Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Ч.Р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Чын Рт холбогдох 211200000**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт ........... аймгийн ....... сумын ............багийн нутаг, Н гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Чын Р /РД: ********/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны 04:00 цагийн орчим .......аймгийн ....... сумын ....... багийн нутагт байрлах Цагдаагийн албаны байрны гадна, түр хураасан тээврийн хэрэгслийг буцааж авах зорилгоор буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, цагдаагийн албан хаагч Б.Зтай маргалдаж, түүний зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

*Эрүүгийн 21120000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Б.Зын өгсөн: “...Тэр шөнө 03 цагийн үед Мандах гэх дэлгүүрийн үүдэнд 70-42 АРХ улсын дугаартай хар өнгийн машин зогсохоор нь би очиж шалгасан юм. Машинд Ч.Р, З гэх залуугийн хамт тухайн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Машин барьж явсан жолооч Ч.Рээс архи, согтууруулах ундаа үнэртэж байсан учраас би ажил дээр авч ирэн согтуурлын зэрэг хэмжих төхөөрөмжөөр шалгахад согтолтын зэрэг нь 0.75 % гарч байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулан маргааш ирж уулзаарай гээд Ч.Рийг найз болох М гэх залууд хүлээлгэн өгөхөд Ч.Р нь надад хандан чамайг одоо ална. Муу төрийн бөөс минь буудна шүү гээд байсан. Би Мд хандан наад хүнээ аваад яв гэж хэлсэн. М нь Ч.Р, З нарыг аваад явсан. Би гэртээ орж ирээд амарч байхад шөнийн 04 цагийн үед хаалга хүчтэй нүдэх чимээ гарсан. Би гадаа гарсан чинь Ч.Р нь баруун гартаа мод барьсан зогсож байсан. Намайг гарах үед Ч.Р нь миний урдаас барьж явсан модоор цохих гэж дайрсан. Тэр үед нь би барьж явсан модыг нь салгах гэж оролдох үед зүүн гарт байсан хаалганы бариул төмрөөр намайг толгойн хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гарч эхэлсэн. Би Ч.Рийг гавласан, манай эхнэр араас гарч ирж эмнэлэгт хандсан. Тухайн үед хамт явж байсан хүн байхгүй ганцаараа байсан харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Ч.Р нь намайг цохисны дараа манай эхнэр араас гав авчирч өгсөн, тэгээд шууд эмнэлэгт хандсан. Тэр үед бид гурваас өөр хүн байхгүй байсан. Миний толгойд нэг удаа хатуу, төмөр мэт зүйлээр цохисон. Тэр үед би яг юугаар цохисон болохыг анзаараагүй, дараа нь харахад манай гадаа хаалганы бариулыг мултлаад зүүн гартаа барьсан байсан юм байна гэж ойлгосон. Ч.Рийн согтолтын хувийг хэмжихээр төхөөрөмж үлээлгэхэд 0.75 хувийн согтолттой гарч байсан, яваад удаагүй буцаж ирсэн. Тухайн үед Ч.Р нь өөрийгөө удирдах чадвартай зүгээр алхаад, зүгээр ярьж байсан. Согтуу гэдэг нь мэдэгдэхгүй шахуу архи үнэртэж байсан. Ч.Р нь намайг цохисны дараа би цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх журмын дагуу Ч.Рийн нуруун тус газарт нь нэг удаа цохисон, өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгох болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/,


*Хохирогч Б.Зын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 102-104 ху/,


*Гэрч И.Згийн өгсөн: “...Намайг гэртээ байж байхад манай нөхөртэй 2 залуу хамт орж ирсэн. Манай нөхөр согтолтын зэрэг үзэх гээд төхөөрөмж аваад буцаад нөгөө 2 залуугийн хамт гарсан. Тэд гадаа маргалдаад байх шиг байсан, чанга чанга дугараад байсан. Манай нөхөртэй заамдалцаад буцаад ороод ирсэн. Би машинаа авмаар байна, хүний машин, би өглөө эрт аймаг явна гээд байсан. Манай нөхөр чи одоо согтуу байна, өглөө ирж ав гэж хэлсэн чинь нөгөө залууг араас нь дахин 2 залуу орж ирж манайхаас аваад гарсан. Гарах үедээ манай нөхөрт хандан ална шүү, буудна, төрийн бөөснүүд гээд явсан. Удалгүй шөнө 04 цагийн үед гадаа хаалга чанга нүдээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэр үед хаалга нүдэж байсан хүн юм тачигнуулаад байсан. Манай нөхөр хувцсаа өмсөөд гарсан. Би гадаа чимээ гарахаар нь би араас нь гарсан чинь манай нөхөртэй барилцаад авсан, манай нөхөр дээр нь дараад суусан гав аваад өг гэж надад хандан хэлсэн. Би гав авч өгсөн. Тэр үед манай нөхрийн толгойноос цус гарч байсан. Би эмнэлэг дуудаж эмч ирж манай нөхрийн толгойд оёо тавьсан. Манай нөхрийг Ч.Р нь толгойн тус газар нь цохиж байхыг би хараагүй, би араас нь гарахад толгойноос нь цус гарсан, барьцалдаад авсан байсан. Тухайн үед манайд орж ирсэн 2 залууг би танихгүй, тухайн зодоон болох үед манай нөхөр, би, тэгээд манай нөхөртэй зодолдсон гэх залуу байсан, өөр хүн байхгүй байж байгаад дараа нь эмч сувилагч 2 орж ирсэн. Манай нөхөр эрүүл байсан. Тэр залууг согтуу, уусан байсан учраас машиныг нь өгөөгүй байх, надад харагдах байдлаараа нэг их согтсон зүйл мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 11-13 ху/,


*Ч.Рийн гэрчээр өгсөн: “...Манай найз П нь шөнийн 02 цагийн үед над руу залгаад манай эхнэр төрөх гээд маргааш өглөө эрт хүрээд аймаг руу машин бариад яваад өгөөч, би үнэмлэхгүй гэж хэлсэн. Би зөвшөөрч Пгийнд ирээд байж байсан чинь хажуу хашаанд манай найзууд Б нь архи уучихаад хаалга нүдээд байсан. Намайг дэлгүүр явъя, машины түлхүүр байхгүй гэсэн чинь Б нь гараад явсан. Гадаа байсан машиныг асаагаад ухраад явахаар нь би очоод нөгөө хаалгаар нь суусан. Тэгээд Хутагт-Өндөр гэх дэлгүүрийн үүдэн дээр ирээд зогсохоор нь би машинаа барьсан. Доор Мандах гэх дэлгүүрийн үүдэн дээр ирээд байж байсан чинь цагдаа ирсэн. Би согтууруулах ундаа хэмжих төхөөрөмж үлээсэн 0.75% гарсан. М гэх залуу Б бид хоёрыг ирж авсан. Би Пгийнд буцаж очоод хэвтэж байсан чинь Б орж ирээд Пд наадах чинь чиний машиныг цагдаад хураалгасан гэж хэлээд буцаад явсан. П нь чи машин олж ир манай эхнэр төрөх гээд ажилтай байхад машин хураалгалаа гэж хэлэхээр нь би цагдаа дээр ирсэн. Ирээд хаалгыг нь цохисон, бариулыг нь дарсан чинь хуга дарсан, үүдэнд нь байсан модыг бариад байж байхад цагдаа гарч ирсэн. Бид урд урдаасаа барилцаж авсан, миний модыг булааж авах гэж оролдсон. Би барьж байсан модоо хаясан хэзээд нь толгойд нь хаалганы бариул төмрөөр цохисон талаараа сайн санахгүй байна. Зоригоо цагдаагийн эхнэр нь араас нь гарч ирээд цус гараад байна гэж хэлсэн. Намайг гавласны дараа харахад цагдаагийн толгойноос цус гарч байсан. Эмч ирж оёо тавьсан, өөр зүйл болоогүй. Би Птэй нэг нэг том пиво аваад нэгийг нь задлаад ууж байхад Пгийн эхнэр төрөх гэж байна гэж эмч нь Пд утсаар хэлсэн. П нь хажуу айлаас мах, авч ирнэ гээд алхаад явсан. Би гэрт нь хэвтэж байхад Б орж ирсэн. Пгийн машиныг асаагаад гарах үед нь би машинд нь суусан юм. Манай найз П нь ажилтай байхад машин хураалгасан, машин авч ирж өг гээд байсан. Би машин авах гэж буцаж ирсэн. Би барилцаж авах үедээ гарт байсан хаалганы бариул төмрөөр цагдаагийн толгойн хэсэгт нэг удаа цохисон, өөр зодож цохисон асуудал байхгүй. Цагдаа Б.З Миний нуруу /далны/ орчим нэг удаа гараараа цохисон, өөр цохисон асуудал байхгүй. Бид 2 барилцаж аваад очих үед миний зүүн талын шанаа халцарсан өөр асуудал байхгүй. Би нэг их согтоогүй байсан. Би маргааш өдөр нь аймаг руу машин барьж явна гээд нэг их уугаагүй байсан. Өөрийгөө удирдах чадвартай байсан, юу хийж байгаа талаараа мэдэж байсан. Тухайн үед цагдаатай маргалдсан уурандаа толгойд нь цохисон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, биед гэмтэл, бэртэл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 ху/,


*Гэрч М.Гын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын үед манай сувилагч Баярмаа над руу утсаар залгаад цагдаа Б.Зын толгойг хүн хагалсан байна. Би ирээд цэвэрлээд оёдол тавихад бэлэн болголоо, та ирээд оёдол тавиад өгөөч гэж хэлсэн. Би Б.Зын гэрт ирж тойлгойг нь үзэж нэг хэсэг газарт хоёр оёдол тавьж шарханд ариун боолт хийж өгсөн. Б.Зын толгойн орой хэсэгт ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн, язарсан байж болох зүсэлтийн уртын хэмжээ 2 см орчим, гүн биш шарх үүссэн байсан. Би сувилагч Баярмаа, асрагч Батцэцэг нарын хамт байсан. Б.Зын толгойн хэсгээс цус гараад цусыг нь цэвэрлээд тогтоосон байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 41-42 ху/,


*Гэрч Б.Пгийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын үед намайг гэртээ байхгүй, айл руу яваад ирсэн чинь миний машин хашаан дотор байхгүй алга байхаар нь би Ч.Рийг хувцсаа авах гээд явсан юм байлгүй гэж бодоод унтаад амарч байгаад гэрт Рийг орж ирсэнийг мэдээгүй. Бг орж ирэхэд сэрсэн чинь М.Б машиныг чинь цагдаад хураалгачихлаа гэж хэлэхээр нь би яаж байгаа юм бэ? Би маргааш өглөө эрт аймаг явна гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Гэтэл Ч.Р мэдэж байгаа гээд орондоо хэвтэж байснаа босоод Ч.Р, М.Б нар хамт манайхаас гараад явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би Ч.Р нь Б.Зын биеийн аль хэсэгт ямар хэлбэр хэмжээтэй зүйлээр цохиж гэмтэл учруулсан талаар сайн мэдэхгүй байна. М.Б шөнө манайд орж ирээд Ч.Ртэй хамт явж байгаад чиний машиныг цагдаад хураалгачихлаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Ч.Р бид хоёр найз нөхдийн холбоотой, заримдаа манайхаар хонож өнжөөд хамт байдаг юм. Манайхаар зарим үед найз нөхөд эрүүл, согтуу ч байсан орж гардаг. Тэр болгоныг хөөгөөд байж чаддаггүй, хашаандаа хүн цуглуулж бүлэг бөөгнөрөл үүсгэдэггүй. Намайг гэртээ байхгүй хойгуур миний машиныг аваад явсан байсан, түлхүүр нь зоолттой байсан. Тухайн үед хэн гэдэг хүн машин барьж явсаныг мэдээгүй. Манайд Ч.Р бид хоёр 2,5 лиртэй “Сэрүүн” гэдэг пиво нэгийг хувааж уугаад би явганаар айлаас мах авах гээд яваад өгсөн. Өөрөөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай эхнэр Архангай аймгийн төвд эмнэлэгт төрөх гээд хэл ирээд өглөө эрт Ч.Рээр машинаа бариулж аймаг явна гэж бид хоёр ярилцсан байсан юм....” гэх мэдүүлэг /хх-гийн 45-47 ху/,


*Гэрч Н.Мийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23:00 цаг өнгөрч байхад намайг эхнэр Г.Б, М.Б нарын хамт Г.Агийнд ороод сууж байсан чинь гаднаас Пг, Ч.Р, Б.Д нар орж ирээд 2,5 литртэй пиво нэгийг гаргаад уучихъя гэхээр нь би энэ айлд юм ууж болохгүй гэж хэлсэн чинь гараад явснаа М.Бг дуудаад аваад явсан. Би араас нь одоо явна шүү хурдан ирээрэй гэж М.Бд хандаж хэлээд хүлээж байсан чинь ирэхгүй болохоор нь М.Бгийн утас руу залгахад авахгүй байсан. Хэсэг байж байгаад утсаа авснаа цагдаад баригдсан байна гэж М.Бг хэлэхээр нь би яваад цагдаагийн байранд ирсэн чинь Ч.Р, М.Б цагдаа Б.З нар байсан. Би Б.Зт үнэн учраа хэлээд Ч.Р, М.Б нарыг авч яваад Пгийн гадна Ч.Рийг буулгаж өгөөд Г.Агийнд орж эхнэр хүүхдээ аваад М.Бг машиндаа суулгаад хөдөө гэрлүүгээ явсан. Тухайн үед Ч.Р, цагдаа Б.З нарын хооронд намайг байхад л янз бүрийн асуудал болоогүй, намайг М.Бтай хөдөө явснаас хойш л Ч.Р эргэж очиж Б.Зтай хэрүүл маргаан үүсгэсэн гэж сонссон. М.Б өмнө нь хэнтэй архи согтууруулах ундааны зүйл уусныг мэдэхгүй. Намайг эхнэрийн хамт ээжийнд бууз хийж дуусч байхад М.Б ирэхдээ халамцуу байсан. Би архи соггууруулах ундааны зүйп хэрэглээгүй эрүүл байсан. Би М.Р гэдэг хүнийг урд нь зүс харж байсан, сайн танихгүй. Ямар нэгэн харьцаа байхгүй. Г.Агийнд манай эхнэр Г.Б, бид байсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бид хоол идэх гээд сууж байсан. Намайг цагдаагийн байрны гаднаас Ч.Рийг машинд суулгаад аваад явахад эрүүл юм шиг л харагдаж байсан. Би сайн танихгүй болохоор анзаараагүй. Буух газарт нь буюу Пгийн хашааны гадна буулгаж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 50-52 ху/,


*Гэрч Б.Дын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-нд П, Ч.Р бид гурав Пгийн ах Гүнчинсүрэнгийн бие нь муудаад эмнэлгээс эмч, сувилагч авчирч үзүүлж тариа хийлгээд бие гайгүй болохоор нь харих санаатай тэндээс гараад явж байхад шөнө 23:00 цагийн үед М.Б утсаар яриад Г.Агийнд байна энд хүрээд ир гэхээр нь Г.Агийнд орсон. Тэнд Н.М эхнэр Г.Б, Г.А нар хамт байсан. Бид идээ амсаад тэндээс гараад би гэртээ харилаа хүргээд өг гээд Пгийн машинаар хүргүүлээд гэртээ харьсан дахин уулзалдаагүй байна. Намайг гэрт хүргэж өгөх гээд явж байхад П машинаа жолоодож явсан.  Шөнө байсан учраас Пгийн машиныг хэн жолоодож яваад цагдаад хураалгасныг мэдэхгүй байна. Ч.Р, П биднийг Г.Агийнд очиход М.Б согтуу байсан. Ч.Р, П бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүул байсан. Би М.Р гэдэг хүнийг сайн танина. Тариат сумын 10-н жилийн сургуульд сурч байхдаа байранд нэг тасагт хамт байдаг байсан юм найз нөхдийн холбоотой...” гэх мэдүүлэг /хх-гийн 55-57 ху/,


*Гэрч М.Бгийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед Пгийнд орж Ч.Рт доошоо уруудаад ирье гэж хэлсэн чинь за тэгье гээд унинд байсан машиныхаа түлхүүрийг аваад гэрээс гараад машинаа асаагаад хөдөлсөн. Ч.Р машинаа бариад би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суугаад уруудаад Хутаг-Өндөр гэх дэлгүүрийн гадна ирж зогссон дэлгүүр онгойхгүй гэхээр нь доош уруудаж Хан-Уул гэх дэлгүүрийн гадна ирж зогсоод цагдаад баригдаад шалгуулаад машинаа хураалгасан. Ингээд Н.Мтэй утсаар яриад ирээд авчих цагдаагийн байрны гадна байна гэж хэлсэн чинь Н.М, Ч.Р бид хоёрыг машиндаа суулгаж яваад Пгийн хашааны үүдэнд ирсэн. Н.М Агийнхаас эхнэрээ авчирна гээд хашаа руу нь яваад орсон. Би Ч.Рийг Пгийн гэрт оруулж өгөөд буцаад гараад хөдөө малруугаа явсан. Би П, Ч.Р, Б.Д нартай хамт Овоотын цагаан худгийн хажууд 2,5 литрийн пиво нэгийг хувааж уусан. Тэгээд салаад Н.М эхнэр Б бид гурав Г.Агийнд очоод хоол идээд сууж байхад П, Ч.Р Б.Д нар Г.Агийнд орж ирээд идээ амсаад гарахдаа намайг дуудсан би гарч дахин нөгөө худгийнхаа хажууд очоод 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво хоёрыг хувааж уусан. Тэндээсээ яваад дахин Пгийнд очиж байж байгаад дахиж пиво авах гээд дэлгүүр рүү Ч.Ртэй хамт машинаар явж байгаад Хан-Уул дэлгүүрийн гаднаас цагдаад баригдсан. Би цагдаагийн тавьсан шаардлага эсэргүүцээгүй, Ч.Р эсэргүүцээд байсан. Цагдаагийн алба хаагчийн биед хэн, яаж гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 60-62 ху/,


*Шинжээч Б.О өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, дэслэгч Б.Х 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор иргэн Б.Зын биед үзлэг хийж уг дүгнэлтийг гаргасан. Иргэн Б.Зын толгойн хэсэгт үүссэн шарх нь бусадтай ноцолдож байгаад газарт унах үед тухайн газарт гэмтээх шинж чанартай хатуу биет байвал үүсэх боломжтой, мөн толгой руу цохих, цохигдох үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Иргэн Б.Зын толгойн хэсэгт үүссэн гэмтэл нь бодит үзлэгээр зулайн зүүн хэсэгт хуйханд 3,4 см хэмжээтэй зах ирмэг тэгш мэс заслын хоёр оёдол бүхий шархтай, шарх орчим хавантай хөндүүр байсан, зулай хэсгийн хуйханд оёдол тавигдсан байсан учир шархны гүнийг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 82-84 ху/,


*Ч.Рийн яллагдагчаар өгсөн: “...Би Прокурорын тогтоолтой танилцаж, ойлгож мэдлээ, хүлээн зөвшөөрч байна. Би Птэй хамт өглөө эрт Архангай аймгийн төв явна гээд П айлаас хайрцагтай мах авчирна гээд явган явсан, би ганцаараа Пгийнд унтаж байхад 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед Пгийнд гаднаас М.Б орж ирээд доошоо уруудаад ирье гэж хэлсэн. Тэгээд би М.Бтай хамт машинаа бариад М.Бгийн хамт Хутаг-Өндөр гэх дэлгүүрийн гадна ирж зогссон. Дэлгүүр онгойхгүй гэхээр нь доош уруудаж Хан-Уул гэх дэлгүүрийн гадна ирж зогсож байгаад цагдаад баригдаад шалгуулаад машинаа хураалгасан тул М.Б, Н.Мтэй утсаар ярьж ирээд авчих, цагдаагийн байрны гадна байна гэж хэлсэн. Тэгээд Н.М ирээд М.Б бид хоёрыг машиндаа суулгаж яваад Пгийн хашааны үүдэнд ирээд Н.М машинаас буугаад эхнэрээ авчирна гээд хажуу айлын хашаа руу нь яваад орсон. Би Пгийн гэрт ороод унтах гэж байхад М.Б Пд хандаж Р чиний машиныг цагдаад хураалгасан гэж хэлчихээд гараад явсан чинь П намайг машин олж ир маргааш өглөө эрт Архангай аймгийн төв явна гэж хэлээ биздээ гээд байхаар нь би Пгийн машиныг авах гэж цагдаагийн байрны гадна ирж хаалгыг нь нүдсэн чинь цагдаа Б.З гарч ирээд намайг яв гэсэн яасан бэ, харьж амраад өглөө ир гэж хэлсэн. Би урдаас нь машинаа аваад явчихъя эзэн нь машинаа аваад ир гээд загнаад байна гээд маргалдаад барьцалдаж авах үед би зүүн гартаа нарийн саваа мод барьсан, баруун гартаа хаалганы хугархай бариулыг гартаа барьсан байсан. Тэгээд маргалдаж барьцалдаж авах үед гарт байсан төмөр бариулын хугарсан ирмэгтэй үзүүр хэсгээр зүсэгдсэн байж магадгүй гэж бодож байна. Би Б.Зыг ямар нэгэн гарт барьсан зүйлээр болон гараараа цохиогүй. Би цагдаа Б.Зыг танихгүй, урьдын өс хонзонгийн асуудал байхгүй.  Би Б.Зт үнэн учраа хэлээд машинаа авч явах санаатай ирсэн. Тэрнээс биш надад Б.Зтай цохилцож, зодолдох санаа зорилго байгаагүй. Б.Зын биед гараар болон ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Тэгээд тавьсан шаардлагыг эсэргүүцэж ноцолдож байгаад баруун гартаа барьсан байсан бүргэд хаалганы бариулын хугарсан үзүүртэй хэсгээр толгойн тус газарт нь зүсэгдсэн байж магадгүй гэж бодож байна. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл П гэдэг хүний эзэмшилд байдаг. Пгийн эхнэр Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн, төрөх гээд өвдөөд байна гэж хэл ирсэн тул П өглөө эрт Архангай аймгийн төв явна машин олж ир гээд байхаар нь машиныг нь цагдаагаас гуйгаад үнэн учраа хэлээд авах санаатай эргэж очсон, надад өөр санаа бодол байгаагүй. Би цагдаагийн байрны хаалгыг цоожтой байхаар нь нүдээд бариулаас нь татсан чинь бариул нь хугарсан. Хугархай бариулыг нь бариад зогсож байхад цагдаа Б.З гарч ирэхээр нь би машинаа авмаар байна Пгийн эхнэр Архангай аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн, төрөх гээд өвдөөд байна гэж хэл ирсэн тул өглөө эрт аймгийн төв явах гэсэн юм гэж хэлсэн чинь чиний аймаг явах надад ямар хамаатай юм бэ гээд намайг шууд бариад авсан. Тэгээд бид хоёр барилцаж маргалдсан зодолдоогүй. Тухайн үед би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Гэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би цагдаа Б.Зын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 92-95 ху/,
*Хохирогч Б.Зын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай 
1.    Б.Зын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.    Учирсан гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4.    Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 ху/,
*Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-34 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-37 ху/,
*Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 72 ху/,
*Ч.Рийн оршин суугаа газрын тодорхололт /хх-ийн 73 ху/,
*Ч.Рийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх тодорхойлолт /хх-ийн 74 ху/,
*Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 75 ху/,
*Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-ийн 76 ху/,
*С овогт Ч Р /РД: /-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 113-116 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны 04:00 цагийн орчим ..... аймгийн ...сумын .....багийн нутагт байрлах Цагдаагийн албаны байрны гадна, түр хураасан тээврийн хэрэгслийг буцааж авах зорилгоор буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж цагдаагийн албан хаагч Б.Зтай маргалдаж, түүний зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Рт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  


Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ
.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны 04:00 цагийн орчим ....... аймгийн ....... сумын .......багийн нутагт байрлах Цагдаагийн албаны байрны гадна, түр хураасан тээврийн хэрэгслийг буцааж авах зорилгоор буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж цагдаагийн албан хаагч Б.Зтай маргалдаж, түүний зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Б.Зын өгсөн: “...Тэр үед нь би барьж явсан модыг нь салгах гэж оролдох үед зүүн гарт байсан хаалганы бариул төмрөөр намайг толгойн хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гарч эхэлсэн. Би Ч.Рийг гавласан, манай эхнэр араас гарч ирж эмнэлэгт хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/, хохирогч Б.Зын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 102-104 ху/, гэрч И.Згийн өгсөн: “...Манай нөхөр хувцсаа өмсөөд гарсан. Би гараа чимээ гарахаар нь би араас нь гарсан чинь манай нөхөртэй барилцаад авсан, манай нөхөр дээр нь дараад суусан гав аваад өг гэж надад хандан хэлсэн. Би гав авч өгсөн. Тэр үед манай нөхрийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 11-13 ху/, гэрч М.Гын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын үед манай сувилагч Баярмаа надруу утсаар залгаад цагдаа Б.Зын толгойг хүн хагалсан байна. Би ирээд цэвэрлээд оёдол тавихад бэлэн болголоо, та ирээд оёдол тавиад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-гийн 41-42 ху/, гэрч Н.Мийн өгсөн: “...Тухайн үед Ч.Р, цагдаа Б.З нарын хооронд намайг байхад л янз бүрийн асуудал болоогүй, намайг М.Бтай хөдөө явснаас хойш л Ч.Р эргэж очиж Б.Зтай хэрүүл маргаан үүсгэсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-гийн 50-52 ху/, гэрч М.Бгийн өгсөн: “...Би цагдаагийн тавьсан шаардлага эсэргүүцээгүй, Ч.Р эсэргүүцээд байсан. Цагдаагийн алба хаагчийн биед хэн, яаж гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 60-62 ху/, шинжээч Б.Отгонжаргалын өгсөн: “...Иргэн Б.Зын толгойн хэсэгт үүссэн шарх нь бусадтай ноцолдож байгаад газарт унах үед тухайн газарт гэмтээх шинж чанартай хатуу биет байвал үүсэх боломжтой, мөн толгой руу цохих, цохигдох үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Иргэн Б.Зын толгойн хэсэгт үүссэн гэмтэл нь бодит үзлэгээр зулайн зүүн хэсэгт хуйханд 3,4 см хэмжээтэй зах ирмэг тэгш мэс заслын хоёр оёдол бүхий шархтай, шарх орчим хавантай хөндүүр байсан, зулай хэсгийн хуйханд оёдол тавигдсан байсан учир шархны гүнийг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 82-84 ху/, Ч.Рийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд маргалдаж барьцалдаж авах үед гарт байсан төмөр бариулын хугарсан ирмэгтэй үзүүр хэсгээр зүсэгдсэн байж магадгүй гэж бодож байна. Би Б.Зыг ямар нэгэн гарт барьсан зүйлээр болон гараараа цохиогүй. Би цагдаа Б.Зыг танихгүй, урьдын өс хонзонгийн асуудал байхгүй.  Би Б.Зт үнэн учраа хэлээд машинаа авч явах санаатай ирсэн. Тэрнээс биш надад Б.Зтай цохилцож, зодолдох санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 92-95 ху/,Хохирогч Б.Зын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.  


Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Рийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, хүний эрүүл мэндэд хүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

 
Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж гэж эрхэлсэн ажил, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулан өөрийг нь эсхүл ойр дотны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн байхыг хэлнэ. 


Өөрөөр хэлбэл хохирогч Б.З нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир суман дахь цагдаагийн хэсэгт цагдаагаар ажилладаг бөгөөд түүний эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, шүүгдэгч Ч.Р нь түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж шүүх дүгнэв.


 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэх эсхүл хүсээгүй боловч үйлдлээрэ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байдаг бол бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. 


Шүүгдэгч Ч.Р нь хохирогч Б.Зын толгойн тус газар хаалганы бариул болох метал эд зүйлээр цохисны улмаас зулайд шарх бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ. 


Хохирогч Б.Зын бие эрүүл мэндэд зулайд шарх үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Рийн уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-101хуу/, хавтаст хэрэгтэй танилцаж үед санал хүсэлт байхгүй гэх /хх-ийн 113хуу/, тус аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлтдээ гомдол саналгүй/хх-ийн 119хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Иймд шүүгдэгч Ч.Рийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 


Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 120-121 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.


Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.


Өөрөөр хэлбэл Ч.Р нь Э гэх компанид ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан мөн 2020оны мал тооллогоор 780толгой мал тоолуулсан байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй байна.


Шүүгдэгч Ч.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Ч.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металл, хаалганы бариул 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Ч.Рийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцуулах хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                              ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч С овогт Чын Рийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялын 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн металл, хаалганы бариул 1 /нэг/ ширхэгийг устгасугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ