| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунбаяр
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Махан овогт Дийн Бт холбогдох эрүүгийн 2012003980001 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Тэлээ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Махан овогт Дийн Б/РД:АО87030415/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012003980001 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бгийн өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Д.Б гадуур гарсан байсан. Би өөрөө ажилтай байж өөрийн нөхөр рүүгээ утсаар ярьтал гэртээ байна гэж хэлээд байснаа үдээс хойш утсаа салгасан. Би орой 16 цагийн үед өөрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын задгайд байх гэртээ иртэл манай нөхөр байхгүй байсан. Би утас руу нь дахин залгасан боловч мөн утас нь холбогдохгүй байж байснаа 17 цаг болох гэж байхад утас нь холбогдохоор нь чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? гэж хэлтэл за за ашгүйдээ чи ирчихсэн юм уу? гэж хэлээд 17 цагт гэртээ согтуу орж ирсэн. Д.Быг гэрт орж ирэхээр нь чи яагаад гэртээ байхгүй байж худлаа хэлээд байгаа юм бэ? яагаад архи ууж байгаа бэ? яагаад олсон мөнгөөрөө архи уугаад байгаа юм бэ? наад архи уугаад байгаа мөнгөө 2 хүүхдэдээ зарцуулаач гээд хэлтэл гэрийнхээ хаалгыг түгжиж байснаа гичий минь чи юу гээд байгаа юм бэ? чамайг ална шүү гэж хэлээд Д.Б намайг үснээс татаж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Үснээс татаад цохихыг нь болиулаад зугтааж үүд рүү гүйтэл араас хөөж ирэн татаж унагаагаад нуруу болон хөл рүү 1-2 удаа өшиглөж дэвссэн гичий янхан минь гэж орилоод байсан. Би гэрийг тойроод зугтаагаад гүйтэл орон дээр дарж аваал нүүр хэсэг рүү цохиход хамраас цус гарсан. Тэгтэл манай нөхөр Д.Б намайг зодохоо болиод хажуугийн ор дээр суухаар нь би хамраа цаасаар бөглөөд угааж байснаа гэрээс гарч зугтаагаад цагдаа дуудсан. Би өөрийн найз Цыг дуудаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмч намайг үзээд болсон асуудлын талаар асуугаад яаралтай тусламжийн хуудас бөглөж өгсөн. Д.Б Улаанбаатар хотод байгаа. Д.Б намайг өмнө нь ойролцоогоор 10 удаа зодож байсан. 2018 онд зодож толгой хагалж байсан. Д.Бт зодуулсан талаарх баримт байхгүй, эмнэлэгт үзүүлж байгаагүй. Энэ талаар би эгч Д болон өөрийн найз Ц нарт хэлдэг байсан. Миний толгой хааяа өвдөөд байна. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр толгой эргээд огцом хөдлөхөөр уначих гээд байсан. Мөн тухайн үед нүд хөхөрсөн, хамар хавдсан. Гуяны дотор тал хөхөрсөн. Нуруу одоо бас өвдөөд байгаа. Би толгойгоо бариулж нуруундаа бумба тавиулсан. Мөн хаван буулгах шингэн хийлгэсэн. Энэ талаарх баримт байхгүй. Надаас эмчилгээнд зориулж 50,000 төгрөгийн зардал учирсан байх. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зодуулсан талаар манай найз Ц мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй. Гэртээ Б бид 2 байсан намайг зодож байхыг хүн хараагүй. Би Бтай 2011 онд Архангай аймагт танилцаж байсан. Түүнээс хойш үерхэж байгаад 2013 онд бид охинтой болсон. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуримаа хийж өрх тусгаарласан. Д.Б даруу төлөв зантай, хөгжилтэй, хичээнгүй, түргэн ууртай, уурлахаараа юу ч хийж магадгүй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааг сүүлийн үед байнга хэрэглэж байгаа, мөн өмнө өөрийгөө хутгалж байсан огцом ууртай. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Ө.Дын өгсөн:
“...Д.Б, Б нар нь хамт амьдраад нилээн хэдэн жил болж байгаа. 2 хүүхэдтэй. Ер нь хэрүүл маргаантай байгаад байдаг гэдгийг би мэднэ. Баргийн хэрүүл маргаан болсон талаар надад хэлээд байдаггүй, тусламж шаардсан зүйл дээр хэлдэг. Би өөрөө эмнэлэгт ажилладаг. 2017 билүү 2018 оны үед байх Наранбулагийн 29-01 тоотод байх өөрийн ээжийн гэртээ хүрээд ир гээд дуудсан. Намайг очиход Б нь толгойгоо хагалуулчихсан, толгой руу нь гутлаар цохисон гээд цус нөжтэйгээ холилдчихсон байж байсан. Миний мэдэхийн 3, 4 удаа зодуулж байсан. 2015 оны өвөл цагаан сар дөхөж байхад энэ 2 хэрүүл зодоон хийгээд байна ямар хэцүү юм бэ чи нэг хүрээд ирээч гээд манай эгч ярьсан. Намайг очиход гэрийнхээ хамаг юмаа онхолдуулчихсан, зуух тулгаа өшиглөчихсөн, эд хогшил хамаг юмаа бусниулчихсан, Б хүүхдээ аваад ээжийнхээ гэрт орчихсон байсан. Д.Бын хувьд байнга хэрүүл маргаан хийгээд зодож цохиод гэр бүлийн дарамт үүсгээд байдаггүй, хааяа нэг хэрүүл маргаан гараад, эсхүл жаахан ууж идчихсэн үедээ уураа барьж чадахгүй гар хүрчихдэг юм шиг байдаг. Дараа нь хийсэн үйлдэлдээ гэмшдэг юм шиг байсан. Заримдаа их сайхан таарамжтай байгаа бололтой явж байгаа харагддаг. Бас одоогоос хэдэн жилийн өмнө /хэдэн онд гэдгийг санахгүй байна/ барилгын ажилчдын баяр болоод хамт олонтойгоо баяр тэмдэглэж байхад нь очоод шүд рүү цохичихсон гэсэн яриа байсан. Тэр үед нь надад хэлж яриагүй, тийм зүйл болсон талаар би хүнээс л сонсож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нөхөртөө зодуулаад 103 дээр нүүр ам нь нил хавдар болчихсон хэвтэж байсан. Би тэр үед Бын ээж рүү залгаад энэ асуудлын талаар хэлж ярьсан. Ер нь миний төрсөн эгч өөрөө ажил төрөлгүй үг дуу цөөтэй хүн байдаг болохоор дээрэлхээд байдаг юм уу гэж бодож байна. Мөн Бын төрсөн эгч гэх багш эмэгтэйд нь мөн дүүд нь ч гэсэн хэлж ярьж байсан. Одоо миний мэдэж байгаа зүйл нь энэ байна. Бид нартай сайхан энгийн харилцаатай байдаг. Нөхөртэйгөө ямархуу харилцаатай байдаг гэдгийг мэдэхгүй. Би энэ хэдэн жилийн хугацаанд энэ хоёрт хэн хэнд нь учир зүйгээ олоод амьдар гэж хэлж ярьдаг байсан. Би байнга хамт амьдардаггүй өөрийн төрсөн үр хүүхэд биш болохоор яг нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна. Д.Б нь сүүлийн үед архи дарс уугаад байх болсон юм шиг байгаа юм. Тэгээд архи дарснаас болоод хэрүүл маргана гардаг байх. Бид нартай сайхан харьцаатай байдаг. Ер нь гэр бүлийн жаахан хэрүүл маргаан гарах, архи дарс уусан үедээ хэрэлдэж муудалцахаараа уураа барьж чаддаггүй хүн юм гэж хардаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч Ө.Цын өгсөн:
“...Б.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед над руу залгаад “манай нөхөр намайг зодчихлоо чи ирээд намайг аваадхаач” гэж хэлсэн. Намайг гэрт очиход цагдаа дуудчихсан яг үүдэн дээр ирчихсэн байсан. Би 2 цагдаагийн хамт гэр рүү ороход Д.Б гэрээсээ гараад явчихсан, Б.Б ганцаараа байж байсан. Б.Б надад “Б намайг гараараа нүүр рүү цохисон, халуу дүүгээд явчихсан” гэж байсан. Нүүр, хамар ам нь хавдчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр дагуулж ирж 103-т үзүүлсэн. Би Б.Бтай 10 жилд нэг ангид сурдаг байсан. Мөн МСҮТ-д оюутан болоод мөн нэг ангид сурч байсан. Одоо бас Гурван тамир ХХК-д хамт, ажилладаг. Би он сарыг мэдэхгүй байна, нилээн хэдэн жилийн өмнө /том охин гарчихсан, бага охин нь гараагүй байсан, би оныг сайн мэдэхгүй байна./ Б.Б надад нөхөр Д.Б нь зодоод толгойг нь хагалчихсан гэж ярьж байсан. Ер нь хэрүүл маргаантай байгаад байдаг юм шиг байна лээ. Бас нэг удаа нүүр рүү нь мөргөөд урд 2 шүдийг нь гэмтээчихсэн гэж ярьж байсан. Би бас он сарыг нь мэдэхгүй байна, ямар ч байсан одоогоос 3, 4 жилийн өмнө л байх гэж бодож байна. Яг хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Надад өөр зодуулсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай найз Б.Б нь урдах ажлаа хийгээд л явж байдаг. Хамт олонтойгоо эвсэг нийтэч зантай хүн байгаа юм. Жаахан түргэн ааш гаргах гээд байдаг. Тэгээд удаагүй эргээд мартчихсан инээгээд явж байдаг. Б.Бг нөхөр нь хардаад хэрүүл маргаан үүсгээд байдаг юм шиг санагддаг. Б.Бгийн хувьд янз бүрийн буруу зөрүү зан араншин байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Яллагдагч Д.Бын өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэртээ согтуу орж ирсэн. Намайг гэртээ орж ирэхэд эхнэр урдаас чи яах гэж намайг баарнаас очиж авсан юм бэ? Чамаас болж манай ажлын хүүхнүүд янз бүрийн юм яриад байна гээд уурлаад байсан. Энэ асуудлаас болоод хэрүүл маргаан гарах болсон. Тэгээд маргалдаад эхнэрийгээ гараараа цохичихсон. Би тухайн үедээ архи уучихсан байсан хаана нь цохисноо санахгүй байгаа. Би өмнө 2015 онд маргалдаж байгаад санамсаргүй гутлаар цохичихсон. Манай эхнэр өөрөө жаахан хараалын үгээр намайг хэлж доромжлоод байдаг болохоор бухимдаж уурлах үе байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-42 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 615 дугаартай“...Б.Бгийн биед, тархи доргилт, нүүр, хамар, хүзүү, гуянд зөөлөн эдэд няцралт гэмтэл, түүний ул мөр тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Б.Бгийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь, 2-р шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны бичлэгүүд болон 2020.11.12-нд шинжээч эмчийн үзлэгээр, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Б.Бгийн дагзны дээд хэсэгт урдаас хойшоо чиглэлтэй цайвар сорвитой байна. Өөрийнх нь өгүүлснээр 2 жилийн өмнө үүссэн байх боломжтой хуйхны шарх гэмтлийн үлдэц байна...” дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын задгайд байх гэртээ 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бгийн”...Би орой 16 цагийн үед өөрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын задгайд байх гэртээ иртэл манай нөхөр байхгүй байсан. Би утас руу нь дахин залгасан боловч мөн утас нь холбогдохгүй байж байснаа 17 цаг болох гэж байхад утас нь холбогдохоор нь чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? гэж хэлтэл за за ашгүйдээ чи ирчихсэн юм уу? гэж хэлээд 17 цагт гэртээ согтуу орж ирсэн. Д.Быг гэрт орж ирэхээр нь чи яагаад гэртээ байхгүй байж худлаа хэлээд байгаа юм бэ? яагаад архи ууж байгаа бэ? яагаад олсон мөнгөөрөө архи уугаад байгаа юм бэ? наад архи уугаад байгаа мөнгөө 2 хүүхдэдээ зарцуулаач гээд хэлтэл гэрийнхээ хаалгыг түгжиж байснаа гичий минь чи юу гээд байгаа юм бэ? чамайг ална шүү гэж хэлээд Д.Б намайг үснээс татаж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Үснээс татаад цохихыг нь болиулаад зугтааж үүд рүү гүйтэл араас хөөж ирэн татаж унагаагаад нуруу болон хөл рүү 1-2 удаа өшиглөж дэвссэн гичий янхан минь гэж орилоод байсан. Би гэрийг тойроод зугтаагаад гүйтэл орон дээр дарж аваал нүүр хэсэг рүү цохиход хамраас цус гарсан. Тэгтэл манай нөхөр Д.Б намайг зодохоо болиод хажуугийн ор дээр суухаар нь би хамраа цаасаар бөглөөд угааж байснаа гэрээс гарч зугтаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Дын”...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нөхөртөө зодуулаад 103 дээр нүүр ам нь нил хавдар болчихсон хэвтэж байсан. Би тэр үед Бын ээж рүү залгаад энэ асуудлын талаар хэлж ярьсан. Ер нь миний төрсөн эгч өөрөө ажил төрөлгүй үг дуу цөөтэй хүн байдаг болохоор дээрэлхээд байдаг юм уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Цын”...Б.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед над руу залгаад “манай нөхөр намайг зодчихлоо чи ирээд намайг аваадхаач” гэж хэлсэн. Намайг гэрт очиход цагдаа дуудчихсан яг үүдэн дээр ирчихсэн байсан. Би 2 цагдаагийн хамт гэр рүү ороход Д.Б гэрээсээ гараад явчихсан, Б.Б ганцаараа байж байсан. Б.Б надад “Б намайг гараараа нүүр рүү цохисон, халуу дүүгээд явчихсан” гэж байсан. Нүүр, хамар ам нь хавдчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр дагуулж ирж 103-т үзүүлсэн...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 615 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, нүүр, хамар, хүзүү, гуянд зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.Бгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР