| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж, Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шхан овогт Ггийн Гд холбогдох 21120000**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ......... аймгийн ....... сум .....баг, .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шхан овогт Ггийн Г /РД:***********/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...... аймгийн ... сумын ..........баг, Овоотын 06-03 тоотод “эгчийг доромжиллоо” гэж Р.Дын зүүн хөмсөг орчим нь заазуураар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд талд духны зүүн дээд талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Р.Дын өгсөн: “...Г.Г нь миний найз байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Э гэх айлд унтаж байхад өглөөний 07 цагийн үед Г орж ирээд “чи авчирсан архи аваад явсан байна” гээд миний цээжрүү цохиод авсан. Тэгээд би босоод Ц.Эыг архинд явуулаад, авчирсан 0,5 литрийн архийг Г.Г, Ц.Э, бид гурав хувааж уусан. Дахиад Ц.Эыг архинд явуулахад 0,75 литрийн архи авчирсан. Тэр архийг ууж дуусаад бид Г.Ггийн гэрт очсон. Би гэрт нь ороод зүүн талын орны урд сууж байхад Г.Г заазуур гаргаж ирээд чамайг ална гээд байсан. Тухайн үед би гайгүй байлгүй дээ гэж бодоод сууж байтал миний зүүн хөмсөгний дээд хэсэгт заазуураар хоёр удаа цохиод авсан. Өөр хэрүүл маргаан болоогүй. Тухайн үед бид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, мөн биднээс өөр хүн байгаагүй. Заазуураар цохисон хэсэгт 7 оёдол 2 тавиулсан, өөр эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 ху/,
Хохирогч Р.Дын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг зөвшөөрч байна. Одоо миний бие эмчилгээ хийгдэж зүгээр болсон. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /ххийн 45-46 ху/,
Гэрч Ц.Эын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 24-ний шөнө Р.Д манайд орж ирээд “танайд хоночих уу” гэхээр нь ор засаж өгсөн. Гэтэл өглөө нь Г.Г орж ирээд Р.Дыг цохиод авсан. Тэгсэн чинь Р.Д дүү нь ганц юм авч өгье гээд надад 20.000 төгрөг өгөөд намайг дэлгүүр явуулсан. Би дэлгүүрээс 0,5 литрийн архи авчраад бид хувааж уусан. Р.Д дахин 20.000 төгрөг өгөөд дэлгүүр яваад ир гэхээр нь би дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. Тэр архинаас жаахан уугаад Р.Д, Г.Г нар Г.Ггийнд очих гээд явсан. Би араас нь очиход тэд архиа уугаад дуусчихсан байсан. Гэтэл Г.Г Р.Д нар маргалдаж байснаа Г.Г тогооны эргүүлэг дотроос заазуур гаргаж ирээд Р.Дын духруу 2 удаа цохисон. Тэгээд Р.Дын духнаас цус гараад, эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/,
.Ггийн гэрчээр өгсөн: “...Р.Д нь миний найз байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 09 цагийн үед Ц.Э гэх айлд очиход Ц.Э нь 3 хүүхдийн хамт байсан, тэнд Д байгаагүй. Намайг Ц.Эынд байхад нэг хүүхэд нь сургуульдаа явсан, нэг хүүхэд нь дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд явсан байсан. Өөр хүн байгаагүй, гаднаас манай ээж Гэрэлмаа орж ирсэн. Би 10 цаг 35 минутын үед Р.Дын хамт гэртээ очсон. Ц.Э араас дагаад манайд ирсэн, өөр хүн байгаагүй. Р.Д нь Ц.Э эгчийг гичий, жингэр гээд элдэв үгээр доромжлоод байхаар нь би хажуугаас н үг хэлсэн, бид барьцалдаж аваад би тогооны авдраас заазуур аваад Р.Дын зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 удаа цохиж авсан, өөр зүйл болоогүй. Ц.Эыг хэн дэлгүүррүү явуулсныг би мэдэхгүй байна. Харин Д өвөртөө 0,75 литрийн архитай явж байсан, тэрийг Д бид хоёр хувааж уусан. Р.Д бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Ногоон алаг иштэй заазуур нь манай заазуур мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/,
Гэрч Ч.Эын өгсөн: “...Р.Д нь миний нөхөр байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр надруу сумын төвөөс утсаар яриад “нөхөр чинь хүнд зодуулсан байна, ир” гэж хэлүүлсэн. Тэгээд би сумын төвд хадам ээжийнд ирэхэд манай нөхөр толгой нь боолттой сууж байсан. Бие нь яаж байна гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Г.Г нь манай нөхөртэй найз гээд манайхаар орж, гараад л явдаг. Тэд ямар шалтгааны улмаас болж маргалдсан болохыг би мэдэхгүй байна. Г.Г нь манай нөхрийн зүүн хөмсөгний дээд талд 2 удаа заазуураар цохиж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/,
Гэрч Б.Тын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуудлагын газарт очиход Г.Г байхгүй, Р.Д хашааны гадаа толгойноос цус гараад тогтохгүй байна гэчихсэн, Ц.Э нь толгойг нь даавуугаар боочихсон байдалтай байсан. Би даралттай боолт хийгээд, амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан учраас эмнэлэгт авчирч цус тогтоох тариа болон шингэн хийж, өвдөлтийг нь намдааж байгаад 7 оёдол тавьсан. Шарх нь гүн биш байсан. Уг шарх нь зүүн хөмсөгний дээд хэсэгт хэвтээ хэлбэртэй, хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн, 6 см орчим шарх байсан, 4 оёдол тавьсан. Зүүн хөмсөгний дээд хэсэгт босоо байрлалтай, хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн 4 см орчим шарх байсан, шарханд нь 3 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
Г.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан учраас энэ удаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 ху/,
Хохирогч Р.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай
1. Р. Д биед зүүн хөмсөгний дээд талд, духны зүүн дээд тал, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогтолоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ирмэг бүхий зүйл нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги байдалаар алдагуулахгүй гэх дүгнэлт /ххийн 25-26 ху/, Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67, 68 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 56-57 ху/, Шувууныхан овогт Гэрэлмаагийн Г /РД:И386051808/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 67-68 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ........ аймгийн .......сумын ...... баг, ........... тоотод “эгчийг доромжиллоо” гэж Р.Дын зүүн хөмсөг орчим нь заазуураар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд талд духны зүүн дээд талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр .... аймгийн ........ сумын ....... баг, .......... тоотод “эгчийг доромжиллоо” гэж Р.Дын зүүн хөмсөг орчим нь заазуураар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд талд духны зүүн дээд талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Р.Дын өгсөн: “...Би гэрт нь ороод зүүн талын орны урд сууж байхад Г.Г заазуур гаргаж ирээд чамайг ална гээд байсан. Тухайн үед би гайгүй байлгүй дээ гэж бодоод сууж байтал миний зүүн хөмсөгний дээд хэсэгт заазуураар хоёр удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 ху/, хохирогч Р.Дын дахин өгсөн: “...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45- 46 ху/, гэрч Ц.Эын өгсөн: “...Гэтэл Г.Г Р.Д нар маргалдаж байснаа Г.Г тогооны эргүүлэг дотроос заазуур гаргаж ирээд Р.Дын духруу 2 удаа цохисон. Тэгээд Р.Дын духнаас цус гараад, эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/, гэрч Ч.Эын өгсөн: “...Р.Д нь миний нөхөр байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр надруу сумын төвөөс 4 утсаар яриад “нөхөр чинь хүнд зодуулсан байна, ир” гэж хэлүүлсэн. Тэгээд би сумын төвд хадам ээжийнд ирэхэд манай нөхөр толгой нь боолттой сууж байсан. Бие нь яаж байна гэж асуухад гайгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/, гэрч Б.Тын өгсөн: “...Би даралттай боолт хийгээд, амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан учраас эмнэлэгт авчирч цус тогтоох тариа болон шингэн хийж, өвдөлтийг нь намдааж байгаад 7 оёдол тавьсан. Шарх нь гүн биш байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/, Г.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/, хохирогч Р.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 25-26 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Г.Ггийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Р.Дын биед зүүн хөмсөгний дээд талд, духны зүүн дээд тал, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ.
Иймд шүүгдэгч Г.Ггийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Р.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед, мөн тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 74-75 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм 5 буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн бариултай, заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Гг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ггийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай, заазуур 1 /нэг/ ширхгийг устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь 6 шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ