| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0115/Э |
| Дугаар | 132/ШЦТ/2022 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 132/ШЦТ/2022
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.М*даргалж,
Улсын яллагч А.Б*,
Шүүгдэгч Х.М*******,
Хохирогч Г.Ч*******,
Хохирогчийн өмгөөлөгч Р.А*,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан К******* овогт Х******* М*******д холбогдох эрүүгийн 2231000350105 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * нэртэй газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, К******* овогт Х******* М*******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Модон ******* нэртэй газарт оршин суух иргэн М.Л******* гэрт маргааны улмаас Г.Ч*******гийн толгойтой үснээс зулгааж доош дарсны улмаас хүзүүний 6-р нугаламын арын сэртэнг хугарч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М******* мэдүүлэхдээ: “... Би 2022 оны 5 дугаар сарын 24-нд гэртээ байж байтал хажуу айлын Д орж ирээд “чи адуу хулгайласан юмуу, Л, Ч хоёр тэгэж ярьж байна лээ” гэхээр нь миний уур хүрч би шууд мотоциколтой гарч яваад Л******* гэрт орж уурлаж, тогоотой хоолыг нь өшиглөж, Лтэй муудахад Ч******* араас модоор цохихоор нь би үснээс нь зулгааж доош дарсан. Ийм л зүйл болсон. Гэтэл Ч*******гийн хүзүү хугарсан байна. Миний буруу. Би хохиролд 2 тооны үхэр өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч******* мэдүүлэхдээ: “...Тэр өдөр М******* нь гаднаас “пиздаануудаа” гэж орилж орж ирээд шууд л тогоотой хоол өшиглөж манай нөхөртэй муудалцаж барилцаж авахаар нь би салгах гэхэд миний үснээс зулгааж доошоо дарсан. Би “болиочээ” гэхэд чамайг алсан ч яадаг юм гээд байсан. Үүнээс хойш миний хүзүү өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд сэртэнг яс хугарсан байна. Хот руу яаралтай яв гэсэн. Тэр үед бүтэн хагас сайн таарч би нилээн хэд хоног гэртээ байж байгаад хот явсан. Энэ үед болон ер нь М******* надтай ирж уулзаагүй уучлалт ч гуйгаагүй. Эмчилгээний зардал гэж хоёр бяруу өгнө гэхээр нь аваагүй. Би энэ гэмтлээсээ болж маш их хохирч байна. Эмчилгээнд 1.510.073 төгрөг зарцуулсан ба өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг бүгд 2.510.000 төгрөгийг М*******гөөс нэхэмжилэж байна. Би бяруу авахгүй бэлэн мөнгөө авна...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Л мэдүүлэхдээ: “...Х.М******* орж ирээд шууд эхнэр Ч******* бид хоёрыг ална гэж орилоод гал дээр байсан тогоотой хоолыг миний зүг үү шидсэн боловч намайг оноогүй, орон дээр уначихсан. Түүний дараа М******* миний цамцнаас боогоод би хөл муутай учраас газарт уначихсан. Тухайн үед миний эхнэр М*******г зогсоохоор очих үед миний эхнэрийн үснээс зулгааж байгаад доог нь дарсан. Түүний дараа манай эхнэр миний хүзүү сонин болчихлоо хугарчихсан юм шиг байна гэхэд М******* алсан ч яадаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 30 дугаартай дүгнэлтэнд: “...Г.Ч*******гийн биед хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн хугаралтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170 дугаартай дүгнэлтэнд: “...Г.Ч*******гийн биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугаралтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ч*******гийн биед үүссэн хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл болно. Г.Ч*******гийн биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-33, 55-56 дугаар тал/,
Хохирогч Г.Ч*******гээс гаргаж өгсөн хохирлын баримт, /хх-ийн 42-47 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 60-61 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 69 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 72 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.М******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Модон ******* нэртэй газарт байх иргэн М.Л******* гэрт хэрүүл маргаан үүсгэж тогоотой хоолыг өшиглөн цацаж, улмаар хохирогч Г.Ч*******гийн үснээс зулгааж доош дарсны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-р хуудас/ хохирогч Г.Ч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Л******* мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-н 22-р хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.М*******г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Х.М******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Модон ******* нэртэй газарт оршин суух иргэн М.Л******* гэрт орж ирэн маргаж, тогоотой хоолыг өшиглөж, улмаар Г.Ч*******гийн үснээс зулгааж доош дарсны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.М*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.000.000 төгрөгөөр торгох санал гаргасан прокурорын саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.М*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Х.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...намайг адуу хулгайлсан гэхээр нь миний уур хүрч мотоциколоо асуугаад Ч*******гийн гэрт очиж маргаан үүсгэсэн гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд Х.М******* нь тохиолдлын шинжтэй байдлаар энэ гэмт хэргийг үйлдээгүй санаатай очиж, хэрүүл маргаан үүсгэж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.5 дугаар зүйлын 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.М*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд х*******гөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.М******* нь хохирогч Г.Ч*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч*******, түүний өмгөөлөгч нараас эмчилгээ зардалд 1.510.073 төгрөгийн баримт, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, бүгд 2.510.073 төгрөг нэхэмжилсэн болно.
Үүнийг шүүх хянаж үзээд эмчилгээний зардал 1.510.073 төгрөгийг шүүгдэгч Х.М*******гөөс гаргуулж хохирогч Г.Ч*******д олгож, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Харин хохирогч Г.Ч******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.М******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх хугацааг авч, 2022 оны 06 дугаар сарын 30-нд хохирогч Г.Ч*******д 1.510.073 төгрөгийн хохирол төлсөн баримтыг ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Х.М*******г хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч Х.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч К******* овогт Х******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х******* М*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.М*******г х*******гө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.М*******г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Х.М******* нь хохирогч Г.Ч*******д 1.510.073 төгрөгийг төлсөнг дурьдаж, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.
6.Хохирогч Г.Ч******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шүүгдэгч Х.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ