| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00209/И |
| Дугаар | 135/шш2018/00371 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 135/шш2018/00371
| 2018 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 135/ШШ2018/00371 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00209/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /утас *******,*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ************** ******* ******* анги /утас *******/-д холбогдох
Дархан сумын******* сууцны зоорийн давхарын авто зогсоолыг *******олбооны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Дархан сумын 5******* багийн нутаг дэвсгэрт байрлах ШШГАлбаны 23******* байранд нийт 23 өрх айл оршин сууж байгаа бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 04-ий өдрийн Монгол улсын Засгийн газрын 192******* тогтоол, 2016 оны 07******* сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын 82******* тогтоолоор оршин суугчдад нь бүрэн хувьчилж өгсөн байдаг юм.
Тус барилга нь 1997 онд баригдаж холбооны газар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2010 онд үйл ажиллагаа нь зогссон тул аймгийн Прокурорт шилжүүлж прокуророос шүүхийн ******* ******* албанд данснаас дансанд 2010 онд шилжүүлж өгсөн.
2010 онд 2 давхар барилга, спорт заал газрын хамт ШШГА хүлээж аваад 2 давхар объектийг нь орон сууц болгон засварлах явцдаа суурийн давхрыг цөмөлж хаалга гаргаж авто зогсоол болгож байсан.
Гэхдээ уг тогтоолд зоорийн давхрын орон сууцнаас салгаж ******* ******* ******* албанд хувьчлах талаар заагаагүй. Гэтэл тогтоолыг ******* ******* ******* газар уг тогтоолыг зөрчиж, зоорийн давхрыг автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа.
Тус байранд 435******* ангийн 6, 445******* ангийн 14, өндөр настан 3, прокурорын 1 нийт 23 айлд 2011 онд түлхүүр гардуулсан юм.
Зоорийн давхрыг ашиглаж байгаа нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна. Иймд 23******* байрны зоорийн давхрыг ******* сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж өгнө үү. Монгол Улсын өмч хувьчлалын тухай хуулийн 3******* зүйлийн 3.4-т орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15******* зүйлийн 15.1-т заасан эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15******* зүйлийн 15.1.1 орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь сууц өмчлөгчдийн холбооны өмч хөрөнгө байна гэж заасан байдаг. Зоорийн давхар сууц өмчлөгчдийн холбоонд очоогүй учраас маргаан бүхий байрны дулаан болон цахилгааны төлбөр ******* ******* ******* газарт очдог. Ямар нэгэн засвар алдагдал гарахад ******* ******* ******* газарт хандахаар бид мэдэхгүй гэх асуудал гардаг. Тиймээс хуулийн дагуу зоорийн давхрыг сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж өгнө үү.гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 6******* сарын 03-ны өдрийн 161*******тай тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 5******* багт байрлах холбооны газрын ажлын байр, спорт заал, подваль, 2501.8 м2 талбай бүхий 302.2 үнэ бүхий байрыг 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн хорооны Тамгын газрын мэргэжилтэн Ганхуягаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс балансаас балансад зохих бичиг баримтын хамт шилжүүлсэн.
Аймгийн засаг даргын 2009 оны 10******* сарын 09-ний өдрийн 360 тоот захирамжаар нэгж талбар бүхий 3278 м2 талбай бүхий 0,32 га газрыг 20 жилийн хугацаатай гэрээ хийж, гэрчилгээг манай байгууллага авсан. 2011 оны 7******* сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн *******т ******* ******* ******* газар эзэмшигчээр бүртгэгдсэн. Жил бүр төрийн өмчийг эзэмшүүлэх гурван талт гэрээг Сангийн яамны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ерөнхий газрын санхүү хангамжийн газар болон бусад байгууллагатай гэрээ хийж Сангийн яамны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт дүгнүүлж хариуцлага тооцож ирсэн.
Холбооны ажлын байр нь анх шилжиж ирэхдээ нэгдсэн үнэлгээтэй байсныг орон сууц нь хувьчлагдсан тул хөрөнгө тус бүрээр нь салгаж үнэлгээг хийлгэхээр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бан хас ХХК-д хүсэлт гаргаж үнэлгээ хийлгэснээр спорт заал 152.3 сая төгрөг, 20 автомашины зогсоол 191 сая төгрөг, холбооны ажлын байр 17.8 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. 20 автомашины зогсоолыг үнэлсний дараа системийн дээд байгууллагаас зөвшөөрөл авч оршин суугчдад 1 автомашины зогсоолыг 6.9 сая төгрөгөөр худалдах санал тавьсан боловч нэг жилийн хугацаанд худалдан авах хүсэлт ирээгүй ба одоо ч худалдан авах эрх нь ******* байгаа.
Холбооны ажлын байрны 64 м2 өрөөг Төрийн өмч эзэмшүүлэх гэрээний 4.1.3 дахь заалтыг үндэслэн Холбооны газар ******* ******* ******* газрын харьяа ******* 445******* ******* ******* ангийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1 м2 талбайн үнэлгээг Төрийн өмчийн хорооны 2007 оны 42******* тогтоолоор түрээсийн төлбөрийн ашигтай талбайн доод үнэ 5.000 төгрөгөөр тооцож сард 0.3 сая төгрөгийн төлбөрийг авч, Төрийн өмчийг эзэмших гэрээний 4.1.6 дахь заалтыг үндэслэн төлбөрийн 30 хувийг байгууллагад төвлөрүүлж, 70 хувийг нь байгууллагын дотоод орлогыг бүрдүүлдэг. 64 м2 талбай бүхий 20 автомашины зогсоол нь Гэрэлт Өргөө сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлд шилжих үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******олбоо нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* ******* **************дугаар ******* ******* ангид холбогдуулан Дархан сумын******* сууцны зоорийн давхарын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 06******* сарын 03-ны өдрийн 161******* Үл хөдлөх хөрөнгө худалдах, балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолоор Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ний эзэмшлийн 302,204,000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын 5******* багт байрлах Холбооны салбарын барилгыг ******* ******* ******* ерөнхий газрын эзэмшилд шилжүүлжээ.
******* ******* ******* Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь ******* ******* **************дугаар анги ******* ******* анги нь дээрх барилгыг орон сууц, спорт заалны зориулалтаар, тус барилгын зоорийн давхарыг автомашины гражийн зориулалтаар тус тус засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192******* Орон сууц хувьчлах тухай тогтоолоор дээрх барилгын 23 айлын орон сууцыг хувьчлах ******* гаргасны дагуу орон сууцыг эзэмшиж байгаа 22 иргэнд хувьчлан, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 82******* тогтоолоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор *******лэсэн байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/326*******тай захирамжаар ...Дархан-Уул сумын 5******* багт байрлах ******* ******* ******* албаны 23 айлын нийтийн зориулалттай орон сууцыг хариуцсан сууц өмчлөгчдийн холбоог байгуулах оршин суугчдын хурлын *******ийг үндэслэн Гэрэлт өргөө сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгохоор *******лэсэн бөгөөд уг сумын засаг даргын захирамжид заасны дагуу *******олбоог бүртгэж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот гэрчилгээг олгосон байна.
Нэхэмжлэгч *******олбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15******* зүйлийн 15.1.1-т заасан үндэслэлээр дээрх барилгын зоорийн давхарын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ************** ******* ******* анги нь дээрх барилгын зоорийн давхарыг автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15******* зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заажээ.
Дархан сумын******* сууцны барилгын зоорийн давхар буюу Автомашины зогсоол нь Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* газар 445******* ******* ******* ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газрын 2017 онд хийсэн төрийн өмчийн тооллогын баримтаар тогтоогдож байх тул энэхүү автомашины зогсоол буюу барилгын зоорийн давхар нь уг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 142******* зүйлийн 142.1-т Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно, 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасны дагуу дээрх маргаан бүхий зоорийн давхар буюу автомашины зогсоол нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан байх тул ******* сууц өмчлөгчдийн холбоонд дангаар өмчлөх эд хөрөнгө байхгүй болно.
*******олбоог Дархан сумын******* сууцны зоорийн давхар буюу автомашины гражийн өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115******* зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118******* зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106******* зүйлийн 106.1-т заасныг баримтлан ******* сууц өмчлөгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь ******* ******* ******* ************** ******* ******* ангид холбогдуулан гаргасан Дархан сумын******* сууцны зоорийн давхарын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56******* зүйлийн 56.1, 57******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120******* зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА