Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2018/00735

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-н нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:, /-д  холбогдох, 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие хүүхдийнхээ эцэг болох М.*******тэй Дархан-Уул аймгийн Дархан суманд 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас охин нь 2014 онд мэндэлсэн. Гэтэл миний хүүхдийн эцэг болох М.******* нь 2017 оны 9 дүгээр сараас гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа бий болгож намайг гомдоосон. Уг асуудлаас болж ******* нь 2018 оны эхэн үеэс намайг охинтой минь орхиж тэр эмэгтэйгээ дагаж Хөвсгөл аймагт суурьшин амьдарч эхэлсэн. Одоо миний бие *******тэй эргэж нийлэх боломжгүй бөгөөд хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймээс *******гээс охин д тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие М.******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд цаашид өөрийн төрсөн охин болох д хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.******* нар нь 2013 онд гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр охин О.г төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан сумын Түвшин холбоо өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-6 дугаар хуудас /

 

Зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан эцэг М.*******гээр охин О.г овоглосон байна.

 

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч М.******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин О.г Б.*******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.*******гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ажлын шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн, хариуцагч М.******* нь шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг тус тус хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар тэднийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин О.г Б.*******гийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг М.*******, эх Б.******* нарт даалгасугай.

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА