Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2018/00430

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2018/00430

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2018/00309/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* 2, 4 давхарт байрлах, ******* ХХК /утас*******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум,*******од оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-д холбогдох

"288,392 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...******* ******* болон ******* ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1500011521 тоот тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж даатгуулагч Г.******* нь 311,192 төгрөгийн *******ын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож эрсдлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 05 сарын 04-ний өдөр 22,800 төгрөгийн *******ын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 288,392 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд Г.*******гээс Иргэний хуулийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10.1.4-т зааснаар 288,392 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Надад ******* ХХК-с авсан мөнгө байхгүй. Ямар учраас мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна.

Мөн шүүх хуралд биеэрээ оролцох боломжгүй. Бие муутай хүний асрамжид байдаг тул шүүхийн дуудсан цагт ирж чадахгүй. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан *******ын хураамжийн үлдэгдэл төлбөр 288,392 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.******* нь ...надад *******аас авсан мөнгө байхгүй ямар учраас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа тул мөнгө төлөх шаардлагагүй гэж үзэж байна... гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Г.*******тэй 2015 оны 5 дүгээр сарын 04-ний өдөр Сонголт-тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатайгаар, Toyota chaser маркийн, *******улсын дугаартай, зах зээлийн үнэ 6,000,000 төгрөг, 1998 онд үйлдвэрлэгдэж, 2006 онд импортоор орж ирсэн автомашиныг 10,000,000 төгрөг хүртэл *******ын үнэлгээнээс *******ын хураамж тооцож 311,192 төгрөгийн хураамж авахаар гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч Г.******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр *******ын хураамжийн төлбөрт 22,800 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш хугацаанд *******ын хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгч тал *******ын хураамжийн үлдэгдэл төлбөр 288,392 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******ХХК нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэрээ өөрчилж ******* нэртэй болсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар *******ын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Гэвч хариуцагч Г.******* нь дээрх ******* ХХК-тай байгуулсан гэрээний үр дагаварыг болон гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгоогүй талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй, 9.1.6*******ын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1-т санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол гэрээний стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно, 200.5Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй гэж тус тус заажээ.

Талуудын хооронд 2015 оны 5 дүгээр сарын 04-ний өдөр Сонголт-тээврийн хэрэгслийн *******ын гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээнд заасан стандарт нөхцлийг хэвшсэн хэлбэрээс жижиг хэмжээгээр бичигдсэн, ******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-т заасан үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчийн даатгуулсан автомашин нь түүний эзэмшлийн эсэх талаарх нотлох баримтыг, дээрх байгуулсан *******ын гэрээний хугацаанд болон *******ын гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд хариуцагч талд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан ...ямар учраас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна... гэсэн тайлбарыг үгүйсгээгүй болно.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан хариуцагч Г.*******гээс 288,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.*******д шүүх хуралд оролцох боломжгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Г.*******гээс 288,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА