| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: Ц.С
Шүүгдэгч Х.У нарыг оролцуулан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хгийн Ут холбогдох 211200000**** дугаартай õýðгийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн хамт .......аймгийн ....... сумын ....... дүгээр баг, ............ тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Хгийн У /РД:А*******/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.У нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ......... аймгийн ........ сумын ...........дүгээр багийн нутаг дэвсгэр, .......... тоотод оршин суух хохирогч Д.Гийн хашаанаас түүний эзэмшлийн Монгол банхарын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000**** дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
Хохирогч Д.Гийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө .......... аймгийн ........... сумын ............ дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........... тоотод байх гэртээ 08 цаг өнгөрч байхад босоод бие засах гээд гартал гадаа гэрийн үүдэнд уяатай байсан манай Монгол банхарын гөлөг алга болсон байсан. Би хашаан дотроо сайн ажиж хартал манай гөлгийг хашааны хаалгаар гаднаас нэг хүн орж ирээд дээшээ гудам өгсөөд авч явсан байдалтай арзгар ултай гутлын мөр нь шинэ орсон цасан дээр тод үлдсэн байсан. Би хүү Бын хамт уг хүний гутлын мөрийг дагаж явсаар байгаад Халзан руу өгсдөг төв замаас хойш байдаг арын гудамжны хамгийн дээд талын хашаа болох ногоон өнгийн хаалгатай, улаан хүрэн өнгийн хашааны үүдэнд очсон. Уг хашаа нь дотроо олон нохой тэжээдэг бололтой нохойнууд хуцаад байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би улаан халтар зүстэй, урд хоёр хөл болон цээж нь цагаан, дэл нь хэдэн цагаан үстэй, сүүлнийх нь үзүүр бас жижигхэн цагаантай, гурван сартай Монгол банхарын гөлөг хулгайд алдсан. Би уг нохойгоо 2021 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын төвд байдаг М гэдэг хүнээс 1.000.000 төгрөгөөр 1 сартай байхад нь худалдаж авч байсан. Би хулгайд алдсан нохойгоо худалдаж авсан үнэ болох 1.000.000 төгрөгөөр нь үнэлж байна. Гөлгөө хулгайд алдах үед манай хүү Б, эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Энэ гөлгийг тус аймгийн Хайрхан сумын М гэдэг надад нохой зарсан залуу, мөн манай хүү Б нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/,
Хохирогч Д.Гийн дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн М гэдэг хүнээс 2021 оны 01 дүгээр сарын дундуур монгол банхарын 1 сар гарантай гөлөг худалдан авч байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Мгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Харин аав, ээжийнх нэрийг мэднэ. Ээжийг нь Д, аавыг нь Б гээд хүмүүс байдаг юм. Хайрхан сумын Могой багийн нутаг дэвсгэрт хөдөө мал малладаг хүмүүс байдаг. Манай хашаан дотор орж ирээд миний гөлгийг аваад хашаанаас гарсан 1 хүний гутлын улны мөр байсан. Мөн дээш гудамжаар өгсөхөд мөн адил нэг гутлын мөр байсан Тэгээд тухайн мөрийг дагаж явсаар байгаад нэг айлын гадаа очсон. Тэгсэн миний гөлгийг хулгайлсан хүний хашаа байсан. Тэгээд гөлгөө авъя гэхэд аваагүй гээд байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би хохирол буюу өөрийн хулгайд алдсан монгол банхарын гөлгөө буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,
Х.Уын гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед дүү А, У нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 39а-29 тоотод байх гэрээсээ Тамир хороололд байдаг өвөөгийндөө очиж хөзөр тоглохоор явсан. Явах замдаа Цагаан давааны хамгийн урд талын нүүрний гудамжийг уруудаж яваад нэг айлын хашаанд нохой хуцаад байхаар нь сонирхоод хашааных нь завсраар хартал Монгол банхарын гөлөг байсан. Тэгээд бид тэр гөлгийг харчихаад доошоо гудамжаа уруудаж яваад Тамир хороололд байх өвөөгийндөө очиж хөзөр тоглосон. Тэнд хөзөр тоглож байгаад бид гурав шөнийн 00 цагийн үед дуусаад өвөөгийнхөөс гэртээ харихаар гарцгаасан. Би өвөөгийнхөөс гарч ирээд бие засах гэж үлдээд манай хоёр дүү замдаа Цагаан давааны нүүрний хашаанд байдаг найзтайгаа уулзаад байж байя гээд түрүүлээд явсан. Би удалгүй бие засчихаад араас нь яваад Цагаан давааны хамгийн урд талын нүүрний гудамжаар дээшээ өгсөөд явж байтал орой өвөөгийнх рүү явж байхад нохой хуцаад байсан хашаанаас нөгөө Монгол банхарын гөлөг Бгоогоод хуцаад байсан. Би тэр үед сонирхоод тэр айлын хашааны хаалгыг түлхээд үзтэл онгорхой байсан. Би ороод уг банхарын гөлгийг харах гэтэл цаана нь том, дундад ази цагаан цайвар өнгөтэй нохой байхаар нь би айгаад халаасанд байсан боовыг шидэж өгсөн. Тэгээд банхарын гөлөг нь сул байхаар нь дуудсан чинь тоглоод хүрээд ирсэн тэгэхээр нь би барьж үзээд эм Монгол банхарын гөлөг байхаар нь аваад гэр рүүгээ явсан. Гэртээ шөнийн 01 цагийн үед очоод уг авчирсан гөлгөө хашааны зүүн урд талд байх нохойны үүрэнд хийсэн. Тэгээд намайг гэртээ ороход манай хоёр дүү гэртээ ирчихсэн орондоо хэвтэж байсан. Тэгээд би унтаж амарсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад хүмүүс манайхаар ирээд нохой асуугаад явсан байсан. Тухайн үед манай ээж мэдэлгүй манай хүүхдүүд унтаж байна, та нар ороод үз, мэдэхгүй гэж хэлээд явуулсан байсан. Дараа нь удалгүй надтай өмнө хамт ажиллаж байсан Б гэдэг залуу нэг цагдаагийн хамт манай хашааны гадаа ирээд надад нохойгоо алдчихлаа гэж хэлж уулзсан. Тэгээд би шөнө айлаас авсан нохойг Бын нохой байсныг мэдээд санаа зовоод хэлж чадалгүй явуулсан. Дараа нь өөрийн дүү Ут шөнө айлаас авсан гөлгөө өгөөд Бын хашаанд аваачаад тавчих гэж хэлээд явуулсан. Тухайн айлын хашаанаас миний авсан нохой дөрвөн нүд халтар, цээж цагаан, Монгол банхарын гөлөг байсан. Би тэр гөлгийг Цагаан давааны хамгийн урд талын нүүрний гудамжны дундуур байх айлаас авсан. Би тухайн айлын хашааны хаалганы өнгө болон тоотыг нь сайн анзаараагүй, уг айл нь хашаандаа нэг гэртэй, нэг том байшинтай байсан. Би хашааны хаалга нь онгорхой байхаар нь онгойлгож үзээд хаалганы үүдэн дээр байж байгаад Монгол банхарын гөлгийг шүгэлдэж дуудаад хүрээд ирэхээр нь аваад явсан. Уг нохой нь Монгол банхарын охин гөлөг байсан болохоор би өөрийнхөө Монгол банхартай нийлүүлж хээлтүүлээд төл гаргаж авах зорилгоор авсан. Намайг айлын хашаанаас нохой авах үед А, У хоёр надаас түрүүлээд найзтайгаа уулзана гээд явсан байсан. Намайг айлын нохой аваад гэртээ очиход манай хоёр дүү гэртээ амарч байсан. Намайг айлын нохой авсан талаар манай гэрийнхэн тухайн үед мэдээгүй. Маргааш өглөө нь манай дүү А, У хоёр мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 ху/,
Гэрч Х.Аын өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой ........... аймгийн ............ сумын .......... дүгээр баг, ............. тоотод байх гэрээсээ өвөөгийндөө очиж хөзөр тоглохоор Тамир хороолол руу явсан. Бид гурав явахдаа Цагаан давааны хамгийн урд талын гудмаар уруудаж явсан. Тамир хороололд өвөөгийнд хөзөр тоглож байгаад шөнө 01 цагийн үед дуусаад бид гурав гэртээ харихаар гарсан. Тэгээд өвөөгийнхөөс манай том ах У бие засахаар түрүүлж гараад, дунд ах У бид хоёр том ахаас түрүүлээд гэр рүүгээ явсан. Бид хоёр гэр лүүгээ явахдаа ирсэн замаараа яваад, би замдаа уг гудманд байдаг найзтайгаа хальт уулзаад гэррүүгээ явсан. Ах бид хоёр 02 цагийн үед гэртээ ирээд шууд амарсан. Удалгүй 20-30 минутын дараа манай том ах орж ирсэн. Тэгээд бид амарсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө биднийг унтаж байхад цагдаа нар ирээд нохойтой холбоотой зүйл асуугаад байсан. Тэгээд У ах бид хоёр гайхаад У ахаас юу болоод байгаа талаар асуухад ах нь урьд шөнө өвөөгийнхөөс ирэх замдаа Цагаан давааны хамгийн нүүрний гудамжны нэг айлын хашаанаас Монгол банхарын гөлөг авчирсан юм. Тэр нохойны эзэн нь ирчихсэн юм шиг байна, одоо яана аа гэж хэлсэн. Тэгээд У ах бид хоёр том ахад уурлаад тэр гөлөг нь хаана байгаа юм гэж асуухад манай бармон нохойны үүрэнд хийчихсэн байгаа гэж хэлсэн. Бид хоёр уг гөлгийг нь очиж харахад халтар зүстэй, цээж цагаан, жижиг, Монгол банхарын гөлөг байсан. Тэгээд У ах нөгөө гөлгийг нь том ахын шөнө авсан айлын хашаанд нь буцааж тавихаар авч явсан. Тэгээд би том ах Уыг айлын хашаанаас Монгол банхарын гөлөг авсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/,
Гэрч Г.Огийн өгсөн: “...Миний хүү Х.У нь 1991 оны 07 дугаар сарын 07-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Манай хүүхдүүдийн том хүүхэд байгаа юм. Миний хүү X.У бага насаа Архангай аймгийн хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт сууж арван жилийн Хүмүүн цогцолБ 2 дугаар сургуулийг 2009 онд төгсөөд Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцахаар Улаанбаатар хот явж амьдралын боломжгүй байсан болохоор төлбөрийг нь хийж чадалгүй 2 дугаар курсээс нь гаргасан. Минии хүү ер нь их тайван, дөлгөөн ааш аранштай, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний хүү Х.У нь эхээс дөрвүүлээ, айлын том хүүхэд бөгөөд доороо нэг эмэгтэй хоёр эрэгтэй дүүтэй. Миний хүү Х.У Улаанбаатар хотод эхнэр болох Оюунсайхан, 2 хүүхдийн хамт амьдардаг. Улаанбаатарт яг тогтсон ажил бол хийдэггүй барилгын ажил болон цайны газар тогооч хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 ху/,
Гэрч Г.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед манай аав Г гөлөг алга болсон гээд намайг сэрээсэн. Тэгээд хамт гараад гөлөг байсан газар очиход гинжнээс нь салгаад аваад явсан байсан. Тухайн үед гадаа цас хялмаалаад орсон байсан. Манай хашаан дотор арзгар ултай гутлын мөртэй 1 хүн ороод гарсан. Тэр мөр нь гудамж өгсөөд явсан байсан. Тэр мөрийг дагаад явахад Цагаан давааны хамгийн арын гудамжны дээд үзүүр хэсэг байдаг хашаа руу орсон байсан. Тэгээд хашааны хаалга нүдэхэд эмэгтэй хүн гарч ирээд манай золгуут хийхээр дүү ирсэн гэж хэлэхэд дүү нь гарч ирсэн. Дүүгээс хаанаас ирсэн талаар асуухад би 29 гудамжны доод үзүүрт байдаг доогууроо тойрч алхаж ирсэн гэхээр буцаад аав бид гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хашаан дотор гарсан мөрийг л дагаж явсан бусад мөрийг бол анзаараагүй манай хашаанд гарсан мөр нь арзгар, их содон мөр байсан. Тэр нэг хүний мөрийг л дагаж явсан. Тухайн гөлгийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А.М нь манай аав Д.Гт энэ гөлгийг өгөх юмаа гээд надад өгч явуулсан. Тухайн гөлөг нь улаан халтар, зүрх цагаан урд хоёр хөл цагаан, монгол банхарын охин гөлөг байсан, яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,
Гэрч Х.Уын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэртээ унтаж байхад манай аав гаднаас орж ирээд цагдаа нар гөлөг асуугаад байна гэсэн. Тэгээд би сэрээд ахаас тодруулж асуухад ах нь нэг гөлөг шөнө ирэхдээ аваад ирсэн юм гэж хэлэхээр нь би юун гөлөг вэ хашаагаар дүүрэн нохой байхад гэж хэлсэн. Тэгсэн У ах ах нь харин буруу зүйл хийчихлээ, буцаагаад тавьчих уу гэж надад хэлсэн. Тэгэхээр би буцааж тавь гэж хэлээд дээл, гутлаа өмсөөд шууд гөлгийг нь аваачиж өгсөн. Би тэр гөлөг яг хаанаас авсан талаар болох мэдэхгүй. Би тэр гөлөгийг хашаанд оруулаад сул тавьсан. Тэр үед байшингийн цонхоор нэг настай эрэгтэй хүн хараад гарч ирсэн мөн араас нь нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь би уучлаарай энэ танай гөлөг гэж хэлээд гэр рүүгээ явсан. Араас настай эрэгтэй хүн нь байж бай зогсож бай гэж хэлэхээр нь уучлаарай буруу зүйл хийсэн гэж хэлээд гудамж өгсөөд би явсан. Тухайн гөлөг нь улаан халтар, бавгар гөлөг байсан. Эр эсвэл охин гөлөг байсныг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 ху/,
Гэрч А.Мын өгсөн: “...Би Д.Г ахад 2021 оны 01-р сарын 15-ны орчимд санагдаж байна яг хэдэнд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Д.Г ахад монгол банхарын цээж цагаан улаан халтар зүстэй, урд хоёр хөлийн хумс цагаан 4 сартай гөлгийг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр зарсан юм. Тухайн үед би Д.Г ахад 500,000 /таван зуун мянган/ төгрөгний өгөөтэй байсныг суутгаж үлдэгдэл 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг уг гөлгийг том болохоор нь Д.Г ах надад өгөхөөр болоод монгол банхарын гөлгийг минь надаас аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 ху/,
Х.Уын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Миний үйлдсэн хэрэгтэй тохирч байна. Надад тайлбар байхгүй. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-07 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 ху/,
Хохирогч Д.Гийн хулгайд алдсан гэх 1 /нэг/ тооны гөлөгний зах зээлийн үнэлгээг тогтоосон “Х” ХХК-ны шинжээч Э.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 41 ху/,
Б овогт Хийн У /РД:А*******/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 ху/,
......... аймгийн .........сумын ........ дугаар багийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 234 дугаартай тодорхойлолт /хх-ийн 63 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.У нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ......аймгийн ........ сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэр, ........... тоотод оршин суух хохирогч Д.Гийн хашаанаас түүний эзэмшлийн Монгол банхарын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.У нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ............ аймгийн ...... сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэр, ............. тоотод оршин суух хохирогч Д.Гийн хашаанаас түүний эзэмшлийн Монгол банхрын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Д.Гийн өгсөн: “..Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан даваа хорооллын 29-39 тоотод байх гэртээ 08 цаг өнгөрч байхад босоод бие засах гээд гартал гадаа гэрийн үүдэнд уяатай байсан манай Монгол банхарын гөлөг алга болсон байсан..Би хүү Бын хамт уг хүний гутлын мөрийг дагаж явсаар байгаад Халзан руу өгсдөг төв замаас хойш байдаг арын гудамны хамгийн дээд талын хашаа болох ногоон өнгийн хаалгатай, улаан хүрэн өнгийн хашааны үүдэнд очсон. Уг хашаа нь дотроо олон нохой тэжээдэг бололтой нохойнууд хуцаад байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би улаан халтар зүстэй, урд хоёр хөл болон цээж нь цагаан, дэл нь хэдэн цагаан үстэй, сүүлнийх нь үзүүр бас жижигхэн цагаантай, гурван сартай Монгол банхрын гөлөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/, хохирогч Д.Гийн дахин өгсөн: “...Тэгээд гөлгөө авъя гэхэд аваагүй гээд байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би хохирол буюу өөрийн хулгайд алдсан монгол банхарын гөлгөө буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/, гэрч Х.Аын өгсөн: “...Маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 13-ны өглөө биднийг унтаж байхад цагдаа нар ирээд нохойтой холбоотой зүйл асуугаад байсан. Тэгээд У ах бид хоёр гайхаад У ахаас юу болоод байгаа талаар асуухад ах нь урьд шөнө өвөөгийнхөөс ирэх замдаа Цагаан давааны хамгийн нүүрний гудамжны нэг айлын хашаанаас Монгол банхарын гөлөг авчирсан юм. Тэр нохойны эзэн нь ирчихсэн юм шиг байна, одоо яана аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/, гэрч Г.Бын өгсөн: “...Тэгээд хашааны хаалга нүдэхэд эмэгтэй хүн гарч ирээд манай золгуут хийхээр дүү ирсэн гэж хэлэхэд дүү нь гарч ирсэн. Дүүгээс нь хаанаас ирсэн талаар асуухад би 29 гудамжны доод үзүүрт байдаг доогууроо тойрч алхаж ирсэн гэхээр буцаад аав бид гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/, Х.Уын яллагдагчаар өгсөн: “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 ху/, гэрч А.Мын өгсөн: “...Тухайн үед би Д.Г ахад монгол банхарын цээж цагаан улаан халтар зүстэй, урд хоёр хөлийн хумс цагаан 4 сартай гөлгийг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 ху/, хохирогч Д.Гийн хулгайд алдсан гэх 1 /нэг/ тооны гөлөгний зах зээлийн үнэлгээг тогтоосон “Х” ХХК-ны шинжээч Э.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Уын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дэээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Х.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Гт гэмт хэргийн улмаас 500.000/таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Х” ХХК-ны шинжээч Э.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 ху/-ээр тогтоогдсон боловч, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт” гөлгөө буцааж авсан нэхэмжлэх зүйлгүй”гэх /хх-ийн 45-46 ху/, хавтаст хэрэгтэй танилцаж үед санал хүсэлт байхгүй гэх /хх-ийн 84 ху/, тус аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлтдээ гомдол саналгүй /хх-ийн 88 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч Х.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 90-91 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцуулах хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Хгийн Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ........аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ