Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

 

 

                                2021/ШЦТ/16

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

           Улсын яллагч: Б.Буяндалай

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

           Иргэдийн төлөөлөгч: Ц.Б

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

              Шүүгдэгч: Г.М

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Гын Мд холбогдох эрүүгийн 2012000000278 дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын ................... газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржин Гын М/РД:АГ.................../   

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М нь 2018 оны хавар, 2019 оны 02, 07 дугаар саруудад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 12-21б тоотод бага насны хүүхэд буюу 11 настай хохирогч О.Шгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан гэмт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                     Эрүүгийн 2012000000278 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           * Насанд хүрээгүй хохирогч О.Шгийн өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би сэрээд байж байтал Г.М ах ирээд чиний утас дататай юу? гэж асуугаад миний гар утсаар хүнтэй чаталж байснаа Бээ бид хоёртой хамт зах гараад мотоциклийн толь болон сэлбэг аваад гэрт ирсэн. 18 цагийн үед Пагмадулам гэх найз намайг дуудаад байхаар нь би гараад, тоглохгүй бороо ороод байна гэж хэлсэн. Г.М ах намайг найзтай уулзаж байхад намайг ээж чинь залгаад байна гэж худлаа яриад дуудсан байсан. Би гэртээ ороод ээж рүү утсаар залгаад байж байтал ээж О.О маань утсаа авахгүй байсан. Тэр хугацаанд Г.М манай дүү ИхБ, И, Т нарыг самрын хог арилга гэж хэлээд нэг өрөөнд оруулж гаднаас нь хаалганы гогцоог хийгээд модоор түгжсэн. Тэр өрөөний цоожийг олохгүй хайж байснаа модоор цоожлоод намайг араас тэвэрч аваад ор руу шидэхээр нь би өвөөд юм хэлээд ирье ээжид хэлэх юм байна гэж хэлсэн. Тэгтэл намайг гэрээс гаргахаар нь одоо өмнөх шигээ хүчиндэх гэж байна гэж бодоод би байшингийнхаа ард талд байж байхад ИхБ Г.М ах таныг хайгаад мотоциклоо унаад гадагшаа гараад яваад өгсөн гэж хэлэхээр нь би гар утсаа аваад Улаанбаатар хотод байх Туяа эгч рүү залгаад бандиа ах намайг элдэж хөөгөөд байна гэж хэлтэл надад наадах чинь согтуу байна уу? тоглож байгаа байлгүй гэх хэлээд утсаа тасалсан. Үүний дараа би ээж О рүүгээ залгаад Г.М ах намайг тэвэрч аваад элдэж хөөгөөд барихаараа хүн тэвэрч аваад байна гэж хэлэхэд ээж надад наад балай юм чинь согтуу байгаа юм уу? хүүхэд хамгаалах 108 утас руу залга гэхээр нь би юу гэж хэлэхэв дээ гэж ээжид хэлтэл ээж маань би цагдаа руу залгаад хэлье гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 3 цагдаа гэрт ирэхэд Г.М ах байхгүй байсан. Цагдаа нарт би Г.М гэх хүн намайг оролдоод зүгээр байлгахгүй байна гэтэл цагдаа нар Г.Мыг ирэхээр нь залгаарай гээд 102 гэсэн утасны дугаарыг үлдээгээд бид нарт ажил их байна гэж хэлээд яваад өгсөн. Би орой 21 цагийн үед өвөө Оросоогоороо гэрийн хаалгыг гаднаас нь цоожлуулаад би цонхоороо түлхүүрээ авсан. Би дүү нарын хамт гэрээ цэвэрлэж байтал ээж залгаад ээж, аав хоёрыгоо ирж байна гэж битгий Г.Мд хэлээрэй гээд утсаа тасалсан. Би орондоо ороод кино үзээд 22 цагийн үед хэвтэж байтал Г.М ирээд хаалга нүдэхээр нь би өөрийн ээж рүү залгатал ээж, аав 2 хашааны үүдэн дээр ирсэн байсан. Аав Ж байшингийн цонхоор түлхүүрийг аваад хаалга нээн Г.М ах, ээж, аав нар орж ирсэн. Гэрт орж ирээд ээж Г.М ахад чи яахаараа хүүхэд оролдоод зүгээр байлгахгүй байгаа юм гэтэл Г.М ах нүүр буруулаад би оролдоогүй гэж хэлэхээр нь би ээждээ хандаад Г.М ах чинь надтай өмнө 2, 3 удаа том хүний хийдэг зүйлийг /бэлгийн харьцаанд орсон/ хийсэн гэж хэлсэн. Ээж маань цагдаа дуудсан. Г.М ах өмнө надтай 4 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд бид цагдаагийн газарт ирсэн. Г.М ах өмнө намайг дарж аваад өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг өвдгөө хүртэл шувтлаад миний боожгой руу Г.М бэлэг эрхтнээ хийгээд байдаг. Би үүнийг том хүний ажил гэж ойлгодог. Миний бэлэг эрхтэн рүү Г.М ах бэлэг эрхтнээ хийхэд аймар өвдсөн цус гоожсон. Мөн нус шиг цус гоожсон. Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох үед нь би үгүй та яах гээд байгаа юм бэ гээд уйлахаар зоддог. Алгадаад, хоолой боогоод, ам хамрыг тагладаг байсан. Г.М таныг хүчиндэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, дандаа эрүүл байдаг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амнаас нь архи мэт зүйл үнэртэж байсан. Г.М ах намайг өөрийн байшиндаа байхад 3 удаа хүчиндсэн Харин өвөөг эзгүй хойгуур өвөөгийн монгол гэрт нэг удаа хүчиндэж байсан. Энэ үед Г.М дандаа хаалгаа түгждэг. Үрийн шингэн гэж би мэдэхгүй нус шиг шингэн улаан цус шиг өнгөтэй зүйл гардаг байсан. Миний дүү ИхБ Г.М ах намайг хүчиндэж байхад харсан талаараа өчигдөр хэлсэн. Би харсан гэж бодоогүй байсан. Эхний удаа намайг 9 настай байхад 2018 оны хавар дүү нарын хамт байж байтал Г.М хөдөөгөөс ирээд дүү нарыг гарч гол руу явж тогло гэж хэлээд намайг үлд гээд хэлтэл дүү нартаа би та нар явахгүй шүү гэсэн Г.М ах дүү нарт хандаад та нарыг явахгүй бол би ална шүү гэж хэлтэл дүү нар гол руу явсан. /уйлж байв/ Дүү нарыг гол руу явж байтал миний хувцсыг тайлаад хүчиндсэн. Дараа 2019 оны өвөл цагаан сарын өмнө Г.М ах ирээд дүү нарыг байхгүй байхад хүчиндсэн. Би хичээлээсээ дөнгөж гэртээ ирсэн байсан. 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр Г.М ах ирээд хүчиндсэн. Дараа нь 4 дэх удаагаа 2020 оны 01 дүгээр сард шиг санагдаж байна Г.М ах хөдөөгөөс ирээд мөн өмнөх шигээ хүчиндсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар тал/

 

*Гэрч О.Гын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотод байхад О.О над руу залгаад танай хүү Г.М чинь миний хүүг айлгаж ичээгээд байхаар нь би цагдаад бариад өгсөн гэж хэлсэн. Намайг Архангай аймагт ирэхэд О.О О.Шг танай хүү Г.М айлгаж ичээхээс гадна өмнө хүчиндэж байна гэж хэлсэн. Хэдэн удаа хаана, яаж хүчиндсэн талаар би сайн мэдэхгүй байна. Би О.Штэй уулзаж ярилцаагүй байгаа, уулзахаасаа ч санаа зовж байна. Г.М өөрийн гэрээсээ Архангай аймгийн төвд байх О.Оийн гэр рүү улиралд 1-2 удаа орж ирдэг. О.О бол Арслан цохио хорооллын 12-21 б тоотод 1994 оноос хойш амьдарч байгаа. Г.М Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд ирээд О.Оийн гэрт очдог өөр очих хаяг байхгүй. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байгаа. Би өөрийн эхнэр Мтай 1997 онд өрх тусгаарлаж хуримаа хийсэн. Одоо ам бүл 6 эхнэр М, охин Сэмжидмаа /1997 оных/, Г.М, Бурмаа /11 дүгээр анги/ Ганбаяр /6 настай/ нарын хамт амьдардаг. Г.Ма 1999 онд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Хүү маань төрсөн цагаасаа эхэлж Архангай аймгийн Ихтамир суманд амьдрах болсон. Мэдээ орсон цагаасаа эхэлж намайг дагаж мал маллах болсон. Цэцэрлэгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд 2 сар сууж байсан. 6 насандаа буюу 2005 онд Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуульд сурах болсон. Сурч байх хугацаандаа хичээлдээ идэвхтэй сайн суралцдаг байсан. Сурагчийн амралтаараа хөдөө надад болон ээждээ тусалдаг байсан. Сурч байх хугацаандаа спортод их дуртай байсан. Хөлөө гэмтээж спортоор хичээллэхээ больсон. 9 дүгээр ангиа төгсөөд М нь өөрийн сургуулиас гарч Булган МСҮТ-д 2 жил суралцаж үсчин мэргэжлийг эзэмшсэн. Миний хүү мэргэжлээрээ ажиллаагүй шууд мал дээр гарсан. Ажилч хичээнгүй, хүнд тусархуу, архи тамхи хэрэглээд байхгүй, нутаг орондоо нэр хүндтэй, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагалгүй, морь уях дуртай, малд нүдтэй гярхай сайн хүүхэд...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/

 

*Гэрч Н.Дгийн өгсөн:

“...Г.Мтай саахалт байдаг. Г.М бол даруу төлөв зантай, сайн малчин, сайн хүүхэд байгаа юм. Айл саахалт байх хугацаанд малаа сайн малладаг. Бидэнд тус дэмтэй хэн нэгэн хүн ажил хийж байвал хүнээр хэлүүлэлгүй ажлаас нь өөрийн санаачилгаар хийж өгч тус болдог хүн байгаа. Нутаг орондоо нэр хүнд сайтай...”гэх мэдүүлэг,

 

*Гэрч Л.Оийн өгсөн:

“...Хүчингийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн. О.Ш гэх аавынхаа эгчийн охиныг хүчиндсэн гэсэн. Аав нь энэнээс өөр зүйлийг хэлэхгүй байна лээ. Г.М нь зан харилцаа сайтай, эелдэг, манай малыг багаасаа харж байгаа малд нүд сайтай хүүхэд байгаа юм. Байнгын гэртээ байж малаа хардаг, өөр зүйлд сатаараад байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, томоотой, нутаг орондоо нэр хүнд сайтай, архи тамхи хэрэглэдэггүй, манай малыг 3 жилийн хугацаанд харж байгаа сард 300,000 төгрөгийн цалин авч аав ээждээ тус нэмэр болдог хүүхэд байгаа юм. Малчин болохоосоо өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд суралцаж байсан. Эхнэр хүүхэдгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Гэрч Т.Нгийн өгсөн:

“...Өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр О.Га надтай уулзаад миний хүү Г.М миний төрсөн дүүгийн охиныг хүчиндсэн байна гэж хэлсэн, О.Гаас хэзээ яаж хүчиндсэн талаар асуухад О.Га надад өөр зүйлийг хэлэхгүй бас мэдэхгүй байгаад байна. Гын М нь 10 наснаасаа эхэлж миний уяж байсан морьдыг Архангай аймгийн наадам болон сумын наадамд унаад 5 жил болсон. Зуны улиралд манай гэрт байдаг байсан. Г.М морь унахаас гадна гэрийн ажилд сайн, ус түлээ зөөх, өвс хадлан хадах, бог бод малаа маллах зэрэг ажлыг тун сайн хийдэг. Хийж байгаа ажилдаа эзэн нь болдог. Ажлын ард гарч байж санаа нь амардаг, сэтгэл сайтай, сэргэлэн цовоо зантай. О.Га надад хүчингийн гэмт хэргийг О.М хийсэн байна гэж хэлэхээр нь би итгэхгүй байсан. Өөрийн биеэр уулзаж байж л итгэхээр байна. Гэмт хэрэг үйлдчихмээр хүн бол биш харагддаг. Г.М хүнтэй их хүндэтгэлтэй ханддаг. Одоог хүртэл надтай сайн харилцдаг. Ажил төрлийг минь хийчхээд л гэр рүүгээ явдаг. Нутгийн хүмүүст нэр хүнд сайтай. Багын суурь хүмүүжил сайтай...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/

 

*Гэрч Н.Оийн өгсөн:

“...Мын аав Га манай хүүхэд хүн хүчиндээд хоригдож байгаа гэж хэлсэн. Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Г.Мыг би төрсөн цагаас нь эхэлж мэднэ. Бид нар Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Яргайтад саахалт байдаг. Г.М даруу төлөв зантай. Хааяа нэг буюу жилдээ хэдхэн удаа Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу тоотой хэдэн удаа орж ирдэг байнгын малаа хараад гэртээ байдаг хүүхэд байгаа, хүнд тусархуу, сэргэлэн цовоо, багаасаа мал дээр өссөн. Хурдны морь унадаг байсан хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

*Гэрч Т.Мын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой О.О над руу залгаад танай хүүхэд Г.М чинь манай охин О.Шг оролдоод байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би балмагдаад юм хэлээгүй. О.Отэй утсаар ярьж дууссаны дараа би О.Ш рүү залгаад Г.М ах чинь байна уу? хэзээ ирнэ гэж байна гээд асуутал маргааш явна гэсэн гэж надад хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Га руу залгаж ярьтал Г.М О.Шг оролдоод айлгаж ичээгээд байхаар нь цагдаад өгсөн гэж хэлсэн. Манай нөхөр О.Га надад О.Шг Г.М өмнө хүчиндэж байсан байна гэж хэлсэн. Өөр дэлгэрэнгүй зүйлийг надад яриагүй. Г.М хааяа нэг буюу улиралдаа ганц нэг удаа Архангай аймгийн төв рүү орж ирдэг. Эрдэнэбулган сумын төвд ирэхээрээ Арслан цохионы 12-21 б тоотод өөрийн өвөө Оросоо болон О.Оийн гэрт ирдэг. О.Ш, Г.М нар сэтгэцийн хувьд эрүүл. О.Ш манай гэрээр очдоггүй. Би хааяа нэг удаа гэрт нь ирдэг. Даруу төлөв зантай, сайхан харилцаатай хүүхэд шиг л байдаг. Худал хэлдэг эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хүү Т.М нь 1999 онд 06 дугаар сарын 26-нд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Хүү маань төрсөн цагаасаа эхэлж Архангай аймгийн Ихтамир сумыэ Эрдэнэ толгой багийн Яргайт гэх газар амьдарсан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар арван жилд 2006 онд 7 настай сургуульд орсон. Сурч байх үедээ хичээлдээ сайн, нийгмийн идэвхтэй, сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг байсан. 2014 онд 9 дүгээр ангиа төгссөн. Архангай аймгийн МСҮТ үсчний ангид элсэн орж 2016 оны хавар төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэ толгой багийн нутагт мал маллаж байна. Миний хүү сэргэлэн цовоо ажилсаг, хүнд их тусархуу, үнээ мал саадаг маш их хэрэгтэй хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65 дугаар тал/

 

*Гэрч Б.Жгийн өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн эхнэр О.Отэй хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт байх нутгийн иргэн Батбаярын гэрт очиж өвс хадаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би орой 20 цагийн үед өвснөөс ирэх үед миний эхнэр надад хандаж Бандиа буюу Г.М миний охин Шг татаж чангаагаад оролдоод байна. Эртхэн аймаг явъя гэж хэлсэн. Би эхнэр О.Оийг даруй аваад өөрийн 60-12 сани маркийн тээврийн хэрэгслээр Бугат багаас гараад 90 км яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү өөрийн гэрт ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан ба Г.М байшингийн гадаа зогсож байсан. Тэр байдлыг хараад миний эхнэр О.О Г.Мтай уулзаад юу болоод байгаа юм бэ чи яагаад хүүхэд оролдоод байгаа юм бэ? гээд асуутал Г.М би яагаач үгүй хүүхдийн чинь оролдоогүй гэж хэлсэн. Гэртээ ороод сууж байтал О.О Г.Ма чи яагаад дүү Шгээ оролдоод чирч гулдраад байгаа юм бэ гэтэл Г.М би яагачгүй тийм зүйл болоогүй гэтэл О.Ш уйлаад та намайг хэд, хэдэн удаа зодож байгаад хүчиндсэн биз дээ гээд уйлаад дайраад байсан. Тэгээд бид Цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр О.Ш нь Мд хандаад та намайг өнөөдөр дарж аваад байсан. Харин өмнө нь бол шууд хүчиндэж байсан биз дээ гээд уйлаад байсан. Өөр зүйлийг надад хэлээгүй. 11 настай ИхБ Г.Мыг хүчиндэж байхыг цонхоор харсан байсан. Өөр харсан хүн байхгүй. Харин 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би эхнэр О.О, И. Т нар сонссон. О.Шг М хүчиндэж байсан болохыг сонслоо. Ш одоо 12 настай, сэтгэцийн хувьд цоо эрүүл хүүхэд байгаа юм. Худлаа ярьдаггүй хүүхэд. Г.М манай гэрт байнга ирээд байдаггүй. Нэг жилд 3-4 удаа ирдэг. Надад хааяа нэг ирээд буцлаа гэж мэдэгддэг. Манайх Арслан цохионд байх хашаанд миний хадам аав Оросоо ганцаараа гэрт байдаг. Манай хашаанаас өөр газар руу явдаггүй хүн байгаа юм. Тоглож наргиад л зүгээр байдаг байсан хүүхэд байгаа. Г.М нь одоо 20 гаран настай. Миний эхнэр О.Оийн төрсөн ах Гын хүү нь байгаа юм. Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг. Эхнэр хүүхэдгүй малчин хүн байгаа, би өөр хувийн зан байдлыг талаар сайн мэдэхгүй байна. Манай хашаанд байшин, гэр 2 байдаг. Байшинд би эхнэр О.О болон дагавар охин Ш, ИхБ, И, Т нартай хамт амьдардаг. Монгол гэрт бол хадам аав ганцаараа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар тал/

 

*Гэрч О.Оийн өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний охин Ш 20 цагийн үед над руу залгаад намайг Г.М ах оролдоод би байшингийнхаа ард сууж байна гэхээр нь би 102 дугаарын утас руу залгаад цагдаа дуудсан. Орой нөхөр өвснөөсөө ирэхээр нь би охин О.Шг маань Г.М хүчиндэж магадгүй гэж бодоод иртэл Г.М манай гэрийн хаалгыг цохиод байж байсан. Би Г.Мас чи яагаад хүүхэд оролдоод байгаа вэ гэтэл би яагаачгүй гээд хэлээд байсан. Гэрт ороод сууж байтал охин О.Ш маань Г.Мд хандаад та намайг өмнө хоолой боож аман дээр дараад зодоод том хүний ажил 4 удаа хийсэн биз дээ гэж хэлээд чарласан. Тиймээс би охин О.Шг миний Г.М хүчиндсэн байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ удаад би тайван бус байна бие маань хямраад байна. Одоо охин О.Шг тайвшруулах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч С.Аийн өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед Цагдаагийн байгууллагын 7033102 дугаарын утас руу иргэн О гэх эмэгтэй залгаад Их тамир сумаас ярьж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 12 дугаар гудамжны 21 тоотод манай ахын хүүхэд манай охиныг хөөж айлгаад гэр оронд нь оруулахгүй хөөцөлдөөд байна гэсэн дуудлага мэдээллийг мэдээлэл хүлээн авагч Оюундарь хүлээн авч надад танилцуулахаар нь 17 цагаас 22 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа нарыг явуул гэхэд эргүүлийн цагдаа тухайн хаягаар очоод дуудлагад очиход гэрт ямар ч хүн байхгүй байна гэсээр ирсэн. Тиймээс дуудлага мэдээллийг хүлээн аваад дахин уг хаягаар очих шаардлагатай гэж тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нартаа хэлээд дуудлага мэдээлэл өгсөн иргэнд таны очсон хаягт хүн байхгүй байна гэсэн хариуг өгчхөөд байж байсан. Шөнийн 22 цаг болох гэж байхад өдрийн дуудлага мэдээлэл өгсөн иргэн О.О дахин мэдээлэл хүлээн авагч Оюундарьтай ярьж өдрийн манай охиныг айлгасан залуу мотоциклтойгоо гэрээс гараад явсан байна. Манай охин гэрт буцаад ирж магадгүй гээд гэртээ орж чадахгүй гадаа байна. Би Архангай аймаг руу гарч байна гэж хэлсэн. Тиймээс уг дуудлагын дагуу эргүүлийн цагдаа Б олон нийтийн цагдаа Энхболд нарыг хаягаар явуулсан тэгтэл дээрх хаягт ямар нэгэн хүн байхгүй байна гэсэн мэдээлэл өгөхөөр нь би Бэд чи наад хавиараа ойрхон эргүүлийн үүрэг гүйцэтгэж сэжигтэй мотоциклтой хүн байвал шалга гэдэг үүрэг өгсөн. Удалгүй 22 цаг өнгөрөөд байж байтал О.О гэх эмэгтэй хүн дахин залгаад би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү Арслан цохионд гэртээ ирлээ манай ахын хүүхэд гэрт орж ирээд байж байна. Миний өмнө, ахын хүүхэд гэрт орж ирсэн байна. Энэ үнэхээр асуудалтай юм байна гэж хэлэхээр нь би эргүүлийн цагдаа Бийг яаралтай тухайн хаягаар явуулсан. Б ойрхон байсан учир дуудлага мэдээлэлд яаралтай очин Г.М гэх намхан бор улаан өнгийн цамцтай, цоохор цэрэг малгайтай, хромон гутал өмссөн залууг Цагдаагийн газар руу дагуулж ирсэн. Тиймээс би Г.Мтай уулзаад юу болсон талаар тодруултал Г.М би хөдөөнөөс ирсэн. Эгчийндээ ирээд байна яасан бэ гээд хариултал гаднаас О гэх эмэгтэй 13-14 насны эмэгтэй хүүхэд дагуулж орж ирээд үүдний зааланд яасан муухай юм бэ? яасан бузрын юм бэ? миний охиныг хүчиндсэн юм байна шүүдээ гэж ярихаар нь Г.М О.О хоёрыг тусгаарлаад би О.О гэх эмэгтэйг би өөрөө дагуулж 101 тоот өрөөнд оруулаад юу болсон талаар тодруулж асуутал О.О гэх эмэгтэй энэ залуу миний төрсөн ахын хүү байгаа юм. Хөдөө байдаг. Аймгийн төв рүү мотоциклийн сэлбэг авна гээд орж ирдэг байсан. Тэгтэл аймагт орж ирээд миний нялх үрийг айлгаж ичээж байгаад хүчинддэг байсан байна. Энэ бол өнөөдрийн асуудал биш байна. Өмнө ч гэсэн миний охиныг хүчиндэж байсан. Өнөөдөр бас хүчиндэх гэж байсан байна. Г.М гэх залуу нь аймагт орж ирэхээрээ 2 дүүд нь гар утсаараа бичлэг үзүүлж хуурч байгаад харанхуй өрөөнд нь оруулж байгаад хаалгыг нь түгжээд орж ирвэл ална шүү гэж айлгаж байгаад охины минь өмдийг шувталж байгаад хүчиндсэн байна гэж хэлэхээр нь би О.Отэй хамт байж байсан О.Ш гэж охиноос миний дүү ээжийн чинь ярьсан зүйл үнэн үү? Хүнийг хэрэгт гүтгэж болохгүй шүү гэж хэлтэл О.Ш нулимс нь цийлгэнэж байснаа над руу бүлтгэнэж хараад үнэн, үнэн гэж хэлсэн. Би тиймээс Мөрдөгчид дуудлага мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай өгсөн. Мөрдөгч цагдаагийн газарт ирж дуудлага мэдээллийг хүлээн авч О.О О.Ш нартай уулзаж байхаар нь би өрөөндөө Г.Мыг түр байлгаж байсан. Тэгтэл Г.М ахаа юу болоод байгаа юм бол гэхээр нь би Г.Мас чи яачихсан юм бэ гээд асуутал би О.Штэй өмнө нь нэг удаа унтчихсан, намайг одоо хорих гэж байгаа юм байхдаа гээд байсан. Би өөр зүйлийг асуугаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

 

*Гэрч Х.Дийн өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед шиг санагдаж байна. Цагийг нь сайн санахгүй байна. Мэдээлэл хүлээн авагч Оюундарь над руу залгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 12-21 б тоотод насанд хүрээгүй охиныг хамаатных нь ах оролдоод зүгээр байлгахгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн гэж надад хэлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу дээрх хаягаар очиход гадаа харанхуй болсон, 12-21 б тоотын хашааны хаалга хаалттай хашааны хаалгыг нээгээд намайг ороход нэг охин утсаа барьсаар урдаас гарч ирсэн. Тэр охиноос би дуудлага өгсөн үү? Ямар учраас Цагдаагийн байгууллагад хандсан талаар асуухад намайг миний нагац ах утсаар тоглоё гэж хэлээд оролдоод байхаар нь би өвөөгийн гэрт орж ирсэн. Гэтэл араас орж ирээд өвөөгийн гэрээс гаргаад хойд талын байшинд манай гэрт оруулаад намайг тэвэрч аваад дүү нарыг нөгөө өрөөнд оруулаад байхаар нь би гэрээсээ гараад зугтаад би байшингийнхаа ард ороод чимээгүй нуугдтал мотоциклоо унаад гараад явсан гэж хэлсэн. Гэрт нь ороод хартал үүдэндээ төмөр ортой уг орноос чанх хойшоогоо хойд талд модон гэмээр хаалттай цаана урт наар зассан гэмээр харагдаж байсан. Харин байшингийн дотор баруун урд талд нэг хаалгатай. Уг хаалга гаднаасаа цоожлогддог гэмээр цүүтэй харагдаж байсан. Тэгэхээр нь би энэ охиныг худлаа хэлээгүй яг надад болсон хэргийн талаар үнэн хэлж байна. Энэд гэмт хэрэг үйлдэгдэж магадгүй гээд хашаанд нь би үлдээд хамт дуудлагад ирсэн эргүүлийн цагдаа Орхонтуулыг алаг машинтай нь явуулаад 20 минут орчим хүлээсэн гаднаас хүн орж ирэхгүй болохоор нь алаг машинаа дуудаад явахаар болсон. Явахдаа би тухайн дуудлага мэдээлэл өгсөн охинд өөрийнхөө гар утасны дугаарыг болон Цагдаагийн газрын 102 дугаарт залгаарай би өөр дуудлагад явах хэрэгтэй боллоо гэдгээ хэлээд хашаанаас нь гараад явсан. 23 цагийн үед би эргүүлээс буух гээд дараагийн гарах эргүүлийн цагдаа нартай хамт байж байтал дуудлага мэдээлэл хүлээн авагч Оюундарь намайг нөгөөх хүн чинь залгаад байна. Охиныг нь хүчиндэх гэж байсан залуугаа бариад авлаа гэж байна гэж хэлсэн. Тиймээс би ахлах ахлагч Б олон нийтийн цагдаа Энхболдын хамт тухайн байшинд ороход нэг эгч /О/ нөгөөх залуу чинь энэ байна. Энийг би ингэнэ гэж бодож байгаагүй. Миний охин надад уйлаад өмнө нь том хүний ажил хийж байсан гэж хэлж байна. Нэгээр ч тогтоогүй 2-3 удаа хийсэн байна гэж байна. Та нар энийг аваад явчих би та нарыг дагаад явъя гэж хэлсэн. Тиймээс би олон нийтийн цагдаа Энхболдын хамт М гэх залууг машиндаа суулгаад Архангай аймгийн Цагдаагийн газарт авч ирж жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахмад С.Аэд хүлээлгэн өгсөн. Би дуудлагаас ирээд эргүүлээсээ буусан. Би уг дуудлага мэдээллийн талаар эргүүлийн илтгэх хуудас дээр бичээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/

 

*Гэрч У.Нгийн өгсөн:

“...Г.М даруу төлөв зантай, дуулгавартай, Булган МСҮТ-д сурч байсан гэсэн. Хүмүүн 3 дугаар сургуулийг төгсөж байсан. Ихтамир суманд мал малладаг. Г.М нь хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэж хэлж байсан. 10 дугаар сард би одоо хэдэн жилийн ял авах бол яах бол гэж асуухаар нь би гайгүй байх гэж хэлсэн. Г.М нь насанд хүрээгүй 13 настай охинтой бэлгийн харьцаанд орсон тухайгаа надад хэлж байсан. Хэзээ, хаана яаж хүчиндсэн талаараа хэлээгүй. Хэн гэж охин байсныг мэдээгүй, 13 насанд хүрээгүй охин байсан. Шүүгчийн захирамж дээр нэр нь байсан. Хэдэн удаа хүчиндсэн талаар мэдээгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 489 дугаартай:

“...О.Шгийн биед, охин хальсны 13, 17, 20 цаг орчмын урагдал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа сорвижсон хуучин урагдал байна. О.Ш нь урд өмнө буюу 2020.09.10-наас өмнө бэлгийн хавьталд орж байжээ. О.Шгийн биеийн гадаргууд ямар нэгэн шинэ болон хуучин гэмтэл, түүний ул мөр илэрсэнгүй.            Охин хальсны урагдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. О.Ш нь ийлдэс судлалын шинжилгээгээр бэлгийн замаар дамжин халдварладаг өвчингүй байна. О.Ш нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 73 дугаар тал/

 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн:

“...Шинжлүүлэгч Г.М нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин эмгэггүй. Шинжлүүлэгч Г.М нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Шинжлүүлэгч Г.М нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байна. Шинжлүүлэгч Г.М нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг өвчингүй учир албадан эмчилгээ, албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт шинжилгээ/хх-ийн 81-82 дугаар тал/

 

  *Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас тоолсон тэмдэглэл/хх-ийн 2-8 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь 2018 оны хавар, 2019 оны 02 сар, 07 сар, 2020 оны 01 сард саруудад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 12-21б тоотод бага насны хүүхэд буюу 11 настай хохирогч О.Шг 9 настай байхаас эхлэн  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.М үйлдсэн гэм буруутай болох нь бага насны хохирогч О.Шгийн”...Тэр хугацаанд Г.М манай дүү ИхБ, И, Т нарыг самрын хог арилга гэж хэлээд нэг өрөөнд оруулж гаднаас нь хаалганы гогцоог хийгээд модоор түгжсэн. Тэр өрөөний цоожийг олохгүй хайж байснаа модоор цоожлоод намайг араас тэвэрч аваад ор руу шидэхээр нь би өвөөд юм хэлээд ирье ээжид хэлэх юм байна гэж хэлсэн. Тэгтэл намайг гэрээс гаргахаар нь одоо өмнөх шигээ хүчиндэх гэж байна гэж бодоод би байшингийнхаа ард талд байж байхад ИхБ Г.М ах таныг хайгаад мотоциклоо унаад гадагшаа гараад яваад өгсөн гэж хэлэхээр нь би гар утсаа аваад Улаанбаатар хотод байх Туяа эгч рүү залгаад бандиа ах намайг элдэж хөөгөөд байна гэж хэлтэл надад наадах чинь согтуу байна уу? тоглож байгаа байлгүй гэх хэлээд утсаа тасалсан. Үүний дараа би ээж О рүүгээ залгаад Г.М ах намайг тэвэрч аваад элдэж хөөгөөд барихаараа хүн тэвэрч аваад байна гэж хэлэхэд ээж надад наад балай юм чинь согтуу байгаа юм уу? хүүхэд хамгаалах 108 утас руу залга гэхээр нь би юу гэж хэлхэв дээ гэж ээжид хэлтэл ээж маань би цагдаа руу залгаад хэлье гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 3 цагдаа гэрт ирэхэд Г.М ах байхгүй байсан. Цагдаа нарт би Г.М гэх хүн намайг оролдоод зүгээр байлгахгүй байна гэтэл цагдаа нар Г.Мыг ирэхээр нь залгаарай гээд 102 гэсэн утасны дугаарыг үлдээгээд бид нарт ажил их байна гэж хэлээд яваад өгсөн. Би орой 21 цагийн өвөө Оросоогоороо гэрийн хаалгыг гаднаас нь цоожлуулаад би цонхоороо түлхүүрээ авсан. Би дүү нарын хамт гэрээ цэвэрлэж байтал ээж залгаад ээж, аав хоёрыгоо ирж байна гэж битгий Г.Мд хэлээрэй гээд утсаа тасалсан. Би орондоо ороод кино үзээд 22 цагийн үед хэвтэж байтал Г.М ирээд хаалга нүдэхээр нь би өөрийн ээж рүү залгатал ээж, аав 2 хашааны үүдэн дээр ирсэн байсан. Аав Ж байшингийн цонхоор түлхүүрийг аваад хаалга нээн Г.М ах, ээж, аав нар орж ирсэн. Гэрт орж ирээд ээж Г.М ахад чи яахаараа хүүхэд оролдоод зүгээр байлгахгүй байгаа юм гэтэл Г.М ах нүүр буруулаад би оролдоогүй гэж хэлэхээр нь би ээждээ хандаад Г.М ах чинь надтай өмнө 2, 3 удаа том хүний хийдэг зүйлийг /бэлгийн харьцаанд орсон/ хийсэн гэж хэлсэн. Ээж маань цагдаа дуудсан. Г.М ах өмнө надтай 4 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд бид цагдаагийн газарт ирсэн. Г.М ах өмнө намайг дарж аваад өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг өвдгөө хүртэл шувтлаад миний боожгой руу Г.М бэлэг эрхтнээ хийгээд байдаг. Би үүнийг том хүний ажил гэж ойлгодог. Миний бэлэг эрхтэн рүү Г.М ах бэлэг эрхтнээ хийхэд аймар өвдсөн цус гоожсон. Мөн нус шиг цус гоожсон. Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох үед нь би үгүй та яах гээд байгаа юм бэ гээд уйлахаар зоддог. Алгадаад, хоолой боогоод, ам хамрыг тагладаг байсан. Г.М таныг хүчиндэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, дандаа эрүүл байдаг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амнаас нь архи мэт зүйл үнэртэж байсан. Г.М ах намайг өөрийн байшиндаа байхад 3 удаа хүчиндсэн Харин өвөөг эзгүй хойгуур өвөөгийн монгол гэрт нэг удаа хүчиндэж байсан. Энэ үед Г.М дандаа хаалгаа түгждэг. Үрийн шингэн гэж би мэдэхгүй нус шиг шингэн улаан цус шиг өнгөтэй зүйл гардаг байсан. Миний дүү ИхБ Г.М ах намайг хүчиндэж байхад харсан талаараа өчигдөр хэлсэн. Би харсан гэж бодоогүй байсан. Эхний удаа намайг 9 настай байхад 2018 оны хавар дүү нарын хамт байж байтал Г.М хөдөөгөөс ирээд дүү нарыг гарч гол руу явж тогло гэж хэлээд намайг үлд гээд хэлтэл дүү нартаа би та нар явахгүй шүү гэсэн Г.М ах дүү нарт хандаад та нарыг явахгүй бол би ална шүү гэж хэлтэл дүү нар гол руу явсан. /уйлж байв/ Дүү нарыг гол руу явж байтал миний хувцсыг тайлаад хүчиндсэн. Дараа 2019 оны өвөл цагаан сарын өмнө Г.М ах ирээд дүү нарыг байхгүй байхад хүчиндсэн. Би хичээлээсээ дөнгөж гэртээ ирсэн байсан. 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр Г.М ах ирээд хүчиндсэн. Дараа нь 4 дэх удаагаа 2020 оны 01 дүгээр сард шиг санагдаж байна Г.М ах хөдөөгөөс ирээд мөн өмнөх шигээ хүчиндсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жгийн”...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би орой 20 цагийн үед өвснөөс ирэх үед миний эхнэр надад хандаж Бандиа буюу Г.М миний охин Шг татаж чангаагаад оролдоод байна. Эртхэн аймаг явъя гэж хэлсэн. Би эхнэр О.Оийг даруй аваад өөрийн 60-12 сани маркийн тээврийн хэрэгслээр Бугат багаас гараад 90 км яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү өөрийн гэрт ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан ба Г.М байшингийн гадаа зогсож байсан. Тэр байдлыг хараад миний эхнэр О.О Г.Мтай уулзаад юу болоод байгаа юм бэ чи яагаад хүүхэд оролдоод байгаа юм бэ? гээд асуутал Г.М би яагаач үгүй хүүхдийн чинь оролдоогүй гэж хэлсэн. Гэртээ ороод сууж байтал О.О Г.Ма чи яагаад дүү Шгээ оролдоод чирч гулдраад байгаа юм бэ гэтэл Г.М би яагачгүй тийм зүйл болоогүй гэтэл О.Ш уйлаад та намайг хэд, хэдэн удаа зодож байгаад хүчиндсэн биз дээ гээд уйлаад дайраад байсан. Тэгээд бид Цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр О.Ш нь Мд хандаад та намайг өнөөдөр дарж аваад байсан. Харин өмнө нь бол шууд хүчиндэж байсан биз дээ гээд уйлаад байсан. Өөр зүйлийг надад хэлээгүй. 11 настай ИхБ Г.Мыг хүчиндэж байхыг цонхоор харсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Оийн”...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний охин Ш 20 цагийн үед над руу залгаад намайг Г.М ах оролдоод би байшингийнхаа ард сууж байна гэхээр нь би 102 дугаарын утас руу залгаад цагдаа дуудсан. Орой нөхөр өвснөөсөө ирэхээр нь би охин О.Шг маань Г.М хүчиндэж магадгүй гэж бодоод иртэл Г.М манай гэрийн хаалгыг цохиод байж байсан. Би Г.Мас чи яагаад хүүхэд оролдоод байгаа вэ гэтэл би яагаачгүй гээд хэлээд байсан. Гэрт ороод сууж байтал охин О.Ш маань Г.Мд хандаад та намайг өмнө хоолой боож аман дээр дараад зодоод том хүний ажил 4 удаа хийсэн биз дээ гэж хэлээд чарласан. Тиймээс би охин О.Шг миний Г.М хүчиндсэн байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Аийн”...Удалгүй 22 цаг өнгөрөөд байж байтал О.О гэх эмэгтэй хүн дахин залгаад би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү Арслан цохионд гэртээ ирлээ манай ахын хүүхэд гэрт орж ирээд байж байна. Миний өмнө, ахын хүүхэд гэрт орж ирсэн байна. Энэ үнэхээр асуудалтай юм байна гэж хэлэхээр нь би эргүүлийн цагдаа Бийг яаралтай тухайн хаягаар явуулсан. Б ойрхон байсан учир дуудлага мэдээлэлд яаралтай очин Г.М гэх намхан бор улаан өнгийн цамцтай, цоохор цэрэг малгайтай, хромон гутал өмссөн залууг Цагдаагийн газар руу дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Дийн”... Гэрт нь ороод хартал үүдэндээ төмөр ортой уг орноос чанх хойшоогоо хойд талд модон гэмээр хаалттай цаана урт наар зассан гэмээр харагдаж байсан. Харин байшингийн дотор баруун урд талд нэг хаалгатай. Уг хаалга гаднаасаа цоожлогддог гэмээр цүүтэй харагдаж байсан. Тэгэхээр нь би энэ охиныг худлаа хэлээгүй яг надад болсон хэргийн талаар үнэн хэлж байна, гэмт хэрэг үйлдэгдэж магадгүй гээд хашаанд нь би үлдээд хамт дуудлагад ирсэн эргүүлийн цагдаа Орхонтуулыг алаг машинтай нь явуулаад 20 минут орчим хүлээсэн гаднаас хүн орж ирэхгүй болохоор нь алаг машинаа дуудаад явахаар болсон. 23 цагийн үед би эргүүлээс буух гээд дараагийн гарах эргүүлийн цагдаа нартай хамт байж байтал дуудлага мэдээлэл хүлээн авагч Оюундарь намайг нөгөөх хүн чинь залгаад байна. Охиныг нь хүчиндэх гэж байсан залуугаа бариад авлаа гэж байна гэж хэлсэн. Тиймээс би ахлах ахлагч Б олон нийтийн цагдаа Энхболдын хамт тухайн байшинд ороход нэг эгч /О/ нөгөөх залуу чинь энэ байна. Энийг би ингэнэ гэж бодож байгаагүй. Миний охин надад уйлаад өмнө нь том хүний ажил хийж байсан гэж хэлж байна. Нэгээр ч тогтоогүй 2-3 удаа хийсэн байна гэж байна. Та нар энийг аваад явчих би та нарыг дагаад явъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “...О.Шгийн биед, охин хальсны 13, 17, 20 цаг орчмын урагдал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа сорвижсон хуучин урагдал байна. О.Ш нь урд өмнө буюу 2020.09.10-наас өмнө бэлгийн хавьталд орж байжээ...” гэх 489 дугаартай дүгнэлт, бага насны хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Мын бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

         

               Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мын бага насны буюу 11 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Г.Мыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлэх талаар мэдүүлээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Харин хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл цаашид гарах  эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Мын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119/нэг зуун арван ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Мыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 13/арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 13/арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119/нэг зуун арван ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР