Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Э.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Этын *******д холбогдох 2112000****** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* баг, Хүнүйн гол гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Эын ******* /РД:А0000/, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.5 метрийн урттай, 92 ширхэг, 3.9 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 02 дугаар сарын 23- ны өдөр ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 428.064 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 211200000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Иргэний нэхэмжлэгч Т.******* өгсөн: “...Э.******* нь манай сумын ******* багийн Хүнүйн гол гэх газар амьдардаг иргэн юм. Түүнийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Э.******* нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ойн санд 428,064 төгрөгийн хохирол учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлттай танилцлаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/,
Гэрч М.******* өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед нөхрийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* багийн Магсар гэх газраас мод ачин тээвэрлэж яваад цагдаад баригдсан. Манай тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Бид хоёр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль хамгаалагчийн утас нь холбогдохгүй болохоор нь гараад ирсэн. Манай нөхөр 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед Бат-Эрдэнэ, хүмүүсийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн гол гэх газарт байх “*******” гэх ой руу ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээрээ модонд явж ирсэн. Манай нөхрийн бэлтгэсэн мод босоо хуурай мод байсан. Манай нөхөр бид хоёр аймгийн төвд байх дүү ******* модгүй болохоор нь буулгаж өгөх гэж байсан. Уг мод нь босоо, хуурай, шинэс мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/, 


Гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би тухайн үөд ах Бгийнд байхад хүйтэн орохоос өмнө модонд явъя гээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн Хүнүйн гол ******* гэх газраас ахдаа тусалж мод бэлтгэсэн. Сүүлд ах аймгийн төв рүү мод бэлтгэх эрхийн бичиг авч чадалгүй тухайн модоо тээвэрлэж явж байгаад цагдаад баригдсан гэсэн. ******* нь миний төрсөн ах. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед ах *******, гэх нутгийн хүний хамт Архангай аймгийн Ихтмамир сумын ******* баг, Хүнүйн гол ******* гэх ой руу орж шинэс төрлийн 13 ширхэг босоо мод огтолж, унагаагаад голоор нь хэрчимлэж тайрч бэлтгэсэн. ******* ахын цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг ашиглаж мод бэлтгэсэн, өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. Би босоо мод унагаж болохгүй талаар сайн мэдэхгүй байна. Бид өвлийн галын түлээ бэлтгэх зрилгоор болон аймгийн төвд ******* ахын хүүхдүүд, өндөр настай хүн байдаг болхоор уг модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх эрхий бичиг авсан талаар асууж лавлаагүй. Хавар ******* ах 5 сард өрхийн мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар би мэдэж байсан болохоор болох байх гээд мод хийлцсэн, дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна. Уг ой нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 90-100 км зайтай байдаг. Би уг ойг зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/, 


Гэрч А. өгсөн: “...Би цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17 цагаас 00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрлэнэ булган сумын 1-р багийн нутаг, Цагаан давааны постны замд үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Архангай аймгийн ******* сумын ******* баг, Хүнүйн гол ******* гэх газраас иргэн Э.******* нь ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр модоо тээвэрлэж явсан. Би тухайн хүнээс хэзээ хаан мод бэлтгэсэн талаар сайн асууж тодруулаагүй, надад ч хэлээгүй. Тэр мод нь шинээр бэлтгэсэн гэмээр босоо хуурай мод байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар асуухад байгаль хамгаалагчийн утас холбогдохгүй байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/, 


Гэрч Н. өгсөн: “...Би тус иргэн *******д 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баг тойрох ажлаар явж байх хугацаандаа мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Би иргэн *******д АРА 03***** дугаарт мод бэлгэх эрхийн бичгийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хоёр хоногийн хугацаатай бичиж өгсөн. Иргэн ******* нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичгээр 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мод бэлтгэж болохгүй. Мөн энэ бичгээр өөр газар орон руу тээвэрлэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,
Э.*******гийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед эхнэр Мөнхтуулын хамт ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн гол, Магсар гэх газраас мод тээвэрлэж яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Цагаан давааны постон дээр цагдаад баригдсан. Тэгээд миний машиныг түр саатуулсан. Би аймгийн төврүү мод тээвэрлэхдээ эрхийн бичиг аваагүй. Яагаад гэвэл байгаль хамгаалагч Магсарсүрэнтэй холбогдож чадаагүй юм. Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед Бат-Эрдэнэ, нарын хамт Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн голын ******* гэх газраас машинаараа мод тээвэрлэсэн. Уг моднууд нь бүдүүн, нарийн моднууд байсан бөгөөд хэрчимлэж тайраад Магсар гэх өвөлжөөндөө буулгасан. Миний бэлтгэсэн мод босоо, хуурай мод байсан. Би өөрийнхөө цагаан, улаан цахилгаан хөрөө болон модон иштэй даран сүхээр мод бэлтгэсэн. Өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. Би босоо мод унагаж болохгүй талаар сайн мэдэхгүй, харин нойтон мод унагаж болохгүйг мэднэ. Би тухайн үед өвлийн галын түлэнд бэлтгэсэн модоо ачиж аймгийн төвд байх дүү *******ынд буулгах гэж байсан юм. Би мод бэлтгэж тээвэрлэхээсээ өмнө мод бэлтгэх эрхийн бичиг авдаг талаар сайн мэдэхгүй. Би энэ тээвэрлэж явсан модондоо эрхийн бичиг авсан. Хавар 5 сард байгаль хамгаалагч Магмарсүрэн гэх хүн айл өрхүүдээр явж 2020 оны мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би өөрийн мод бэлтгэсэн ойг зааж өгч чадна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 90-100 километр зайтай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 ху/,


Э.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Миний үйлдэл тохирч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн гол гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг өөрийн Бонго маркийн ******* АРА улсын дугаартай автомашинаар ачиж аймгийн төв рүү орж байгаад цагдаад баригдсан юм. Ер бол ийм л зүйл болсон. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Манай дүү ******* аймгийн төвд байдаг бөгөөд дүүдээ түлээний мод оруулж өгөх гэж байгаад ийм асуудал болсон юм. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би тухайн модыг цахилгаан хөрөө, модон иштэй сүх ашиглан бэлтгэж өөрийн эзэмшлийн ******* АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн. Өөр зүйл ашиглаагүй. Би босоо 13 ширхэг мод бэлтгэж түүнийгээ голоор нь хэрчимлэж нийт 92 ширхэг модыг өөрийн автомашин дээр ачсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 ху/,


Гэрч Н. өгсөн: “...Э.******* нь миний хүүхэд байгаа юм. ******* АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг бөгөөд Э.******* унаж хэрэглэдэг юм. Машин худалдан авах үед Э.******* нь бичиг баримтаа орхичихсон байсан учраас би нэр дээрээ авсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 ху/, 


Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 ху/, 
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 56 дугаартай дүгнэлтэд: иргэн Э.*******гийн зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод нийт тоо ширхэг 92, нийт шоометр 3.9 метр куб модыг бэлтгэжээ. 3.9метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 03дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж/Бүх төрлийн хуурай мод/шууд үр ашгийн-48098төг, шууд бус үр ашгийн-61,662төг, нийт-109,760төг,мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж, нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 428,064 төгрөг төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 24-25 ху/, 
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32 ху/,
******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 ху/,
Шүүгдэгч Боржигин овогт ******* /РД:АГ83031318/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаанууд /хх-ийн 48-49 ху/, 
Шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, сүхний үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 ху/,
Шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон 3,9 метр куб модны зах зээлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт /хх-ийн 76 ху/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 80-81 ху/,
Авто машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-85 ху/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 80 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 87 ху/,
Эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 89-92 ху/,
Ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 99 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 105-106 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.5 метрийн урттай, 92 ширхэг, 3.9 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 02 дугаар сарын 23- ны өдөр ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 428.064 /дөрвөн зуун хорин найман мянга жаран дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  


Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.5 метрийн урттай, 92 ширхэг, 3.9 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 02 дугаар сарын 23- ны өдөр ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 428.064 /дөрвөн зуун хорин найман мянга жаран дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:Иргэний нэхэмжлэгч Т.******* өгсөн: “...Э.******* нь манай сумын ******* багийн Хүнүйн гол гэх газар амьдардаг иргэн юм. Э.******* нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ойн санд 428,064 төгрөгийн хохирол учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлттай танилцлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/, Гэрч М.******* өгсөн: “...Бид хоёр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль хамгаалагчийн утас нь холбогдохгүй болохоор нь гараад ирсэн. Манай нөхөр 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед Бат-Эрдэнэ, хүмүүсийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн гол гэх газарт байх “*******” гэх ой руу ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээрээ модонд явж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/, гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед ах *******, гэх нутгийн хүний хамт Архангай аймгийн Ихтмамир сумын ******* баг, Хүнүйн гол ******* гэх ой руу орж шинэс төрлийн 13 ширхэг босоо мод огтолж унагаагаад голоор нь хэрчимлэж тайрч бэлтгэсэн. ******* ахын цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг ашиглаж мод бэлтгэсэн, өөр багаж хэрэгсэл ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/, гэрч А. өгсөн: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Архангай аймгийн ******* сумын ******* баг, Хүнүйн гол ******* гэх газраас иргэн Э.******* нь ******* АРА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр модоо тээвэрлэж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/, гэрч Н. өгсөн: “...Би иргэн *******д АРА 036278 дугаарт мод бэлгэх эрхийн бичгийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хоёр хоногийн хугацаатай бичиж өгсөн. Иргэн ******* нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичгээр 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/, Э.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг, Хүнүйн гол гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг өөрийн Бонго маркийн 0223 АРА улсын дугаартай автомашинаар ачиж аймгийн төв рүү орж байгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 ху/, иргэний нэхэмжлэгч Т.******* өгсөн: “...Э.******* нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ойн санд 428,064 төгрөгийн хохирол учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлттай танилцлаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/, шүүгдэгч Э.*******гийн гэмт үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн сум дундын ойн ангийн инжинер Л.Даваахүүгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 


Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    


Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 


34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******гийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас ойн санд 428.064 /дөрвөн зуун хорин найман мянга жаран дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  


Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /428,064х3=1.284.192 төгрөг /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга найман зуун дөчин найм/ төгрөг гэж дүгнэв. 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.284.192 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг шүүгдэгч Э.*******гоос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Иймд шүүгдэгч Э.*******г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 


Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 111-112 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.


Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.


Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.*******гоос гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 3.9 куб метр буюу 92 ширхэг хуурай шинэс модыг хурааж, шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* АРА улсын дугаартай, “Бонго” маркийн автомашины үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 1.284,192 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирлыг төлүүлж, үлдэгдэл 3.715.808/ гурван сая долоон зуун арван таван мянга найман зуун найм/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, тус автомашиныг /эзэмшигч/ Н.Эрдэнэцогтод буцаан олгож, шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэгийг, 20.000 /хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                 ТОГТООХ нь:

1.    Б овогт Этын *******г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар соилхыг мэдэгдсүгэй.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.*******гоос гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 3.9 куб метр буюу 92 ширхэг хуурай шинэс модыг хурааж, шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* АРА улсын дугаартай, “Бонго” маркийн автомашины үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 1.284,192 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирлыг төлүүлж, үлдэгдэл 3.715.808/ гурван сая долоон зуун арван таван мянга найман зуун найм/ төгрөгийг шүүгдэгч Э.*******гоос гаргуулж, улсын төсөвт тус тус шилжүүлж, тус автомашиныг /эзэмшигч/ Н.Э-д буцаан олгосугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг, 20.000 /хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ