Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 347

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, зам, 13-86  тоотод оршин суух,  Харжау талбике овогт Женисхааны Жанаргүл /регистрийн дугаар ПК94041602, утас 94120843/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Булган сум, Баян суудал,  2 дугаар багт оршин суух, Ители овогт Расолын Бахат /регистрийн дугаар ПБ93002315, утас 94112586, 94282891, 94112548/-д холбогдох

"гэрлэлт цуцлах хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Жанаргүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Жанаргүл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие нөхөр Р.Бахаттай 2013 онд танилцаж 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж Ховд аймгийн Булган сумын Улсын бүртгэлийн албанд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан.  Бидний хамтын амьдралын хугацаанд  2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж.Али төрсөн. Хамтын амьдрал 2015 онд гэр бүл болсноос хойш бусдын адил амьдарч байсан.

Сүүлийн үед буюу 2016 оноос эхлэн намайг зоддог байнга архи ууж агсам согтуу тавьдаг зоддог болсон учраас аргагүйн эрхэнд би жирэмсэн хаван тулчихсан үхэхийн даваан дээр аав ээж дээрээ буцаж ирсэн.

Ирээд хүү Ж.Алиг төрүүлсэн. 

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Алтг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн.  Одоо хүү Алигийн хамт амьдарч байна.  Хүү Али маань байнга эмнэлэгийн хяналтанд байдаг эрүүл мэнд тааруухан байна.  Нөхөр Р.Бахат Ховд аймгийн Булган суманд эхнэр авсан. Би цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэгийг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Р.Бахат нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...би 2017 онд бусадтай гэр бүл болоод амьдарч байна.  Би нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ Жанаргүлийн асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ажилгүй гэртээ байдаг.  Мөнгөний боломж муутай  байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Жанаргүл нь хариуцагч Р.Бахатад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Жанаргүл, хариуцагч Р.Бахат нар нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж.Алиг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

            Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ж.Алийг эх Ж.Жанаргүлийн асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Р.Бахат, эх Ж.Жанаргүл нар нь хүүхэд болох Ж.Алийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

Хариуцагч Р.Бахатад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно…”гэж заасан байна.

 

Хариуцагч Р.Бахат нь шүүхэд гаргасан тайлбартаа “...гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ Жанаргүлийн асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ажилгүй гэртээ байдаг.  Мөнгөний боломж муутай  байна.”  гэж тайлбарласан боловч дээрх үндэслэл нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харжау талбике овогт Женисхааны Жанаргүл, Ители овогт Расолын Бахат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ж.Алийг эх Ж.Жанаргүлийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ж.Алийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Р.Бахатаас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Бахатаас улсын тэмдэгтийн хураамж 169,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Жанаргүлд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА