| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0147/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/150 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор *******,
хохирогч ,
гэрч *******, *******, *******,
шүүгдэгч *******орж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Мягмардоржид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа аж ахуй эрхэлдэг гэх, ам бүл 4, Налайх дүүргийн хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******гийн Мягмардорж /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч *******орж нь -ны өдрийн 20 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Зэвсэгт хүчний ангийн орчим тай маргалдаж тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******орж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ мэдүүлэг дээр зөрж байна. Тэр Портер зогсож байсан. Бид нар хажууд нь хөзөр тоглоод байж байсан. Тэгтэл Төрөө ахтай маргалдаад эхэлсэн. Эхлээд Төрөө ах руу чулуу бариад дайрсан. Бид нар ахыгаа очиж салгаж авсан. Тэр залуу өөрөө хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байсан. Замын ховилд унаж босоод байсан. Би тэр залууг цохисон зүйл байхгүй...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр би ажлынхаа хамт олонтой салхинд гарсан. Замдаа архи уугаад нэлээн муудсан байсан. Замдаа би бие засъя гээд бие засаж байтал гэнэт над руу нэг хүн “наанаа шээж болохгүй” гээд хараагаад байсан. Тэрнээс болж маргалдсан. Би согтуу байсан ч намайг цохисныг бол мэдэж байна. Шүүгдэгч миний нүүр рүү цохисон. Надад одоо хохирол төлбөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй ...” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай ажлынхан “Цонжин болдог” дээр амралтын газар очсон. Би хүүхдүүдтэйгээ явсан болохоор архи уугаагүй. Би Мандахыг аваад хот руу явж байтал. Мандах шээе гэсэн. Би харанхуй газар харж байгаад зогссон. Тэнд машинууд цуваад зогсож байсан юм байна лээ. Би тэрийг нь хараагүй. Тэгтэл нэг хүн бууж ирээд . Зүүн гар талд нь зогсож байсан хүн нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн гэнэт бүгд тараад зугтсан. Тэгэхээр нь жижиг цагаан машиных нь урд нь тулаад зогсож байгаад зургийг дарж авсан...” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Би орой 7 цагийн үед би эд нарын арьс авдаг газар очсон. Би Төрөө ахаар машины юм янзлуулах гэж очсон. Тэгтэл нэг саарал машин ирээд зогссон. Тэгээд буугаад шээх гэхээр нь Төрөө ах цонхоороо гараад өөр газар очиж шээгээч “писда” минь гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу хэл амаар доромжлоод дайраад байсан. Төрөө ах тэр хоёр муудалцаад би салгасан. Тэр залуу миний цамцны захыг хүртэл сунгасан. Тэр залуу өөрөө чулуу бариад орилж чарлаад дайраад байсан” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид нар 4-лээ жижиг тэргэнд хөзөр тоглоод байж байсан. Төрөө ах Пүрэвээ ах хоёр гадаа нэг залуутай муудалцаад байсан. Тэгтэл Мягмардорж машинаас буугаад явсан. Намайг буугаад очиход маргаан болоод дууссан байсан. Тэр залуу өөрөө хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Зам засвар хийж байсан нүхэнд хүртэл унаж байгаа харагдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч *******оржийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед зам дээр нэг машин ирж зогсоод дотроос нь нэг согтуу залуу бууж ирээд бид нарын өөдөөс хараад өмдөө тайлаад шээгээд эхэлсэн. Тухайн үед би машин дотроо сууж байсан чинь нөгөө согтуу залуу Пүрэвээ ахтай зууралдаад авах шиг болохоор нь би машин дотроосоо бууж очоод нөгөө залуугийн гарнаас нь татаад салгасан чинь нөгөө залуу гадаа харанхуй байсан болохоор газар тэмтрээд чулуу барьж авах гээд байсан. Нөгөө залууг би одоо шээж дууссан бол яв гэж хэлсэн чинь май пиздаануудаа гээд салаавчаа гаргаад газраас чулуу авах гээд газар самардаж аваад байсан. Тэгээд удалгүй түүний машин дотроос нэг эмэгтэй хүн гарч ирээд нөгөө согтуу залууг аргадаад авч явах гэсэн боловч нөгөө эмэгтэйнхээ үгэнд орохгүй бид нар руу дайраад байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би ажлынхаа эгч болох ******* болон түүний 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад миний шээс хүрээд байхаар нь ******* эгчид хэлээд машинаа замын хажуу тал руу зогсоогоод би машинаас буугаад замын хажуу тал руу шээгээд зогсож байтал замын хойно зогсож байсан машин гэнэт гэрлээ асаагаад наанаа шээж болохгүй гээд тухайн машин дотроос 2-3 хүн бууж ирээд надтай хэрүүл маргаан хийгээд нэг настай хүн нь эхлээд зууралдаж авсан. Тэгээд байж байтал миний хажуунаас нэг нь цохиод авсан. ******* эгч хөөе хүн аллаа цагдаа дууд гэж хэлтэл нөгөө хэдэн хүмүүс бүгд машиндаа суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “-ны өдөр хамт олноороо байж байгаад 18 цагийн үед би хамт ажилладаг ыг өөрийнхөө машинд суулгаад хот руу буцсан. Тухайн өдөр би хоёр хүүхдийнхээ хамт явсан учир архи, дарс амсаагүй байсан. Налайхын цэргийн анги руу дөхөж явах замд бие засмаар байна гэхээр нь замын хажуу руу ороод зогссон. буугаад замын харалдаа бие зассан. Тэр үед замын хойд талдаа миний өөдөөс хараад зогсож байсан 4 машин байсан. Тухайн машинууд гэрлээ асаагаад яагаад шээгээд байна гээд хүмүүс руу дайраад хэрүүл маргаан хийсэн. Тэр хүмүүс тай муудалцаад байхаар нь би машинаасаа буугаад маргааныг зогсоох гэж тухайн залуучуудад хандаж энэ ямар хотын гудамж биш, замын хажуу шороо руу бие зассан гэхэд өөдөөс Зөрчлийн тухай хууль яриад байсан. Эхлээд нэг бүдүүн ах бууж ирээд загнаад байсан. Та нар аав шигээ хүнтэй хэрэлдэж муудалцлаа гээд 3-4 залуу дайраад байсан. Муудалцаад чи, би гээд түлхэлцээд байсан. Харин нөгөө залуучуудад мөчөө өгөхгүй хэрэлдээд байсан. Намхандуу залуу нь зүүн гар талд зогсож байх үедээ нүүр рүү нь цохичихсон. ын нүдний шил газар хугараад унасан. Мөн нүүрнээс нь цус гарсан. Гараараа цохичихлоо гэж харсан. Хүүе ээ гэж хэлээд утсаа авах гээд машин руугаа яваад утсаа аваад эргэхэд нөгөө залуучууд машиндаа суугаад хөдлөөд явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэрч Д.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Зодож, цохисон талааар би хараагүй ямар ч байсан тэр согтуу залуутай Мягмардорж бие биенээсээ зууралдаад зогсож байсан тэгээд би удалгүй яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3528 дугаар: “1. ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 4 хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******оржийн өгсөн: ...Тэр залуу өөрөө хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байсан. Замын ховилд унаж босоод байсан. Би тэр залууг цохисон зүйл байхгүй гэж мэдүүлж өөрийн гэм буруугүй талаар Гэрч Г.Пүрвээгийн шүүхийн хэлэлцүүлэгт:... Тэгтэл тэр залуу хэл амаар доромжлоод дайраад байсан. Төрөө ах тэр хоёр муудалцаад би салгасан. Тэр залуу миний цамцны захыг хүртэл сунгасан. Тэр залуу өөрөө чулуу бариад орилж чарлаад дайраад байсан. Зодолдож байхыг нь хараагүй гэсэн мэдүүлэг, Гэрч *******гийн мэдүүлсэн : “.... Тэгтэл Мягмардорж машинаас буугаад явсан. Намайг буугаад очиход маргаан болоод дууссан байсан.” гэсэн мэдүүлгүүдийг хэлэлцүүлснийг шүүх хянан үзээд гэрчүүд шүүгдэгчийн хохирогчийг цохиж байхыг хараагүй гэж мэдүүлсэн нь түүний гэм бурууг үгүйсгэх нотлох баримт биш гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч *******орж нь -ны өдрийн 20 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Зэвсэгт хүчний ангийн орчим тай ах нартай муудалцсан гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би ажлынхаа хамт олонтой салхинд гарсан. Замдаа архи уугаад нэлээн муудсан байсан. Замдаа би бие засъя гээд бие засаж байтал гэнэт над руу нэг хүн “наанаа шээж болохгүй” гээд хараагаад байсан. Тэрнээс болж маргалдсан. Би согтуу байсан ч намайг цохисныг бол мэдэж байна. шүүгдэгч миний нүүр рүү цохисон. Надад одоо хохирол төлбөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зүүн гар талд нь зогсож байсан хүн нүүр рүү нь цохиод авсан. Тэр цохисон хүн нь энэ шүүгдэгч мөн ..” гэх мэдүүлэг, Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний хажуунаас нэг нь цохиод авсан. ******* эгч хөөе хүн аллаа цагдаа дууд гэж хэлтэл нөгөө хэдэн хүмүүс бүгд машиндаа суугаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намхандуу залуу нь зүүн гар талд зогсож байх үедээ нүүр рүү нь цохичихсон. ын нүдний шил газар хугараад унасан. Мөн нүүрнээс нь цус гарсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******оржид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч *******гийн Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******оржид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч *******оржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэснийг дурдсугай. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оржид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оржид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******орж нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******оржид нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******оржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД