| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00487/и |
| Дугаар | 135/ШШ2018/00690 |
| Огноо | 2018-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2018/00690
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: /-д холбогдох,
29 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 онд Х.*******тай хамтарч бизнес хийнэ гэж ярилцсан байсан. Гэтэл Х.Баттулгын эхнэр нь эрүүл мэндийн байдлаас болж хагалгаанд орохоор болж Х.******* нь надаас эхнэрээ хагалгаанд оруулах мөнгө зээлээч мөн хүүхдийн дотуур байрны болон сургалтын төлбөр, машинаа зээлээс чөлөөлөх гэсэн юм гэх мэтээр мөнгө зээлээч гэж хэлсний дагуу би өөрийх нь хэлсэн мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Ингэж явсаар байгаад би Х.*******д нийт 30 426 980 төгрөгийг өгсөн байсан. Бизнес хийнэ гэж ярьж байсан асуудал маань ч бүтэхээ больсон. Тэгээд Х.*******ас энэ мөнгөө нэхэхэд өгөхгүй байсан учир би цагдаад хандсан. Гэтэл Х.******* байдал хүнд байна 2017 оны 10 дугаар сардаа багтааж өгье гээд хэлцэл хийсэн. Хэлцэл хийх үедээ 1 сая төгрөгийг өгч хэлцэлийг 29 сая төгрөгөнд хийсэн. Хэлцэл хийснээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч хол ажилтай учир ирж чадахгүй гээд ирээгүй. Иймд Х.*******ас 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу 29 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Х.*******д 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 30 426 980 төгрөг зээлж үүнийгээ баталгаажуулан төлбөр төлөх тухай хэлцлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан байх бөгөөд хэлцэл хийх үед Х.*******ас шилжүүлсэн 1 сая төгрөгийг хасч үлдэх 29 000 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 116 дугаартай прокурорын тогтоолоор ...Х.******* нь 30 426 980 төгрөгийг эхнэр С.Баяржаргалын эмчилгээ, өөрийн ахуйн зардал, мөн 2 автомашиныг зээлээс чөлөөлөхөд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ...цаг үеийн нөхцөл байдлын улмаас эргүүлэн төлж чадаагүй нь гэрч С.Баяржаргал, Х.******* нарын мэдүүлгээр нотлогдож байна. Харин Х.******* нь 30 426 980 төгрөгийг авахдаа буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй хагасыг хийнэ гэсэн гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд П.*******г төөрөлдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Х.Баттулгын дансанд мөнгө шилжүүлж байсан талаар Хаан банкны орлогын мэдүүлэгүүд, кассын орлогын ордер, капитал банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуулбарлан ирүүлсэн байна. / хх-ийн 6-11/
Хариуцагч Х.*******д шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан, 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Х.Баттулгыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.*******ас 29 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА