Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/28

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.Б, Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын О нарт холбогдох эрүүгийн 2012000000109 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, захиргааны эрх зүйч мэргэжилтэй, Голден хантер ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, ........................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, уг ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 452 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Бгийн Б/РД:АЮ............................../,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, ...................... оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Дын О/РД:АК................................/,

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Бгийн Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29-04 тоотод 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Д.Отай маргалдаж улмаар зодож, зүүн талын хавиргануудыг хугалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Дын О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө Э.Б бусадтай бүлэглэж, намайг зодсон гэж гүтгэж, зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          *Хохирогч Д.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед харанхуй шөнө байсан учраас Б.Б, Б нар хоёулаа нийлээд намайг зодчихлоо гэж ойлгосон. Дараа нь Бийн мэдүүлгийг уншихад намайг зодоогүй, Б.Б бид хоёрыг салгасан байсан. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

 

           *Эрүүгийн 2012000000109 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Оын өгсөн:

“...Миний бие муу эмнэлэгт байхдаа намайг Б.Б өөрийн найз бүдүүн залуугийн хамт зодсон гэж мэдүүлэг өгсөн байгаа тухайн үед миний бие муу юу ярьж байгаа талаараа өөрөө мэдэхгүй байсан уг нь Б.Б архи уусан үедээ намайг ганцаараа зодсон харин тэр бүдүүн залуу байгаагүй бол намайг бүр их зодох байсан тэр залуу одоо боль гээд салгаж байсан. Миний бие манай хамтран амьдрагч дүү Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 29-04 тоотод байхад гэрээс дуудаж гаргаж ирээд хашаан дотор бид хоёр маргалдаад намайг хөлөөрөө өшиглөж унагаад хөлөөрөө дээрээс дэвсээд байсан тухайн үед шөнө 22 цагийн үед гадаа харанхуй байсан болохоор өшиглөөд газар унахдаа би хагалсан түлээ гишүүн дээр унасан. Б.Б миний баруун талын цээж хавирга хэсэг рүү 3 удаа өшиглөсөн дараа нь гараараа миний тогой хэсэг рүү цохиод байсан сүүлдээ би хөдөлж чадахаа байгаад газар хэвтэж байсан миний зүүн талын суга доод талаар маш их өвдөж байна миний 5 хавирга хугарсан өөр гэмтэл байхгүй. Тухайн үед Б.Б түүний найз Э.Б энэ хоёр гадаа хашаан дотор байсан гэрт манай хамтран амьдрагч Б.Андмаа нар байсан өөр хүн байгаагүй. Ямар шалтгааны улмаас цохиж зодох болсон талаар би мэдэхгүй би Андмаа гээд эгчтэй нь хамтран амьдарч байгаа эгч нь намайг архи уугаад байна гэсэн тэрнээс болоод чи архи уугаад байна гэсэн шалтгаанаас болоод маргалдаж байгаад намайг цохиж зодох болсон. Тухайн үед Б.Б намайг хөлөөрөө өшиглөж унагаад дээрээс хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн тухайн үед Э.Б одоо боль гээд Б.Бийг салгах гээд хүчрээгүй Э.Б миний биед халдаж намайг цохиж зодоогүй. Түүний гарт ямар нэг хутга мэс зодооны хэрэгсэл байгаагүй намайг хөлөөрөө өшиглөж унагасан хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед Б.Б хар өнгийн түрийтэй хром гутал өмссөн байсан хөлөөрөө өшиглөж гараараа намайг цохиж зодсон. Бид хоёрын хооронд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Надаа одоо ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр албан ёсны гэр бүл биш хамтран амьдагч хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/

 

*Хохирогч Д.Оын дахин өгсөн:

“...Тухайн цаг үед гадаа харанхуй байсан учраас би энэ хоёр хүнийг хамжиж цохиж зодсон гэж бодсон надаа худлаа санаатай худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Б.Б гадаа гаргаад хөлөөрөө хавирч унагаахад би газар байсан гишүүн дээр унасан газар унасан чинь дээрээс хөлөөрөө миний хавирга хэсэг рүү 3-с 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний биед Б.Б гэмтэл учруулсан өөр хүн учруулаагүй Э.Б, Б.Бтэй хамжиж бүлэглэж цохиж зодоогүй. Энэ асуудалд хамаагүй анхан шатны шүүх дээр миний бие болоод сэтгэл санаа тогтворгүй байсан учраас би энэ хоёр хүнийг хамжиж бүлэглэж зодсон байна гэж бодсон бодлоо хэлсэн надад санаатай хүнийг гүтгэж худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би санаатай худал мэдүүлэг өгөөгүй хуулийн зүйл заалтыг би ойлгосон би бичиг үсэг мэднэ бага боловсролтой. Миний биед учирсан хүнд зэргийн олон хавирга хугарал гэмтлийг Б.Б учруулсан өөр хүн учруулаагүй, Б нь миний биед ямар нэг гэмтэл учруулаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна, би эмчилгээний зардал мөнгөнд нэг сая төгрөг авсан би ямар нэг баримт материал гаргаж өгөхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 161-163 дугаар тал/

 

*Гэрч Э.Бийн өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр найз Б.Бийн хамт Экс нэртэй 0.5 литрийн 1 ширхэг архи хамт уусан. Орой нь 23 цагийн үед Б.Бтэй хамт гэрт нь ороход Б.Бийн хүргэн ах Д.О, эгч Андмаа, Цолмон гэх эмэгтэй хүүхэд нар байсан. Тэгээд Б.Б хүргэн ахдаа хандан та урд шөнө согтуу орж ирээд их том байна аа жавартай хүүхэд мүүхэд гээд томроод байсан уу гээд байсан. Тэгээд Б.Б хоёулаа гараад нэг уулзаадах уу гэхэд Д.О нь тэгье хөөе гээд тэр хоёр гэрээс гараад явсан. Тэгээд араас нь дагаад гарахад Д.О нь манай найз Б.Бийг цохиж авч байсан. Тэгээд зөрүүлээд Б.Б Д.Оыг боогоод заамдалцаад унагааж байсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгээд салгасан байхад Б.Б Д.О руу дахин дайрч барьцалдаж аваад зодолдоод, ноцолдоод байсан гадаа харанхуй байсан учир яг яаж цохиж зодолдсоныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд дундуур нь ороод хүчрэгдэхгүй байсан. Нэг харсан Д.Оын хамраас нь цус гарчихсан. Тэгээд би Б.Бийг болиоч дээ чи хүн аллаа боль гээд салгаж байхад гэрээс нь Андмаа эгч гарч ирээд Б.Б бид хоёрыг нийлээд Д.О ахыг зодчихлоо, болиоч яасан гэж манай нөхрийг зодож байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд бүгдээрээ гэр рүү ороод цус нөжөө угаагаад байж байхад дахин тэр хоёр маргалдаад байсан. Д.О ах бие нэг л эвгүй байна эмнэлэгт үзүүлье гэхэд Б.Б бааштай писда вэ гээд дахин дайрах гээд байхад нь би болиулж салгаж байсан. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд Д.Оыг үзэж, хараад аваад явсан. Удалгүй хоёр цагдаа ирж Б.Б бид хоёрыг цагдаа руу авч яваад Б.Бийг эрүүлжүүлсэн. Намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Салгаж байх явцад ганц хоёр цохиж байсан хэн нь цохисныг мэдэхгүй байсан. Миний хувцас хунарыг салгах явцад Д.О нь урж тасадсан. Би Д.Оыг цохиж зодсон зүйл байхгүй. Зодоон болох үед Б.Б, Д.О бид гурав гадаа байсан, эгч Андмаа, дүү Цолмон нар нь гэртээ байж байгаад сүүлд нь Андмаа эгч гэрээсээ гарч ирсэн. Урд шөнө нь Д.О нь согтуу орж ирээд хэл амаар доромжилсон гээд Б.Б уурлаж тухайн болсон асуудлаа хэлэхэд зодолдох болсон. Миний биед ямар нэгэн зовуурь, бэртэл гэмтэл байхгүй байна. Миний хувцсыг урсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Гэрч Б.Дгийн өгсөн:

“...Тухайн өдөр энэ хүн Нэгдсэн эмнэлэг дээр өөрийн эхнэр хамт ирсэн тухайн хүн хүнд зодуулсан гэх дуудлагаар ирсэн гаднаас харахад толгой ар дагз хэсэгтээ язарсан цус гарсан зүүн талын бугуй хэсгээр хавдсан байдалтай ирсэн тухайн хүний урд үүдэн шүднээс цус гарсан байдалтай ирээд цус цэвэрлээд мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тухайн хүний зүүн талын гар бугуй хэсгээр хавдсан, мөн түүний урд үүдэн шүднээс нь цус гарсан байдалтай байсан түүний толгой ар дагз хэсгээс язарсан цус гарсан байсан өөр түүнд ил харагдах шарах сорив байгаагүй. Тухайн хүн өөрийн эхнэр Андмаа гэх хүнтэй хамт ирсэн өөр хүнтэй ирээгүй. Гаднаас харахад хүнд зодуулсан толгой ар дагз хэсгээс цус гарсан, нүүр шүд хэсгээс цус гарсан байдалтай ирсэн эмч үзээд мэс заслын тасагт хэвтүүлсэн.  Надад хэлэхдээ намайг манай эхнэрийн дүү Б.Б гэдэг хүн дуудахаар нь гарсан чинь намайг шууд цохиж зодлоо миний бие өвдөөд байна гэж байсан, өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

            *Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...Бид хоёрын дунд ямар нэг өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Би иргэн Д.Оын биед өөрийн гараараа түүний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон дараа нь хөлөөрөө түүний цээж хавирга хэсэг рүү 3 удаа хөлөөрөө өшиглөж түүний биед хүнд гэмтэл учруулсан миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай эгч дээр ирээд хэрүүл маргаан хийгээд байсан Д.О нь манай эгчтэй хамтран амьдарч байгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай эгчид агсам согтуу тавьж энэ асуудлаас болоод хэрүүл маргаан хийж намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод зодоон эхэлсэн. Тухайн үед би ямар нэг зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй би тухайн үед хар өнгийн хатуу ултай хромон гуталтай хөлөөрөө 3 удаа өшиглөж түүний биед хүнд гэмтэл учирч түүний хавирга хугарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-53 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Оын өгсөн:

“...Би Архангай аймаг анхан шатны шүүх хурал дээр би тухайн үед мэдүүлэг босон хэргийн талаар мэдүүлэхдээ зарим нэг зүйлийг мэдэхгүй миний биед гэмтэл учруулсан Б.Б найзтайгаа орж ирээд маргалдаж байгаад намайг гадаа гаргаад зодсон тухайн үед гадаа харанхуй байсан учраас би энэ хоёр хүнийг хамжиж зодсон гэж бодсон тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй бие өвдөөд байсан учраас би энэ хоёр хүнийг хамжиж зодсон гэж бодсон учраас хамжиж зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь гэрч Б өгсөн мэдүүлгээс харахад намайг салгасан хамжиж бүлэглэж зодоогүй байсан тэр үедээ Б.Б намайг гэрээсээ гаргаад цохиж аваад би газар унаад доошоо хараад хэвтэж байсан дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан гадаа харанхуй байсан учраас би энэ хоёр хүнийг бүлэглэж зодсон байна гэж бодоод шүүх дээр хамжиж бүлэгдэж зодсон гэж мэдүүлэг өгсөн надаа шүүх дээр санаатай худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Тухайн өдөр би шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй би болсон асуудлын талаар мэдүүлэг сая мэдүүлсэн байгаа би зодуулах үед гадаа харанхуй байсан Б.Б намайг гэрээс гаргаад цохиж аваад би газар унаад доошоо хараад хэвтэж байсан тэр үед миний нүүр цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан гадаа Б хамт байсан учраас энэ хоёр хүн хамжиж бүлэглэж зодсон гэж бодсон сүүлд Б өгсөн гэрчийн мэдүүлгээс харахад намайг хамжиж бүлэглэж зодоогүй харин салгаж зодооныг таслан зогсоож эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би худал мэдүүлэг өгөөгүй миний биед Б.Б нь гэмтэл учруулсан харин Б нь салгасан байсан намайг энэ хоёр хүн хамжиж бүлэглэж зодоогүй. Би шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө хуулийн зүйл заалтыг бүрэн ойлгож мэдээгүй надад шүүх дээр санаатай худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй одоо миний бие гайгүй болж байна олон хавирга хугарал гэмтэл учраад бие өвдөөд сэтгэл санаа тогтворгүй байсан өөрийн толгойд орж ирсэн бодлоо шүүх хурал дээр хэлсэн өөр надад энэ талаар нэмж мэдүүлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 184-186 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай“...Иргэн Д.Оын биед 2-р шатлалын эмнэлгийн өвчний түүхийн бичлэгээс үзэхэд, зүүн талын 3, 4, 5, 6, 7-р хавирга суганы дунд болон урд шугамаар хугарсан, хугарлын улмаас цээжний зүүн хөндийд шингэн хурсан, толгойн дагз орчим жижиг шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцралт, баруун гарын шуунд зулгаралт гэмтлүүд учирчээ. Зүүн талын 3, 4, 5. 6, 7-р хавирга суганы дунд болон урд шугамаар ташуу зөрөөтэй хугарсан, хугарлын улмаас цээжний гялтанг гэмтээж, зүүн хөндийд шингэн хурсан гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-10-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд. толгойн дагз хэсгийн шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд. баруун гарын шууны зулгаралт нь нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид дээрх гэмтлүүд нь гоо сайханд нөлөөлөхгүй, хүнд гэмтэл нь учрах үедээ ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% -иас дээш алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэнэ. Тогтонги байдлаар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн тус тусдаа шинэ гэмтлүүд байна...” дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/

 

*Хохирогч Д.От эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баримт дээр гарын үсэг зуруулсан талаарх баримт/хх-ийн 128 дугаар тал/

*Хохирогч Д.Оын тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 132 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 193 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29-04 тоотод хохирогч Д.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Д.О нь мэдүүлэг өгөхдөө Э.Б бусадтай бүлэглэж, намайг зодсон гэж гүтгэж, зориуд худал мэдүүлсэн  гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29-04 тоотод 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Д.Отай маргалдаж улмаар зодож, зүүн талын хавиргануудыг хугалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө Э.Б бусадтай бүлэглэж, намайг зодсон гэж гүтгэж, зориуд худал мэдүүлсэн болох нь хохирогч Д.Оын”...Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 29-04 тоотод байхад гэрээс дуудаж гаргаж ирээд хашаан дотор бид хоёр маргалдаад намайг хөлөөрөө өшиглөж унагаад хөлөөрөө дээрээс дэвсээд байсан тухайн үед шөнө 22 цагийн үед гадаа харанхуй байсан болохоор өшиглөөд газар унахдаа би хагалсан түлээ гишүүн дээр унасан. Б.Б миний баруун талын цээж хавирга хэсэг рүү 3 удаа өшиглөсөн дараа нь гараараа миний тогой хэсэг рүү цохиод байсан сүүлдээ би хөдөлж чадахаа байгаад газар хэвтэж байсан миний зүүн талын суга доод талаар маш их өвдөж байна миний 5 хавирга хугарсан өөр гэмтэл байхгүй. Тухайн үед Б.Б түүний найз Э.Б энэ хоёр гадаа хашаан дотор байсан гэрт манай хамтран амьдрагч Б.Андмаа нар байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Оын дахин өгсөн”...Миний биед Б.Б гэмтэл учруулсан өөр хүн учруулаагүй Э.Б, Б.Бтэй хамжиж бүлэглэж цохиж зодоогүй. Энэ асуудалд хамаагүй анхан шатны шүүх дээр миний бие болоод сэтгэл санаа тогтворгүй байсан учраас би энэ хоёр хүнийг хамжиж бүлэглэж зодсон байна гэж бодсон бодлоо хэлсэн надад санаатай хүнийг гүтгэж худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би санаатай худал мэдүүлэг өгөөгүй хуулийн зүйл заалтыг би ойлгосон би бичиг үсэг мэднэ бага боловсролтой. Миний биед учирсан хүнд зэргийн олон хавирга хугарал гэмтлийг Б.Б учруулсан өөр хүн учруулаагүй, Б нь миний биед ямар нэг гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн”...Тэгээд араас нь дагаад гарахад Д.О нь манай найз Б.Бийг цохиж авч байсан. Тэгээд зөрүүлээд Б.Б Д.Оыг боогоод заамдалцаад унагааж байсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгээд салгасан байхад Б.Б Д.О руу дахин дайрч барьцалдаж аваад зодолдоод, ноцолдоод байсан гадаа харанхуй байсан учир яг яаж цохиж зодолдсоныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд дундуур нь ороод хүчрэгдэхгүй байсан. Нэг харсан Д.Оын хамраас нь цус гарчихсан. Тэгээд би Б.Бийг болиоч дээ чи хүн аллаа боль гээд салгаж байхад гэрээс нь Андмаа эгч гарч ирээд Б.Б бид хоёрыг нийлээд Д.О ахыг зодчихлоо, болиоч яасан гэж манай нөхрийг зодож байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд бүгдээрээ гэр рүү ороод цус нөжөө угаагаад байж байхад дахин тэр хоёр маргалдаад байсан. Д.О ах бие нэг л эвгүй байна эмнэлэгт үзүүлье гэхэд Б.Б бааштай писда вэ гээд дахин дайрах гээд байхад нь би болиулж салгаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн”...Тухайн өдөр энэ хүн Нэгдсэн эмнэлэг дээр өөрийн эхнэр хамт ирсэн тухайн хүн хүнд зодуулсан гэх дуудлагаар ирсэн гаднаас харахад толгой ар дагз хэсэгтээ язарсан цус гарсан зүүн талын бугуй хэсгээр хавдсан байдалтай ирсэн тухайн хүний урд үүдэн шүднээс цус гарсан байдалтай ирээд цус цэвэрлээд мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тухайн хүний зүүн талын гар бугуй хэсгээр хавдсан, мөн түүний урд үүдэн шүднээс нь цус гарсан байдалтай байсан түүний толгой ар дагз хэсгээс язарсан цус гарсан байсан өөр түүнд ил харагдах шарах сорив байгаагүй. Тухайн хүн өөрийн эхнэр Андмаа гэх хүнтэй хамт ирсэн өөр хүнтэй ирээгүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед  хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, Хохирогч Д.От эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баримт дээр гарын үсэг зуруулсан талаарх баримт, Хохирогч Д.Оын тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Бийн хохирогч Д.Оыг зодож түүний биед зүүн талын 3, 4, 5, 6, 7-р хавирга суганы дунд болон урд шугамаар хугарсан, хугарлын улмаас цээжний зүүн хөндийд шингэн хурсан, толгойн дагз орчим жижиг шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцралт, баруун гарын шуунд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Оын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө Э.Б бусадтай бүлэглэж, намайг зодсон гэж гүтгэж, зориуд худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Оын бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн үйлдэлд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Д.Оыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэмт  хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б, Д.О нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулахаар, Д.От хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Д.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Б овогт Бгийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Дын Оыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.От хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч Д.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Б, Д.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР