| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0168/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/180 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Б.С, В.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, В.О нарт холбогдох эрүүгийн 1825001810142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Таван толгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн 21-8 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Монгол овогт Баярманлайн С РД /ГК89032773/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Автомастер ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Зураагийн 16-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ворошиловын О РД /ФД90102012/
Прокуророос,шүүгдэгч Б.С, В.О нар нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 21-8 тоотод харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 21-8 тоот хашаанд В.Отай үл ойлголцон харилцан зодолдож Оын биед нэмэлтээр духны ясны гадна ялтасны хугарал бүхий хөнгөн хохирол, В.О нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 21-8 тоот хашаанд Б.Стэй үл ойлголцон харилцан зодолдож Б.Сгийн биед баруун хацарт зулгарсан шарх, баруун гарын алга хэвлийн зүүн тал, баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч В.Оын мөрдөн байцаалтад өгсөн .... “ тэгэхээр нь би Чулуунхүүд хандаж найз нь С гэлэг залуутай уулзмаар байна гэж хэлтэл Чулуунхүү манай хажуу хашаанд С гэдэг залуу байдаг талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би Чулуунхүүд хандаж С гэдэг залуутай уулзмаар байна гэтэл Чулуунхүү ямар нэгэн зодоон цохион хийхгүй шүү. Хэрэв зодоон хийсэн тохиолдолд би та хоёрын хэнийхэн ч талд орохгүй шүү С чинь манай хамаатны хүн, чи болохоор миний найз гэж хэлэхээр нь би ямарч зодоон цохион байхгүй зүгээр л ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд гэрээс нь гартал Солонготуяа хашаан дээрээ зогсож байсан, Мөнхжаргал тухайн үед унтаад гэрт үлдсэн. Харин Чулуунхүү бид хоёр хашаан дотор ярилцаад зогсож байхад С хашаан дотроо түлээ хагалаад зогсож байхаар нь хашааны завсараар Сд хандаж хоёулаа эр хүн шиг ярилцъя гэж хэлээд хашааг нь даваад ортол С намайг барьж аваад шууд нүүрэн тус газар мөргөчихсөн чинь миний зүүн талын хөмсөг задраад цус гарчихсан байхад дээрээс нь дахиж цохиж зодоод байсан. Нэг хэсэг яг юу болсноо сайн хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн.... “Би 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянцагаан багийн Шинэ тосгоны 21-8 тоотод эхнэр Оюундарийн хамт байж байхад миний гар утас дуугарахаар нь автал хажуу хашааны Солонготуяа над руу залгаад чи Эрдэнэтийн янхантай суучихсан юм уу гэж асуухаар нь чи юу яриад байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл өөдөөс танай ээж чинь байгаа юм уу гэж асуухаар нь байхгүй байна Оюундарь бид хоёр байна яасан гэж асуусан чинь Солонготуяа гараад ир чамтай энд нэг хүн уулзъя гэж байна гэхээр нь би гэрээсээ гарсан. Тэгтэл хашаан дээр Солонготуяа гарчихсан байгаа нь харагдсан ба намайг харангуутаа чамтай энд О гээд залуу уулзах гээд ирчихсэн байна гээд нэг залууг заасан. Тэр залуу нь хашаан дээр гарч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь мөн адил доромжилсон. Гэтэл О намайг хоёулаа цусаа гартал зодолдчихъё гэж хэлээд манай хашаа руу даваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр барьцалдаад зогсож байхад О миний салтаа руу нэг удаа өшиглөөд авахаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөчихсөн чинь зүүн талынх нь хөмсөгний дээд талаас нь цус гарчихсан байсан. Тэр үед Солонготуяа хашаа давж орж ирээд бид хоёрыг салгаад манай эхнэрийг дуудаад Оюундариа муу янхан минь гараад ир чи гэж орилж байгаад манай гэр рүү очоод хаалга татсан боловч эхнэр дотор талаасаа хаалга цоожилчихсон байсан чинь гаднаас нь гэрийн хаалга өшиглөөд байхаар нь би очиж Солонготуяаг гэрийн хаалганаас холдуулаад зогсож байхад 3 О араас дахиж хүрч ирээд надтай барьцалдаж аваад гараараа намайг цохисон. Тухайн үед Солонготуяагийн нөхөр хашаанд орж ирээд энхэр О хоёроо аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/ ”Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаартай: ” ... В.Оын биед зүүн хөмсөгний урд буланд шарх, зүүн нүдний алимны доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай “Б.Сгийн биед баруун хацарт зулгарсан шарх, баруун гарын алга, хэвлийн зүүн тал, баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсчээ. Уг гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай “В.Оын биед нэмэлтээр духны ясны гадна ялтасны хугарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд болсон байхыг үгүйсгэхгүй. Уг гэмтэл нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Өмнө гарсан гэмтлийн зэргийн дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/, “Бан Хас” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт модон хаалганы үнэлгээ 50 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, гэрч М.Оюундарийн мөрдөн байцаалтад өгсөн “...О С хоёр хашаан дотор бие биенийгээ заамдчихсан зогсож байхаар нь би болиулах гээд хаалган дээр очтол Солонготуяа хаалган дээр ирчихсэн хөөе янхан минь чи ямар овоо юм бэ гэж орлиод байхаар нь би айсандаа очоод хаалгаа дотор талаас нь цоожилчихсон юм. Тэгээд хаалга цоожтой болохоор Солонготуяа хэд хэд өшиглөж байхад С хүрч ирээд Солонготуяаг аваад цааш явсан. Тэгээд би дахиад чимээ чагнатал О С хоёр дахиад зодоон хийж байгаа чимээ гараад Солонготуяагийн нөхөр хашаагаар орж ирээд О Солонготуяа хоёрыг хашаагаар аваад гарч байгаа чимээ гарч байсан. Удалгүй С гэрт орж ирэхэд нүүрэнд нь 4 хумсны сорив гараад цус гарчихсан байдалтой орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад С О намайг янз бүрээр доромжлоод байхаар нь би нээх их юм хэлээгүй зогсож байхад О намайг өшиглөөд авахаар нь би биеэ хамгаалах зорилгоор Оыг нүүрэн тус газарт нь мөргөчихсөн. Тэгтэл Солонготуяа намайг ирж маажсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, гэрч П.Солонготуяагийн мөрдөн байцаалтад өгсөн... “...О танай энэ хавьд С гэдэг залуу байдаг уу гэхэд манай нөхөр, байдаг манай хөрш бид нар ах дүү хүмүүс байгаа юм гэж хэлсэн. О гараад тамхи татаад орж ирэхдээ Оюундарь хажуу айлд байна, би орж уулзмаар байна яагаад миний эхнэр рүү хамаагүй мессеж бичээд байдаг юм бэ орж асууна гэж байсан. Нөхөр бид хоёр хэрэггүй бөөн асуудал болно гаргаж ирээд уулз гэж хэлсэн. Тэгээд О манай гэрээс гараад түлээн дээр гараад Стэй үүлзаад Оюундариа дуудчих би юм асуумаар байна гэхэд 4 С урдаас нь хэрэлдээд байсан. Сгийн хашаа руу О өөрөө бөгсөөрөө унасан. Тэгээд босоод Сгийн өмнөөс очиход С шууд мөргөөд унагаасан юм. Би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 110-134-р хуудас/, шүүгдэгч В.О, М.С нарын гэмтлийг харуулсан болон эвдэрсэн гэх байшингийн модон хаалганы зургийн үзүүлэлт /хх-ийн 135-142-р хуудас/, хохирлын мөнгө 600 000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны Орлогын ордер /хх-ийн 153-155-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчид хохирол болох 600000 төгрөг өгсөн,” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 21-8 тоот хашаанд В.Отай үл ойлголцон харилцан зодолдож Оын биед нэмэлтээр духны ясны гадна ялтасны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч В.О нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 21-8 тоот хашаанд Б.Стэй үл ойлголцон харилцан зодолдож Б.Сгийн биед баруун хацарт зулгарсан шарх, баруун гарын алга хэвлийн зүүн тал, баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын энэ үйлдлийн улмаас Б.Сгийн биед баруун хацарт зулгарсан шарх, баруун гарын алга хэвлийн зүүн тал , баруун гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, В.Отгонбарын биед зүүн хөмсөгний урд буланд шарх, зүүн нүдний алимны доргилт, хоёр нүдний зохинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэмэлтээр духны ясны гадна ялтасны хугарал бүхий гэмтэл учирсан нь шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С, В.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-71-р хуудас/ 5 зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М овгийн Бн С, Б овгийн Вын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С, В.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.С, В.О нарт оногдуулсан торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, В.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ