| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0215/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/216 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 1807006070222 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах **** баарны үүдэнд Б.*******тай маргалдаж улмаар хавирч унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “Би тэр шөнө “” бааранд нэг найзтайгаа орсон бөгөөд найзыгаа үлдээчхээд “” баар руу нэг хүнийг хайж орсон бөгөөд хайсан хүн маань байгаагүй учраас гараад явсан. Гарч яваад гэдэг охинтой таарсан. Эхлээд үүдэн дээр нэг залуутай шүргэлцсэн бөгөөд тэр залуу гарч ирээд араас олон зүйл яриад байсан. тай юм яриад тамхи татаад доошоо цуг явж байхад нөгөө залуу араас үглээд дагаад яваад байсан. Би эргэж очоод “чамтай юм яримааргүй байна. Цаашаа бай” гэж хэлээд цаашаа хараад алхаж байтал ёс бус үг хэллэг хэлээд араас дагаад байсан. Тэгэхээр нь би Б.*******ыг нэг удаа хавирч унагаагаад цаашаа зугтаан такси барих гээд зогсож байтал намайг цагдаа авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа тараад манай ангийнхан “д” бааранд уулзалдаж байна гэхээр нь орой 10 цаг өнгөрч байхад орсон. Би бааранд тал шил пиво уусан. Б.******* нь манай ангийн хүүхэд тэй мөргөлдсөн гэж байсан. Би тэй тамхи татаад юм яриад зогсож байхад манай гэдэг найзыг чирээд байхаар нь “чи болиоч дээ. Эмэгтэй хүүхдийг” гэж хэлсэн. Тэгээд би тай юм яриад зогсож байхад Б.******* эргэж ирээд надтай маргалдсан бөгөөд намайг хавирч унагаасан. Би тэр талаар сайн санахгүй байгаа. Учир нь унаад босож ирэхдээ ухаан алдсан байсан. Би тухайн үйл явдлаас 10-15 минутын дараа цагдаа дагуулан ирж Б.*******г барьж өгсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 7 хоног Налайхын эмнэлгийн мэс засалд хэвтэж эмчилгээ хийлгэсэн байгаа, ор хоногийн мөнгө 350,000 төгрөг төлсөн тэрийгээ нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн “...Тэр шөнө би өөрийн найзуудтайгаа хамт “М” клаб бааранд орж сууж байгаад баарнаас түр гараад *******, ******* нартай таарч мэндлээд *******тэй юм яриад зогсож байгаад машинд тамхи татах гээд *******гийн гараас нь татаж зүүн тийш аваад явж байтал ******* араас нь *******г гуйлгачин, халтар бацаан гэх мэтээр хэл амаар доромжлоход нь ******* эргэж урд нь очоод хөлөөрөө хавираад *******ыг унагааж байгаа харагдсан, тэр үед би эргээд шууд баар руу орчхоод удалгүй гарч ирэхэд *******ын хамар ам нь цус болсон байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/556 дугаар:
/хх-ийн 21 дүгээр тал/ *.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 04 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 52 дугаар тал/
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тодорхойлолт,
/хх-ийн 55 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 56 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 58 дугаар тал/
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы удирдах батарейны оператор жолооч ******* овогтой дэд ахлагч цолтой *******гийн зан байдлын тодорхойлолт, цалингийн дэлгэргүй,
/хх-ийн 61-62 дугаар тал/
Дансны хуулга, /хх-ийн 63-66 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “М” клаб баарны үүдэнд Т. тай зогсож байхад хохирогч Б.******* ирэн Туйлгачин халтар бацаан” гэх мэтээр зүй бус үйлдлийн улмаас маргалдаж түүнийг баруун хөлөөр хавирч унагаан биед хамар ясны хугарал, нүүр, баруун сарвуунд зулгаралт, дээд урууланд язрал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...би Б.*******ыг нэг удаа хавирч унагаагаад цаашаа зугтаан такси барих гээд зогсож байтал намайг цагдаа авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх,
хохирогч Б.*******ын “...Б.******* эргэж ирээд надтай маргалдсан бөгөөд намайг хавирч унагаасан...” гэх,
гэрч Т.гийн “...*******тэй юм яриад зогсож байгаад машинд тамхи татах гээд *******гийн гараас нь татаж зүүн тийш аваад явж байтал ******* араас нь *******г гуйлгачин, халтар бацаан гэх мэтээр хэл амаар доромжлоход нь ******* эргэж урд нь очоод хөлөөрөө хавираад *******ыг унагааж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/556 дугаар дүгнэлт /хх-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан, зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Цаашид гарах хохирлын талаар Иргэний нэхэмжлэлийг хохирогч нь баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авсан, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бүхий бичлэгийг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах саналыг гаргаж байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбартаа: “Хохирогчоос уучлалт гуймаар байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Намайг уучлаарай *******аа” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдолгүй. Гэхдээ хамраа эмчлүүлэх шаардлагатай...” гэж мэдүүлсэн байх тул хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ