Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Поор хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын От холбогдох 21000  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ......... сумын ......дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын О /РД:А000000/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь ..... аймгийн ........... сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэр, ......гэх булгийн ойролцоо 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Тыг зодож, түүний биед хоёр нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун дээд 1 дүгээр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Эрүүгийн 21120000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч П.Тын өгсөн: “...би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Наранбулаг хороололд аав Пийн хамт аавын найз болох А ахынд очсон. А ахынд очиход түүний эхнэр, хүү, бэр нь байсан. Тэгээд А ахынд хөзөр тоглоод сууж байтал 23 цагийн үед гаднаас Б халамцуу орж ирээд мэнд мэндчихээд Б намайг дуудаад хоёулаа уулзаадахъя гэж хэлээд намайг аваад гарсан. Хашааны гадаа гарахад саарал өнгийн аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн намайг суучих гэхээр нь тухайн машинд суухад миний танихаас М байсан, мөн танихгүй 1 эмэгтэй, 2 залуу байсан. Нийтдээ М, Б, танихгүй 2 залуу, 1 эмэгтэй гээд 4 залуу, 1 эмэгтэй байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад шууд Наранбулаг нэртэй булагийн ойролцоо очоод архи уух талаар ярьцгааж машинаасаа бууж гарч зогсоод 0 75 литртэй Соёрхол нэртэй архи уух гэж байхад М над руу хандаж цагдаа С, Ч хоёрын бууны нохой хийдэг гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлээд зогсож байтал миний зүүн шанаа хэсэг рүү Б гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаад гүйхэд Б араас гүйж ирээд намайг хавсарч унагаагаад М, Б хоёр барьж байгаад Б миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл намайг М, Б хоёр намайг машинд суу гэж хэлээд машинд суулгаад миний хоёр талд сууцгаасан. Тэгээд намайг бууны нохой хийдэг юм уу чи гэж үг хаяж хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би надад тийм асуудал байхгүй гэхэд М, Б нар нь ээлжлээд миний нүүр, толгой хэсэг рүү цохиж, зодсон. Тэгээд намайг зодож байснаа Б архины мөнгө байна уу гэхээр нь би байна гэж хэлэхэд чамаар архи авахуулна гэхээр нь би тэгье гэж хэлээд Бортолгойд байдаг “Найман шарга” нэртэй дэлгүүр дээр очихоор нь би буугаад тухайн дэлгүүрт орох гэж байгаад шууд хашааг нь давж зулгаагаад А ахынд буцаж очиход анх очиход байсан хүмүүс байсан. Харин аав П гэр рүүгээ явсан байсан. Тэгээд би зодуулсан талаараа хэлээд аавыг гэрээсээ дуудуулаад аавтай хамт гэр рүүгээ яваад маргааш нь эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Тухайн үед М, Б нар болон хамт явж байсан үл таних    2 залуу, 1 эмэгтэй байсан. М, Б нар нь намайг ээлжпэн нүүр, толгой хэсэг рүү гараараа олон удаа цохиж, алгадсан байсан. Намайг М, Б нар зодож цохисон. Өөр хүн зодож цохиогүй. Би тухайн үед эрүүл байсан. Харин М, Б нар нь согтуу байсан. Миний толгой өвдөж, 2 нүд хөхөрч хавдсан, үүдэн дээд 1 шүд хөдөлсөн байна. Надад М, Б нарыг зодож, цохисон асуудал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 ху/,


Хохирогч П.Тын дахин өгсөн: “...Би дүгнэлттэй танилцлаа. Надад дээрх дүгнэлтэд гаргах санал, хүсэлт байхгүй. Миний нүүрэнд учирсан гэмтлүүдийг Б буюу Б.О учруулсан. Харин М.М нь миний дагз руу 2 удаа алгадсан гэмтэл учруулаагүй. М.М нь миний дагз руу хоёр удаа алгадсан болохоор би ээлжлээд зодож цохисон гэж мэдүүлсэн юм. М.М миний дагз руу хоёр удаа алгадсанаас өөр гэмтэл надад учруулаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,

Гэрч М.Мын өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 18 цагийн үед О /Б/, М/Г/, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна П нартай Донойн хонхорт уулзаж бид дөрөв, 2 шил архи хувааж уусан. Тэгээд 22, 23 цагийн үед Наранбулаг хороололд байх нэг айл руу Б ороод Тыг дагуулж гаргаж ирээд машинд суулгасан. Тухайн үед бид хэд дээр нэг танихгүй хүүхэн ирчихсэн байсан. Би хэн байсныг сайн санахгүй байна. Тэгээд бид Б, Г, П, 1 хүүхэн, П.Т бид зургаа Наранбулаг нэртэй булагийн ойролцоо очоод үлдсэн байсан 1 шил архины талыг нь хувааж ууцгаасан. Тэгтэл Б, П.Т хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би П.Тыг хэрүүл хийхээ боль гээд дагз руу нь хоёр удаа алгадсан. Тэгтэл П.Т зугтаагаад яваад өгөхөөр нь араас нь Б гүйж очоод П.Тыг барьж аваад зодож цохилцсон байдалтай Тын ам, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд бид хэд машинд сууж хөдөлцгөөгөөд Бортолгой хороололд байх Найман шарга нэртэй дэлгүүрийн ойролцоо очиход П.Т нь зугтаагаад яваад өгсөн. Би П.Тын толгой, ар дагз хэсэг рүү нь 2 удаа алгадсан өөр зодож, цохисон зүйл байхгүй. О /Б/ П.Тын нүүр, ам руу нь гараараа цохиж зодож байсан. П.Тт бусдыг зодож, цохисон асуудал байхгүй. Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Харин О, Б нарын хооронд ямар асуудал болсныг нарийн сайн мэдэхгүй. Тухайн үед Б, Г, П, 1 хүүхэн, П.Т бид зургаа байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 ху/,

Гэрч М.Мийн өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр О /Б/, М /Улаанаа/, Т /П/, Д нартай Донойн хонхорт уулзаж бид хэд 2 шил архи хувааж уусан. Тэгээд би урд суудал дээр тасраад уначихсан байсан.  Надад П.Тыг зодож цохисон асуудал байхгүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Би тухайн үед нь тасраад уначихсан байсан. Надад Тыг бусдад зодуулсан асуудлын талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/,

Шинжээч Г.Цын өгсөн: “...иргэн П.Тын биед үзлэг хийхэд 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүд хөдөлсөн баруун дээд 1 дүгээр шүд бага зэрэг хөдөлсөн зэрэг гэмтлүүд учирсан, өөр гэмтэлгүй байсан. Дээрх гэмтлүүдийг иргэн Т нь ар дагз, толгой хэсэг рүүгээ цохиулж авах боломжгүй. П.Тын биед үүссэн гэмтлүүд нь урдаас буюу нүүр рүү нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлийн улмаас учрах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/

Б.Оын гэрчээр өгсөн: “...тухайн өдөр танил М манайд ирээд бид хоёр 0.75тай экс нэртэй архи хувааж уугаад Г хочтой Мийг дуудсан чинь өөрийнхөө аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй П хочтой Т гэх залуутай хамт ирсэн. Тэгээд М бор толгой хороололд очоод нэг танил Д гэх хүүхэд суулгаад П гэж дууддаг нэртэй залуу байгаа айлд орж дуудаад машинд суулгаад Донойн шинэ хороололд эзэнгүй газар очоод би П гэх залууд хандаж чи юу гэж худлаа яриад байгаа юм гэж хэлээд нүүр толгой хэсэг рүү нь гараараа 4.5 удаа цохисон. Харин М ар дагз хэсэг рүү нь алгадаж байсан. Харин Г, П хочтой Т нар цохиогүй. М бид хоёроос П зугтаасан. Тэгээд би араас хөөж барьж аваад машинд суулгаад аймгийн төв рж Найман шарга нэртэй дэлгүүрийн гадна зогсоод П нэг шил архи аваад ирнэ гэж хэлээд орсон мөртлөө зугтаагаад яваад өгсөн байсан. Тэгээд бид нар гэр гэртээ харьсан. П машины арын суудал дээр сууж байсан. М бид хоёр Пгийн хоёр талд нь сууж байгаад зодсон. М бид хоёрыг зодож цохисон зүйл байхгүй. П намайг хүмүүст хулгай хийгээд яваад байна гэж худлаа яриад яваад байхаар нь уулзаж ярилцана гэж бодож байгаад архи уусандаа зодсон. Миний буруу. Пгийн баруун хөмсөгний дээд хэсэгт нь бондойж хавдсан, хоёр нүд нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/,
Б.Оын яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 ху/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 ху/,
Хохирогч П.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаартай 
1.    П.Тын биед хоёр нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр 
нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүд хөдөлсөн, баруун дээд 1-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 
3. Хоёр нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүд хөдөлсөн гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Баруун дээд 1-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15-16 ху/,

........ аймгийн Э сумын .. дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 ху/,
.... аймгийн .... сумын ..... багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 ху/,
Б овогт Бын О /РД:А/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64 ху/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 62-63 ху/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 64 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 74-75 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... аймгийн ...... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр, ........ гэх булгийн ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Тыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хоёр нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун дээд 1 дүгээр шүд бага зэрэг хөдөлгөсөн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 211200000000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр .... аймгийн ..... сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэр, ..........гэх булгийн ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Тыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хоёр нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун дээд 1 дүгээр шүд бага зэрэг хөдөлгөсөн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Хохирогч П.Тын өгсөн: “...М над руу хандаж цагдаа С, Ч хоёрын бууны нохой хийдэг гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлээд зогсож байтал миний зүүн шанаа хэсэг рүү Б гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаад гүйхэд Б араас гүйж ирээд намайг хавсарч унагаагаад М, Б хоёр намайг барьж байгаад Б миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл намайг М, Б хоёр намайг машинд суу гэж хэлээд машинд суулгаад миний хоёр талд сууцгаасан. Тэгээд намайг бууны нохой хийдэг юм уу чи гэж үг хаяж хэрүүл хийсэн тэгэхээр нь би надад тийм асуудал байхгүй гэхэд М, Б нар нь ээлжлээд миний нүүр, толгой хэсэг рүү цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 ху/,Гэрч М.Мын өгсөн: “...Б, П.Т хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би П.Тыг хэрүүл хийхээ боль гээд дагз руу нь хоёр удаа алгадсан. Тэгтэл П.Т зугтаагаад яваад өгөхөөр нь араас нь Б гүйж очоод П.Тыг барьж аваад зодож цохилцсон байдалтай Тын ам, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд бид хэд машинд сууж хөдөлцгөөгөөд Бортолгой хороололд байх Найман шарга нэртэй дэлгүүрийн ойролцоо очиход П.Т нь зугтаагаад яваад өгсөн. Би П.Тын толгой, ар дагз хэсэг рүү нь 2 удаа алгадсан өөр зодож, цохисон зүйл байхгүй. О /Б/ П.Тын нүүр, ам руу нь гараараа цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 ху/, хохирогч П.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 15-16 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Оын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.О нь хохирогч П.Тын биед биед хоёр нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, зүүн дээд 1-р шүд хөдөлсөн, баруун дээд 1-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаартай гэх дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Оын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч П.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед, мөн тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ хохиролд тооцож Б.Оаас 1.000.000 төгрөг бэлнээр авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 


Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 85 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.


Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
 
 Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Б.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                       ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Бын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ