| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00292/И |
| Дугаар | 135/ШШ2018/00716 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2018/00716
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** байрлах “******* *******” ХХК /РД: *******, утас: ****** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******д байрлах “******* *******” ХХК /РД:*******, Утас: *******/
Хариуцагч: ****** тоотод байрлах ******* ******* ХМБ /Утас: / нарт холбогдох
“46,367,069 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч , хариуцагч ******* ******* ХМБ-ын төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“******* ******* ХХК болон ******* ******* ХХК нь 2009 оны 10-р сарын 29-ний өдөр PD-LCL 09128 тоот “Байр талбайн түрээсийн гэрээ” байгуулан ******* ******* ХХК нь ТВ-12 *******ийн антенна, тоног төхөөрөмж тавьж ашиглах зориулалтаар байр талбай, цамхаг түрээслэн ашиглаж ирсэн. ******* ******* ХХК нь энэхүү гэрээний 3.4-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөр төлөөгүй учир гэрээний 5.3.2 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоон гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан болно. ******* ******* ХХК-ийг гэрээнийхээ үүргийг биелүүлж, түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж удаа дараа мэдэгдсэн боловч түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөр одоог хүртэл төлөөггүй байна. Иймд ******* ******* ХХК-иас түрээсийн төлбөрт 44,397,698 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөрт 1,969,371 төгрөг, нийт 46,367,069 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллагаас “******* *******” ХХК-иас 46,367,069 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. “******* *******” ХХК уг төлбөрийг төлөхгүй гэдэг. Одоогийн байдлаар яг хэдэн төгрөгийг аль талаас нь гаргуулах гэж байгаа нь тодорхой бус байна. Тэрнээс биш хариуцагчийн аль нэг талаас татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээний дагуу нийт 250 ам доллараар түрээсийн төлбөрийг тооцсон байдаг. Уг гэрээний 1.2-т зааснаар хуучин гэрээг хүчингүй болгож шинээр гэрээ байгуулсан байгаа. Уг гэрээний дагуу уг талбайг ашиглаж эхэлсэн. Ашиглаж эхэлснээс хойш цахилгааны төлбөр гэж мөнгө төлөгдсөн байдаг. Эхлээд түрээсийн төлбөр 44,397,698 төгрөг, цахилгааны төлбөр 1,969,371 төгрөг, нийт 46,367,069 төгрөг болсон байдаг. Үнийн дүнг дахин өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Уг гэрээн дээр тамга дарагдаагүй ч гэсэн бусад бичиг баримтууд дээр талуудын тамга тэмдэг дарагдсан байдаг. Гэрчийн мэдүүлгээр тухайн үед Цэцэгмаа, нягтлан ч гэсэн харилцаад явж байсан нь тодорхой болж байна. Шинээр өгсөн нотлох баримт бичиг дээр хүртэл цахилгааныг хангаж өгнө үү гэсэн “******* ******* ТВ-12” ХМБ-ын хүсэлт нь байна. “******* *******” ХХК руу явуулж байсан хүсэлт зэргээр цахилгааныг ашиглаж байсан ба цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан нь хүртэл харагдаж байна. “******* *******” ХХК-ийн нягтлан Баяржаргалаас хариуцагч “******* ******* ТВ-12” ХМБ руу хүртэл бичиг явуулж байсан байна. Үүний хариу гээд “******* ******* ТВ-12” ХМБ нь “******* *******” ХХК-тай нэг байгууллага мэтээр гарын үсэг зурсан байна. Хариуцагч нар баримт бичиг дээр тусдаа компани боловч үнэн хэрэгтээ нэг газрын нэг байгууллага байх боломжтой гэж харагдаж байна. Иймд хуулийн этгээдийн хооронд харилцаа явагдсан. Бүх баримт бичгүүд дээр тамга тэмдэг дарагдсан байгаа. Эхнээсээ манай байгууллагад уг компани нэг гэсэн ойлголт өгсөн хэрнээ асуудал шүүхийн хэмжээнд тулаад ирэхэд өөр компани гэж тайлбарлаж байна. Манай компаний хувьд гэрээний үүргийг биелүүлээгүй бол алданги тооцож болох хэдий боловч тооцоогүй байгаа. Хариуцагч талын захирлууд солигдсон ч гэсэн уг гэрээгээр хуулийн этгээд хариуцна гээд зохицуулж өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
““******* Корпораци” ХХК нь “******* Комплекс” ХХК-иас зай талбайн түрээсийн төлбөр гэх төлбөрийг нэхэмжилж байгаа юм байна. “******* Корпораци” ХХК болон “******* Комплекс” ХХК-ийн хооронд 2009 оны 10-р сарын 29-ны өдөр №PD-LCL 09128 дугаар бүхий “Байр талбайн түрээсийн гэрээ” гэх нэртэй хүчин төгөлдөр бус гэрээг нэхэмжлэлийн үндсэн баримт бичиг болгон ирүүлжээ. “******* Комплекс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар С.Од-Эрдэнэ 2005-2013 он хүртэл ажиллаж байсан. Энэхүү гэрээ гэх баримт бичиг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал С.Од-Эрдэнэ нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар баталгаажиж байна. Энэхүү “Байр талбайн түрээсийн гэрээ” гэх баримтанд “******* Комплекс” ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан Н.Оюундалай нэртэй иргэн нь компанийг бүрэн төлөөлөх этгээд биш болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар баталгаажиж байна. Хоёр компанийн хооронд байгуулсан гэх “Байр талбайн түрээсийн гэрээ”-нд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн, мөн хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангаагүй Н.Оюундалай гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Иймд уг гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдоно. Нэхэмжлэгч “******* Корпораци” ХХК нь энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэл гаргасан бол Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн, 320.1-д зааснаар, “******* Комплекс” ХХК-тай хийсэн гэх 2009 оны 10-р сарын 29-ны өдрийн гэрээний 2.1-д заасны дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 11-р сарын 01-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““******* *******” ХХК нь 46 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. 2014 оноос “******* *******” ХХК-ийг шилжүүлж авч ажилласан. 2009 онд “******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан юм байна. Тухайн үед компаний хуучин захирал Одгэрэл ажиллаж байсан. “******* ******* ТВ-12” ХМБ болон “******* *******” ХХК хараат компани биш. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ дээр мөнгөн төлбөр авахгүй, реклам зар сурталчилгааг явуулахаар болсон байна. “******* *******” ХХК нь Монополь эрхтэй оролцдог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл үндэслэлгүй. Гэрч Улам-Ундрах нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэг зүйлийг орхигдуулсан байна. “******* ******* ТВ-12” ХМБ нь реклам зар сурталчилгаа явуулахад мөнгө нэхээгүй байхад эдний талаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Уг гэрээнд гэрээ хийсэн Оюундалай гэх хүн байхгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар итгэмжлэл авагдсан байх ёстой. Тэгтэл тийм итгэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 75.2 дугаар зүйлийн 1-т зааснаар уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Урьд Батболд захиралд уг асуудлын талаар мэдэгдсэн нэг ч баримт хэрэгт байхгүй. Иймд уг нотлох баримт хуурамч байна. Хавтаст хэргээс хасуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг маш сайн мэдэж байгаа. Нэмэлт гэрээ дээр “******* *******” ХХК-ийн захирлын гарын үсэг тамга тэмдэг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “******* ******* ТВ-12” ХМБ нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байгаа. Нэмэлт гэрээ болон уг гэрээ мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* ******* ХМБ-ын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн үед энэ бартерыг ашиглаж байгаа тухай мэдээгүй байсан. 2014 оны 09 дүгээр сард “******* *******” ХХК-ийн нягтлан бодогч Баяржаргал гэх хүн надтай холбогдож манай компани өртэй байгаа талаар надад хэлээд нэмэлт гэрээ хийсэн. Реклам сурталчилгааг бартер тооцоогоор бодно гэж ярилцсан. Бартерийн гэрээг хараад манай тал төлбөрт реклам сурталчилгаа явуулах ёстой байсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2014 онд эдний зүгээс цахилгаан тасалсан учир ашиглаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний бие “******* *******” ХХК-д албан бичиг өгч байсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Голомт банкаар төлсөн төлбөрийн тал дээр манайх “******* *******” ХХК-ийн төлөх төлбөрийг манайхаар дамжуулж төлж байсан гэдгийг л харуулах гэж тэгж бичсэн байгаа.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* Корпораци ХХК нь *******-Уул аймаг ******* ******* ХХК, ******* *******-12 ХМБ /хэвлэл мэдээллийн байгууллагаас/ 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн PD-LCL-09128 тоот “Байр талбайн түрээсийн гэрээний дагуу *******ийн антен, тоног төхөөрөмж тавьж ашиглуулах зориулалтаар байр, талбай цамхаг ашигласны төлбөр 44,397,698 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөрт 1,969,371 төгрөг, нийт 46,367,069 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *******-уул аймгийн Усан сангийн толгойд байрлах өөрийн байр талбайг, цамхагийг утасгүй кабелийн *******ийн дахин дамжуулах станц байрлуулах зориулалтаар ашиглуулахаар 1 жилийн хугацаатай Байр талбайн түрээсийн /PD-LCL-0891/ гэрээ байгуулсан байна.
Талууд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ТВ-12 *******ийн антен, тоног төхөөрөмж тавьж ажиллуулах зориулалтаар ашиглуулах, ******* хотын Усан сангийн толгойд байрлах станцад цахилгаан тэжээлээр хангах, ТВ толгойд байрлах станцад байр талбай, цамхаг, цахилгаан тэжээлээр хангах гэрээ байгуулж, талуудын байгуулсан Байр талбайн түрээсийн /PD-LCL-0891/ гэрээ, хугацаатай Байр талбайн түрээсийн /PD-LCL-161/ гэрээнүүдийг хүчингүйд тооцож, өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан байх, Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128/ гэрээ байгуулсан байна.
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128-1/ Нэмэлт гэрээг байгуулан 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128 гэрээний 3.1 Түрээслэгч нь байр талбай, цамхаг, цахилгаан шугам ашигласны түрээсийн төлбөрт 550,000 төгрөгийг /НӨАТ ороогүй / хамт төлнө гэсэн заалтыг “нэг сарын түрээсийн төлбөрт Түрээслүүлэгчийн /******* ******* ХХК/ зар сурталчилгааг явуулна гэж өөрчлөн, гэрээг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаатай байгуулан, өөрчлөлтийг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тохиролцжээ.
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудын байгуулсан Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128-1/ Нэмэлт гэрээг байгуулах үед түрээслэгчийг төлөөлж ******* Комплекс ХХК-ийн төлөөлөл оролцоогүй бөгөөд гэрээнд ******* ТВ-12 *******ийн захирал Г.Энх-Од гарын үсэг зурж, станцад цахилгаан тэжээлээр хангах, ТВ толгойд байрлах станцад байр баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* Комплекс ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Байр талбайн түрээсийн /PD-LCL-0891/ гэрээг 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ТВ-12 *******ийн антен, тоног төхөөрөмж тавьж ажиллуулах зориулалтаар ашиглуулах, ******* хотын Усан сангийн толгойд байрлах талбай, цамхаг, цахилгаан тэжээлээр хангах Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128/ гэрээ байгуулах үед хүчингүйд тооцсон, энэ гэрээнд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128-1/ Нэмэлт гэрээг байгуулан гэрээний нэг тал ******* ТВ-12 ******* болсон байна.
Талуудын байгуулсан Байр талбайн түрээсийн /PD-LCL-0891/ байх Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128/ гэрээний зүйл нь түрээслэгч тал өөрийн обьектийг ТВ-12 *******ийн антен, тоног төхөөрөмж тавьж ажиллуулах зориулалтаар ашиглуулах бөгөөд ******* ТВ-12 ******* нь иргэдэд цаг үеийн мэдээ мэдээлэл түргэн шуурхай хүргэх үндсэн үйл ажиллагааны чиглэлд зохих ёсоор ашиглаж байсан нь хамтран хариуцагч ******* *******-12 ХМБ-ын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар ******* ******* ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж төлбөр хариуцуулах үндэслэлгүй байна.
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудын байгуулсан Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128-1/ Нэмэлт гэрээний дагуу ******* *******-12 ХМБ-аас төлбөрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр гаргуулах нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан гэрээний зүйл болсон байр талбай, цамхаг, цахилгааны шугамыг ашиглах боломжийг ******* ******* ХХК олгосон, гэрээнд болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашигласан байна.
******* Телевиз-12 ХМБ нь эд хөрөнгө ашигласны төлбөрийг хугацаандаа зохих ёсоор төлөөгүй болох нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баталгаа, тус *******ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний зүйлийг түрээслэгч 2016 оны 12 дугаар сар хүртэл ашигласан, төлбөрийг мөнгөөр шаардаж байгаа гэж, хариуцагч ******* *******-12 ХМБ-ын төлөөлөгч 2014 оны 12 дугаар сард тооцоог нийлсэн, *******-Уул аймгийн ТВ толгойд байрлах станцыг цахилгаан тэжээлээр хангаж өгөх, хуримтлагдсан төлбөрийг зар сурталчилгаа нэвтрүүлэн өрийг барагдуулах, гэрээний хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоох, шинэчилсэн гэрээ байгуулах талаар санал хүргүүлж байсан хариу өгөөгүй тул төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний талаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* Комплекс ХХК-ийн тооцооны үлдэгдэл гэсэн хуудсаар 2009 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл түрээсийн төлбөрт сар бүр 605,000 төгрөг, цахилгааны төлбөр 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,938,403.81 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 923,302.22 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,916.35 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 144,506.88 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 178,990.58 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 621,213.53 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 242,037.62 төгрөг гэж тооцон нийт түрээсийн төлбөрт 44,397.35 төгрөг, цахилгааны төлбөрт 4,169,370.99 төгрөг гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрхи тооцооны үлдэгдлийн хамрагдах хугацаанд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Л.Баянжаргал, ******* ТВ-12 *******ийн нягтлан бодогчийг төлөөлж нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөл зохих түрээсийн төлбөрийг 24,885,955.75 төгрөг, цахилгааны төлбөрт 3,036,119.83 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан бөгөөд өрийн үлдэгдлийг реклам сурталчилгаа /бартер/ тооцооний хэлбэрээр авахаар тохиролцсон байна.
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байр талбайн түрээсийн /PD-LCL- 09128 -1/ Нэмэлт гэрээг байгуулан 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Байр талбайн түрээсийн /PD-LCL- 09128/ гэрээний 3.1 Түрээслэгч нь байр талбай, цамхаг, цахилгаан шугам ашигласны түрээсийн төлбөрт 550,000 төгрөгийг /НӨАТ ороогүй / хамт төлнө гэсэн заалтыг “нэг сарын түрээсийн төлбөрт Түрээслүүлэгчийн /******* ******* ХХК/ зар сурталчилгааг явуулна гэж өөрчилсөн, гэрээг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаатай байгуулан, өөрчлөлтийг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тохиролцсон атлаа нэхэмжлэлийн шаардлага болон тооцоо нийлсэн актад төлбөрийн дүнг 605,000 төгрөгөөр тооцсон, ******* Телевиз ХМБ-ын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...*******-Уул аймгийн ТВ толгойд байрлах станцыг цахилгаан тэжээлээр хангаж өгөх, хуримтлагдсан төлбөрийг ******* сар бүр 1,605,000 төгрөгийн зар сурталчилгаа нэвтрүүлэн өрийг барагдуулах, гэрээний хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоох, шинэчилсэн гэрээ байгуулах талаар санал гаргасан... 01 тоотод хариу өгч гэрээг үргэлжүүлсэн эсэх, ТВ толгойд байрлах станцыг тэжээлээр ханган, ашиглах боломж олгосон эсэх нь тодорхойгүй байна.
Мөн Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* Комплекс ХХК-ийн тооцооны үлдэгдэл гэсэн хуудаст цахилгааны төлбөр 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,938,403.81 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 923,302.22 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,916.35 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 144,506.88 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 178,990.58 төгрөг гэсэн нь тооцоо нийлсэн баталгаагаар нотлогдож байгаа тул гаргуулах үндэслэлтэй, цахилгааны төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 621,213.53 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 242,037.62 төгрөг гэж тооцсон талаархи нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй, ямар баримт үндэслэн дээрхи төлбөрийг шаардаж байгаа болон тухайн сард гарсан цахилгааны эрчим хүчний хэрэглээний төлбөр үү эсхүл тухайн онд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр үү гэдэг нь тогтоогдохгүй, мөн 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл гэрээний зүйлийг ашиглуулж байсан эсэх талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-нээр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан огноо болох 2011 оны 7 дугаар сард 80,955.75 төгрөг дээр, 2011 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 550,000 төгрөгөөр тооцон 22,550,000 төгрөг, нийт 22,630,955.75 төгрөг, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт гарсан 3,306,119.83 төгрөгөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, 2,106,119.83 төгрөг нийт 24,737,075.58 төгрөгийг ******* ******* ХМБ-аас гаргуулан ******* ******* ХХК-д олгож 21,629,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч төлбөрийг реклам сурталчилгаа /бартерийн/ хэлбэрээр төлөхөөр тохирсон гэж байгаа боловч талуудын байгуулсан гэрээ үргэлжлээгүй, хамтран ажиллаагүй, гэрээний үргэлжлэх хугацаанд биелэгдэх боломжтой тул гүйцэтгээгүй үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, нөгөө талаар талуудын хооронд үүссэн төлбөрийг ямар хэлбэрээр барагдуулах тохиролцоог шүүхийн шийдвэр гарсны дараа хийх боломжтой, ...одоо *******ийн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа... гэснээс үзвэл талуудын тохиролцсон хэлбэрээр төлбөрийг гүйцэтгэх боломжгүй байна.
Хариуцагч ******* ******* ХМБ-аас сүүлийн төлөлт болох 1,200,000 төгрөгийг ******* ******* ХХК, ******* ТВ-12 гэсэн утгаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн нь 2016 оны 10 дугаар сарын 01 хүртэл гэрээний зүйлийг ашиглаж байсны нотолгоо болохгүй, шилжүүлсэн үндэслэлээ тооцоо нийлсний дагуу цахилгааны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Иймд гэрээний зүйлийг шаардах эрхийн хугацаа дууссан гэж үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар ******* ******* ХХК-иас 46,367,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХМБ-аас 24,737,075.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 21,629,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 389,785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХМБ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 281,635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ