Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0101/Э |
Дугаар | 121/ШЦТ/2022 |
Огноо | 2022-06-27 |
Зүйл хэсэг | 11.6.2., 13.14.1, |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 121/ШЦТ/2022
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч Б.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Дудага овогт Баярсайханы Д*******д холбогдох эрүүгийн 2231000450063 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 9-1 тоотод оршин суух хаягтай,
-урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан бүрэн гэх, Дудага овогт Баярсайханы Д*******, /РД:МЮ85121715/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д******* нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчимд ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 068 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Баасандоржийг бусадтай хардаж нүүр, толгой тус газар нь цохиж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд хамтран амьдрагч О.Баасандоржтой маргалдан уг таарамжгүй харьцааны улмаас “Deegii Dekus” гэх цахим хаяг нээж, нэр бүхий 11 группд “санхүү авна, ах нартай уулзана, том юмтай ах нар залга, зүгээр бавуулмаар байна” гэх мэт ёс бус үг хэллэг бичиж 99183294, 88046771 дугааруудыг үлдээн О.Баасандоржийн нэр төрд нь халдан худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д******* мэдүүлэхдээ: “...Манай эхнэр архи уудаг юм. Үүнээс болж бид маргадаг. Ганц нэг цохихоор эхнэр цагдаа дуудаад өгчихдөг. Би эрэгтэй хүн болохоороо буруутан болдог. Бидний энэ маргааны талаар хадам ээж сайн мэднэ. Би юманд яваад ирсэн чинь эхнэр шал согтуу хүүхдээ хаяад гудамжинд явж байсан. Энэ талаар би цагдаад хэлж байсан. Зодсон нь миний буруу. Энэ хэргээс хойш бид дахин муудаагүй. Харин эхнэр намайг өөрөө Facebooк-д бичдэг болохоор нь би бас Facebooк-д эхнэрийг муухай, хэлэхээс ичмээр үгээр бичиж зар тавьсан. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б*******мэдүүлэхдээ: “...Бид хоёр орой 20 цагийн үед нэг шил дарс хувааж уусан ба уг дарс дууссаны дараа Соёрхол гэж архи нэмж уусан. Уг архийг ууж дууссанаа бол санахгүй байгаа. Нэг сэрсэн өглөө болсон байсан. Бид хоёрын хамт том хүү 18 настай М*******, дунд охин Сэцэнжаргал, бага 2 настай Мөнххүслэн нар байсан. Том хүү болон дунд охин нар “таныг шөнө Дээгий ах зодоод байсан” гэж хэлсэн... Өмнө намайг Д******* хэд хэдэн удаа зодож байсан. Тэр болгонд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ба 2021 оны 10 дугаар сард Д******* бид хоёр зодолдоод цагдаагийн байгууллагад шалгагдаж хэн хэнийх нь биед хөнгөн гэмтэл учирсан. Д******* өмнө намайг зодож байхад хамт гэрчлэхээр хүн байгаагүй. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. ...Д******* нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед манай гэрт орж ирээд манай ажлын газрын залуучуудтай намайг хардаж ёс бусын үгээр хэлээд би танай гэрт хэзээ ч ирэхгүй гэж хэлээд гараад явсан. Мөн тус өдөр над руу доромжилсон утгатай зурвас илгээхээр нь би хариу өгөөгүй. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө унтаж байтал миний 99183294 дугаарын утсанд танихгүй дугааруудаас дуудлага ирээд байсан. Тэгэхээр нь би таслаад унтаад өгсөн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө босоод фэйсбүүкийн хайх хэсэгт өөрийн дугаарыг бичээд хайтал “Deegii Dekus” гэсэн фэйсбүүк хаягнаас “Санхүү тусламж зээл, санхүү авна”, “найдвартай ахаас санхүү авна”, “санхүүгийн түргэн тусламж” гэсэн нийт 11 зарын группд “Ах нартай уулзая”, “Ах нартай хиймээр байна, шууд залга”, “ханатлаа хиймээр байна”, “Зүгээр бавуулмаар байна”, “Ах нартай уулзъя”, “Сайхан том боовтой ах нар байна уу? залга”, “Ах нартай уулзъя”, “том юмтай ах нар залга”, “зүгээр бавалцъя”, “бавуулмаар байна”, “зүгээр л бавалцъя гэж байна энэ хүүхэн” гэж миний 99183294, 88046771 гэсэн дугааруудыг маань нэр зурагтай нь оруулж миний нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилж байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 83-84 дүгээр дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М******* мэдүүлэхдээ: “...Д******* ах 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Мандал сум руу самар түүхээр явсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө гэртээ ирсэн. Ингээд Дээгий /Д*******/ ах, ээж хоёр тухайн өдрийн орой 20-21 цагийн үед дарс уусан бөгөөд уг дарс нь дуусаад Дээгий ах нэг шил архи гаргаад тэр хоёр дахиад уугаад суусан. Тэр үед би гар утсаараа тоглоом тоглоод сууж байсан ба тэр хоёрын архи дууссаны дараа буюу шөнийн 00-01 цагийн үед Дээгий ах, ээж хоёр хоорондоо маргалдаад, хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Дээгий ах ээжийн ажлын урт түрийтэй хар өнгийн гутлыг бариад түүний толгой руу нь болон бие рүү нь хэд хэдэн удаа цохих шиг болсон. Хоёр дүү айгаад уйлахаар нь би эхлээд хоёр дүүг аваад гэрээс гарч манай хашаанд хамт байдаг эмээ Оюунцэцэгийнд оруулж үлдээчихээд эргэж гэрт орж Дээгий ах ээж хоёрыг салгасан. Тэгээд ээжийг харахад хоёр нүд нь улайсан байсан. Мөн хамарнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас /,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 64 дугаартай: “...1. О.Баасандоржийн биед уруулын дотор салстад шарх, тархи доргилт, баруун нүдий дээд, доод зовхи, баруун өвдгөнд цус хуралт, баруун тохой, зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйх, баруун нүдий дээд, доод зовхи, баруун хацар шанаа, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22 дугаар хуудас /,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Д*******гийн яллагдагчаар өгсөн: “...би Баасандоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ хардсандаа энэ гэмт хэргийг үйлдэх болсон. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэгүүд, /хх-н 37, 133, 162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 31-33, 126-127 дугаар тал/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, /хх-ийн 67-68 дугаар тал/,
Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 72-80 дугаар тал/,
Эд зүйл, баримт бичиг, гомдод мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол болон хохирогчоос гаргаж өгсөн 12 хуудас баримт, /хх-ийн 104-115 дугаар тал/,
Хохирогчийн утасны дугаарын гадагш, ярьсан болон мессеж бичсэн жагсаалт, /хх-ийн 117-122 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 39 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 42 дугаар тал/,
Зөрчлийн арга хэмжээ авагдсан, эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр тал/,
Урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбрууд, /хх-ийн 47-59, 137-140 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Д******* нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 068 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Баасандоржийг бусадтай хардаж улмаар нүүр, толгой тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд хамтран амьдрагч О.Баасандоржтой маргалдан уг таарамжгүй харьцааны улмаас “Deegii Dekus” гэх цахим хаяг нээж, нэр бүхий 11 группд Санхүү тусламж зээл, санхүү авна”, “найдвартай ахаас санхүү авна”, “санхүүгийн түргэн тусламж” гэсэн нийт 11 зарын группд “Ах нартай уулзая”, “Ах нартай хиймээр байна, шууд залга”, “ханатлаа хиймээр байна”, “Зүгээр бавуулмаар байна”, “Ах нартай уулзъя”, “Сайхан том боовтой ах нар байна уу? залга”, “Ах нартай уулзъя”, “том юмтай ах нар залга”, “зүгээр бавалцъя”, “бавуулмаар байна”, “зүгээр л бавалцъя гэж байна энэ хүүхэн” гэж хохирогч О.Баасандоржийн 99183294, 88046771 дугааруудыг үлдээн нэр төрд нь халдан худал мэдээллийг тараасан нь хохирогч О.Баасандоржийн мэдүүлэг, гэрч О.М*******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт , гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэр, шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Д******* нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 068 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Баасандоржийг бусадтай хардаж улмаар нүүр, толгой тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд хамтран амьдрагч О.Баасандоржтой маргалдан уг таарамжгүй харьцааны улмаас “Deegii Dekus” гэх цахим хаяг нээж, нэр бүхий 11 группд Санхүү тусламж зээл, санхүү авна”, “найдвартай ахаас санхүү авна”, “санхүүгийн түргэн тусламж” гэсэн нийт 11 зарын группд “Ах нартай уулзая”, “Ах нартай хиймээр байна, шууд залга”, “ханатлаа хиймээр байна”, “Сайхан том боовтой ах нар байна уу? залга”, “зүгээр л бавалцъя гэж байна энэ хүүхэн” гэж хохирогч О.Баасандоржийн 99183294, 88046771 дугааруудыг үлдээн нэр төрд нь халдан худал мэдээллийг тараасан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Дэлгэрмөрийнгийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Д******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюун 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг ял биелэгдээгүй байгааг шүүх дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн бүгд 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д*******д оногдуулсан 680 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Б.Д******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч О.Б*******нь шүүгдэгч Б.Д*******гөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Д*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ гэмтлийн улмаас хохирогч О.Б*******цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүйг дурьдаад шүүгдэгч Б.Д******* цагдан хоригдсон хоноггүй, Б.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дудага овогт Баярсайханы Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн бүгд 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д*******д оногдуулсан 680 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Б.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ