| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00351/И |
| Дугаар | 135/ШШ2018/00726 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2018/00726
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******, утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:, утас:/-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Миний бие нөхөр Г.*******той 2008 онд анх танилцаж, 2009.12.22-нд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011.01.03-нд охин төрсөн. Миний бие Г.*******той гэрлэхээс өмнө 2003.10.28-нд хүү төрүүлсэн. Охиныг төрсөн цагаас хойш Г.*******ын ааш зан хувирч хүүтэй минь муухай харьцаж, загнаж зоддог болсон. Байр авах үед байрны урьдчилгаанд миний ээж 5,000,000 төгрөг өгч байсан. Охиноо өөрийнхөө асрамжид авна. Тэтгэмж тогтоолгоно. Бидний энэ асуудлыг эвлэрүүлэн зуучлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би охиноо өөрийнхөө асрамжид авна. Хэрвээ миний асрамжид үлдээх юм бол би охиноо аавтай нь уулзуулж байх болно. Охин маань аавдаа их сайн. Би охин болон хүүгээ тэжээгээд явах боломжтой. Г.******* намайг өөр хүнтэй явалдсан гэж хэллээ. Тийм асуудал болоогүй. Хуучин Дарханаас шинэ Дархан хүртэл таксинд суугаад очиход миний араас хаана байна гэж надаа хяналт тавьдаг. Сүүлд таксинд суугаад тойроод очсон чинь намайг хардаж чи хэнээр хүргүүлж ирсэн. Хуучнаас-шинэ хүртэл 7 минут явдаг гэж хэлээд зодсон. Өнөөдөр бид хоёр гэрлэлтээ цуцлуулж байгаа хэдий ч охиноо ааваас нь холдуулахгүй.” гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.******* бид хоёр 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидны хамтын амьдралын хугацаанд буюу 2011 онд охин маань төрсөн. Анх Г.*******той танилцахдаа хүүтэй байсан. Би хүүгээ нууж хааж байсан удаа байхгүй. Харин Г.******* миний хүүг төрсөн хүү шигээ үзэж байгаагүй. Би Г.*******ыг амран тайван байлгах үүднээс хүүгээсээ тусдаа амьдарч үзсэн. Сүүлд хүүгээ хажуудаа авсан. Хүү ирснээс хойш Г.******* архи ууж, агсан согтуу тавьж, хүүг маань хэлэх хэлэхгүйгээр хэлж, зоддог болсон. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намайг 2 удаа зодож, хөнгөн гэмтэл учруулсан.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцсон гэж үзэж байна. Г.******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *******г зодож хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Цаашид ямар нэгэн байдлаар *******д гар хүрч болохгүй. Хэрвээ дахин дахин гар хүрээд байх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар гэр бүлийн хамааралтай хүний бие гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэж шалгагдах болохыг анхааруулж хэлмээр байна.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах, тэтгэлэг тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулах, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжиндаа авах тухай шаардлагын тухайд Ганболд овогтой ******* миний бие Пүрэвчулуун овогтой *******тай 2008 онд анх танилцаж 2009 оны 12 дугаар сарын 22-нд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч эхэлсэн. П.*******тай анх үерхэж эхэлсний дараа хүүхэдтэй гэдгийг мэдээд цаашид хамтран амьдрах сонирхолгүй болж салах тухайгаа хэлсэн боловч П.******* нь “…чамаас салахгүй, салах юм бол чамайг алчихаад үхэж байж сална...” гэж шил залгин амиа хорлохыг завдан Аймгийн нэгдсэн эмнэлэгт очин анхны тусламж авч аврагдаж байсан. Түүний дараа 2011 онд охин маань төрж хамтдаа амьдарсан. Нэхэмжлэлд дурьдсан зүйлсийн ихэнх нь цэвэр гүтгэлэг бөгөөд хүү Тэлмүүнтэй хэзээ ч хүнийрхэж бодолгүй эцгийн ёсоор харьцаж байсныг хэлэх ёстой. Гэр бүлд маргаан гарч л байдаг гадуур тэнэж худлаа хэлэх үед нь эцгийн ёсоор загнах учирлаж хэлэх зүйл байсан. П.*******г гэрээс явснаас хойш охин маань надтай хамт амьдарч байгаа ба цаашид охинтойгоо хамт амьдарч цаашдын амьдралыг нь гэрэл гэгээтэй авч явахын тулд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурьдсан зүйлсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “ Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуцлуулах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд хүний санаанд багтамгүй гүтгэлэг дурьдагдсан байх тул нэхэмжлэгч үүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд эс бөгөөс намайг гүтгэж нэр төр алдар хүндэд халдсан гэдгээр цагдаагийн байгууллагад өгч шалгуулах шаардлага үүсч болзошгүйг дурдах нь зүйтэй. Гэрлэлтээ цуцлуулах шаардлагын тухайд П.******* нь хамт амьдарч эхэлснээс хойш шөнө дунд нууж утсаар ярих, мессэж бичих зэргээр зохисгүй авир олонтой гаргаж байсан боловч миний бие охиноо бодон тэр бүхнийг тэвчин өнөөдрийг хүрсэн. Нэгэнт цаашид хамтран амьдрахгүй гэж шийдэн П.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хариуцагч миний бие зөвшөөрч байна. Тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч Г.******* миний бие нэхэмжлэгч П.*******гийн гаргасан “Насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжиндаа авах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг ч мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэлд дурдсанаар бид хамтын амьдралаа тэгээс эхэлсэн бөгөөд өөрийн төрсөн дүү Г.Мөнхжаргалын цалингийн зээл, эцэг эхийн дэмжлэгтэйгээр урьдчилгааг нь төлж Дархан сум, 14-р баг, 1-р хороолол 39-р байрны 118 тоот хоёр өрөө байрыг Хаан банкны лизингээр худалдаж авсан. Миний нэр дээр бүртгэлтэй Марк 2 загварын авто машиныг 2014 онд байрандаа засвар хийх зорилгоор төрсөн аавдаа 5000000 төгрөгөөр худалдсан бөгөөд нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа. Энэ тухай П.******* нь сайн мэдэж байгаа. Дээрх хөрөнгөнөөс хуульд заасны дагуу П.*******д ногдох хэсгийг гаргуулахад татгалзах зүйлгүй ээ. Хариуцагч Г.******* миний бие Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-нд Краны машинчийн ажил хийдэг бөгөөд охиноо өөрийн асрамжиндаа авч үлдэхийг хүсч байгаа тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хүү ирснээс хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл байгаа. Гэхдээ ******* нь 2017 оны 08 сард өөр хүнтэй явалдаж байгаад надад баригдсан. Тэгээд надаас уучлалт гуйсан учраас би амьдралаа бодож уучилсан. Би тэр хүнийг нь харахаар л уур хүрч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэрүүл маргаан үүссэн. Түүнээс хүүгээ ад үзэж хэрүүл маргаан хийж байгаагүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин гийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 39 дүгээр байр 118 тоот 28.0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 2 орон сууцны ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.******* нар нь 2008 онд танилцан 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтын амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх зэрэг адил үүргийг зохигчид хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больж, эвлэрэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г.******* нарын гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаангүй болно.
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин г өөрийн асрамжид авна... гэж, хариуцагч Г.******* ...охиноо өөрийн асрамжид авна... гэснээр томилогдсон шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт болон хариуцагч Г.******* охин г эхийнх нь асрамжид үлдээхийг татгалзахгүй гэсэн, г өсгөн бойжуулахад эхийн оролцоог үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч ирүүлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, талаар тохиролцож болно гэснээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, одоогийн өсөж торнисон болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх П.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.
Охин г талуудын саналыг харгалзан эх П.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эх П.*******гийн оршин суугаа газрын харьяаллаар төрийн болон суурь боловсрол, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Г.*******, эх П.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин г эцэг Г.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй, хариуцагч Г.******* хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар төлнө гэж маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд ...Нэхэмжлэгч П.******* хүүхдүүдийн амьдарч байгаа гэрлэгсдийн хэн алины оролцоо орсон гэх ипотекийн зээлийн барьцаанд байгаа гэр бүлийн дундын хөрөнгө болох Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 39 дүгээр байр 118 тоот 28.0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 2 орон сууцанд П.******* хүүхдүүдийн хамт амьдарч, зээлийг үргэлжлүүлэн төлөх, барьцааны үүрэг дуусгавар болох үед хариуцагч Г.******* батлан даагчийн үүргээс чөлөөлөгдөх, орон сууцны ногдох хэсгээс 10,000,000 төгрөгийг П.******* хариуцагч Г.*******од төлөхөөр харилцан тохиролцсоныг дурдаж байна.
Гэр бүлийн дундын хөрөнгө болох Ү- 2003006804 дугаарт бүртгэлтэй Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 39 дүгээр байр 118 тоот 28.0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 2 орон сууцны хамтран өмчлөгч Г.*******ыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хасагдах хэлцэл хийх, улсын бүртгэлд П.*******, хүүхдүүдийн хамт өмчлөгчөөр бүртгүүлэх эсэх нь ХААН банктай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ОСИЗГ/951 дугаартай Зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс Г.*******ыг нэрийг хасуулах хүсэлтээ хамтран зээлдэгч, батлан даагч Г.******* Зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болох ХААН банктай зээлийн гэрээнд зааснаар шийдвэрлүүлэх асуудал тул зохигчид гэрлэлт цуцлах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа зохих байгууллагад хандах учиртай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч Г.*******оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23,616 төгрөгийг, нэхэмжлэгч П.*******гаас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, зээлийн гэрээний үнийн 37,100,000 төгрөгийг орон сууцны үнэ гэж үзэн ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагад тэмдэгтийн хураамж 343,450 төгрөгийг нэхэмжлэгч П.*******гаас, ногдох хэсэг 10,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.*******оос 174,950 төгрөг гаргуулж тус тус улсын орлогод оруулах, мөн нэхэмжлэгч П.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк, Төрийн сангийн орлогод төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* /РД: *******/, хариуцагч ******* овгийн ******* ******* /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин г эх П.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******оос тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.*******оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23,616 төгрөгийг, нэхэмжлэгч П.*******гаас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагад тэмдэгтийн хураамж 343,450 төгрөгийг нэхэмжлэгч П.*******гаас, хариуцагч Г.*******оос ногдох хэсэг 10,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж тус тус улсын орлогод оруулах, нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк, Төрийн сангийн орлогод төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийнталааргэр бүлийн дундын хөрөнгө болох Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 39 дүгээр байр 118 тоот 28.0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 2 орон сууцанд П.******* хүүхдүүдийн хамт амьдарч, зээлийг үргэлжлүүлэн төлөх, барьцааны үүрэг дуусгавар болох үед хариуцагч Г.******* батлан даагчийн үүргээс чөлөөлөгдөх, орон сууцны ногдох хэсгээс 10,000,000 төгрөгийг П.******* хариуцагч Г.*******од төлөхөөр харилцан тохирч, эвлэрснийг баталсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ