| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00397/И |
| Дугаар | 135/ШШ2018/00713 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2018/00713
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** байрлах ******* ******* ХК /РД:*******, утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, Утас:/-д холбогдох
“3,3,482 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, дүгээр байр, тоотын хэрэглэгч Д.******* нь 2009 оноос төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3,3,482 төгрөгийн төлбөр байна. 3 ам бүл задгайгаар тооцогддог. Тухайн байрыг хариуцсан байцаагч төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад өгнө гэсэн тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн байна. Ам бүл 3 задгайгаар тооцогддог. Ам бүлд өөрчлөлт ороогүй. 2009 онд 3 ам бүлээр задгайгаар тооцоход 1 хүн сарын 7,95 м3-аар тооцоход 23,85м3, үүнийг 1м3-ийн үнэ 420 төгрөгөөр үржүүлэхэд 10,017 төгрөг, бохир ус 23,85 м3*450 төгрөг=10,732.50 төгрөг, маягтийн үнэ, НӨАТ нэмэгдээд 22,879.45 төгрөг гарч байна. 2010 оны 11 дүгээр сард үнийн өөрчлөлт орж, 1м3 цэвэр усны үнэ 650 төгрөг, бохир усны үнэ 720 төгрөг болсон байна. 2015 оны 05 дугаар сараас цэвэр усны 1 м3 усны үнэ 900 төгрөг, бохир усных 1000 төгрөг, суурь үнэ 2000 төгрөг хураамж төлдөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 01-нд цэвэр ус 1,352 төгрөг, бохир ус 1,495 төгрөгөөр тооцож эхэлсэн. Энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй байна. “******* *******” ХК-ийн санхүүгийн тооцоог харгалзан үзэж хэрэглэгч Д.*******оос 3,3,482 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр багийн байр тоотод оршин суух Д.******* нь 2009 оны байдлаар 89.000 төгрөгийн өртэй байсан. Тухайн айлын өр хуримтлагдсаар 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3.3.482 төгрөг болсон. Д.*******ынх ам бүл гурваар, задгайгаар тооцогдсон. Гэтэл 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 590.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш огт төлөлт хийгээгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг ******* ******* ХК нь хариуцагч Д.*******оос цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөр 3 3 482 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...2009 оноос өмнө 89,994.82 төгрөгийн төлбөр байсан. Төлбөр хуримтлагдсаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 3,3,482 төгрөг. Халуун, хүйтэн усны тоолуургүй, 3 ам бүл задгайгаар тооцогддог... гэж тодорхойлсон байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14–д зааснаар нэхэмжлэгч Дархан-ус ******* ХК нь ус хуримтлуулан ариутгаж бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллах эрхлэх чиглэлээр байгуулагдсан цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хангагч” байгууллага байна.
Хариуцагч Д.******* нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1–д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн орон сууцанд амьдарч байгаагийн хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа “хэрэглэгч” байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар болон зохих ажил үйлчилгээ үзүүлсний хувьд Дархан-ус ******* ХК нь “цэвэр усны үйлчилгээний төлбөр” буюу усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал, “бохир усны үйлчилгээний төлбөр” буюу хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.******* нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх; цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар Д.******* нь дээрх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй болно.
Хариуцагч Д.******* хуульд зааснаар цэвэр усны болон бохир усны үйлчилгээний зардал төлөх үүргээ 2009 оноос зохих ёсоор төлөөгүй талаархи тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар өөрийн тайлбараа, нотлох баримтын хамт гаргаж болох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 3,3,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэгтэй болон хэргийн материалтай танилцсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 23, 2018 оны 06 дугаар сарын 06, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хуульд заасан арга болох гибрид шуудангийн үйлчилгээ, шүүхийн ажилтнаар, 8019-0919 дугаарт тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ...хуралд ормооргүй байна... гэсэн хариу өгсөн байна.
Хариуцагч Д.******* нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биечлэн хүлээн авсан, хариу тайлбар холбогдох нотлох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй, шүүхээс мэтгэлцэх боломж ханган шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3,3,482 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,6 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 3,3,482 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 3,3,482 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,6 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 68,6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ