Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан /ҮД:2242/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /ҮД:0967/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Урианхай овогт Батсүхийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080440 дугаар, 108/2017/0008/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,*******,*******, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн******* дүгээр хороо,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Урианхай овогт Батсүхийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ын замд УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэг болох “...Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ*******элсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дугуй унаж явсан М.ыг мөргөн амь насыг нь хохироож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь ын засмал замд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэг болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ*******элсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дугуй унан тухайн зам дээр явж байсан хохирогч М.ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы: "... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.гийн: "... Би уг хэрэг гарсныг тэр өдөрт нь мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар 3 хоногийн дараа утсаар ярьж, хүүгээ нас барсан гэдгийг мэдсэн. Би оршуулгын дараа хавтаст хэрэгтэй танилцахад хүүд минь задлан шинжилгээ хийсэн байсан. Ар гэр нь болон Б.******* надтай нэг ч удаа ирж уулзаагүй. Цаг алдалгүй хохирогчийг нас барсан гэдгийг надад мэдэгдээгүй зэргээс Б.******* хүний чанаргүй зан гаргасан. Би үр хүүхдээ алдсандаа харамсаж байна. Миний сэтгэл санаа хохирлыг үгээр хэлэхийн аргагүй байна. Оршуулгын зардалд төгрөгийг нэхэмжилсэн. Оршуулгын зардал дээр нэмж унадаг дугуй төгрөг, гар утас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 7.100.000 төгрөгийг авсан. Сая шүүх хурал дээр 3.000.000 төгрөгийг өгсөн. Би Б.*******ыг шоронд явуулахыг хүсэзгүйдээ Б.*******ы*******тэй очиж уулзаж тохиролцох талаар ярьж байсан. Талийгаач намайг тэжээж байсан ганц хүн байсан. Би гомдолтой байна. Иймд хуулийн дагуу хэргийг шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.гийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “... Би талийгаач М.ын төрсөн ээж нь байгаа юм. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ талийгаачтай хамт байж байгаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ ирэхэд байгаагүй. Тэрнээс хойш огт таараагүй. Талийгаач , аймгийн цэцэрлэгээр хүмүүжээд ерөнхий боловсролын ангид байхад нь манайх Налайх дүүрэгт шилжин ирээд ерөнхий боловсролын 10-р ангиа Налайх дүүрэгт төгсөөд хэдэн онд гэдгийг нь санахгүй байна төмөр замын техник комд элсэн орж суралцаад барилгын техникч мэргэжлээр төгссөн. Тэгээд дахин барилгын коллежид элсэн орж суралцаж төгсөөд барилгын инженер мэргэжилтэй болсон ба Зарубуж рестро гэх компанид барилгын инженерийн ажил хийж байгаад тэрнээс хойш дандаа хувийн компаниудад саяханыг хүртэл ажиллаж байсан ба сүүлд нэрийг нь мэдэхгүй байна хувийн компанид ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: "... Талийгаач сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байсан. Биед нь тухайн үед өвдсөн зүйл байхгүй, ажлаа л хийж явсан хүүхэд, хувиараа л энд тэнд ажил хийдэг байсан. Хааяа ганц нэг удаа дугуйтай явдаг байсан, сүүлийн үед дугуй унаж явдаг болсон. Өөрийнхөө дугуйг зарчихсан тухайн үед дүүгийнхээ дугуйг унаж байсан. Бүр багаасаа л дугуй унадаг байсан, дугуй их сайн унадаг байсан. Дугуйн замтай болоосой л гэж ярьдаг байсан. Сүүлийн үед Городок Налайх хоёрын хооронд унах болсон. Би маш их гомдолтой байна, ядаж хүний сэтгэл гаргаад ч ирж уулзахгүй юм. Би буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл их байна. Ядаж ирээд өөрийн биеэр надтай уулзахгүй утсаар ч ярихгүй байна. Би их гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчөдөрийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өгсөн: "... 2016 оны 09 дүгээр 11-ний өдөр 13 цагийн орчим 100 модны элсний уурхайгаас УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн тээврийн хэрэгслийг манай найз ******* жолоодоод бид хоёр Улаанбаатарын зүг явсан. Тэгээд Бүс нуур өнгөрөөд пост руу явж байхад бид хоёрын урд талд нэг дугуй унасан эрэгтэй хүн замын хойд талын эгнээ буюу Улаанбаатар явах чиглэлийн эгнээг голлоод явж байсан. Тэгээд тэр дугуйтай хүн хоёр тийшээ дайвалзаад яваад байсан. Тэгэхээр нь манай найз ******* машинаа баруун тийш дараад замын хойд талын хөвөөгөөр тойрч гарах санаатай дартал тэр хүн нөгөө дугуй унаж явсан хүн баруун тийшээ болсон. Тэр үед манай найз тойрч чадалгүй тэр дугуй унаж явсан хүнийг машины зүүн урд талын хэсгээр мөргөсөн. Тэгээд цаашаа чигээрээ яваад машины замын хөвөөгөөр явж байгаад зам руу орох гээд зүүн тийш дартал машин шарваад эсрэг талын эгнээг давж гараад замын урд талын хөвөөг даваад замаас гарч зогсоход нөгөө дугуй унаж явсан хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд машин зогсохоор нь манай найз ******* зам дээр хэвтэж байсан хүн дээр гүйгээд очиход тэр хүн ухаангүй байхаар нь би түргэн тусламж дуудсан. Ийм л асуудал болсон юм. ... Бид хоёр 70-80 км цагийн хурдтай явж байсан. ******* эрүүл саруул байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Гэхдээ одоо “Их Мөнх Наран” ХХК-ийн нэр дээр байгаа. Тэднийд барьцаанд тавьж зээл авсан юм. Зээлээ бол одоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Нэрээ л шилжүүлж амжаагүй байна. Машинд бид 2-оос өөр хүн яваагүй, хоёулхнаа л явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өгсөн: “... машин тэргээ ачаад байж байхад ******* 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө миний машиныг унаад 10 цагийн үед очоод бид хоёр 12 цаг өнгөрч байхад тэндээс Улаанбаатар луу гарсан. Карьераасаа гараад ойролцоогоор 13-14 км газар явж байсан. ... 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр карьер дээрээс миний машиныг аваад Улаанбаатар орж хоночхоод маргааш нь намайг авах гэж ирсэн юм. Тэгээд ******* ирэхээр нь би хажууд нь суугаад л явсан. Би өөрөө машинаа барья гэж бодоогүй юм. ... Би машиныхаа төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын*******ээр төлж дууссан ба тухайн үед карьер дээр байсан учир нэрээ шилжүүлээгүй байсан юм. ... Миний машины сигнал хааяа ажиллаад хааяа ажилладаггүй юм. Ажиллагаагүй болоод 7 хоног л болж байсан. ... Дугуйтай хүнийг гүйцэж түрүүлэх гээд зүүн тал руу нь дараад явж байгаад дугуйтай хүн зүүн тал руу дарахаар нь ******* тоормослоод хурдаа багасгаад баруун талаар нь дарсан, тэгтэл дугуйтай хүн дагаад баруун тал руу нь дарчихсан, тэгтэл нөгөө хүнийг машины зүүн урд талаар мөргөсөн, тэгээд шууд тоормосоо гишгэсэн. Миний салхины шил хагарсан, зүүн урд талын крыло чихэгдсэн, зүүн талын их гэрэл хагарсан, тэгээд замын эсрэг урсгал руу ороод эсрэг урсгал даваад шороон хэсэгт урагшаа буюу эсрэг зүг рүүгээ хараад зогссон. Тэгэхэд 2 дугуй хагарсан. Замын хажуу руу ороход жалганд цохигдоод урд талын аржатор цоорсон, өөр ямар нэг гэмтэлгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өгсөн: "... Би Б.*******ыг танина, бид 2 найзууд байгаа юм. Бид хоёр 2006 онд цэргийн алба Зэвсэгт хүчний 326-р ангид цуг хаасан бөгөөд цэргийн алба хааснаасаа хойш найзалж байна. Б.******* нь ам бүл дөрвүүлээ, аав, ээж, ахынхаа хамт амьдардаг, айлын бага хүүхэд байгаа юм. Би 10 жилдээ хаана сурч байсныг нь сайн мэдэхгүй байна. Монгол-Солонгосын хамтарсан коллежийг төгссөн, оныг нь сайн мэдэхгүй байна. Өмнө нь гэрлэж байгаагүй, ганц бие,**************ийнхээ гар дээр өссөн залуу байгаа юм. ******* нь цэрэгт явахынхаа өмнө нь 3-р цахилгаан станцад засварчин хийж байгаад цэргээс халагдаж ирээд бас нэг хэсэг ажиллаж байгаад “Цахиурт хүдэр” ХХК-д 2012 оноос өрмийн туслах мастераар ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа гарсан, тэрнээс хойш Ганчөдөртэй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа болно. ******* нь төлөв даруу, хүнд тусархуу, хэлсэндээ хүрдэг, ажилд сайн, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг сайн залуу байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, баяр ёслолын үеэр л хэмжээндээ бага зэрэг л хэрэглэдэг. ******* нь сайн машин барьдаг, олон жил машин барьж байгаа, цэрэгт явж ирчхээд л жолооч болсон байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өгсөн: “... ******* нь миний төрсөн дүү байгаа юм. 1986 оны 03 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, миний яг доод талын айлын бага хүүхэд байгаа юм. Эхээс бид хоёулаа төрсөн. Бага насаа**************ийн гар дээр өнгөрөөсөн, цэцэрлэгээр хүмүүжиж 1994 онд Баянзүрх дүүргийн 84-р сургуульд элсэн орж 8-р ангиа 2002 онд төгсөөд Монгол Солонгосын хамтарсан коллежид элсэн орж 2 жил сураад 2004 онд тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжил давхар эзэмшсэн. Түүнээс хойш 2005 онд дулааны 3-р цахилгаан станцад засварчнаар ажиллаж байгаад 2006 онд Зэвсэгт хүчний 326-р ангид цэргийн алба хааж, 2007 онд халагдаж ирээд 3-р станцад ажилдаа ороод ажиллаж байгаад 2011 онд ажлаасаа гарсан. Түүнээс хойш Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын хилийн боомтод “Баян хар хайрхан” ХХК-д засварчнаар ороод 2013 он хүртэл ажиллаад гарсан, тэгээд “Цахиур хүдэр” ХХК-д өрмийн туслах мастераар ороод тэндээ ажиллаж байгаад 2016 оны 04-р сард ажлаасаа гарсан. Тэгээд найз Ганчөдөрийн хамт Налайх дүүргийн 5-р хороонд Городокт элсний карьерт гагнуурчнаар ажиллаж байсан. Зан араншингийн хувьд дөлгөөхөн, ямар нэг ширүүн догшин авиргүй, ажилдаа сайн, ажилсаг, архи дарс хэрэглэдэггүй, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Одоогоор*******нэргүй, ганц бие байгаа. Саяхан 2016 оны хавар жолооч болсон, шинэ жолооч байгаа юм. Машин барихдаа гайгүй, машинаа бариулаад явахад зүгээр явдаг, гэхдээ би их олон удаа бариулж байгаагүй. Аав тээврийн жолооч байсан болохоор багаасаа машин тэрэгтэй ноцолдож өссөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №08шэ/68 тоот дүгнэлтэд:

  1. Талийгаачийн биед цээж-хэвлийн хавсарсан гэмтэл: баруун 3,4,5,6,7,8-р хавирганы шууд хугарал, уушигны эдийн няцрал, уушигны авчийлт, зүрх доргилт, үнхэлцэг хальсны цус хуралт, элэгний задрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед нь үүссэн байна.
  3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.
  4. Талийгаачийн цус нь A/II/ бүлгийн харьяалалтай байна.
  5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. /хх-ийн 30-32 дугаар тал/,

Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №6612 тоот дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Брэвис маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын ухрахын гэрэл асахгүй, баруун талын оврын гэрэл асахгүй, зүүн урд талын гэрэл хагарсан тул асаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Явах эд анги бүрэн, жолооны болон тоормосны механизм ажиллаж байна. Стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтооход тусгай багаж байхгүй тул тодорхойлох боломжгүй байна.
  2. Автомашины 4 дугуй нь бүх улиралд хэрэглэж болох дугуй байна. Хаймар дугуй нь Монгол Улсын MNS4598-2011 стандартын 5.14.3-д зааснаар хээний хувьд стандартад нийцэж байна.
  3. Автомашинд үүссэн дээрх гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-42 дугаар тал/, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-52 дугаар тал/,

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батхуягийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №26 тоот дүгнэлтэд:

  1. Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүх овогтой ******* Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь заалт болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ*******элсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
  2. Хэргийн үзлэг осол гарсан схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй зэргээс харахад Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
  3. Хоёр дахь асуултаар хариулагдсан болно.
  4. Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүх овогтой ******* нь Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь хэсэг болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ*******элсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Унадаг дугуй унаж яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан Мөнхбаяр овогтой од Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчсөн гэх үйлдэл харагдахгүй байна.
  5. Хоёр дахь асуултаар хариулагдсан болно.
  6. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх зүйл харагдахгүй байна.
  7. Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь заалт болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ*******элсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг баримталж гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх ёстой байсан.
  8. Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох 1084804 toot “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна /лавлагааг хавсаргав/.
  9. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн зүйл байхгүй болно. /хх-ийн 56 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн Б.*******ы 2016 оны 10 дугаар сарын 03- ны өдөр өгсөн: "... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 5-р хороо Городокт байх найз Ганчөдөрийн том тэрэгний тэвшин дээр нэмэлт буюу өндөрлөгөө хийхээр 09 цагийн үед очоод өдөр 13 цагийн үед буцаад Улаанбаатар хот руу найз Ганчөдөрийн хамт би Ганчөдөрийн өөрийнх нь эзэмшлийн УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн автомашиныг нь жолоодоод явсан. Тэгээд Налайх дүүрэг орох пост руу өгсөөд буюу Бүс нуурын хажууханд явж байтал урд дугуйтай хүн зам голлоод явж байсан ба би гүйцэн түрүүлэх гээд зүүн гар тал руу рүлээ дараад яваад ортол талийгаач бас зүүн тал руугаа шахаад эргэхээр нь би буцаагаад баруун талаар нь тойроод гарах санаатай баруун тийш рүлээ дартал талийгаач хажуу талаас орж ирээд машины жолоочийн эсрэг талаар мөргөгдөөд би машинаа зогсоох гээд тоормос гишгээд машин шарваад эсрэг урсгал руу ороод буцаад Городок руу хараад зогссон. Тэгээд машинаас буутал талийгаач замын Улаанбаатар явах чиглэлийн цагаан шугаман дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь гүйгээд очтол талийгаачийн ам нь ангалзаад байсан ба Ганчөдөр 103 руу залгаад эмнэлэг дуудсан. Тэгтэл хажуугаар явж байсан машин зогсоод дотроос нь энгийн хувцастай хүн бууж ирээд өөрийгөө “Онцгой байдалд ажилладаг, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа эмнэлэг ирээд талийгаачийг эмч үзээд нас барсныг хэлсэн ба удалгүй цагдаа нар ч хүрээд ирсэн. Би 60 гаран км цагийн хурдтай явсан. Би талийгаачийг 60-70 метрийн зайтай явж байхдаа харсан. Би талийгаачийн унаж явсан дугуйны ард 6 орчим метр дөхөж ирээд зүүн гар тал руугаа дараад буюу эсрэг урсгал руу ортол талийгаач бас зүүн гар тал руугаа шахаад орохоор нь буцаагаад баруун тал руугаа дартал мөргөсөн. Миний машины жолоочийн эсрэг урд карлоноор мөргөх шиг болсон. Би тоормос гишгэсэн, машин зүгээр байсан, тоормос ажиллаж байсан. Би угаасаа Ганчөдөрийн машиныг барьдаг юм, Ганчөдөр өөрөө хөдөө ажилладаг. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ сигнал болон дуут дохио өгөөгүй. Машины сигнал ажиллахгүй байсан. Талийгаач бол арагшаа эргэж хараагүй, дугуйны рүлэн дээр нь толь байгаагүй. Миний унаж явсан машин моторын дуу чимээ бага, айхтар дуу чимээ байхгүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/,

яллагдагч Б.*******ы 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед би Улаанбаатар хотоос найз Ганчөдөрийн УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч яваад Налайх дүүргийн 5-р хороо найз Ганчөдөрийн ажилладаг элсний карьер дээр 11 цагийн үед очсон. Тэгээд би найзыгаа ажлаас нь аваад Улаанбаатар луу буцаад явсан. Тэгээд Налайх дүүргийн 5-р хороо Бүс нуурын дэргэдэх зам дээр ирэхэд урд дугуй унасан хүн баруун талын эгнээний голд явж байсан. Тэгэхээр нь би зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд дугуйтай хүн зүүн тал руугаа рүлээ дарсан, тэгэхээр нь би тоормослож хурдаа хасаад баруун талаар дараад баруун талын дугуйнууд замын хөвөөнөөс гараад шороон зам дээр, зүүн талын дугуйнууд засмал зам дээр явж байтал дугуйтай хүн баруун тийшээ дараад ороод ирсэн. Тэгээд би машины зүүн талын урд хэсгээр дугуйтай хүнийг мөргөсөн ба дугуйтай хүн салхины шилийг мөргөөд зүүн тал руугаа унасан. Тэгээд би тоормосоо гишгээд зүүн тийшээ дартал машин шарваад бөгсөөрөө баруун тийш эргээд эсрэг урсгал руу ороод эсрэг урсгалыг даваад замын хажуу талын жалга руу орж зогссон. Тэгээд би машинаас буугаад нөгөө дугуйтай хүн рүү очтол ухаангүй замын голд хэвтэж байхаар нь би цээжнээс нь өргөөд замын хажуу руу гаргаад, найз Ганчөдөр эмнэлэг дуудсан. Тэгээд нэг Онцгой байдалд ажилладаг ах таараад цагдаа дуудаж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Түргэн ирээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар тал/,

Хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 8 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-10 дугаар тал/,

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл - 0.00 бүхэл гарсан болно /хх-ийн 13 дугаар тал/,

УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ болон Б.*******ы 1084804 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/,

УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ болон Б.*******ы 1084804 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19 дүгээр тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 57, 83 дугаар тал/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 1.850.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.120.400” гэсэн хавсралт /хх-ийн 61 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62 дугаар тал/,

Б.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/,

Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/,

“Батсүхийн ******* нь тус хорооны******* тоот хаягт ******* амьдардаг болохыг тодорхойлов” гэсэн Сонгинохайрхан дүүргийн*******-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр тал/,

Б.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 85-90, 93-101 дүгээр тал/,

Хохирогч М.ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.д 3.120.000, 3.100.000, 3.000.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 102-103, 208-209 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Ганчөдөр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус ДУРДаж,

иргэний нэхэмжлэгч Б.Ганчөдөрийн мэдүүлгээр УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Их Мөнх Наран” ХХК-ийн нэр дээрх УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн №01135897 дугаартай гэрчилгээ 1 ширхгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Ганчөдөрт өгч,

№1084804 дугаартай шүүгдэгч Б.*******ы “В” ангиллын жолооны үнэмлэх 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О. нь оршуулгын зардал болон хохиролд нотлох баримтын шаардлага хангасан /хх-130-192, 206-207/ 14.880.130 төгрөг нэхэмжилснээс, шүүгдэгчийн баримтаар төлсөн 9.220.000 төгрөг /хх-102-103, 208-209/, баримтгүйгээр төлсөн 880.000 төгрөг, нийт 10.100.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.780.130 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдэв.

Шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлээс хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учирсан гэм хорын хохиролд 10.100.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Урианхай овогт Батсүхийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Батсүхийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
     
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Их Мөнх Наран” ХХК- ийн нэр дээрхи УНЗ улсын дугаартай, Тоёото Брэвис маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг иргэний нэхэмжпэгч Б.Ганчөдөрт буцаан өгөх,

1084804 дугаартай шүүгдэгч Б.*******ы “В” ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.*******аас 4.780.130 /дөрвөн сая долоон зуун наян мянга нэг зуун гучин/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.д олгосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс*******лэн тоолсугай.
  3. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Ганчөдөр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс*******лэн тоолсугай.
  5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Д.ЛУВСАНДОРЖ