| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00026/И |
| Дугаар | 135/шш2018/00347 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2018/00347
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 135/ШШ2018/00347 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2018/00026/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *******од оршин суух, ******* ******* овогт ******* *******/регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Булган сум, *******т оршин суух, *******овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******, *******/-д холбогдох
"гэрлэлт цуцлах хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж. *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие нөхөр Р. *******тай 2013 онд танилцаж 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж Ховд аймгийн Булган сумын Улсын бүртгэлийн албанд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж.Али төрсөн. Хамтын амьдрал 2015 онд гэр бүл болсноос хойш бусдын адил амьдарч байсан.
Сүүлийн үед буюу 2016 оноос эхлэн намайг зоддог байнга архи ууж агсам согтуу тавьдаг зоддог болсон учраас аргагүйн эрхэнд би жирэмсэн хаван тулчихсан үхэхийн даваан дээр аав ээж дээрээ буцаж ирсэн.
Ирээд хүү *******төрүүлсэн.
Дархан-Уул аймгийн Хонгор суманд Алтг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн. Одоо хүү *******гийн хамт амьдарч байна. Хүү ******* маань байнга эмнэлэгийн хяналтанд байдаг эрүүл мэнд тааруухан байна. Нөхөр Р. ******* Ховд аймгийн Булган суманд эхнэр авсан. Би цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэгийг тогтоож өгнө үү. гэв.
Хариуцагч Р. ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...би 2017 онд бусадтай гэр бүл болоод амьдарч байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ ******* асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ажилгүй гэртээ байдаг. Мөнгөний боломж муутай байна. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. *******нь хариуцагч Р. *******ад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Р. ******* нар нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү *******төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* эх *******ийн асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Р. *******, эх Ж. *******нар нь хүүхэд болох ******* хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.
Хариуцагч Р. *******ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болногэж заасан байна.
Хариуцагч Р. ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ...гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ ******* асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ажилгүй гэртээ байдаг. Мөнгөний боломж муутай байна. гэж тайлбарласан боловч дээрх үндэслэл нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* овогт ******* *******, *******овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Р. *******аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р. *******аас улсын тэмдэгтийн хураамж 169,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА