Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Галцогд холбогдох эрүүгийн *******тай хэргийг *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******-ний өдөр *******анд төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ******* ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, од оршин суух, Урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлсэн гэх, *******гийн Галцог /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ресорт Ворлд амралтын газарт тай маргалдан улмаар хавирга, нүүр, толгой, хацар, чих рүү нь гараараа цохиж баруун талын 5-р, зүүн талын 7-р хавирганы хугарал, баруун талын хэнгэргэн хальсны цооролт, завьжинд шарх, нүүр, цээжинд, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...ыг цаашаа гэж түлхээд сандлаа тавиад сууж байсан. Ариунболд нойлоос гарч ирсэн байсан. Зарим зүйлийг өөрөө санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, ажилтнууд хамт олноороо Рэсорт волд амралтын газарт амрахаар ирсэн. Өдөр нь сургалт зохион байгуулж оройхон хоол унд идэж архи ууж эхэлсэн. Би дугаартай өрөөнд байрлаж байсан ба хүлээн авалтын зааланд мөн доод давхарт биллиард тоглож байгаад өрөө өрөөндөө орсон юм, МАН-ын бүлгийн ахлагч Цэвэгмидийн байрласан 203 дугаартай өрөөнд хэдэн хүн сууж байхаар нь орж манай өрөөнд оръё гээд Ариунболд, Галцог нарыг дагуулж орж архи тойруулаад суусан, удалгүй Ариунболд бие засахаар 00 өрөө ороход Галцог жижиг сандал аваад миний өмнө сууснаа эхлээд нүүрэнд цохисноо 2 хавирга руу ээлжлээд хэд хэд цохисон, би нүүрээ дарж болиоч ээ гэхэд дахиад цохиход Ариунболд 00 өрөөнөөс гарч ирээд Галцогийн араас нь тэвэрч авахад Галцог эргэж хараад чи миний биед хүрдэг хэн бэ гэж хэлэхэд нь Ариунболд айгаад гарч зугтсаны дараа нь хаалгаа дотроос нь цоожлоод намайг дахиад нүүрэнд 2 хацарт цохиж алгадаад байхад би болиоч ээ гэж чангаар орилсон, удалгүй хаалга хүн тогшиж байснаа гаднаас түлхүүрдээд ресевшн охин орж ирж болиоч ээ та нар гэхэд Галцог чи зүгээр цаашаагаа яв гэж хөөхөөр нь чи цагдаа дуудаарай гэж хэлж амжсан, тэр үед миний ам хамар цус нөж болчихсон байсныг ресевшн охин харсан байх. Түүнийг гарсны дараа Галцог хаалгаа хааж байгаад дахиад үргэлжлүүлж толгой чих рүү хэдэн удаа цохиж зодохоор нь би хажуугаар нь гарч зугтсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 09 дүгээр хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ресорт волд амралтын газарт БЗД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн төлөөлөгч 12 хүн сургалтанд хамрагдахаар ирсэн юм. 13 цагаас хоолонд орж 14 цагаас сургалт эхэлж орой 18 цагийн орчимд дууссан. Дараа нь хоол ундаа идчихээд подвалын давхарт нь биллиард тоглож зарим нь архи ууж, караокед дуулж сууж байгаад оройдоо хагас нь Улаанбаатар руу буцсан. Үлдсэн хэд болох Цэвэгмид, Отгонболд, Түмэнжаргал, дэд дарга Галцог, төлөөлөгч Батбаатар бид нар гадаа гарч 1 шил архи тойруулж зогсож байгаад дотогш орж би Батбаатарыг өрөө рүү нь оруулж өгөхөд манай өрөөнд сууцгаая аа гэж хэлж байсан, бид нар дүүргийн МАН-ын бүлгийн ахлагч Цэвэгмидийн байрлаж байгаа 212 тоот өрөөнд орж архи тойруулж байгаад Түмэнжаргал согтож түрүүлээд амрахаар явсан, дараа нь Цэвэгмид амарлаа гээд орондоо орж Отгонболдыг би өргөж оронд нь хэвтүүлсэн, тэр үед Батбаатар орж ирээд манай өрөө рүү оръё гээд Галцог бид 2 дагаж тоот өрөөнд нь орж тал архи тойруулсан, би 00 өрөөнд нь орж бие засаад сууж байхад нөгөө 2 маргалдаж том том дуугарч байснаа гэнэт түжгэнэж пижигнээд сандал ойчиж, ширээн дээрээс аяга унаж байгаа чимээ гарахаар нь суултуураас босоод гараад очиход Батбаатар сандал дээр суучихсан Галцог хажууд нь босоод зогсчихсон байсан, яав аа муудалцах хэрэггүй ээ гээд Галцогийн баруун гараас нь сугадаад барьж авахад чи яваад амарч бай гайгүй зүгээр гэхээр нь би гарч хаалганы гаднаас нь сонсоход маргалдаад л дуу нь өндөрсөөд байгаа сонсогдсон, тэгээд гайгүй юм шиг болхоор нь Галцог даргын авсан өрөөнд очиж амарсан. Ухамсартай, удирдах хүмүүс сүртэй асуудал болохгүй байх гэж найдаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч П.Энх-Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би ажил үүдний ресепшнээр ажиллаж байгаад шөнө 02 цагт бууж ажилчдын байранд очоод усанд орчихоод гарч ирэхэд 02 цаг 34 минутад ресепшний утсаар хамгаалагч залгаад хүмүүс 2 давхарт хүмүүс муудалцаад зодолдоод байна гэж хэлэхээр нь би буцаад буудал руу ирж тэр хамгаалагчтай цуг дугаартай өрөөний үүдэнд очиж хаалгыг нь тогшиход тайлахгүй 3 минут орчим болсон, дотроо 2 хүн маргалдаад байсан, тогшиж байгаад доошоо бууж нөөц түлхүүр авчраад онгойлгож ороход сандал дээр суусан намхан залуугийн хамар ам нь цус болчихсон, орон дээр биерхүү залуу суучихсан байсан, яагаад байгаа юм бэ хүмүүс амарч байна гэхэд намхан залуу нь энэ намайг зодчихлоо цагдаа дуудаад өг гэхэд нь би за гэсэн. Тэгээд цагдаа руу залгаж Ресорт волд амралтын газарт согтуу хүн маргалдаж цагдаа дуудчих гээд байна гэхэд утас авсан цагдаа нь байдал нь ямархуу байна гэж асуусан, би байдал одоогоор гайгүй намжсан байна гэхэд за за дахиад муудалцвал дуудлага өгөөрэй гэсэн. Би буцаад өрөөнд нь очоод гайгүй шинжтэй 2-улаа сууж байхаар нь хамгаалагч бид 2 гарч явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Л.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Налайхын Тэрэлжид намын бүлгийн хуралтай гээд явсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө ирэх ёстой байдаггүй утас нь холбогдохгүй болохоор өдөржин санаа зовоод байтал орой 21 цаг өнгөрч байхад Цэвэгмид гэдэг хүний утаснаас залгаад би хүнд зодуулчихлаа гээд жаахан халамцуу ярьсан. Тэгээд шөнө 00 цагийн орчимд орцны 1 давхарт хараад байж байхад гаднаас алхаж ирж би тосож аваад оруулсан. Ирэхдээ нүүр хацар нь хавдчихсан уруул ам нь жаахан цус болчихсон байдалтай ирээд тэр шөнөдөө хоноод маргааш нь бие өвдөөд байна гээд өдөржин хэвтсэн, тэгээд 1 дэх өдөр нь дээрдэхгүй байна гэхээр нь Налайх руу очиж цагдаад гомдол гаргаад буцаад хотод очиж эмнэлэгт үзүүлж харуулаад томографийн шинжилгээ өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “02 цагийн үед би шалгалтаар 2 давхар руу гарахад тоотод хүн муудалцах чимээ гарахаар нь ойртоод очиход 2 хүн маргалдаж чанга чанга дуугараад байхаар нь доошоо бууж ресепшн ажилтнаа утсаар дуудаж 2-уулаа очиж хаалгыг тогшиход онгойлгохгүй дотроо маргалдаад байсан бид дахиж доош бууж нөөц түлхүүр авчраад хаалгыг онгойлгож ороход намхан залуу сандал дээр суучихсан өндөр залуу гараа зангидаж далайх байдалтай байсан, юу болсон бэ асуудал байна уу гэхэд энэ залуу намайг зодсон цагдаа дуудаад өг гэж намхан залуу хэлсэн ба түүний нүүр амь нь цус болсон зодуулсан бололтой сууж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн : “1.ын биед баруун талын 5-р, зүүн талын 7-р хавирганы хугарал баруун талын хэнгэргэн хальсны цооролт, завьжинд шарх, нүүр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн : “1. Шинжээч эмч дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.3. ын биед баруун 5-р, зүүн талын 7-р хавирганы хугарал, баруун талын хэнгэргэн хальсны цооролт, завьжны шарх, нүүр цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хавирга, нүүр, толгой, хацар, чих рүү нь гараараа цохиход үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байсан болон хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, Хохирогчийн хохирол төлбөрөө бүрэн авсан талаарх бичгэн баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 02- нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ресорт Ворлд амралтын газар тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч ыг тодорхой шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь баруун талын 5-р, зүүн талын 7- р хавирганы хугарал баруун талын хэнгэргэн хальсны цооролт, завьжинд шарх, нүүр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Галцог жижиг сандал аваад миний өмнө сууснаа эхлээд нүүрэнд цохисноо 2 хавирга руу ээлжлээд хэд хэд цохисон, би нүүрээ дарж болиоч ээ гэхэд дахиад цохиход Ариунболд 00 өрөөнөөс гарч ирээд Галцогийн араас нь тэвэрч авахад Галцог эргэж хараад чи миний биед хүрдэг хэн бэ гэж хэлэхэд нь Ариунболд айгаад гарч зугтсаны дараа нь хаалгаа дотроос нь цоожлоод намайг дахиад нүүрэнд 2 хацарт цохиж алгадаад байхад би болиоч ээ гэж чангаар орилсон, удалгүй хаалга хүн тогшиж байснаа гаднаас түлхүүрдээд ресевшн охин орж ирж болиоч ээ та нар гэхэд Галцог чи зүгээр цаашаагаа яв гэж хөөхөөр нь чи цагдаа дуудаарай гэж хэлж амжсан, тэр үед миний ам хамар цус нөж болчихсон байсныг ресевшн охин харсан байх. Түүнийг гарсны дараа Галцог хаалгаа хааж байгаад дахиад үргэлжлүүлж толгой чих рүү хэдэн удаа цохиж зодохоор нь би хажуугаар нь гарч зугтсан.” гэх мэдүүлэг, Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би 00 өрөөнд нь орж бие засаад сууж байхад нөгөө 2 маргалдаж том том дуугарч байснаа гэнэт түжгэнэж пижигнээд сандал ойчиж, ширээн дээрээс аяга унаж байгаа чимээ гарахаар нь суултуураас босоод гараад очиход Батбаатар сандал дээр суучихсан Галцог хажууд нь босоод зогсчихсон байсан, яаваа муудалцах хэрэггүй ээ гээд Галцогийн баруун гараас нь сугадаад барьж авахад чи яваад амарч бай гайгүй зүгээр гэхээр нь би гарч хаалганы гаднаас нь сонсоход маргалдаад л дуу нь өндөрсөөд байгаа сонсогдсон.” гэх мэдүүлэг, Гэрч П.Энх-Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хамгаалагчтай цуг дугаартай өрөөний үүдэнд очиж хаалгыг нь тогшиход тайлахгүй 3 минут орчим болсон, дотроо 2 хүн маргалдаад байсан, тогшиж байгаад доошоо бууж нөөц түлхүүр авчраад онгойлгож ороход сандал дээр суусан намхан залуугийн хамар ам нь цус болчихсон, орон дээр биерхүү залуу суучихсан байсан” гэх мэдүүлэг, Гэрч Л.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ирэхдээ нүүр хацар нь хавдчихсан уруул ам нь жаахан цус болчихсон байдалтай ирээд тэр шөнөдөө хоноод маргааш нь бие өвдөөд байна гээд өдөржин хэвтсэн, тэгээд 1 дэх өдөр нь дээрдэхгүй байна гэхээр нь Налайх руу очиж цагдаад гомдол гаргаад буцаад хотод очиж эмнэлэгт үзүүлж харуулаад томографийн шинжилгээ өгсөн.” гэх мэдүүлэг, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “02 цагийн үед би шалгалтаар 2 давхар руу гарахад тоотод хүн муудалцах чимээ гарахаар нь ойртоод очиход 2 хүн маргалдаж чанга чанга дуугараад байхаар нь доошоо бууж ресепшн ажилтнаа утсаар дуудаж 2- уулаа очиж хаалгыг тогшиход онгойлгохгүй дотроо маргалдаад байсан бид дахиж доош бууж нөөц түлхүүр авчраад хаалгыг онгойлгож ороход намхан залуу сандал дээр суучихсан өндөр залуу гараа зангидаж далайх байдалтай байсан, юу болсон бэ асуудал байна уу гэхэд энэ залуу намайг зодсон цагдаа дуудаад өг гэж намхан залуу хэлсэн ба түүний нүүр амь нь цус болсон зодуулсан бололтой сууж байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс шүүгдэгч *******гийн Галцогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн оногдуулсан ялыг тохиромжтой гэж үзэж өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн Галцогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД