Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/239

 

 

 

                                2020/ШЦТ/239

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: С.Батсүх

              Хохирогч: Ж.Ц

              Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Г

              Шүүгдэгч: Б.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашзэвэг овогт Бгийн Бт холбогдох 1912003730336 тоот хэргийг хэлэлцэв.

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Бгийн Б/РД:АЮ................../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

      Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ний тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан,

      Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Цыг Төрийн банкнаас 600.000.0000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна хэмээн хууран бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Цоос 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тамга тэмдэг нуусан асуудлын хувьд тухайн үед шүүхийн шийдвэр гарсан байсан. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, ажлаа хүлээлцээгүй, цалин хөлс олгоогүй байсан. Шүүхийн шийдвэрээр ажил хүлээлцэх комиссын даргаар “Ар-Ус Ундарга” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Б томилогдсон. н.Б нь ажил хүлээлцээгүй байсан. Ажил хүлээлцээгүй нөхцөлд ажлаа хийх гэтэл тамга байхгүй байсан. Тамгыг нь өмнө нь ажиллаж байсан н.Б гэх хүн авч явсан байсан. Тэгээд нэг сарын дараа тамгаа олж авсан. Тамга ирээгүй байх хугацаанд ажилтайгаа танилцах явцад “Ар-Ус Ундарга” ХХК-ийн орон нутгийн өмчит 2.000.000.000 орчим төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийн шинжтэй гомдлууд байсан. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газарт энэ гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. н.Быг тамга тэмдэг өгөхгүй байгаа асуудлаар гомдол гаргахад Цагдаагийн газраас түр ажиллаж байгаа хүн гээд шүүхийн шийдвэргүйгээр тамга нууж байхад ямар нэг арга хэмжээ аваагүй. Би н.Бын гэрээс очиж тамгаа авсан. Энэ үед “Ар-Ус Ундарга” ХХК-ийн нууцын бичиг баримтууд алдагдсан байсан. Тагнуулын газраас гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс шалгаж байсан. Мөн нууцын өрөөний аюулгүй байдал алдагдсан, сейф байхгүй байсан учраас энэ асуудлаар Тагнуулын газарт гомдол гаргасан. Би нууцын ажилтнаар томилогдсон тушаалаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хэрэг шалгагдаж эхлэхэд Архангай аймгийн Засаг дарга хууль бусаар дахин захирамж гаргахыг оролдсон. Өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна, шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг шаардлага тавьж тамга тэмдэг өгөхгүй, та нарт тамга тэмдэг өгөх юм бол энэ гэмт хэрэг үргэлжилнэ гэдгийг Архангай аймгийн Прокурорын газрын дарга, Цагдаагийн газар, Тагнуулын газарт хэлж бичгээр албан тоотууд өгч байсан. Миний хувьд тамга тэмдэг нуусан зүйл байхгүй. Надад байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Улсын яллагчийн зүгээс Тагнуулын газрын дарга н.Гын мэдүүлгийг уншиж танилцууллаа. н.Гт “Ар-Ус Ундарга” ХХК-ийн тамгыг аваачиж өгсөн. Мэдүүлэгт юу болохыг нь мэдэхгүй буцааж өгсөн гэсэн байна. н.Г “Ар-Ус Ундарга” ХХК-ийн тамга болохыг мэдэж байсан. Танай компанийн тамга тэмдгийг хадгалж болохгүй юм байна гээд  гурав хоногийн дараа буцааж өгсөн. Би тамга тэмдэг өгөхдөө албан тооттой өгсөн. Тус албан тоотыг Тагнуулын ерөнхий газарт давхар явуулж байсан. Өөр бичиг баримтын тухай асуудал, “Ар-Ус Ундарга” ХХК-ийн мөнгө угаалтын хэрэгтэй холбоотойгоор Банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө дамжуулж байсан асуудлуудын баримтууд болон бусад баримтуудыг н.Г надад үлдээчих гэж Тагнуулын шугамаар авсан. Тиймээс “Ар-Ус Ундарга” ХХК-ийн тамгыг Тагнуулын газарт өгөөд манайх хадгалахгүй гээд буцааж өгсөн үйл баримт харагдаж байна. Мөн Цагдаагийн газарт тамга тэмдгийг өгч болохгүй байна. Тамга тэмдэг авах гээд байгаа хүмүүс нь манай компани дээр гэмт хэрэг үйлдсэн байна. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой манай байгууллага дээр мөнгөн усны гэмт хэрэг гарчихсан байгаа. Мөнгөн устай холбоотой асуудлыг би биш манай операторууд мэдэгдээд шалгуулаад явж байсан. Гэтэл энэ хэргийг нуун дарагдуулж надаас тамга тэмдгийг булааж авахыг оролдсон. Нэгжлэг хийх явцад энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан. Өмнө нь цонхоор ороод тамга авчихсан байсан учраас би тамгыг өөртөө авч явж байгаа талаар хэлсэн. Нууцын бичиг баримтууд алга болсон учраас Тагнуулын газраас шалгаж байгаа. Шалгаж байгаа объект рүү нэвтэрч болохгүй гэж мөрдөгчид хэлсэн боловч мөрдөгч орсон. Энэ үед тог тасарсан. Тэгээд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан олон баримтууд алга болсон. Энэ талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргаад энэ хэрэг шалгагдаж байгаа. Дараагийн асуудал нь өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажлаа хийж байсан, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн боловч иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ талаар гомдол гаргахад шүүхээс шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна гэсэн шийдвэр гарсан байгаа. Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сард гаргасан Засаг даргын захирамжийг хууль бус, хүнийг гэмт хэрэгт гүтгэх зорилгоор санаатайгаар ажлаас халсан гэж гурван шатны шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээс тус захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцсон байгаа. Тамга тэмдэг авсан гэх үйлдэл улс төрийн зорилгоор хийгдээд үүнтэй холбоотой асуудлууд шалгагдаж байсан учраас иргэн Ж.Ц бид хоёрын хооронд үүссэн зээлийн гэрээний тохиролцоог эрүүгийн гэмт хэрэг болгох зорилгоор цагдаа, прокурорын байгууллагыг ажилласан гэж үзэж байна. Ж.Ц 2016 оны 01 сард хамт ажилладаг эдийн засагч н.Ч гэх хүнээр дамжуулж 200.000.000 төгрөгийн надад олгосон. Тус зээлийг олгохдоо Ж.Ц нь аавынхаа хадгаламжийг барьцаалсан. Тэгээд 03 сард 200.000.000 төгрөгийг 167.000.000 төгрөгийн хүүгийн хамт Ж.Ц болон н.Ч гэх хүмүүст өгсөн. Энэ үед манай ажилчдын цалин нэхэгдээд материалын өртэй байсан учаас хүүнд төлсөн 167.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг буцааж зээлсэн. Ж.Ц, н.Ч бид гурав машин дотор сууж байгаад энэ тохиролцоог хийсэн. Тус 80.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 9 сард буцааж төлөхөөр тохиролцсон. Өмнө зээл авч байсан учраас Ж.Ц нь манайхыг зээлээ эргэн төлнө гэж итгэл үзүүлж мөнгө зээлсэн. 09 сард зээлээ төлөхөөр тооцоолсон шалтгаан нь манайх 72 дугаар байрны баруун талд аялал жуулчлалын төв барихаар төлөвлөж төслийн зээл хөөцөлдөж байсан. Төслийн зээл 6 сард батлагдсан. Уг төслийн зээл нь зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Хувь хүнээс авсан мөнгөө төслийн зээлээс өгчих юм бол би залилангийн гэмт хэрэг хийсэн болох учраас орлогоосоо төлнө гэдгээ Ж.Цт хэлж байсан. Гэтэл манай төслийн зээлийг Архангай аймгийн Засаг дарга улс төрийн зорилгоор зогсоосон байгаа. Барилга барих гэж байсан газартаа материалаа татаад ажилчдынхаа урьдчилгаа цалинг өгөөд зардал гаргачихсан байж байтал газрыг хүчингүй болгосон. Газрыг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотойгоор гурван шатны шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээс газрыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч мөн шүүхийн шийдвэр биелэгдээгүй учраас 2020 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг үндэслэлээр дахин шүүхэд хандаж албадан гүйцэтгэх захирамж гаргуулсан байгаа. Дээрх шалтгаануудаар бизнесийн орлогоор зээл төлөх хүндрэлтэй болсон боловч би өөрийнхөө боломжоор 9.000.000 төгрөгийг хуваагаад төлж байсан. Би Ж.Цт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багт байрлах газраа санал болгоод зээлийнхээ оронд авахаар тохиролцсон байсан. Гэтэл Ж.Цын аав, ах хоёр нь зөвшөөрөөгүй байна гэх мессежийг над руу явуулсан. Хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөхдөө энэ талаарх мессежийг хассан байсан. Дараагийн асуудал нь “Их голомтын илч” ХХК нь одоо болтол манай компанид өртэй. Шүүхээс “Их голомтын илч” ХХК-аас 100.000.000 төгрөг гаруулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 70.000.000 төгрөгийн өглөгтэй байгаа. Гэтэл н.Ө гэх хүн манайхаас авлагатай байгаа гэж худал мэдүүлсэн байна. “Их голомтын илч” ХХК мөнгөө өгсөн бол Ж.Цын зээлийг төлөх боломжтой байсан боловч одоо болтол шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

         *Хохирогч Ж.Цын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Б.Бийн зүгээс худал мэдүүлэг өгч байна. 2016 оны 01 дүгээр сард 200.000.000 төгрөг зээлээд 2017 оны 03 дугаар сард хүүгийн хамт 363.000.000 төгрөг төлсөн гэж байна. Энэ талаар би шүүх хуралдаан дээр сонсож байна. Ийм зүйл болоогүй. Ч гэх хүнтэй нэг газар хамт ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Б Төрийн банкнаас 600.000.000 төгрөгийн төслийн зээлийн өөрийнхөө нэр дээр авах гэж байгаа урьдчилгаанд 80.000.000 төгрөгийн хэрэг болоод байна, чи надад тус болооч гэж санал тавьсан. Тухайн үед нь би надад бэлэн мөнгө байхгүй байна. Аав бид хоёрын хамтран эзэмшдэг хадгаламж байдаг. Хадгаламжаа барьцаалж танд тусалж болно гээд зээл гаргаж бэлнээр мөнгөө өгсөн. Б.Б 6 сард зээл бүтнэ гэж хэлсэн. Тэгээд 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Бтэй уулзахад 300.000.000 төгрөгийг авлаа, үлдсэн 300.000.000 төгрөгийг эхний ажлын гүйцэтгэлийг харж байгаад нэмэлт санхүүжилт маягаар өгнө гэж хэлсэн. Надад энэ зээлийг Б.Б өөрийн нэр дээр авч байгаа гэж ойлгуулсан боловч Б.Бийн нөхрийнх нь компани болох “Цогт өнжүүл” ХХК-ийн нэр дээр гарсан өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлсэн байсан. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр энэ зээл нь бүрэн дүнгээрээ буюу 600.000.000 төгрөгөөрөө гарсан байсныг би хоёр жил гаран Б.Бийн үгэнд итгэж яваад хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Би удаа дараа мөнгөө авъя гэж хэлэхэд “Их голомтын илч” ХХК-ийн захирал н.Ө гэх хүнээс Тариатад хийсэн ажлын гүйцэтгэлийн мөнгийг авна гэж хэлж байсан. Барилга, хот хөгжлийн газар хамт хийсэн ажлаа хүлээлгэж өгөх гээд явж байна гээд маш их хугацаа авсан. Энэ нь бодит байдал дээр “Их голомтын илч” ХХК нь “Цогт өнжүүл” ХХК-аас авлагатай гээд хуулийн байгууллагад хандсан байгаа юм байна. Б.Б нь н.Ө гэх хүнтэй хамт Улаанбаатар хотод ажил хөөцөлдөж яваагүй эсрэгээрээ н.Өаас зугтаад яваад байсан нөхцөл байдал харагддаг. Дараагийн асуудал нь2017 оны 12 дугаар сард Хайрханы таньдаг эгчээсээ Засгийн газрын бондын мөнгө авч өгнө гэж хэлсэн. Энэ нь бас худлаа байсан. Цалингаа авч чадаагүй 5.000.000 төгрөг авсан гэж байсан боловч 2017-2019 оны цалин гэж 23.900.000 төгрөгийг “Ар-Ус Ундарга” ХХК-аас авсан байсан. 5.000.000 төгрөгийн цалин авсан гэж хэлээд миний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь газар зарах гэж байгаа гэж хэлээд бас хугацаа авсан. Б.Бийн үйлдэл нь итгэл эвдэж залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  Таныг Цагдаагийн байгууллагад өглөө гэж хэлэхэд би Монгол Улсын ерөнхийлөгч Баттулгыг танина. Чи намайг Цагдаагийн байгууллагад өгөх юм бол зээлсэн 80.000.000 төгрөгөө олж авна хүүгээ олж авч чадахгүй гэж  намайг сүрдүүлсэн. Мөн намайг мөнгө хүүлэгч гэж ярьж байна. Миний хувьд өмнө нь хүнд мөнгө төгрөг зээлж байгаагүй. Иймд асуудал байхгүй. Энэ хүнд сэтгэл гаргаж л тусалсан. Би 3 жил 6 сар сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө хохирч байна. 72 дугаар байрны ард барилга барих газар дээрээ материал татсан гэж ярьж байна. Би тэр газар нь очиж үзсэн. Ямар нэг материал татаад төслийн зээлийн зориулалтай үйл ажиллагаа явагдаж байгаа зүйл харагдаагүй. Мөн газар тохиролцсон талаар ярьж байна. “Хангай хүнс” ХХК-ийн ард байдаг хоосон газрыг 150.000.000 төгрөгөөр ав надад өөр өгөх зүйл байхгүй гэж хэлсэн. Б.Бт зээл төлөх боломж байхад одоо болтол төлөөгүй байна гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирч байна...” гэх мэдүүлэг,

 

                     *Эрүүгийн 1912003730336 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

             *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Угийн өгсөн:

 “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамжаар Ар Ус ундарга ОНӨ ХХК-ний захирал Б.Бийг үүрэгт ажлаас халсан захирамж гарсан. Үүний дагуу Ар Ус ундарга ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлөөс ажил хүлээлцүүлэх тухай комисст намайг томилон ажиллуулсан. 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10 цагийн үед Ар Ус Ундарга ХХК -ний албан байран дээр очиж Б.Б захирлын албан өрөөнд орж Х.Г дарга аймгийн Засаг даргын Б/21 дугаарт захирамжийг уншиж танилцуулахад Б.Б нь захирамж гардаж авахгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй гээд байсан бөгөөд өдрийн 15 цагийн үед аймгийн Засаг даргын захирамжийг албан тоотын хамт Б.Бт хүргүүлсэн. Өдрийн 16 цагийн үед ажил хүлээлцэх комисс Ар Ус ундарга ХХК-ны ажлын байранд дахин очтол Б.Б нь албан өрөөндөө байхгүй байсан учир 17 цаг 45 минут хүртэл хүлээгээд ажлын хэсэг тарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 16-ны өглөө дахин Ар Ус ундарга ХХК-ны захирлын өрөөнд очтол Б.Б захирлын өрөөний үүдийг дотроосоо цоожлоод онгоолгож өгөхгүй байсан. Ар Ус Ундарга ХХК-ний ажилтнуудад аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн болон томилсон захирамжийг танилцуулаад явсан. Уг өдрийн үдээс хойш Б.Б нь захирлын өрөө, бичиг хэргийн өрөө, ерөнхий нягтлан бодогчийн өрөө гээд нийт 3 өрөөг лацдаад явчихсан байсан. Энэ өдрөөс хойш Ар Ус Ундарга орон нутгийн өмчид ХХК-ний үйл ажиллагаа хэвийн явагдахгүй, мөнгөн гүйлгээ хийгдэхгүй, цалин олгогдохгүй болсон. 72 ажилтны 2019 оны 04 сарын сүүл, 2019 оны 05 сарын эхний цалингууд олгогдоогүй, Ар Ус ундарга ХХК-ний гарах санхүүгийн бүх зардал зогссон тог, цахилгаан, сэлбэг хэрэгслийн төлбөрийг төлж чадахгүй байна. Байгууллагын ажилчид ажил хаях тухай албан бичгийг төлөөлөн удирдах зөвлөлд гурван ч удаа ирүүлсэн бөгөөд ажилчин алба хаагч нартай уулзаж ажил хаяулахгүй байх зохицуулалт хийж ажиллаж байна. Хэргийг хурдан хугацаанд шийдүүлж тамга, тэмдгээ авч байгууллагыг хэвийн үйл ажиллагаанд оруулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Угийн дахин өгсөн:

“...Б.Б нь 2019 оны 05 сарын 09-ний өдөр Монгол банканд албан бичиг өгөхдөө Ар Ус Ундарга ОНӨ ХХК-ний тамгыг дарж хүсэлт өгсөн байна. Тиймээс тамгыг Б.Б өөрөө авч явж байгаа нь тодорхой байна. Тамгыг хурдан хугацаанд олж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Ар Ус Ундарга ОНӨ ХХК-ний ажилтнуудад Б.Бт мэдээлэл өгөөд байгаа гэх тул дээрх ажилтнуудаас мэдүүлэг авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар тал/,

 

 *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Угийн дахин өгсөн:

“...Ар Ус Ундарга ХХК-ий үйлдвэрчний эвлэлээс Архангай аймгийн Засаг дарга болон тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нэр дээр ажил хаялт зохион байгуулах тухай албан бичгийг хоёр удаа ирүүлж байсан. Тухай бүр нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  гишүүдээс Ар Ус Ундарга ХХК-ний үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй удаа дараа уулзалтыг зохион байгуулж байсан гэвч байгууллагын ажилтнуудын цалин сар гаруй хугацаанд тавигдаагүй улмаас бухимдал үүсэж 2019 оны 05 сарын 29-ний өдрөөс ажил хаялт зохион байгуулах тухай №17 дугаарт хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ удаад 2019 оны 05 сарын 29-ний 10 цагт ажил хаялт зохион байгуулах болсноо мэдэгдсэн байсан хэрэв Ар Ус Ундарга ХХК-ний ажилчид ажил хаявал аймгийн хэмжээнд айл өрх, албан байгууллагууд усгүй болох эрсдэлт нөхцөл байдал үүснэ. Тиймээс байгууллагын тамгыг хурдан хугацаанд олж өгнө гэж хүсэж байна. Б.Бийн албан өрөөнд үзлэг, нэгжлэг хийгээд тамга олдоогүй гэсэн. Тиймээс Б.Бийн гэрт л байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 дүгээр тал/

 

*Гэрч Н.Жын өгсөн:

“...Б.Б захирал нь өөрийнхөө өрөөний түлхүүрийг 2019 оны 04 сарын 03-ны өдөр солиод надад болон байгууллагын ажилчдад түлхүүрээ өгөөгүй. Түлхүүр нь зөвхөн өмнөх захирал Б.Бт өөрт байгаа. Манай байгууллагын захирлын өрөөнд ямар нэгэн сейф байхгүй. Манай байгууллагын нууцыг ерөнхий инженер миний бие хариуцдаг. Аймгийн Тагнуулын газраас эрх олгогдсон. Б.Б захирал Тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж нууцын ажлыг давхар хариуцах хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийг Тагнуулаас зөвшөөрсөн гэсэн бичиг ирсэн гэж ярьж байсан. Гэхдээ Б.Б захирал нь надаас нууцын ямар нэгэн бичиг баримт аваагүй манай байгууллагын нууцтай холбоотой баримт материал бүгд миний мэдэлд байгаа. Манай байгууллага 2019 оны 04 сарын цалин, бусад үйл ажиллагааны зардал, гүйлгээг хийж чадахгүй байгаа. Байгууллагын 70 гаран ажилчид цалингийн зээлээ төлөх гээд төлж чадахгүй хүндрэлтэй байна. Мөн байгууллагын цахилгааны төлбөрийг төлөөгүй учир Эрчим хүчийг таслах эрсдэл үүсээд байна. Хэрэв тог цахилгаангүй болбол аймгийн хэмжээнд усгүй болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/1-рхх-ийн 43-44 дүгээр тал/

 

 *Гэрч Н.Жын дахин өгсөн:

“...Манай байгууллагын 2 сарын цалин болон гарах санхүүгийн бүх зардал хаагдаад удаж байна. Байгууллагын ажилчид цалин мөнгөө авч чадахгүй байгаа учир ажил хаях тухай ярилцаад 2019 оны 05 сарын 29-ний 10 цагаас ажил хаяхаар болсон. Хэрэв манай байгууллага ажил хаявал аймгийн 21 мянган хүн, албан байгууллагыг төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн систем бүрэн зогсож ард иргэд, байгууллагыг ундны усаар хангах боломжгүй болно. Тиймээс байгууллагын тамгыг хурдан хугацаанд олж үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байна. Б.Б захирал ажлаас халагдсан шийдвэрийг эсэргүүцээд аваад явсан байсан. Б.Б нь тамгыг гэртээ авч очсон байх гэж бодож байна. Б.Б нь Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваанд оршин суудаг гэдэг боловч уг хаяг дээр байдаггүй. Одоо Эрдэнэбулган сумын 1-р баг, 39-р байрны 3 давхарт 302 тоотод амьдардаг. 2019 оны 05 сарын усны заалт авах гээд очиход гэртээ байсан гэж манай байгууллагын усны байцаагч ярьж байсан. Байгууллагын тамга тэмдгийг олоод өгвөл манай байгууллагын ажилчид ажил хаяхгүй, үйл ажиллагааг хэвийн явуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 150-151 дүгээр тал/

 

            *Гэрч Т.Эын өгсөн:

“...Манай байгууллагын захирал албан ажил эрхэлж байсан Б.Бийг 2019 оны 04 сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Б/21 тоот захирамжаар ажлаас чөлөөлж Н.Жыг түр томилсон байсан. Энэ өдрөөс хойш Б.Б өөрийн
албан өрөөг түгжиж лацдаад явсан бөгөөд Н.Жад ажлаа хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл манай Ар Ус Ундарга ХХК-ний 72 ажилтан цалин мөнгөө авч чадахгүй байна. Мөн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Байгууллагын тамга, тэмдэг байхгүй учир санхүүгийн гарах зарлагын бүх үйл ажиллагаа зогссон байгаа. Өмнөх захирал Б.Бээс хурдан хугацаанд тамга тэмдгийг гаргуулан авч цалин мөнгийг тавиулах хүсэлтэй байна. Би Ар Ус Ундарга ХХК-ний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга албан ажлыг хийдэг бөгөөд байгууллагын дийлэнх ажилчид цалингийн зээлтэй, зээл нь хэтрээд ар, гэрийн байдал нь хүндэрсэн байгаа. Тийм учир Ар Ус Ундарга ХХК-ний нийт ажилчид
2019 оны 05 сарын 08-ны өдөр нийт ажилчдын хурал хийсэн бөгөөд уг хуралд
Б.Бийг дуудтал ирсэн. Б.Б нь хэлэхдээ 2019 оны 01 сард Ар Ус
Ундарга ХХК-ний захирлын албан ажлыг шүүхийн шийдвэрээр хүлээн авсан. Би
шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байхад намайг ажлаас халсан нь буруу юм гэж
хэлсэн. Энэ үед Б.Б, Н.Жа нар хоорондоо маргалдаад байсан.
Байгууллагын ажилчид дарга, цэргийн асуудал бид нарт хамаагүй цалин мөнгөө авмаар
байна гэж хэлсэн. Б.Б нь хэлэхдээ цалин мөнгийг чинь өгөх гээд цалингийн
цэсэн дээр тамга дараад гарын үсэг зурсан байгаа, Хаан банк улс төржөөд цалин өгөхгүй
байна гэж яриад байсан. Н.Жа тамга тэмдгээ өгчихвөл би цалин мөнгөө өгөхөд
бэлэн байна гэж хэлсэн. Б.Б нь хэдэн ажилчин дагуулаад Хаан банктай
маргалдан гээд явсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/

 

           *Гэрч Б.Дын өгсөн:

“...Би Ар Ус Ундарга ХХК-нд 4 жил орчим ажиллаж байгаа. Намайг анх ажилд ороход захирал Б.Б байсан бөгөөд ажлаасаа халагдсаны дараа Б захирал болсон. 2019 оны 01 сарын 03-ны өдөр Б захирал ажлаас чөлөөлөгдөж Б.Б буцаж захирал болсон. Тэгтэл 2019 оны 04 сарын 15-ны өдөр Б.Б захирлыг ажлаас чөлөөлж Н.Жыг түр томилсон байсан. Энэ өдрөөс хойш Б.Б нь захирлын тамга, тэмдэг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд ажилчин бид нарын цалинг өгөхгүй хохироож байна. Би цалингийн зээлтэй бөгөөд сар бүрийн 03-ны өдөр 122.000 төгрөгийг банканд төлдөг юм. Миний зээл хугацаа хэтэрсэн бөгөөд цалин орохгүй болохоор нь хүнээс зээлээд төлчихсөн байгаа. 2019 оны 05 сарын 08-ны өдөр 10 цагийн үед байгууллагын нийт ажилчдын хурал болсон бөгөөд уг хурлын дундуур Б.Б орж ирээд би дарга хэвээрээ байгаа, та нар цалинд санаа бүү зов, би цалингийн бүх материалд гарын үсэг тамга дараад банканд өгсөн  байгаа, намайг ажлаас халсан тушаал хууль бус гарсан гэж хэлсэн. Тэгээд Б.Б нь та нар одоо намайг дагаад яв Хаан банк, Төрийн банкаар явна яагаад цалин мөнгө өгөхгүй байгааг тодруулна гэсэн байсан. Хаан, төрийн банкин дээр манай байгууллагын ажилчид Б.Бтэй хамт очтол дансыг хаасан гэсэн мэдээлэл өгсөн байсан. Байгууллагын захирлын тамга, тэмдгийн асуудлыг хурдан шийдэж ажилчин бид нарын цалинг олгож өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64 дүгээр тал/

 

*Гэрч Ч.Аын өгсөн:

“...Б.Б захирал 2019 оны 01 сарын 03-ны өдөр Ар Ус Ундарга ХХК-ний захирлын алба ажлыг хүлээж аваад 2019 оны 04 сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Б.Б захирал ажлаас чөлөөлөгдөөд тамга, тэмдэг өгөхгүй, өрөөгөө цоожилж лацдаж алга болсон. Тэгээд Цагдаагийн ажилтны хамт өрөөнд нь нэгжлэг хийгээд албан өрөөнөөс нь тамга тэмдэг гарч ирээгүй. Одоог хүртэл тамга тэмдэг өгөөгүй байна. 2019 оны 09 сарын сүүлийн цалин 2019 оны 05сарын эхний цалинг байгууллагын 71 ажилтан авч чадаагүй байна, мөн цахилгаан шатахууны зардал, сар бүр төлдөг татварууд, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчны алба хаагчдын нормын хувцас зэрэг зүйлсийн төлбөр мөнгийг төлж чадаагүй байна. 2019 оны 05 сарын 08-ны өдөр бүх ажилтны хурал дээр Б.Б захирал ирээд Н.Жа бид хоёрыг ажилчдад муулсан. Би юу гэж хэлснийг нь сонсоогүй гараад явчихсан байсан. Б.Бийг юм яриад сууж байхад нь би орж ирсэн бөгөөд банканд та нарын цалинг бодоод өгчихсөн байгаа, банк цалин олгох ёстой, надтай хамт яваад банктай очиж уулз гээд байсан. Одоо байгууллагын захирлын тамга тэмдгийг хурдан хугацаанд олгуулж үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 65-66 дугаар тал/

 

*Гэрч Ч.Аын дахин өгсөн:

“...Манай байгууллагын ажилчид цалин мөнгөө авч чадахгүй байгаа учраас 2019 оны 05 сарын 29-ний өдрөөс ажил хаялт зохион байгуулахаар ярилцаад байгаа. Манай ажил хаявал аймгийн хэмжээнд усгүй болно. 2019 оны 01 сарын 08-наас хойш буюу Б.Б захирал ажлаа авснаасаа хойш бичиг хэргийн хар өнгийн цүнхэнд байгууллагын тамгыг хийгээд орой явахдаа гэр рүүгээ аваад явчихдаг байсан. Тэгээд өглөө ажилдаа ирэхдээ нөгөө цүнхэндээ тамгаа хийгээд аваад ирдэг байсан. Би яагаад тамгаа аваад гэр рүүгээ явчихдаг байсан талаар н ь мэдэхгүй байна. Би ерөнхий нягтлан бодогч ажилтай болохоор байнга шахам л захирлаар бичиг хэргийн зүйл батлуулдаг. Тийм болохоор захирал Б.Бийн өрөөнд байнга орж гарч гарын үсэг зуруулан тамга даруулдаг байсан бөгөөд Б.Б нь хар өнгийн цүнхнээс тамгаа гаргаж ирээд тамга дардаг байсан. Тэр цүнхэндээ тамгаа буцааж хийгээд гэр рүүгээ аваад явдаг байсан. Би харж байсан болохоор энэ талаар мэдүүлэг өгч байна. Саяхан Монгол банкинд Б.Б нь хүсэлт өгөхдөө байгууллагын тамгыг дарсан байсан болохоор Б.Б захиралд өөрт нь тамга байгаа байх гэж бодож байна. Тамгаа гэртээ хадгалсан байх. Б.Б захирал нь 2015, 2016 оны орчимд хүүхдийнхээ үсийг авч байсан бөгөөд ажилчдаа гэртээ урьж байсан. Би тэр үед нь очиж байсан бөгөөд Эрдэнэбулган сумын 1-р баг 39-р байрны 3 давхарт 302 тоотод очиж байсан. Цагаан даваа хороололд амьдардаг эсэх талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 152-153 дугаар тал/

 

*Гэрч Х.Гийн өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/21 дугаарт захирамж гарч Ар УС Ундарга ХХК-ний захирал Б.Бийг ажлаас нь халсан байсан. Үүний дагуу Иргэдийн төлөөлөгчийн хурлаас ажил хүлээлцэх комиссын даргаар намайг томилон гишүүдээр Ц.З, Ж.У нарыг томилсон. Ажил хүлээлцэх комисс 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10, 11 цагийн орчимд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байранд дээр очиж Б.Бт уг захирамжийг танилцуулсан. Б.Б нь ажлаас халагдсан захирамжийг сонсчхоод хүлээж авахгүй байсан бөгөөд өдрийн 15 цагийн орчимд аймгийн Засаг даргын бичиг хэргээр дамжуулан албан ёсоор Ар Ус Ундарга ХХК руу захирамжийг хүргүүлсэн. Маргааш өдөр буюу 2019 оны 04 сарын 16-ны өдөр ажил хүлээлцэх комисс дахин Ар Ус Ундарга ХХК дээр очтол Б.Б нь ажлын байран дээрээ байхгүй, өрөө нь цоожтой байсан учир тухайн байгууллагын ажилтнуудыг цуглуулж Засаг даргын захирамжийг танилцуулан захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч Н.Жад эрхийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш Б.Б нь тамга, тэмдэг нуун дарагдуулж байгууллагад их хохирол учруулж байна. Тамга, тэмдэг хадгалах байрлуулах журмын дагуу байгууллагын тамга, тэмдэг нь байгууллагын даргын өрөөнд хадгалах байх ёстой байтал Б.Б нь тамга, тэмдгээ нууж одоог хүртэл өгөхгүй нөхцөл байдлыг  хүндрүүлж байна. Одоогийн байдлаар Ар Ус Ундарга ХХК-ний 71 ажилтан 2019 оны 04 сарын сүүл, 05 сарын эхний цалингаа авч чадаагүй, гарах бүх зардал зогссон эрчим хүч, сэлбэг гээд нэн яаралтай гарах зардлууд гарч чадахгүй байгаагаас ажил хэвийн үргэлжилж чадахгүйд хүрээд байна. Тиймээс тамга, тэмдгийг яаралтай авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Гэрч Ц.Згийн өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/21 дугаартай захирамж гарч Ар УС Ундарга ХХК-ний захирал Б.Бийг ажлаас нь халсан бөгөөд энэ захирамжийн дагуу Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас ажлын албыг төлөөлөн ажил хүлээлцүүлэхээр намайг томилсон байсан. Уг комиссын даргаар Х.Г, гишүүнээр хуулийн хэлтсийн даргыг орлон гүйцэтгэгч Ж.У нарыг томилсон байсан. Ажил хүлээлцэх комиссын гишүүд 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10, 11 цагийн орчимд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байран дээр очоод Б.Б захирлыг өрөөнд орж уулзаад ажлын хэсгийн ахлагч Засаг даргын захирамжийг уншиж танилцуулсан. Б.Б нь би уг захирамжийг хүлээж авахгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, өмнөх ажил хүлээлцэх комисс ажлыг бүрэн хүлээлцээгүй байгаа гэж хэлсэн. Ажлын хэсгийн гишүүдээс та тамга, тэмдгээ бусад зүйлээ хүлээн авч ажиллаа хэвийн гүйцэтгэж байгаа биз дээ гэхэд би ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа, гэхдээ ажлаа бүрэн хүлээж аваагүй гэх мэт зүйл яриад байсан. Ажлын хэсгийн гишүүд Х.Г даргын албан өрөөнд буцаж ирээд Б.Бт ажлыг нь бүрэн хүлээлгэж өгсөн эсэх талаар асуухад Х.Г дарга хэлэхдээ би 2019 оны 01 сарын 03-ны өдрийн Засаг даргын захирамжаар Б.Бт ажил хүлээлцэх ажлын хэсгийг би даргалж байсан. Б.Бт ажлыг бүрэн хүлээлцсэн холбогдох баримт бичгүүд нь байгаа гэж хэлсэн. Тэгээд өдрийн 15 цагийн орчимд аймгийн Засаг даргын бичиг хэргээр дамжуулан албан ёсоор Ар Ус Ундарга ХХК руу Засаг даргын захирамжийг хүргүүлсэн. Тэгээд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байран дээр очтол Б.Б нь ажил дээрээ ирээгүй. Маргааш өдөр буюу 2019 оны 04 сарын 16-ны өдөр ажил хүлээлцэх комисс дахин Ар Ус Ундарга ХХК дээр очтол Б.Б нь ажлын байран дээрээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, өрөө нь цоожтой байгаад байсан учир тухайн байгууллагын ажилтнуудыг цуглуулж Засаг даргын захирамжийг танилцуулан захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч Н.Жад эрхийг шилжүүлэн өгсөн. Энэ өдрөөс хойш Б.Б нь тамга, тэмдэг нуун дарагдуулж одоог хүртэл өгөөгүй байна. 2019 оны 04 сарын 15-ны өдөр Ар Ус Ундарга ХХК-ний захирлын албан өрөөнд ажил хүлээлцэх комиссын гишүүд өглөөний 10, 11 цагийн үед очиж Б.Бтэй уулзахад та нар нууцын зэрэглэлтэй өрөөнд хамаагүй орж ирлээ гээд байсан учир аймгийн тагнуулын хэлтсийн ажилтан дэд хурандаа Эрдэнэбатын хамт үдээс хойш очсон бөгөөд Эрдэнэбат хэлэхдээ 2019 оны 04 сарын 12-ны өдөр Б.Б нь нууц хамгаалах ажилтны эрх авсан байгаа, гэхдээ нууцтай холбоотой бичиг баримт нь ерөнхий инженерт нь хадгалагдаж байгаа. Б.Бт нууцтай холбоотой бичиг баримт хүлээлгэж өгөөгүй учир захирлын өрөөнд ямар нэгэн нууцтай холбоотой баримт бичиг байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 69-71 дүгээр тал/

 

*Гэрч Д.Угийн өгсөн:

“...2019 оны 04 сарын 15-ны өдөр захирал Б.Бийг ажлаас нь халсан байсан. Үүнээс хойш захирал Б.Б ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга, тэмдгээ өгөхгүй байгаад байгаа. Манай байгууллагын ажилчид 2019 оны 04 сарын сүүл цалин, 05 сарын эхний цалингаа одоо хүртэл авч чадаагүй. Манай ажилчдын зүгээс цалин мөнгөө авъя гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа бөгөөд 2019 оны 04 сарын 29-ний өдөр захирал Б.Б над руу утсаар яриад цалингийнхаа цэсийг гаргасан уу? гаргасан бол над дээр ирээд гарын үсэг зуруулаад авчих, тамга тэмдэг тагнуулын байгууллагад байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай байгууллагын тогийг тасалчихсан байсан болохоор цалингийн цэсээ гаргаагүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин уулзаагүй байна. Цалингийн зэс бэлэн бодчихсон байгаа, гэхдээ Б.Б захирлаар гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72-73 дугаар тал/

 

*Гэрч Б.Бгийн өгсөн:

“...Ар Ус Ундарга ОНӨ ХХК-ний захирал Б.Б нь бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан, өөртэй нь болон хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Дашзэвэгийн Цогт-Өнжүүл ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан учир Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн Б/21 дугаар захирамжаар Б.Бийг ажлаас нь халсан шийдвэр гарсан. Хүлээлцүүлэх ажлыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгаснаар би ажлын хэсгийг Х.Г дарга ахлаад, гишүүдэд З, У нарын бүрэлдэхүүнтэй томилсон. Ажлын хэсгийн гишүүд ажил хүлээлцэх гэж Б.Бтэй очиж уулзаад ажил хүлээлгэж өгөхгүй байна гэж хэлсний дагуу би төлөөлөн удирдах зөвлөлөөс цагдаагийн байгууллагад хандсан. Одоог хүртэл Б.Б нь тамга тэмдэг өгөөгүй байгаа бөгөөд Ар Ус Ундарга ОНӨ ХХК-ний ажилчид , үйлдвэрчний хороо болон аймгийн үйлдвэрчний хорооноос ажилчид цалин авч чадахгүй байна, банкны зээл төлж чадахгүй байна, амьдрал хэцүү байна, банканд алданги тооцуулж байна гэх мэтээр маш олон санал хүсэлт гаргаж биечлэн уулзаж байгаа. Б.Б нь тамга, тэмдэг өгөхгүй нууснаас болж байгууллагын санхүүгийн гарах бүх зардал зогссон байгаа. Санхүүгийн зардал гарахгүй байгаа учир байгууллагын тог цахилгаан тасрах эрсдэлд хүрээд байсныг албан тоот бичиж түр хугацаанд тог цахилгаан таслахгүй байх талаар арга хэмжээ авсан. Аймгийн хэмжээнд ус түгээдэг машинуудыг сэлбэг хэрэгслийг авч чадахгүй байгаагаас хамаарч машинууд ус түгээлтдээ явж чадахгүй болсон байна. Б.Б нь байгууллагынхаа хурал дээр орж ирээд ажилтан албан хаагч нарыг өдөөн турхирсан, хурлыг үймүүлсэн шинжтэй үйлдэл гаргасан байсан. Одоогоор байгууллагын тамга тэмдгийг хурдан хугацаанд авч санхүүгийн асуудлыг шийдэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 89-90 дүгээр тал/

 

         *Гэрч Б.Бын өгсөн:  

         “...2019 оны 04 сарын сүүлээс хойш одоог хүртэл манай байгууллагын ажилчид цалин мөнгөө авч чадаагүй байна. Байгууллагын нийт ажилчид 2019 оны 05 сарын 27-ны өдөр ажил хаяж гэж байна. Ажил хаявал аймгийн хэмжээнд усгүй болно гэдгийг хэлье. Тиймээс байгууллагын тамгыг олж өгч асуудлыг шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 39-р байранд Б.Б амьдардаг гэдгийг нь мэднэ. Б.Б захирал 2019 оны 01 сард ажилд орсноосоо хойш байгууллагын тамгыг дандаа биедээ авч явдаг байсан байх гэж би боддог. Хар өнгийн гар цүнхэнд тамгаа хийгээд гэр рүүгээ авч явж байхыг нь би нэг удаа харж байсан. Одоо хаана хадгалж байгааг нь мэдэхгүй, гэхдээ гэртээ өөрийнхөө биедээ хадгалж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 154-155 дугаар тал/

 

         *Гэрч Г.Аийн өгсөн:

         “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна. Ундарга ХХК-ний захирал ажилтай Б.Б өөрөө манай ажил дээр орж ирээд хайрцагтай эд зүйлийг үлдээсэн. Уг эд зүйлийг ажилтан Гантулга, цагдаагийн газрын мөрдөгч нарын хамтаар нээж үзэхэд өргөдөл, нэг ширхэг флаш, нэг ширхэг тамга зэрэг эд зүйлс байсан. Хайрцагт байсан тамгыг цаасан дээр дарж үзэхэд Ар Ус Ундарга ХХК-ний тамга биш өөр хувийн банк бус санхүүгийн байгууллагын тамга байсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 213-214 дүгээр тал/

 

         *Гэрч А.Гын өгсөн:

         “...Манай байгууллагад 2019 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Ар Ус Ундарга ХХК-ны цэвэр усны хамгаалалтын бүсэд гадны иргэн нэвтэрсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу манай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад уг мэдээлэл худал болох нь тогтоогдож жирийн иргэд тэр орчимд явж байсан нь тогтоогдож байсан. Уг зүйлийг мөнгөн усны хэрэг гэж Б.Б бодсон байх. Өөрөөр манайд Ар Ус Ундарга ХХК-тай хэрэг, гомдол мэдээлэл шалгагдаагүй. Гэдэсний савханцар өвчин худгуудад илэрсэн гэх мэдээлэл манайд ирээгүй. Хэрэв тийм зүйл илэрсэн бол чиг үүргийн хувьд манай байгууллага мэдэж байх ёстой. Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр намайг Улаанбаатар хотод ажилтай байх хугацаанд хайрцагтай эд зүйл авч ирээд надад өгөх ёстой гэж хэлээд манай ажил дээр үлдээсэн байсан. Манай байгууллага Б.Б. Бийн үлдээсэн эд зүйлд юу байсныг хэлээгүй. Б.Б нь өөрөө хэлэхдээ маш чухал баримт бичиг, тамга тэмдэг байгаа гэсэн утга бүхий зүйл яриад байсан санагдаж байна. Тэрнээс өмнө нь бас Б.Б нэг хайрцагтай зүйл үлдээсэн бөгөөд уг хайрцагт өөр тамга, тэмдэг байсан гэсэн. Уг хайрцагт цагдаагийн байгууллагаас үзлэг хийсэн байсан. Намайг хотод ажилтай явж байхад манай ажил дээр нэг хайрцагтай юм авч ирээд үлдээсэн байсан. Маш чухал баримт бичиг, тамга, тэмдэг гэхээр нь манай байгууллага ийм зүйл авах ёсгүй гэж хэлээд буцаан өгүүлж байсан. Би Б.Бээс ямар ч тамга, тэмдэг аваагүй. Төрийн байгууллага бүр нууц хадгалах, танилцах эрх бүхий албан тушаалтанд манай байгууллагаас зөвшөөрөл олгодог. Б.Бт ямар зөвшөөрөл олгосон талаар одоо санахгүй байна, тоотоор энэ талаар хандах боломжтой...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 208-210 дугаар тал/

 

         *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 27 дугаар тал/

         *Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 14-16 дугаар тал/

         *2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Монгол банканд захирал Б.Б гэж гарын үсэг зурж Ар Ус Ундарга гэсэн тэмдэг даран гомдол гаргасан баримтын хуулбар/хх-ийн 135 дугаар тал/

         *Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 158-163 дугаар тал/

         *Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 166-169 дүгээр тал/

         *Яллагдагч Б.Бийн холбогдох хуулийн байгууллагуудад явуулсан гэх 181, 182, 183 дугаартай албан бичгийн хуулбар/2-р хх-ийн 223-225 дугаар тал/

         *Тагнуулын ерөнхий газрын Архангай аймаг дахь хэлтсээс ирүүлсэн албан бичиг/2-р хх-ийн 237 дугаар тал/

         *Нэгжлэгийн үйл явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн сиди 2 ширхэг,

 

         *Хохирогч Ж.Цын өгсөн:

         “...Б овогтой Б нь надтай уулзаад Төрийн банкны 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгийн төслийн зээл авах гэж байна. Төв банкныхаа зээлийн хорооны хурлаар орж байгаа, их удлаа гэхэд 2 сарын дараа миний зээл бүтнэ тэр үед мөнгийг чинь буцааж өгнө гээд надаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80.000.000 /наян сая/ төгрөг зээлж аваад 2017 оны 06 сарын 13-нд өгөхөөр болсон. Б.Б бид 2 мөнгө өгөлцөх үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохирсон. Би мөнгө зээлэхдээ өөрийн хадгаламжийг барьцаалан Хаан банкнаас зээл авч наян сая төгрөгийг Б.Бт бэлнээр нь өгсөн. Б.Б нь Төрийн банкнаас төслийн зээл зургаан зуун сая төгрөг авах гэж байгаа юм, тиймээс миний дансанд наян сая төгрөг байрших ёстой болчхоод байна. Би чамаас зээлсэн  мөнгөө төрийн банкны дансанд байршуулаад төслийн зээлийн мөнгө 2017 оны 06 сард орохоор шууд буцаагаад өгө гэж хэлсэн. Б.Б нь надаас мөнгө ирж авахдаа Ар Ус Ундарга ХХК-ний жийп маркийн машинтай жолоочийн хамт ирээд Булган уулын урд талын машины зогсоол дээр ирж авч байсан. Би мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд наян сая төгрөг болохоор их овортой байсан учир ногоон өнгийн уутанд хийж мөнгөө өгч байсан. Намайг мөнгө өгч байхыг Б.Бийн жолооч нь харсан. Тэгээд мөнгөө буцааж авах хугацаа болоод Б.Бтэй уулзахад төслийн зээл бүтсэн байгаа, урьдчилгаа гэж хэдхэн төгрөг авсан, энэ авсан мөнгөөрөө төслийнхөө ажлыг эхлүүлнэ, гүйцэтгэлийн ажлыг харж байгаад төрийн банк дараагийн санхүүжилтийг өгнө тэр үед мөнгийг чинь өгнө гээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр өрөө өгөхөөр тохирч өөрийн нөхөр Дашзэвгийн Цогт-Өнжүүл ХХК-ний гарын үсэг, тамгатай мөнгө зээлсэн нь үнэн, буцаан төлнө гэсэн баталгааг гаргаж өгсөн. Энэ үед би Б.Бтэй утсаар ярьж харилцаж байсан бөгөөд Эрдэнэбулган сумын төвд 72-р байрны ар талд нэг барилгын ажил эхэлсэн байгаа гэж яриад байсан. Би Б.Бийн эхлүүлж буй төслийн ажил нь ямар юм байгаа бол гэж бодоод тухай газарт очиж хартал ямар ч барилга баригдаагүй байсан. Дахин зээл төлөх хугацаа болсон учир Б.Бтэй уулзаад мөнгө авахыг шаардсан. Б.Б нь надтай уулзаад Төрийн банкнаас анх авна гэж ярьж байсан төслийн зээлийнхээ талаар ярихаа больчихсон байсан бөгөөд нэг хамаатныхаа эгчээс мөнгө зээлэх гэж байгаа, уг мөнгө нь Засгийн газрын бондын мөнгө байгаа юм, тийм болохоор 2017 оны 12 сарын 31-ний дотор өрөө төлж барагдуулна гэж хэлээд нөхөр Дашзэвэгийн гарын үсэгтэй баталгааг дахин бичиж өгсөн. Тэгээд 2017 оны 12 сарын 29-ний өдөр би Б.Бтэй дахин уулзаад мөнгөө авъя гэж хэлтэл нөгөө мөнгө зээлэх гэж байсан эгч мөнгө зээлэхгүй болчихлоо, Эх голомтын элчийн захирал Ө ахаас мөнгө авах ёстой тэрийгээ аваад өгнө Архангай аймгийн Тариат суманд Ө ахтай хамт ажил хийсэн юм гэж яриад байсан. Би Б.Бтэй тэр өдрөөс хойш утсаар болон мессежээр харилцаж байсан бөгөөд Ө ах удахгүй мөнгө өгөх гэж байна, өнөө маргаашгүй өглөө гээд яриад байсан. 2018 оны 03 сарын 27-ны өдөр Хаан банкнаас миний өөрийн авсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөх хугацаа болсон учир би өөрийн мөнгөөр хадгаламж барьцаалсан зээлийг хаасан. Тэгээд дахин хадгаламж барьцаалсан зээл аваад Б.Бээс авсан мөнгөөрөө зээлээ хаахаар болсон. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Улаанбаатар хот руу явж Удирдлагын академид суралцах болсон бөгөөд 2018 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Б.Бтэй уулзаж чадаагүй. Би Б.Бтэй уулзаж мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцах гэхээр надаас зугтаагаад уулзахгүй яваад байх болсон. Би сургуулиа төгсөж Архангай аймагт ирээд 2018 оны 06 сарын 02-ны өдөр Б.Бийг олж уулзтал Булга төвийн хажуу талын газрыг зарах гэж байгаа, зарчхаад мөнгөө өгнө, Өаас мөнгө авна тэгээд 2018 оны 07 сарын 13-ны өдөр зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгнө гэж хэлээд баталгаа гаргаж өгсөн ч хугацаандаа өгөөгүй. 2018 оны 11 сарын 02-ны орой Б.Бтэй уулзтал Ө ахаас мөнгө авах гээд шүүхэд хандсан байгаа, шүүхээс миний талд шийдвэр гарсан байгаа тийм болохоор удахгүй мөнгөө өгнө гээд байсан. Би жирэмсний амралт аваад Б.Бтэй хэсэг хугацаанд уулзаж чадаагүй ч утсаар ярих, мессеж бичих зэргээр харилцаж байсан. 2019 оны 02 сарын 21-ний өдөр Б.Бтэй уулзаад цагдаа, шүүхэд хандлаа шүү мөнгөө өгөөч гэхэд 2019 оны 03 сарын 24-ний дотор төлж барагдуулна, хамгийн сүүлийн удаа боломж олгооч, би ажилдаа буцаад орчихсон байгаа гээд гуйгаад байсан. Тэрнээс хойш Б.Бийн утас нь холбогдохгүй, зарим үед миний утсыг авахгүй, гэрт нь хоёр ч удаа очиход үүдээ нээж өгөхгүй байх болсон. Би Б.Бт 2 жил 2 сар буюу нийт 26 сарын хугацаанд наян сая төгрөг өгөөд авч чадаагүй байна. Уг мөнгөний хүү гэхэд 104.000.000 /зуун дөрвөн сая/ төгрөг болсон. Б.Б надад 9.000.000 /есөн сая / төгрөг өгсөн бөгөөд одоо үлдэгдэл 175.000.000 /зуун далан таван сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Б.Б нь надад худал ярьж надаас мөнгө зээлж намайг залилчхаад одоог хүртэл янз бүрийн юм зохиож яриад намайг төөрөгдөлд оруулсаар өдийг хүрсэн байна. Би Б.Бтэй утсаар ярьж мессеж бичиж байсан болохоор мессежнүүд нь миний гар утсан дээр байгаа би хэрэгт хавсаргуулахаар өгөх болно. Би маш их гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг би эх хувиар нь хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Уг гэрээн дээр энэ талаар бичигдсэн байгаа өмнө нь би 23.000.000 /хорин гурван сая / төгрөг зээлсэн байсан бөгөөд нэмж наян сая төгрөг зээлсэн. Би Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ болон уг зээлийг өөрөө хаасан баримтыг эх хувиар нь өгч хэрэгт хавсаргуулна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 24-26 дугаар тал/

 

         *Хохирогч Ж.Цын дахин өгсөн:

         “...Б.Б нь миний данс руу 9.000.000 төгрөгийг 3 хувааж хийсэн. 1 сая, 3 сая, 5 сая төгрөгөөр хийж байсан. Би банкны лавлагааг гаргуулан хэрэгт хавсаргуулахаар өгнө. Өмнө нэхэмжилж байсан 175.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Өын өгсөн:

         “...2014 онд Архангай аймгийн Тариат сумын цэвэр бохир усны төв шугамыг хийлгэх гэрээг Цогт-Өнжүүл ХХК буюу Б.Бийн компаниар хийлгэх гэрээ байгуулж зургаан зуун сая гаруй төгрөгийн санхүүжилт олгосон боловч ажил бүрэн хийгдээгүй бөгөөд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байгаа. Би Цогт-Өнжүүл ХХК-ний Архангай аймгийн Тариат сумын төв шугамын ажлын хөлс гэж 2017 оны 05 сард 61.800.000 төгрөг 2017 оны 10 сард 17.957.760 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ямар ч мөнгө шилжүүлээгүй. Одоо Б.Бт мөнгөний өглөг байхгүй. Харин авлага байгаа, 2017 оны 12 сард би Б.Бт ямар ч мөнгө өгөх өглөг байхгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 52-53 дугаар тал/

 

         *Гэрч Э.Дгийн өгсөн:

         “...Миний нөхрийн ахын эхнэр болох Ж.Ц нь 2019 оны 04 сарын сүүлээр намайг нэг айлд хамт очоод ирэх үү гэхээр нь би хамт явсан. Тэгтэл Ж.Ц надад хэлэхдээ би Б.Бт их хэмжээний мөнгө өгчхөөд авч чадахгүй яваад байна. Цагдаад өгөх үү яах уу гэдгээ шийдэж чадахгүй байна, миний гар утсыг авахгүй юм гэж хэлээд байсан тэгээд Б.Бийн амьдардаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9 давхар байр буюу 39 дүгээр байрны гадна очсон. Би машин дотор нь үлдсэн бөгөөд Ж.Ц ганцаараа Б.Бтэй уулзах гэж ороод нээх удалгүй гарч ирээд Б.Б байхгүй байна гэж хэлсэн. Ж.Ц надад хэлэхдээ Б.Б надад худлаа ярьсаар байгаад надаас мөнгө авчихсан байна гэж хэлсэн. Би хэдэн төгрөг зээлсэн гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 62-63 дугаар тал/

 

         *Гэрч Э.Эийн өгсөн:

         “...Миний эхнэр Ж.Ц нь Хаан банканд байх хадгаламжийг барьцаалан 2017 оны 04 сарын 13-ны өдөр зээл аваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б.Б гэдэг хүнд 80.000.000 сая төгрөгийг 5 % хүүтэй өгсөн гэж 2017 оны 06 дугаар сарын 10-дын үеэр надад ярьж байсан. Би гэртээ тэр бүр байгаад байдаггүй болохоор эхнэрийг ямар мөнгө хэнд зээлж байгаа гэдгийг мэддэггүй. Эхнэр өөрөө Хаан банканд ажиллаад 7 орчим жил болсон. Ж.Ц надад хэлэхдээ Б.Бээс мөнгөө хугацаанд нь авч чадаагүй байна Б.Бийн мөнгө нь бүтэхгүй байгаа юм шиг байна тэр хүн, энэ хүнээс мөнгө авна тэгээд өгнө гээд янз бүрийн шалтаг яриад байна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 03 сарын 29-ний өдөр Хаан банкнаас авсан зээлээ төлөх болчхоод манайх өөрсдийн мөнгөөрөө зээлээ төлөөд дахин Хаан банкнаас зээл авсан. Одоо Б.Бээс 175.000.000 төгрөг манайх нэхэмжилнэ. Хаан банкны хадгаламж барьцаалсан зээл болон наян сая төгрөгийн хүү нь зуун далан таван сая төгрөг болсон байна. Би мөнгөний тооцоог нарийн сайн мэдэхгүй байна миний эхнэр Ж.Ц тодорхой мэдэж байгаа. Б.Бт мөнгөө залилуулснаас хойш миний эхнэр Ж.Ц сэтгэл санаагаар унаад хэцүү байдалтай байх болсон. Б.Бээс хохирол төлбөрийг бүрэн авч өгч хохирол гомдолгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Б.Б нь өөрөө манай эхнэрээс зээл өгөөч гэж гуйсаар байгаад авсан гэсэн. Б.Б нь анх төрийн банкнаас зургаан зуун сая төгрөгийн зээл авч байгаа тэрийгээ авахаараа өгнө гэж хэлээд авсан гэсэн. Тэгээд мөнгө өгөхгүй залилах гэмт хэрэг үйлдсэн байсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 64-65 дугаар тал/

 

         *Гэрч Б.Лийн өгсөн:

         “...Б.Б, нөхөр Дашзэвгийн хамтаар Цогт-Өнжүүл ХХК дээрээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72-р байрны баруун талд 4 давхар зочид буудал барих зориулалтаар 2016 онд төслийн зээлийн материалаа өгөөд 2017 оны 06 сарын 05-ны өдөр 600.000.000 төгрөгийн зээлээ авсан. Одоогоор тухайн зээлийг Цогт-Өнжүүл ХХК-наас төлөөгүй байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн учир төв Төрийн банк руугаа шилжүүлсэн байгаа. Зээлийн батлан даалтын сангаас батлан даалгаж тухайн    зээлийн Цогт-Өнжүүл ХХК нь авч байсан. Манай банкнаас Цогт-Өнжүүл ХХК-ний зээлд улирал болгон хяналт тавьж байсан. Тухайн зээлийн тайлаг улирал бүр Цогт-Өнжүүл ХХК-наас ирүүлж байсан бөгөөд 2018 оны эхний улирлын тайланг ирүүлэхэд зээл эрсдэж байгаа нь мэдэгдсэн. Уг зээлийн хугацаа нь 2017 оны 06 сараас хойш 84 сарын хугацаатайнд төлөгдөхөөр гэрээ хийгдсэн байсан боловч 2018 оны эхнээс зээл нь эрсдэлтэй зээл болон хувирсан. Төв Төрийн банкнаас албан ёсоор Цогт-Өнжүүл ХХК-тай гэрээний дагуу харилцаж байгаа байх би энэ талаар өөр зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 66-67 дугаар тал/

 

         *Гэрч Б.Лийн дахин өгсөн:

         “...Цогт-Өнжүүл ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Д, хамтран зээлдэгч Б:.Б нарын 2017 оны 06 сарын 05-ны өдөр авсан 600.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд ямар нэгэн урьдчилгаа мөнгө байршуулах заалт байгаагүй. 80.000.000 төгрөг дансанд байршуулаагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 68-69 дүгээр тал/

 

         *Гэрч Г.Рийн өгсөн:

         “...Иргэн Б.Б нь өөрийн Цогт-Өнжүүл ХХК-ний нэр дээр 2015 оны 07 сарын 30-ны өдрийн а/326 дугаарт Архангай аймгийн засаг даргын захирамжаар Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг 72 айлын орон сууцны баруун талд 500 мк газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг авсан байдаг. 000309869 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байсан. 2017 оны 09 сар хүртэл уг газартаа үйл ажиллагаа явуулаагүй учир Газрын тухай хуульд зааснаар 2 ба түүнээс дээш жил дараалан тухай газраа зориулалтаар нь ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгодог. Уг заалт нь Газрын тухай хуулийн 40.1-6 дэх хэсэгт заасан байдаг. Б.Бийн Цогт-Өнжүүл ХХК нь 2 жил үйл ажиллагаа тухайн газартаа явуулаагүй байсан учир аймгийн засаг дарга 2017 оны 10 сарын 12-ний өдрийн а/463 дугаарт захирамжаар уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Цогт-Өнжүүл ХХК нь захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 10 сарын 24-ний өдөр гомдол гаргасан байсан. Тус гомдолд аймгийн засаг дарга Ц.Мөнхнасанг хариуцагчаар татсан бөгөөд намайг аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм. Би аймгийн засаг даргыг төлөөлөн захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх буюу 3 шатны шүүхэд оролцсон. 2018 оны 02 сарын 09-ний 109/ШШ2018/0003 дугаарт анхан шатны шүүхээс Цогт-Өнжүүл ХХК-ний талд шийдвэр гаргасан, дунд шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй байх буюу өмнөх шүүхийн шийдвэрийг зөв байна гэж шийдвэр гарсан. Уг шүүхүүдийн шийдвэрийн дагуу Цогт-Өнжүүл ХХК-ний газар эзэмших эрх нь сэргэсэн байгаа. 2018 оны 02 сарын 09 ний өдрөөс хойш газрыг эзэмших эрхтэй болсон гэж ойлгоно. Гэхдээ одоог хүртэл Цогт-Өнжүүл ХХК нь тухайн газар дээрээ үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Би хавтас хэрэгт захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэр, газар эзэмших, хүчингүй болгосон аймгийн засаг даргын захирамжуудыг хуулбарлан өгөх болно. Уг газрыг гэр бүлийн зориулалтаар ашиглаж болохгүй, зөвхөн иргэдэд үйлчлэх үйлчилгээний зориулалтаар ашиглахаар зөвшөөрөл авсан юм. Жишээн зочид буудал, ресторан гэх мэт үйлчилгээний зориулалтаар ашиглах ёстой...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 160-161 дүгээр тал/

 

         *Ж.Цын Хаан банкин дахь 5135654217 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй 80.000.000 төгрөгийн орлогын хуулга/3-р хх-ийн 17 дугаар тал/

 

         *Б.Бийн 2 удаагийн, Э.Дгийн мөн 2 удаагийн зээлээ төлөх талаар илэрхийлж бичсэн баримт/3-р хх-ийн 18-21 дугаар тал/

 

         *Ж.Цын Хаан банкнаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80.000.000 төгрөгийг зээлж авсан “хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ” 3-р хх-ийн 32 дугаар тал/

 

         *Ж.Цын Хаан банкнаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 123.000.000 төгрөгийг зээлж авсан хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ/3-р хх-ийн 35 дугаар тал/

 

         *Ж.Цын гар утсаар Б.Бтэй харилцаж байсан гэх хуулбар/3-р хх-ийн 41-51 дүгээр тал/

 

         *Цогт-Өнжүүл ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан 600.000.000 төгрөгийн төслийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ/3-р хх-ийн 5-14 дүгээр тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 161-165 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ний тэмдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан,

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Цыг Төрийн банкнаас 600.000.0000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 80.000.000 төгрөг банкинд байршуулах шаардлагатай байна 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна хэмээн хууран бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Цоос 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Угийн“...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамжаар Ар Ус ундарга ОНӨ ХХК-ний захирал Б.Бийг үүрэгт ажлаас халсан захирамж гарсан. Үүний дагуу Ар Ус ундарга ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлөөс ажил хүлээлцүүлэх тухай комисст намайг томилон ажиллуулсан. 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10 цагийн үед Ар Ус Ундарга ХХК -ний албан байран дээр очиж Б.Б захирлын албан өрөөнд орж Х.Г дарга аймгийн Засаг даргын Б/21 дугаарт захирамжийг уншиж танилцуулахад Б.Б нь захирамж гардаж авахгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй гээд байсан бөгөөд өдрийн 15 цагийн үед аймгийн Засаг даргын захирамжийг албан тоотын хамт Б.Бт хүргүүлсэн. Өдрийн 16 цагийн үед ажил хүлээлцэх комисс Ар Ус ундарга ХХК-ны ажлын байранд дахин очтол Б.Б нь албан өрөөндөө байхгүй байсан учир 17 цаг 45 минут хүртэл хүлээгээд ажлын хэсэг тарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 16-ны өглөө дахин Ар Ус ундарга ХХК-ны захирлын өрөөнд очтол Б.Б захирлын өрөөний үүдийг дотроосоо цоожлоод онгоолгож өгөхгүй байсан. Ар Ус Ундарга ХХК-ний ажилтнуудад аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн болон томилсон захирамжийг танилцуулаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Жын “...Б.Б захирал нь өөрийнхөө өрөөний түлхүүрийг 2019 оны 04 сарын 03-ны өдөр солиод надад болон байгууллагын ажилчдад түлхүүрээ өгөөгүй. Түлхүүр нь зөвхөн өмнөх захирал Б.Бт өөрт байгаа. Манай байгууллагын захирлын өрөөнд ямар нэгэн сейф байхгүй. Манай байгууллагын нууцыг ерөнхий инженер миний бие хариуцдаг. Аймгийн Тагнуулын газраас эрх олгогдсон. Б.Б захирал Тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж нууцын ажлыг давхар хариуцах хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийг Тагнуулаас зөвшөөрсөн гэсэн бичиг ирсэн гэж ярьж байсан. Гэхдээ Б.Б захирал нь надаас нууцын ямар нэгэн бичиг баримт аваагүй манай байгууллагын нууцтай холбоотой баримт материал бүгд миний мэдэлд байгаа. Манай байгууллага 2019 оны 04 сарын цалин, бусад үйл ажиллагааны зардал, гүйлгээг хийж чадахгүй байгаа. Байгууллагын 70 гаран ажилчид цалингийн зээлээ төлөх гээд төлж чадахгүй хүндрэлтэй байна. Мөн байгууллагын цахилгааны төлбөрийг төлөөгүй учир Эрчим хүчийг таслах эрсдэл үүсээд байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Эын “...Б.Б өөрийн албан өрөөг түгжиж лацдаад явсан бөгөөд Н.Жад ажлаа хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл манай Ар Ус Ундарга ХХК-ний 72 ажилтан цалин мөнгөө авч чадахгүй байна. Мөн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Байгууллагын тамга, тэмдэг байхгүй учир санхүүгийн гарах зарлагын бүх үйл ажиллагаа зогссон байгаа. Өмнөх захирал Б.Бээс хурдан хугацаанд тамга тэмдгийг гаргуулан авч цалин мөнгийг тавиулах хүсэлтэй байна. Би Ар Ус Ундарга ХХК-ний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга албан ажлыг хийдэг бөгөөд байгууллагын дийлэнх ажилчид цалингийн зээлтэй, зээл нь хэтрээд ар, гэрийн байдал нь хүндэрсэн байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...Б.Б нь захирлын тамга, тэмдэг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд ажилчин бид нарын цалинг өгөхгүй хохироож байна. Би цалингийн зээлтэй бөгөөд сар бүрийн 03-ны өдөр 122.000 төгрөгийг банканд төлдөг юм. Миний зээл хугацаа хэтэрсэн бөгөөд цалин орохгүй болохоор нь хүнээс зээлээд төлчихсөн байгаа. 2019 оны 05 сарын 08-ны өдөр 10 цагийн үед байгууллагын нийт ажилчдын хурал болсон бөгөөд уг хурлын дундуур Б.Б орж ирээд би дарга хэвээрээ байгаа, та нар цалинд санаа бүү зов, би цалингийн бүх материалд гарын үсэг тамга дараад банканд өгсөн  байгаа, намайг ажлаас халсан тушаал хууль бус гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын”...Б.Б захирал ажлаас чөлөөлөгдөөд тамга, тэмдэг өгөхгүй, өрөөгөө цоожилж лацдаж алга болсон. Тэгээд Цагдаагийн ажилтны хамт өрөөнд нь нэгжлэг хийгээд албан өрөөнөөс нь тамга тэмдэг гарч ирээгүй. Одоог хүртэл тамга тэмдэг өгөөгүй байна. 2019 оны 04 сарын сүүлийн цалин 2019 оны 05 сарын эхний цалинг байгууллагын 71 ажилтан авч чадаагүй байна, мөн цахилгаан шатахууны зардал, сар бүр төлдөг татварууд, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчны алба хаагчдын нормын хувцас зэрэг зүйлсийн төлбөр мөнгийг төлж чадаагүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Х.Гийн”...Ажил хүлээлцэх комисс 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10, 11 цагийн орчимд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байранд дээр очиж Б.Бт уг захирамжийг танилцуулсан. Б.Б нь ажлаас халагдсан захирамжийг сонсчихоод хүлээж авахгүй байсан бөгөөд өдрийн 15 цагийн орчимд аймгийн Засаг даргын бичиг хэргээр дамжуулан албан ёсоор Ар Ус Ундарга ХХК руу захирамжийг хүргүүлсэн. Маргааш өдөр буюу 2019 оны 04 сарын 16-ны өдөр ажил хүлээлцэх комисс дахин Ар Ус Ундарга ХХК дээр очтол Б.Б нь ажлын байран дээрээ байхгүй, өрөө нь цоожтой байсан учир тухайн байгууллагын ажилтнуудыг цуглуулж Засаг даргын захирамжийг танилцуулан захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч Н.Жад эрхийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш Б.Б нь тамга, тэмдэг нуун дарагдуулж байгууллагад их хохирол учруулж байна. Тамга, тэмдэг хадгалах байрлуулах журмын дагуу байгууллагын тамга, тэмдэг нь байгууллагын даргын өрөөнд хадгалах байх ёстой байтал Б.Б нь тамга, тэмдгээ нууж одоог хүртэл өгөхгүй нөхцөл байдлыг  хүндрүүлж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Згийн”...Уг комиссын даргаар Х.Г, гишүүнээр хуулийн хэлтсийн даргыг орлон гүйцэтгэгч Ж.У нарыг томилсон байсан. Ажил хүлээлцэх комиссын гишүүд 2019 оны 04 сарын 15-ны өдөр 10, 11 цагийн орчимд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байран дээр очоод Б.Б захирлыг өрөөнд орж уулзаад ажлын хэсгийн ахлагч Засаг даргын захирамжийг уншиж танилцуулсан. Б.Б нь би уг захирамжийг хүлээж авахгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, өмнөх ажил хүлээлцэх комисс ажлыг бүрэн хүлээлцээгүй байгаа гэж хэлсэн. Ажлын хэсгийн гишүүдээс та тамга, тэмдгээ бусад зүйлээ хүлээн авч ажиллаа хэвийн гүйцэтгэж байгаа биз дээ гэхэд би ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа, гэхдээ ажлаа бүрэн хүлээж аваагүй гэх мэт зүйл яриад байсан. Ажлын хэсгийн гишүүд Х.Г даргын албан өрөөнд буцаж ирээд Б.Бт ажлыг нь бүрэн хүлээлгэж өгсөн эсэх талаар асуухад Х.Г дарга хэлэхдээ би 2019 оны 01 сарын 03-ны өдрийн Засаг даргын захирамжаар Б.Бт ажил хүлээлцэх ажлын хэсгийг би даргалж байсан. Б.Бт ажлыг бүрэн хүлээлцсэн холбогдох баримт бичгүүд нь байгаа гэж хэлсэн. Тэгээд өдрийн 15 цагийн орчимд аймгийн Засаг даргын бичиг хэргээр дамжуулан албан ёсоор Ар Ус Ундарга ХХК руу Засаг даргын захирамжийг хүргүүлсэн. Тэгээд Ар Ус Ундарга ХХК-ний ажлын байран дээр очтол Б.Б нь ажил дээрээ ирээгүй. Маргааш өдөр буюу 2019 оны 04 сарын 16-ны өдөр ажил хүлээлцэх комисс дахин Ар Ус Ундарга ХХК дээр очтол Б.Б нь ажлын байран дээрээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, өрөө нь цоожтой байгаад байсан учир тухайн байгууллагын ажилтнуудыг цуглуулж Засаг даргын захирамжийг танилцуулан захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч Н.Жад эрхийг шилжүүлэн өгсөн. Энэ өдрөөс хойш Б.Б нь тамга, тэмдэг нуун дарагдуулж одоог хүртэл өгөөгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Угийн”...2019 оны 04 сарын 15-ны өдөр захирал Б.Бийг ажлаас нь халсан байсан. Үүнээс хойш захирал Б.Б ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга, тэмдгээ өгөхгүй байгаад байгаа. Манай байгууллагын ажилчид 2019 оны 04 сарын сүүл цалин, 05 сарын эхний цалингаа одоо хүртэл авч чадаагүй. Манай ажилчдын зүгээс цалин мөнгөө авъя гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа бөгөөд 2019 оны 04 сарын 29-ний өдөр захирал Б.Б над руу утсаар яриад цалингийнхаа цэсийг гаргасан уу? гаргасан бол над дээр ирээд гарын үсэг зуруулаад авчих, тамга тэмдэг тагнуулын байгууллагад байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...Ажлын хэсгийн гишүүд ажил хүлээлцэх гэж Б.Бтэй очиж уулзаад ажил хүлээлгэж өгөхгүй байна гэж хэлсний дагуу би төлөөлөн удирдах зөвлөлөөс цагдаагийн байгууллагад хандсан. Одоог хүртэл Б.Б нь тамга тэмдэг өгөөгүй байгаа бөгөөд Ар Ус Ундарга ОНӨ ХХК-ний ажилчид , үйлдвэрчний хороо болон аймгийн үйлдвэрчний хорооноос ажилчид цалин авч чадахгүй байна, банкны зээл төлж чадахгүй байна, амьдрал хэцүү байна, банканд алданги тооцуулж байна гэх мэтээр маш олон санал хүсэлт гаргаж биечлэн уулзаж байгаа. Б.Б нь тамга, тэмдэг өгөхгүй нууснаас болж байгууллагын санхүүгийн гарах бүх зардал зогссон байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аийн”...Уг эд зүйлийг ажилтан Гантулга, цагдаагийн газрын мөрдөгч нарын хамтаар нээж үзэхэд өргөдөл, нэг ширхэг флаш, нэг ширхэг тамга зэрэг эд зүйлс байсан. Хайрцагт байсан тамгыг цаасан дээр дарж үзэхэд Ар Ус Ундарга ХХК-ний тамга биш өөр хувийн банк бус санхүүгийн байгууллагын тамга байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Гын”...Манай байгууллагад 2019 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Ар Ус Ундарга ХХК-ны цэвэр усны хамгаалалтын бүсэд гадны иргэн нэвтэрсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу манай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад уг мэдээлэл худал болох нь тогтоогдож жирийн иргэд тэр орчимд явж байсан нь тогтоогдож байсан. Уг зүйлийг мөнгөн усны хэрэг гэж Б.Б бодсон байх. Өөрөөр манайд Ар Ус Ундарга ХХК-тай хэрэг, гомдол мэдээлэл шалгагдаагүй. Гэдэсний савханцар өвчин худгуудад илэрсэн гэх мэдээлэл манайд ирээгүй. Хэрэв тийм зүйл илэрсэн бол чиг үүргийн хувьд манай байгууллага мэдэж байх ёстой. Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр намайг Улаанбаатар хотод ажилтай байх хугацаанд хайрцагтай эд зүйл авч ирээд надад өгөх ёстой гэж хэлээд манай ажил дээр үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Ж.Цын”...2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80.000.000 /наян сая/ төгрөг зээлж аваад 2017 оны 06 сарын 13-нд өгөхөөр болсон. Б.Б бид 2 мөнгө өгөлцөх үедээ ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохирсон. Би мөнгө зээлэхдээ өөрийн хадгаламжийг барьцаалан Хаан банкнаас зээл авч наян сая төгрөгийг Б.Бт бэлнээр нь өгсөн. Б.Б нь надаас мөнгө ирж авахдаа Ар Ус Ундарга ХХК-ний жийп маркийн машинтай жолоочийн хамт ирээд Булган уулын урд талын машины зогсоол дээр ирж авч байсан. Би мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд наян сая төгрөг болохоор их овортой байсан учир ногоон өнгийн уутанд хийж мөнгөө өгч байсан. Намайг мөнгө өгч байхыг Б.Бийн жолооч нь харсан. Тэгээд мөнгөө буцааж авах хугацаа болоод Б.Бтэй уулзахад төслийн зээл бүтсэн байгаа, урьдчилгаа гэж хэдхэн төгрөг авсан, энэ авсан мөнгөөрөө төслийнхөө ажлыг эхлүүлнэ, гүйцэтгэлийн ажлыг харж байгаад төрийн банк дараагийн санхүүжилтийг өгнө тэр үед мөнгийг чинь өгнө гээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр өрөө өгөхөөр тохирч өөрийн нөхөр Дашзэвгийн Цогт-Өнжүүл ХХК-ний гарын үсэг, тамгатай мөнгө зээлсэн нь үнэн, буцаан төлнө гэсэн баталгааг гаргаж өгсөн. Энэ үед би Б.Бтэй утсаар ярьж харилцаж байсан бөгөөд Эрдэнэбулган сумын төвд 72-р байрны ар талд нэг барилгын ажил эхэлсэн байгаа гэж яриад байсан. Би Б.Бийн эхлүүлж буй төслийн ажил нь ямар юм байгаа бол гэж бодоод тухай газарт очиж хартал ямар ч барилга баригдаагүй байсан. Дахин зээл төлөх хугацаа болсон учир Б.Бтэй уулзаад мөнгө авахыг шаардсан. Б.Б нь надтай уулзаад Төрийн банкнаас анх авна гэж ярьж байсан төслийн зээлийнхээ талаар ярихаа больчихсон байсан бөгөөд нэг хамаатныхаа эгчээс мөнгө зээлэх гэж байгаа, уг мөнгө нь Засгийн газрын бондын мөнгө байгаа юм, тийм болохоор 2017 оны 12 сарын 31-ний дотор өрөө төлж барагдуулна гэж хэлээд нөхөр Дашзэвэгийн гарын үсэгтэй баталгааг дахин бичиж өгсөн. Тэгээд 2017 оны 12 сарын 29-ний өдөр би Б.Бтэй дахин уулзаад мөнгөө авъя гэж хэлтэл нөгөө мөнгө зээлэх гэж байсан эгч мөнгө зээлэхгүй болчихлоо, Эх голомтын элчийн захирал Ө ахаас мөнгө авах ёстой тэрийгээ аваад өгнө Архангай аймгийн Тариат суманд Ө ахтай хамт ажил хийсэн юм гэж яриад байсан. Би Б.Бтэй тэр өдрөөс хойш утсаар болон мессежээр харилцаж байсан бөгөөд Ө ах удахгүй мөнгө өгөх гэж байна, өнөө маргаашгүй өглөө гээд яриад байсан. 2018 оны 03 сарын 27-ны өдөр Хаан банкнаас миний өөрийн авсан хадгаламж барьцаалсан зээлийн төлөх хугацаа болсон учир би өөрийн мөнгөөр хадгаламж барьцаалсан зээлийг хаасан. Тэгээд дахин хадгаламж барьцаалсан зээл аваад Б.Бээс авсан мөнгөөрөө зээлээ хаахаар болсон. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Улаанбаатар хот руу явж Удирдлагын академид суралцах болсон бөгөөд 2018 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Б.Бтэй уулзаж чадаагүй. Би Б.Бтэй уулзаж мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцах гэхээр надаас зугтаагаад уулзахгүй яваад байх болсон. Би сургуулиа төгсөж Архангай аймагт ирээд 2018 оны 06 сарын 02-ны өдөр Б.Бийг олж уулзтал Булга төвийн хажуу талын газрыг зарах гэж байгаа, зарчхаад мөнгөө өгнө, Өаас мөнгө авна тэгээд 2018 оны 07 сарын 13-ны өдөр зээлсэн мөнгөө хүүгийн хамт өгнө гэж хэлээд баталгаа гаргаж өгсөн ч хугацаандаа өгөөгүй. 2018 оны 11 сарын 02-ны орой Б.Бтэй уулзтал Ө ахаас мөнгө авах гээд шүүхэд хандсан байгаа, шүүхээс миний талд шийдвэр гарсан байгаа тийм болохоор удахгүй мөнгөө өгнө гээд байсан. Би жирэмсний амралт аваад Б.Бтэй хэсэг хугацаанд уулзаж чадаагүй ч утсаар ярих, мессеж бичих зэргээр харилцаж байсан. 2019 оны 02 сарын 21-ний өдөр Б.Бтэй уулзаад цагдаа, шүүхэд хандлаа шүү мөнгөө өгөөч гэхэд 2019 оны 03 сарын 24-ний дотор төлж барагдуулна, хамгийн сүүлийн удаа боломж олгооч, би ажилдаа буцаад орчихсон байгаа гээд гуйгаад байсан. Тэрнээс хойш Б.Бийн утас нь холбогдохгүй, зарим үед миний утсыг авахгүй, гэрт нь хоёр ч удаа очиход үүдээ нээж өгөхгүй байх болсон. Би Б.Бт 2 жил 2 сар буюу нийт 26 сарын хугацаанд наян сая төгрөг өгөөд авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Өын”...2014 онд Архангай аймгийн Тариат сумын цэвэр бохир усны төв шугамыг хийлгэх гэрээг Цогт-Өнжүүл ХХК буюу Б.Бийн компаниар хийлгэх гэрээ байгуулж зургаан зуун сая гаруй төгрөгийн санхүүжилт олгосон боловч ажил бүрэн хийгдээгүй бөгөөд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байгаа. Би Цогт-Өнжүүл ХХК-ний Архангай аймгийн Тариат сумын төв шугамын ажлын хөлс гэж 2017 оны 05 сард 61.800.000 төгрөг 2017 оны 10 сард 17.957.760 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ямар ч мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Дгийн”...Миний нөхрийн ахын эхнэр болох Ж.Ц нь 2019 оны 04 сарын сүүлээр намайг нэг айлд хамт очоод ирэх үү гэхээр нь би хамт явсан. Тэгтэл Ж.Ц надад хэлэхдээ би Б.Бт их хэмжээний мөнгө өгчхөөд авч чадахгүй яваад байна. Цагдаад өгөх үү яах уу гэдгээ шийдэж чадахгүй байна, миний гар утсыг авахгүй юм гэж хэлээд байсан тэгээд Б.Бийн амьдардаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9 давхар байр буюу 39 дүгээр байрны гадна очсон. Би машин дотор нь үлдсэн бөгөөд Ж.Ц ганцаараа Б.Бтэй уулзах гэж ороод нээх удалгүй гарч ирээд Б.Б байхгүй байна гэж хэлсэн. Ж.Ц надад хэлэхдээ Б.Б надад худлаа ярьсаар байгаад надаас мөнгө авчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эийн”...Миний эхнэр Ж.Ц нь Хаан банканд байх хадгаламжийг барьцаалан 2017 оны 04 сарын 13-ны өдөр зээл аваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б.Б гэдэг хүнд 80.000.000 сая төгрөгийг 5 % хүүтэй өгсөн гэж 2017 оны 06 дугаар сарын 10-дын үеэр надад ярьж байсан. Би гэртээ тэр бүр байгаад байдаггүй болохоор эхнэрийг ямар мөнгө хэнд зээлж байгаа гэдгийг мэддэггүй. Эхнэр өөрөө Хаан банканд ажиллаад 7 орчим жил болсон. Ж.Ц надад хэлэхдээ Б.Бээс мөнгөө хугацаанд нь авч чадаагүй байна Б.Бийн мөнгө нь бүтэхгүй байгаа юм шиг байна тэр хүн, энэ хүнээс мөнгө авна тэгээд өгнө гээд янз бүрийн шалтаг яриад байна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 03 сарын 29-ний өдөр Хаан банкнаас авсан зээлээ төлөх болчхоод манайх өөрсдийн мөнгөөрөө зээлээ төлөөд дахин Хаан банкнаас зээл авсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Лийн”...Б.Б, нөхөр Дашзэвгийн хамтаар Цогт-Өнжүүл ХХК дээрээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72-р байрны баруун талд 4 давхар зочид буудал барих зориулалтаар 2016 онд төслийн зээлийн материалаа өгөөд 2017 оны 06 сарын 05-ны өдөр 600.000.000 төгрөгийн зээлээ авсан. Одоогоор тухайн зээлийг Цогт-Өнжүүл ХХК-наас төлөөгүй байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн учир төв Төрийн банк руугаа шилжүүлсэн байгаа. Зээлийн батлан даалтын сангаас батлан даалгаж тухайн  зээлийн Цогт-Өнжүүл ХХК нь авч байсан. Манай банкнаас Цогт-Өнжүүл ХХК-ний зээлд улирал болгон хяналт тавьж байсан. Тухайн зээлийн тайлаг улирал бүр Цогт-Өнжүүл ХХК наас ирүүлж байсан бөгөөд 2018 оны эхний улирлын тайланг ирүүлэхэд зээл эрсдэж байгаа нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бийн  үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал няцаагдаж байна, шүүгдэгч Б.Бийн Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ний тэмдэгийг зориуд нуусан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 68 дугаартай захирамжаар Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ний захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл зохих байгууллагад  хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад тус байгууллагын тамгыг зориуд нуусан үйл баримт, мөн хохироч Ж.Цоос наян сая төгрөгийг зээлсэн, гэрээний харилцааны явцад эрсдэл үүссэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч  бодит байдлыг гуйвуулах замаар буюу Төрийн банкнаас зээл авахад наян сая төгрөг байршуулах шаардлагатай гэж хохирогчийг төөрөгдүүлсэний үндсэн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн, хохирлыг төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон болно. Бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх бөгөөд прокурор түүнд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Архангай аймгийн орон нутгийн өмчит “Ар Ус Ундарга” ХХК-ний тэмдгийг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Б.Бээс 176.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Цоос 2017 оны 04 сарын 13-ны өдөр 80.000.000 сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч Ж.Ц нь 2017 оны 04 сарын 13-нд хадгаламж барьцаалан 80.000.000 сая төгрөгийн зээл авч уг зээлээ 2018 оны 03 сарын 26-ны өдөр хаасан баримт, мөн дахин 2018 оны 03 сарын 29-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл авсан баримт хэрэгт авагдсан, хохирогч Ж.Цын банкнаас авсан зээлийн хүүг гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар, гэмт хэргийн хор уршигт тооцох боломжгүй юм. Хохирогч Ж.Цт шүүгдэгч Б.Б нь 9.000.000 сая төгрөгийг өгсөн талаар харилцан талууд маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Бээс 71.000.000 сая төгрөг гаргуулан хохирогч Ж.Цэрэноровт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч төлсөн. Иймд түүний нэхэмжлэлээс 96.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт торгох ял оногдуулан, уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

                    

Хэрэгт битүүмжлэгдсэн “Ар Ус Ундарга” Орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын тэмдгийг тус байгууллагад буцаан олгож, хэрэгт хураагдсан сиди хоёр ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Бгийн Бийг байгууллагын тэмдгийг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500.000/арван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10.500.000/арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди хоёр ширхэгийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч Ж.Цын нэхэмжлэлээс 96.000.000/ерэн зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Ар Ус Ундарга” Орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын тэмдгийг тус байгууллагад буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ГАНДОЛГОР