| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | /108/2017/0007/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/06 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
хохирогч Ц.Бадам, Г.Даваасүрэн,
гэрч Г.Жамбалцанжид,
шүүгдэгч И.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ихбаярын Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0378 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 23-5 тоотод оршин суух,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 cap хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 6 cap хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1785 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 09 cap 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгэснийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 81 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 cap хорих ял болгон өөрчилж, 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 11 хоног хорих ял шийтгэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 cap 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 2 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсэн, регистрийн УЮ88101735 дугаартай, Боржигин овогт Ихбаярын Мөнхбаяр нь урьд хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудлын гадаа иргэн Ц.Бадамын гар утсыг халааснаас нь хулгайлан авч бага бус хэмжээний буюу 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизон” баарны гадна авто зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Г.Даваасүрэнгийн халааснаас түрийвчтэй байсан бэлэн 2.000.000 төгрөгийг шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр тус тус хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу нийт 2.255.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх үедээ ууж согтууран 2016 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янгир” зочид буудлын гадна иргэн Ц.Бадамын халааснаас 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг,
мөн 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизон” баарны гадна авто зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Г.Даваасүрэнгийн халааснаас 5000 төгрөгийн үнэ бүхий түрийвчтэй бэлэн 1.980.000 төгрөгийг шунахай сэдэлттэй шууд санаатай, давтан үйлдлээр хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу нийт 2.235.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Мөнхбаярын өгсөн: “Би 2016 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сансараа гэдэг найзын хамт Бизон баарнаас гараад явж байхад Сарнай гэдэг танил эмэгтэй үл таних хоёр залуугийн хамт зогсож байсан. Сарнай намайг дуудаж “энэ хоёр залуу явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хоёр залуу дээр очиж жаахан муудалцаж байгаад эвлэрч миний халаасанд байсан 0.5 граммын архийг хамт уусан. Тэгээд архиа ууж дууссаны дараа “Янгир” зочид буудлаас дахин пиво авахаар Сансараа бид 2 явсан. “Янгир” зочид буудлын урд Сансараа нь Ц.Бадам гэх залуутай таарч ярих зуур би хажуугаар нь өнгөрөхөд газар гар утас унахаар нь би халаасандаа хийсэн. Тэгээд би гар утас олсон гэж хэлэхэд М.Баяртогтох “намайг худлаа ярилаа” гээд цагдаа дуудаж өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө М.Мөнхбаатар бид хоёр “Бизон” баар орж 2 пиво авч уусан. Шөнийн 3 цаг өнгөрч байхад “Бизон” баарны урдаас хот явах гээд очиход нэг машин зогсож байсан. Би машины хаалгыг онгойлгож “хот явах уу” гэж асуухад 2 залуугийн нэг залуу нь унтаж байсан. Сэрүүн байсан залуу “хот явахгүй” гэж хэлэхээр нь машины хаалгыг хаахад хар зүйл газар унах шиг болсон. Тэрийг нь авахад түрийвч байсан ба дотор нь боодолтой мөнгө байсныг би аваад явсан гэв.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бадамын өгсөн: “Би найзынхаа хамт 2016 оны 08 сарын 10-11-нд шилжих шөнө Янгир зочид буудлаас пиво авахаар явж байсан. Тэгээд замдаа найз Сансараатай таарахад И.Мөнхбаяр гэх залуу хамт явж байсан. Сансараа бид 2-ыг юм ярьж байхад И.Мөнхбаяр миний баруун талд ирээд Сансарааг явъя гээд татсан. Тэгээд бид 2 салаад би пиво аваад нэг газар ууж байхдаа утсаа алга болсныг мэдсэн. Утас руугаа залгахад утсыг унтраасан байсан. Би тухайн үед утсаа таксинд унагасан гэж бодсон. Маргааш өглөө нь цагдаа ирээд гар утсыг чинь олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн: “Би 2016 оны 06 сарын 20-нд Налайхын төвөөс хол хөдөө ажил хийхээр ирсэн. 2016 оны 08 сарын 16-ны шөнө хот руу явах замдаа зарим ажилчдаа Налайхын төвд буулгасан. Тэгсэн чинь ажлын хүн залгаж “маргааш захирал уулзана гэсэн” гэж хэлэхээр нь би хот явахаа больж, Налайхад хонохоор болсон. Г.Жамбалцанжид бид 2 Бизон баарны гадаа машинаа байрлуулаад, бааранд орж нэг шил пиво уусан. Тэгээд баарнаас гараад машиндаа унтсан. Манай найз Г.Жамбалцанжид намайг сэрээх гээд ноцолдсон. Би тухайн үед ядарсан байсан болохоор нойрмоглоод сэрэхгүй байсан. Манай найз “сая нэг залуу машины хаалга онгойлгоод халааснаас чинь түрийвч авчихлаа” гэж хэлэхээр нь би сэрээд хартал И.Мөнхбаяр гүйгээд алга болсон. Бид 2 шууд цагдаагийн газарт очиж болсон зүйлийн талаар хэлээд маргааш өглөө нь өргөдөл бичсэн. Байцаагч Алтанширээтэй 2 хоногийн дараа уулзахад 2 дугаар хорооны цагдаагийн байрны шатанд И.Мөнхбаяр цагдаатай хамт зогсож байхдаа “намайг юугаа хараад байгаа юм бэ” гэсэн. Би И.Мөнхбаярыг хараад бааранд байсан залуу гэдгийг таньсан. Тухайн үед И.Мөнхбаяр “би 2 сая төгрөг авсан яадаг юм, төлж чадахгүй” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Жамбалцанчидын өгсөн: “2016 оны 08 сарын 16-ны өдөр Г.Даваасүрэн бид 2-ын ажил дуусаж, Налайхад амьдардаг хэдэн ажилчдаа хүргэж өгөөд, Налайхад хонохоор болсон. Тэгээд бид 2 “Бизон” бааранд хамт орж ганц, хоёр пиво уусан. Тэгээд баарны гадна машинаа байрлуулж дотор нь Г.Даваасүрэнг унтаж байхад буруу талын хаалга онгойх шиг болсон. Миний ярьж байсан гар утас газар унахад И.Мөнхбаярын гар хүрэхээр нь би утсаа авсан. Тэгсэн И.Мөнхбаяр намайг давж Г.Даваасүрэнгийн дээр хүрэх шиг болоод юмыг нь авсан. Би Г.Даваасүрэнг сэрээгээд түрийвчийг чинь авчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаад мөнгөө алдчихлаа гэж дуудлага өгсөн. Маргааш өглөө нь цагдаагийн газарт очиж өргөдлөө бичиж өгсөн. 2 сая төгрөг байсан. Бааранд уусан пивоны тооцоог Г.Даваасүрэн хийсэн резинээр боосон боодолтой мөнгөнөөсөө 20000 төгрөг сугалж аваад тооцоо хийсэн.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Баяртогтохын өгсөн: “2016 оны 08 сарын 10-ны өдөр би өөрийн найз Болорчулууны бас хоёр танил эмэгтэйчүүдийн хамтаар пиво ууж байгаад 10-аас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед гадаа пиво олж уухаар явж байгаад Цогтүвшин дэлгүүрийн урд талд бид хоёртой явж байсан эмэгтэйчүүдтэй мэндлээд, юм яриад Болорчулуун бид хоёрт өөрийгөө Мөнхбаяр гэж танилцуулаад өврөөсөө тал шил 0.5 литрийн Экс архи гаргаж ирээд “хамт уух уу” гэхээр нь бид нар тэрийг нь хувааж уугаад, Янгир зочид буудлаас пиво авахаар явсан. Янгир буудлын гадаа бид нартай хамт явж байсан Сансараа гэх залуу утсаа алддаг залуутай мэнд мэдээд ярилцсан тэгэхэд бид нар наад талд нь зогсож байхад Мөнхбаяр утсаа алддаг залуугийн хажууд зогсоод байсан, тэгээд бид нар пивоо авчхаад Налайх дүүргийн 2 дугаар хороо 47-р байрны нэг давхарт байдаг байранд нь очиж уухаар явцгаасан, явж байх замдаа Мөнхбаяр халааснаасаа цагаан өнгийн гар утас гаргаж ирээд энийг хусчихлаа гэж байсан. Тэгээд бид нар тоглоод байна гэж бодсон чинь манай ахын гэрт очсоноо нээрэнгээсээ нэг гар утас гаргаад ирэхээр нь би уурлаад “чи хулгай хийж болохгүй, хүний утас буцааж өг" гэсэн чинь өгөхгүй хүн болгон хулгай хийж амьдардаг юм угаасаа миний арга зам ийм гэж ярьж байснаа бас хулгайлаагүй гэж мэлзээд өөрийнхөө утас гэхээр нь чи тэгвэл пин кодоо хэлчих наад утсыг чинь асааж үзье гэсэн чинь кодоо мэдэхгүй байсан. Тэгээд би юм хэлэлгүй гарч яваад өөрийн утас цэнэггүй байсан тул гарч цагдаа дуудахаар гудамжинд байсан танихгүй хүний утаснаас цагдаад дуудлага өгөөд хоёр цагдаа ирэхээр нь дагуулж ороод Мөнхбаярыг бариулсан, тэгтэл Мөнхбаяр цагдаа нарыг хараад би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байхаар нь ирсэн цагдаа нь нэгжиж үзтэл биеэс нь утас гараагүй болохоор нь хэлтэс рүү аваад явсан. Тэгээд Болорчулуун наадах чинь чиний араас гараад явсан орцонд нуусан байх гээд бид нар орцонд утсыг нь хайгаад 3 давхрын хогны бункерын ард нуучихсан байхыг нь олоод цагдаа дээр араас нь аваачиж өгсөн юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- ийн 8-9 дүгээр тал/ эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд И.Мөнхбаярт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
| хэвээр |
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАВУУ