| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00384/И |
| Дугаар | 135/шш2018/00420 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 135/шш2018/00420
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 135/ШШ2018/00420 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2018/00384/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух, *******овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-т холбогдох
"гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...бид 2002 онд танилцаж 2003 онд гэр бүлээ батлуулсан. 2003 оны 05 сарын 02-ны өдөр хүү ******* төрж ам бүл гурвуулаа амьдарч байсан. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2004 оны 04 сараас эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн.
Одоо бид хоёр тус тусдаа эхнэр, нөхөртэй хүүхдүүдтэй болцгоосон. Одоо эргэж нийлэх эвлэрэх боломжгүй учир эвлэрүүлэн зуучлалаар оролгүйгээр хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэгийг тогтоож өгнө үү. гэв.
Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвөөрч байна. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.******* нар нь 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2003 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.*******г төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.*******г эх Б.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Г.*******, эх Б.******* нар нь хүүхэд болох Б.*******г хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.*******г эх Б.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.*******г 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Г.*******аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.3-т, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА