| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | /108/2017/0003/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/03 |
| Огноо | 2017-02-01 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,
шүүгдэгч А.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Алтантуулын Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0460 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, дүү, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, регистрийн УД91092135 дугаартай, Боржигон овогт Алтантуулын Анхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Багануур чиглэлийн засмал зам дээр 59-30 УБГ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх;
мөн дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан иргэн Э.Алтангэрэлийг машины толиор мөргөж түүний бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Анхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 59-30 УБГ улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатар- Багануур чиглэлийн хот хоорондын засмал замаар зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан Э.Алтангэрэлийг машины толиор мөргөж бие махбодод баруун шууны нарийн савхан ясны далд хугарал, баруун тавхайн 2-р хурууны шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг түүнд учруулан зам тээврийн осол гаргаж “а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээнэ” гэсэн мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Анхбаяр мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтад сэжигтнээр А.Анхбаярын өгсөн: “Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр Тор-газ” колонкоос газ хийгээд буцаад цайзын замаар Нисэхийн хороо руу явж байхад замын хажуу талд нэг том оврын Хово зогсож байгаа харагдсан, тэгтэл гэнэт араар нь нэг хүн тойроод гараад ирэхэд нь би тоормос гишгэж амжаагүй зүүн талынхаа толиор тэр хүнийг шүргэчих шиг болсон тэгээд би хүн шүргэчих шиг боллоо яах вэ гэсэн чинь миний ард сууж явсан Саранхүү, Баасансүрэн хоёр гайгүй байх шиг байна гэхээр нь айсандаа тэр чигээрээ яваад шууд гэртээ очиж машинаа хашаандаа оруулж тавихад миний зүүн талын толь хугараад уначихсан байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 51 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Алтангэрэлийн өгсөн: “2016 оны 10 сарын 03-ны өдөр би өөрийн танил Цогбаяр гэх залуугийн 2678УНА улсын дугаартай Хово маркийн том оврын ачааны автомашинд ачаа ачаад Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явсан, тэгээд 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Цэргийн ангиуд өнгөрөөд пост өгсөөд явж байтал миний урд гуперлэж явсан том оврын ачааны автомашин эвдрээд зогсчихоор нь уг автомашин замын шороон хөвөө рүү гараад зогссон. Тэгэхдээ замаа гүйцэд чөлөөлж чадаагүй тал хэсэг нь засмал дээр гарсан байдалтай байсан. Тэгээд би машинаа нөгөө автомашины урд гаргаж машинаасаа буугаад шороон хөвөө талаас нь засмал зам дээгүүр машиныхаа урдуур нь тойроод нөгөө автомашин дээрээ очиж үзээд буруу талд нь үзээд эргээд урдуур нь тойроод зөв талд нь буюу зам тал руугаа гараад машинаа харж байтал миний хажуугаар нэг номер дугаарыг нь харж амжаагүй, бага оврын автомашин өнгөрсөн тэгэхдээ машиныхаа жолооч талын толиороо миний баруун гарын шуу хэсгийг шүргээд өнгөрсөн, тэгээд би үсрээд унахад арын дугуй нь миний баруун хөлийн урд өлмий хэсгийг дайраад өнгөрсөн, тухайн үедээ уг автомашин нь Улаанбаатар талаас Багануур чиглэлдээ явсан. Би ямар машиныг нь сайн харж чадаагүй, намайг толиороо тохой руу шүргэхэд толь нь хагарч унасан, нөгөө машин огт зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/512 дугаар:
“1. Алтангэрэлийн биед баруун шууны нарийн савхан ясны далд хугарал, баруун тавхайн 2-р хурууны шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
/хх-ийн 30 дугаар тал/
Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар:
“1. 5930УБГ улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Анхбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2. Э.Алтангэрэл нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 40 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 4-7 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд А.Анхбаярт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАВУУ
|
|