| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00289/И |
| Дугаар | 135/шш2018/00470 |
| Огноо | 2018-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 135/шш2018/00470
| 2018 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 135/ШШ2018/00470 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00289/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, *******од оршин суух ******* *******, /регистрийн дугаар *******, утас*******/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, *******од оршин суух ******* *******, /регистрийн дугаар *******, утас *******,*******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, Санжинт баг,*******од оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Санжинт баг, *******од оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* -д холбогдох,
"Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ю.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож груддт орцгоосон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.
Бид уурхайд доод тал нь 20 гаран дээд тал нь 30 гаран жил ажилцгаасан байна. Ажлын хүнд нөхцлөөс болж бүгд л өвчтэй болцгоосон. Эмнэлэг домнолгоор ч чамгүй явцгаасан. Бид Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлчдвэрчний осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу ******* -ий захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Ингээд бид ******* сумын Ахмадын хороонд хандахад 2014-08-25-нд дэмжсэн хариу өгсөн. Бас ******* сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ******* -ий Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад -ий захиргаанд бидний хүсэлтийг дэмжсэн албан бичиг тус тус хүргүүлсэн.
Мөн ******* сумын засаг даргад хандахад ахмадуудын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг уламжилсан албан тоот ******* -ий ТУЗ-д, Эрчим хүч геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Ганболдод тус тус явуулсан.
Монын Эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ******* -ий захирал, Төлөөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Мон улсын уул уурхай эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Уурхайн гүйцэтгэх захирал ******* нэр дээр ахмадуудын асуудлыг хууль дүрмийн дагуу яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн. Гэсэн ч дээрх үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандахад шүүхээс өмнө хөдөлмөрийн хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж болно гээд буцаасан. ******* -д маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж хандахад манай тал нааштай шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хуулийн дагуу зуучлагч томилж өгөөч гэж ******* сумын Засаг даргад хандаж, Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 05-нд зуучлагч томилж захирамж гаргасан. Зуучлагчийн үйл ажиллагаанд -аас нэг удаа төлөөлөгч нь ирж оролцоод дараа нь оролцохгүй гэсэн тул зуучлагчийн ажиллагаа дууссан.
Дахин сумын Засаг даргад хандаж Хөдөлмөрийн хуулийн дагуу арбитр байгуулж өгөөч гэж хүссэний дагуу Засаг дарга 3 арбитрч томилсон. Уурхайн зүгээс арбитрын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн учир арбитрын хурал хийж дуусгасан. Сумын Засаг даргын зүгээс Арбитрын зөвлөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгнө үү гэж Уурхайн захиргаанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул дараагийн шатанд ханд гэж бидэнд хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.
Уурхайд Т.******* 29 жил, Ю.******* 25 жил, Ч.******* 30 жил, Л.******* 25 жил, Л.******* 31 жил тус тус ажилласан.
Салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу тус бүрийн ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр Т.******* 11,136,000 төгрөг, Ю.******* 9,600,000 төгрөг, Ч.******* 11,520,000 төгрөг, Л.******* 9,600,000 төгрөг, *******д 11,904,000 төгрөгийг тус тус ******* -аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...тус шүүхэд 2018 оны 04 сарын 23-ны 16 цагт товлогдсон Т.******* нарын нэхэмжлэлтэй ******* -д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван миний бие оролцохгүй тул байхгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ю.*******, Л.*******, Л.******* нар нь ******* -нд холбогдуулан нийт 53,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан тул Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын / тариф / хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэснийг хэрэгжүүүлээгүй, хамтын гэрээнд тусгаагүй учир эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч нар болох Т.******* 11,136,000 төгрөгийг , Ю.******* 9,600,000 төгрөгийг , Ч.******* 11,520,000 төгрөгийг, Л.******* 9,600,000 төгрөгийг, Л.******* 11,904,000 төгрөгийг тус тус ******* -иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч Т.******* нь *******ын уурхайд 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 29 ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 034554 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай акт зэрэг нотлох баримтуудаар,
Нэхэмжлэгч Ю.******* нь *******ын уурхайд 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2002 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 21 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 009972 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай акт зэрэг нотлох баримтуудаар,
Нэхэмжлэгч Ч.******* нь *******ын уурхайд 1975 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 30 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 007773 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай зэрэг нотлох баримтуудаар,
Нэхэмжлэгч Л.******* нь *******ын уурхайд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 25 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 033838 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай зэрэг нотлох баримтуудаар,
Нэхэмжлэгч Л.******* нь *******ын уурхайд 1982 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 21 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан өндөр настан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 033838 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй, Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-т Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ю.*******, Л.*******, Л.******* нар нь ажиллаж байсан ажил олгогч хуулийн этгээдээс дээрх нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д ...салбар, мэргэжлийн түвшинд нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно гэснээр Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын/ тариф / хэлэлцээрийг Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, уул уурхайн салбарын ажил олгогч,эздийн төлөөлөгчид, эрх олгогдсон салбарын ажилчдын төлөөлөгчид баталгаажуулсан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар салбар /салбар дунд/-ын мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ гэснээр Мон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа тул 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн нь Мон улсын уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн лавлагаа,хуулбараар нотлогдож байгаа, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хамтын хэлэлцээр гэж хуульчилсан байна.
Иймд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэх үндэслэл буюу ажил олгогчид үүрэг болгоогүй, Уул Уурхайн салбарын ажил олгогч эздийн төлөөлөлд оролцсон ******* -ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга тухайн компанийн эрх мэдэл бүхий албан тушаалтан биш гэж маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
Тус хэлэлцээрийн 9.1-д зааснаар хэлэлцээр нь бүртгүүлсэн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй, 9.6-д зааснаар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх болно гэснээр нэхэмжлэгч нар шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу хандсан нь Сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 495 тоот урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн 495 тоот захирамж, 2016 оны 02 дугаарс сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн маргаан зохицуулах арбитрын зөвлөмж зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэснээр хэлэлцээрийн 3.1.1-д хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөн ажиллахаар тогтоосон байна.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэснээр 2013-2014 онд хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,800 төгрөг гэж мөрдөхөөр тогтоосон байна.
Дээрх хэлэлцээрийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, тухайлбал урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээг дээр тогтоосоноос өөрөөр санхүүгийн чадавхдаа тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулах асуудал нээлттэй бөгөөд Хөдөлмөрийн тухай 18 дугаар зүйлийн 18.1.10-д зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах талаар ******* -ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны байгуулсан хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ю.*******, Л.*******, Л.******* нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхийг хаах үндэслэл болохгүй болно.
Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын/ тариф /-ын хэлэлцээрийг холбогдох заалтыг хамтын гэрээнд тусгаагүй гэж байгаа боловч ******* -ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/110 тоот Ахмад уурхайчдын төлөөлөлийн саналд өгсөн хариуд... Хамтын хэлэлцээрийн 5.7,5.9 дэх заалтууд манай хамтын гэрээнд тусгагдан мөрдөгдөж байна. Тус компани шинэ техник хэрэгсэл авч парк шинэчилэлт хийх, мөн шинээр нүүрс угаах үйлдвэр барьж ашигалалтад оруулах хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж Олон улсын банк санхүүгээс зээл тусламж хүсэж байгаа тул Хамтын хэлэлцээрийн 5.2, 5.5 дахь заалтуудыг гэрээнд тусгах боломжгүй ...гэж хариу өгч байсан хэдий ч энэ нь ҮЭ ийн хороотой зөвшилцсөн болон ажилтны төлөөлөлийн санал мөн эсэх нь тодорхойгүй, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сарын 01-ныг хүртэл хүчинтэй мөрдөгдөж байсан Хамтын гэрээний нэгдүгээр бүлэг, ерөнхий зүйл хэсэгт ГУУСалбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав гэж тодотгосон байна.
Мөн салбарын тариф хэлэлцээр нь нийтлэг үндэслэлд зааснаар тухайн салбарын ажилтаны бусад салбарын ажилтнаас ялгагдах хөдөлмөрлөх орчингоос хамааралтайгаар хөдөлмөрлөж буй орчингоос үүсэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хамгаалах, нөхөх зорилготой бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахинаар ихэсгэн тогтоосон хэмжээг урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээ гэж үзэн, үүнээс өөрөөр санхүүгийн чадавхи бусад хүчин зүйлд тулгуурлан тогтоож болох боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоох үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ю.*******, Л.*******, Л.******* нарт олгох тэтгэмжийн хэмжээг 140,400 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Т.******* / 29 жил х 140,400 төгрөг / 4,071,600 төгрөг, Ч.******* / 30 х 140,400 төгрөг/ 4,212,000 төгрөг, Ю.******* /21 жил х 140,400 төгрөг / 2,948,400 төгрөг, Л.******* / 25 жил х 140,400 төгрөг / 3,510,000 төгрөг, Л.******* / 21 жил х 140, 400 төгрөг / 2,948,400 төгрөгийг тус тус ******* Х-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Т.*******д 4,071,600 төгрөг, Ч.*******д 4,212,000 төгрөг, Ю.*******д 2,948,400 төгрөг, Л.*******д 3,510,000 төгрөг, Л.*******д 2,948,400 төгрөгийг тус тус ******* -иас гаргуулан олгосугай.
3. Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ******* -иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 17,690,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 246,402 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА