намайг заазуураар зүсчихсэн” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 09 шэ/151 тоот актын “Б.Болортолийн биед эрүүний зүүн доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Алтангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Алтангэрэл нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь "айлд унтууллаа" гэж уурлан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.
Хохирогч Б.Болортоль нь шүүхийн хэлэлцүүлэгт "гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Алтангэрэлийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Болортоль нь эвлэрч байгаа тухайгаа, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн талаараа тус тус мэдүүлж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-71/ тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Б.Алтангэрэл нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч Б.Болортоль нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА