| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Жгийн Г холбогдох 2112000000**** дугаартай õýðгийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Архангай аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...... аймаг ..... сумын ..... баг ....... хорооллын ........ тоотод орших суух, ял шийтгэлгүй, С овогт Жгийн Г /РД:А*****/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр .... аймгийн .... сумын ...... дугаар баг, 0000 тоотод оршин суух А.Эын эзэмшлийн 2 тооны Монгол Банхрын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000**** дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
Хохирогч А.Эын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өглөө хөдөө яваад орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд Архангай аймаг Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хороолол 0000 тоотод манай хашаанд байсан монгол банхрын гөлөгнүүдээс зүрх цагаан хар, улаан халтар зүсмийн эр, охин 2 гөлөг байхгүй болсон байсан. Тэгээд эрэл сурал болж байгаад манайхаас доош байдаг Ж.Г гэх айлын хашаанаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны орой өөрийнхөө хоёр тооны гөлгийг олж авсан. А.Г манайхаас гөлөг хулгай хийж авсан гэдээ хүлээн зөвшөөрсөн. Би нохой тэжээж их сонирхдог. Миний алдсан гөлөгнүүдийн эцэг, эх нь улсад уралдаанд хэд хэдэн удаа оролцоод түрүүлсэн нохойнууд байгаа юм. Тиймээс би нэг гөлгөө 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан хоёр тооны гөлөг хоёулаа 1 сартай гөлөгнүүд. Миний алдсан хоёр гөлөг бол андашгүй, их содон зүстэй, тэгээд ч би өөрөө анх эх нь гөлөглөх үед нь л тэжээж байсан учраас хараад л шууд таньсан. Би өөрийн алдсан хоёр тооны гөлгөө олж авсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөө манайхаас хоёр гөлөг авсан хүн ч гэсэн буруугаа хүлээж уучлалт гуйсан учраас гомдолгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 ху/,
Хохирогч А.Эын дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед өөрийн оршин суух хаягт байх хашаанаас алдсан юм. Хайж явсаар байгаад Г гэх хүн хулгайлсан талаар олж мэдээд улаан халтар зүсмийн охин, зүрх цагаан хар зүсмийн эр гөлгөө амьдаар хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 ху/,
Ж.Ггийн гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд гэрээсээ гараад Архангай аймаг, Эрдэнэбулган суманд байдаг Мааньт уулаад салхинд гарах санаатай алхаад явж байсан. Тэгсэн манай гэрийн дээхэн талд айлын хашаанд гөлөгнүүд дуугараад байсан. Саяхан манайх халтар гөлөг, хар сарваа хоёр тэжээдэг байсан юм. Тэгсэн харин саяхан хоёулаа үхээд манай тэжээдэг байсан бага банди уйлаад их хэцүү байсан бөгөөд надаас байнга нохойн гөлөг нэхээд амар заяа үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь тухайн айлын хашаанд байсан гөдөгнүүдийг харахад хөөрхөн банхарын гөлөгнүүд харагдахаар нь хашааг нь давж ороод 2 тооны гөлөг авсан. Тэгээд гэртээ авчраад хашаандаа байлгаж байсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөгөө хоёр гөлөгний эзэн гээд нэг залуу ирээд надаас нөгөө хоёр гөлгөө буцаагаад аваад явсан. Би өөрийн хийсэн буруу үйлдэлдээ их гэмшиж байна. Тиймээс миний бурууг харж үзнэ үү. Ганцаараа салхинд алхаж байгаад буцаад гэррүүгээ явах үедээ хулгай хийсэн. Гэхдээ бол гэрээсээ гарах үедээ хулгай зэлгээ хийе гэж бодоогүй. Айлын хашааны хажуугаар гарахад хашаанд гөлөгнүүд харагдахаар нь хүүдээ гөлөг олж өгье л гэж бодоод авсан. Энэ талаар манай эхнэр л мэдсэн. Гэхдээ намайг айлын хашаанаас давж ороод авсан гэж мэдээгүй. Би эхнэртээ хэлэхдээ гудманд гөлөг явж байхаар нь дагуулаад ирлээ л гэж хэлсэн. Би өөрийнхөө бурууг хүлээж байгаа тул намайг хөнгөн шийдэж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,
Гэрч Ч.Эгийн өгсөн: “...Ж.Г нь манай нөхөр байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа яваад орой гэртээ ирэх үед манай хашаанд 2 нохойн гөлөг байсан. Тэгээд би ямар учиртай гөлөг болох талаар нөхрөөсөө асуухад манай нөхөр өдөр салхилж яваад гудманд таарахаар нь аваад ирлээ гэж ярьж байсан. Тэгсэн харин 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нохойны эзэн гээд нэг залуу очоод нөгөө хоёр гөлгөө аваад явсан. Түүний дараа нөхрөөсөө дахиад асуухад манай нөхөр айлын хашаанаас нөгөө 2 гөлгийг авсан талаараа надад ярьсан, үүнээс өөр надад мэдэх зүйд байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/,
Гэрч Д.Жгийн өгсөн: “...А.Э нь манай нөхөр байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутад хөдөө яваад орой 19 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хороолол 0000 тоотод оршин суух гэртээ ирэхэд манай нөхрийн үржүүлж тэжээдэг монгол банхарын гөлөгнүүдээс хоёр тооны гөлөг дутуу, байхгүй байсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орой манай нөхөр өөрийнхөө 2 гөлөгийг олсон гэртээ орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манайхаас гөлөг хулгай хийсэн хүнийг олсон, тэгээд гөлгөө буцааж авлаа гэж ярьсан. Манай нөхөр нь 2017 оноос хойш нохой тэжээж гөлгийг зардаг. Манай гөлөгний дундаж ханш 500.000 мянган төгрөг байдаг. Манай зарагдаж байгаа гөлөгнүүдийн эцэг, эхийнх талын удмын бичиг хүртэл байгаа бөгөөд нохойны үнэ нь удмаасаа шалтгаалдаг бөгөөд манай нохойнууд бол үүлдэр, удам сайтай нохой байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 ху/,
Гэрч П.Эы өгсөн: “...Би өөрөө нохой тэжээх дуртай, их сонирходог хүн байгаа юм. Манай дүү болох А.Э нь манай гэрийн ойролцоо амьдардаг, нохой тэжээдэг хүүхэд байгаа юм. Тэдний тэжээдэг нохойнууд бол дан цэвэр цусны монгол банхарууд байгаа юм. Ер нь бол цэвэр цусны монгол банхарын гөлөг бол үүлдэр, угшлаасаа хамаарч 500.000 мянган төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хооронд үнэ ханштай байдаг. А.Эын гөлөгнүүд ер нь бол 1.000.000 төгрөг багцаанд очих болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл гөлөгнийх нь эцэг эх үүлдэр, угшил сайтай ноход байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 ху/,
Гэрч Б.Агийн өгсөн: “...Би 10 гаран жил нохой тэжээ байна. Одоо бол зах зээлийн үнэ 500.000 мянгаас эхлээд 2.000.000 мянган төгрөгийн хооронд зарагддаг юм. Харин А.Эын хулгайд алдаад олсон гөлөгний хувьд гэвэл удам, угшил сайтай, сайхан эцэг, эхтэй гөлөг байсан. Тиймээс доод тал нь 500.000 мянган төгрөгөөр л үнэлэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 ху/,
Ж.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Тамир хороололд гэрийнхээ баруун урд хэсэгт явж байтал айлын хашаанд нохойн гөлөг харагдсан. Манай 9 настай хүү нэг гөлөг тэжээж байгаад уг гөлөг нь 2021 оны 02 дугаар сарын 14-ны өдөр үхчихсэн юм манай хүү уйлаад байхаар нь би хүүдээ тухайн хашаанд байх 2 гөлөгийг хулгайлан авч өгөх санаатай тухайн хашааруу ороход өөдөөс зүрх цагаан хар эр гөлөг, улаан халтар зүстэй охин гөлөг хүрээд ирсэн тэгээд би тухайн 2 гөлөгийг аваад хашаанаас гараад гэртээ авч ирээд хашаандаа оруулсан. Миний хулгай хийсэн хашаанд нэг гэр байсан ямар хүн байгаагүй. Би хүүхэддээ авч өгөх санаатай хулгай хийсэн, миний буруу. Би хулгай хийж ирээд гэртээ 3 хонуулаад эзэнд нь баригдсан. Буцаагаад өгсөн юм. Би эхнэр, 2 хүүхдийн хамт Эрдэнэбулган суманд амьдардаг. Би хувиараа “Хурд” нэртэй авто засварын газар ажиллуулдаг, харин манай эхнэр Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн өрхийн эмнэлэгт нягтлан хийдэг. Би өдөрт дунджаар 50-60 мянган төгрөгийн орлого олдог, манай эхнэр сард 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг юм. манай хоёр хүү нэг нь 13 настай, нэг нь 9 настай...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-08 ху/,
Хохирогч А.Эын хулгайд алдсан гэх 2 /хоёр/ тооны гөлөгний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “МКР 04523 дугаарын бүртгэлийн гэрчилгээтэй Монгол банхар үүлдрийн нохойны 1 сартай, 2 тооны гөлөгний үнэлгээг 2021 оны 02 дугаар сарын зах зээлийн ханшаар 1,000,000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 38 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт /хх-ийн 42 ху/,
Ж.Ггийн зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан эсэх талаарх мэдээллүүд /хх-ийн 43-45 ху/,
Эд зүйл баримт бичгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 58 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 63-64 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ....... аймгийн ...... сумын ....... дугаар баг, ........ тоотод оршин суух А.Эын эзэмшлийн 2 тооны Монгол Банхрын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч А.Эод 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийн шүүгдэгч Ж.Г үйлдсэн болох нь:
Хохирогч А.Эын өгсөн: “...Тэгээд эрэл сурал болж байгаад манайхаас доош байдаг Ж.Г гэх айлын хашаанаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны орой өөрийнхөө хоёр тооны гөлгийг олж авсан. А.Г манайхаас гөлөг хулгай хийж авсан гэдээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 ху/, хохирогч А.Эын дахин өгсөн: “...Хайж явсаар байгаад Г гэх хүн хулгайлсан талаар олж мэдээд улаан халтар зүсмийн охин, зүрх цагаан хар зүсмийн эр гөлөгөө амьдаар хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжилэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 ху/, гэрч Ч.Эгийн өгсөн: “...Тэгээд би ямар учиртай гөлөг болох талаар нөхрөөсөө асуухад манай нөхөр өдөр салхилж яваад гудманд таарахаар нь аваад ирлээ гэж ярьж байсан. ... Түүний дараа нөхрөөсөө дахиад асуухад манай нөхөр айлын хашаанаас нөгөө 2 гөлгийг авсан талаараа надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 ху/, Гэрч Д.Жгийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орой манай нөхөр өөрийнхөө 2 гөлгийг олсон гэртээ орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манайхаас гөлөг хулгай хийсэн хүнийг олсон, тэгээд гөлгөө буцааж авлаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 ху/, Ж.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Би хүүхэддээ авч өгөх санаатай хулгай хийсэн, миний буруу. ...Би хулгай хийж ирээд гэртээ 3 хонуулаад эзэнд нь баригдсан. Буцаагаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/,Хохирогч А.Эын хулгайд алдсан гэх 2 /хоёр/ тооны гөлөгний зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь будын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хуул бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ггийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 68-69 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ж.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2дахь хэсэгтзаасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Жгийн Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг ...........аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ