| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00462/И |
| Дугаар | 135/ШШ2018/00642 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2018/00642
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ******дүгээр брак ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суудаг, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Д.*******тэй 2007 онд танилцаад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралыг хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү , охин нар төрсөн. Эхний хэдэн жил сайхан амьдарч байгаад 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй, төрөөд 10 хоног болж байгаа. Эмнэлгийн хүүхдийн тасгаас шүүх хуралдаанд ирсэн. Тус тусдаа амьдралын мөрөө хөөж амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ нэг нэгээр нь авч амьдарч байгаа тул тэтгэмж тогтоолгох шаардлагагүй, мөн эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр *******тай 2006 онд танилцаад Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдарлын хугацаанд 2008 оны 13 дугаар сарын 30-ны өдөр , нар төрсөн. Эхний хэдэн жил сайхан амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сард тусдаа амьдрах болсон. Сүүлийн жилүүдэд бидний хооронд хэрүүл маргаан бие биенээ ойлголцох таарч тохирох зүйлс байхгүй болсны улмаас тус тусдаа амьдрах болсон. Гэрлэлт цуцлуулах асуудал дээр маргаан байхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нар нь 2007 онд гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлуулсан. Тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү А., А. нар нь төрсөн талаар маргаагүй, гэрлэгчдийн 0086934 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн №, № дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна
2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин А. Нэхэмжлэгч Н.*******ы , 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү А.дарханбаатар хариуцагч Д.*******ын асрамжид байсан, энэ асрамжийг өөрчилөх үндэслэл тогтоогдоогүй, шинжээчийн дүгнээлтээр эцэг,эх хэн аль нь хүүхдээ асран хамгаалах,тэжээн тэтгэх зэрэг эрх үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа гэж дурьдсан байна.
Гэрлэгчид 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, тэд тусдаа амьдрах хугацаанд хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвх санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байна.
Иймд гэрлэгчдын гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлав.
Хүү А.ыг эцэг Д.*******д, охин А.ийг эх Н.*******ы асрамжид үлдээх талаар маргаангүй байх тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А.ыг эцэг Д.*******д, охин А.ийг эх Н.*******ы асрамжид үлдээв.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү А.ыг эцэг Д.*******д, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин А.ийг эх Н.*******ы асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Хаан банкны 100190000958 тоот дансанд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тушаасан 70,200 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ