| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00499/и |
| Дугаар | 135/ШШ2018/00687 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2018/00687
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* ******* ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын туслах ажилтнаар ажилд орсон. Түүнийг ажиллаж байх хугацаанд нь буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс цэвэрлэгчийн ажилд хуваарилсан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар тодруулалгүй ажлаа сайн хийж байсан. Гэтэл тус компанийн хүний нөөцийн хэлтсийн дарга Энхболд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шалтгаангүйгээр, ажлаас халлаа гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр түүний ажлын байранд ажиллах шинэ ажилтан орж ирсэн. Иймд нэхэмжлэгчийг барилгын туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ******* ******* ХК-д 14 хоног ажиллахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед компанийн зүгээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байсан учраас *******тай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гэхдээ гэрээний хугацаа дуусах үед дахин 4 сарын хугацаагаар буюу 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр биш. Тиймээс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. *******ыг 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш дахин ажиллуулсан. Гэхдээ хөдөлмөрийн гэрээг нь сунгаагүй. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халлаа гэдгийг мэдэгдсэн боловч тушаал гаргаагүй. Ажлаас халагдаж байгаа гэдгээ нэхэмжлэгч мэдсэн. Тухайн үед гэрээний хугацаа дуусч байна. Гэхдээ анх байгуулсан гэрээний хугацаагаар ажиллуулах боломжтой байсан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т уг боломжийн талаар тусгасан байдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээг 4 сарын хугацаатай сунгаж байгаа гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. Х.******* ажлын байр нь тогтмол ажлын байр биш учраас ажил хийлгэе гээд цэвэрлэгчээр ажиллуулж байсан юм. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон. Тэгэхээр үндэслэлгүй ажлаас халсан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан ******* ******* ХК-ийн барилгын туслах ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК-тай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай шаварчнаар ажиллахаар Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад гэрээний хугацаа дууссаны дараа 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс ******* ******* ХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын туслах ажилтнаар, нэг жилийн хугацаатай, цалин (2796,46) төгрөгөөр тохирч үндсэн ажилтнаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгасан байна. / хх-ийн 7-10 /
Хариуцагч ******* ******* ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захирлын тушаалд ... *******тай 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 6 сараар сунгагдаж дуусгавар болсон тул 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэжээ.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хугацаатай гэрээ байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг сунгасан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй үргэжлүүлэн ажиллаж байсан болох нь цалин хөлснөөс нийгмийн даатгал төлж байсан талаар баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуулиар сунгагдсан байхад ажил олгогч нь хугацаа дууссан гэж дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч *******ийн сүүлийн 3 сар цалин авч байсан орлогын дунджаас цалин орлогыг тооцоход 2018 оны 01 сард 649674 төгрөг, 2018 оны 2 сард 561083 төгрөг, 2018 оны 3 сард 472490 төгрөг нийт 1 683 247 төгрөг : 3 =561 082 төгрөг, 561082 : 21,5 =26 097 төгрөг / 1 өдрийн цалин/, ажилгүй байсан хугацаа 2 сар 8 хоног х 561 082 =1 330 940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ******* ХК-ийн барилгын туслах ажилтнаар эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 1 330 940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн цалин орлогоос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган, бичилтыг нөхөн бичүүлэхийг хариуцагч ******* ******* ХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 36245 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА