| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00313/и |
| Дугаар | 135/ШШ2018/00783 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2018/00783
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний хувьд гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. *******ыг эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрэх байх гэж бодсон. Гэтэл эвлэрээгүй. ******* нь хүүхдүүддээ анхаарал халамж үзүүлдэггүй. Мөнгө өгдөг боловч хүүхдүүдтэйгээ уулзах нь хэрэгтэй. Гэтэл тийм зүйл байдаггүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувийн хэвшлийн байгууллагад 5 дугаар сард ажилд орсон. Хувийн байгууллага учраас цаг наргүй ажилладаг. Тиймээс хүүхдүүдтэйгээ нэг их ярьж чаддаггүй. Гэхдээ цалин мөнгөнөөсөө хүүхдүүддээ өгч, утсаар ярьдаг байсан. Сүүлд том хүүдээ гар утас авч өгөөд аавтайгаа ярьж байгаарай гэж хэлсэн. Би аль болох хүүхдүүдтэйгээ утсаар ярьхыг хүсдэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бага хүүхдээ өөрийн асрамжид авна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2005 онд гэр бүл болсныг, 2006 оны 3 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан, хамтран амьдарч байх хугацаандаа 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү *******, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин , 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл өсөж буй талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай эвлэрлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар 08-ны өдрийн захирамжаар гэрлэгчдийг 2 /гурав/ сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч 2018 оны 06 дугаар 28-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр гэрлэгчид нь эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч ******* нь бага охин г өөрийн асрамжинд авна гэж тайлбарлаж байгаа боловч хүүхдийн насны байдал, эцэг эхийн ахуй нөхцөл бололцоо, хайр халамж зэрэг нөхцөл байдлыг үндэслэн хүүхдүүдийн өссөн төрсөн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү *******, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин , 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин нарыг эх Ц.******* асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* Баасанжаргал, ******* овгийн ******* Наранцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү *******, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин , 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин нарыг эх Ц.******* асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү *******, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин , 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 140400 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 65522 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Саранчимэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА