| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0050/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Сийн Бт холбогдох 211200000**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... аймгийн ......... сумын ...... дүгээр баг, “....” хорооллын ..... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн а/28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн, мөн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Сийн Б /РД:А********/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... аймгийн ....... сумын ...... дугаар баг, “А” хорооллын ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өмнө хамтран амьдарч байсан Н.Гг өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр ...... аймгийн .........сумын ........ дугаар баг, “А” хорооллын 14-10а тоотод байрлах хохирогч Н.Ггийн эзэмшлийн байшингийн 2 ширхэг вакум цонхыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2 ширхэг вакум цонх, цонхны торон хөшиг /тюль/, хаалганы бариул зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус модоор цохиж, гэмтээсний улмаас нийт 367.800 /гурван зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Ггийн өгсөн: “...Би С.Бтэй 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Бийн хагалж, эвдэлсэн цонхыг 156.000 төгрөгөөр, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хагалж, эвдэлсэн цонхыг 97.000 төгрөгөөр тус тус янзлуулж, солиулсан. Тухайн үед цонх янзалж, сольж өгсөн хүнд мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгөх болно. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 05-07 ху/,
*Хохирогч Н.Ггийн дахин өгсөн: “...С.Б нь намайг зодсоны улмаас би цагдаагийн байгууллагад хандсан. Энэнээс хойш уулзаагүй байна. С.Б нь хаа сайгүй л тэнэж явдаг, ямар ямар хүмүүстэй найзалдаг болохыг мэдэхгүй байна. Аавындаа очдог байх. Өөр очих айлыг нь мэдэхгүй байна. Тэр надтай өөрийн 900000 дугаарын утсаар холбогдсон, өөр утсаар холбогдоогүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-гийн 08-10 ху/,
*Хохирогч Н.Ггийн дахин өгсөн: “...Би С.Бийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр вакум цонхонд учруулсан хохирлыг 156.000 төгрөгөөр, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр вакум цонхонд учруулсан хохирлыг 97.000 төгрөгөөр тус тус вакум цонх янзалдаг, засдаг таньдаг хүнтэйгээ ярьж байгаад үндсэн үнэнээс нь тодорхой хэмжээгээр хямдруулан янзлуулж байсан. Би хохирлоо авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 11-12 ху/,
*Гэрч Н.Ггийн өгсөн: “...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, “Арслан цохио”-ны 14-10а тоотод байх гэртээ ээж Н.М, охин Т.Д /13 настай/, хүү Т.М /10 настай/, хүү Б.М /3 настай/ нарын хамт байж байхад гаднаас 2019 оны 03 сараас хойш хамтран амьдарч байсан С.Б нь ганцаараа согтуу манайд орж ирээд гал тогооны өрөөнд суусан. Тэгээд бид 2 таарч тохирохгүй, дээрх өдрөөс өмнө салаад 20 гаран хоног тусдаа байсан. Тэгтэл Б надад хандан чи намайг өвлийн хүйтэнд хөөж явууллаа, зуны дэлгэр цагт явуулаагүй байж гэж хэлээд хэрүүл маргаан хийж маргалдсан. Тэгтэл Б намайг хэл амаар доромжлоод ална тална гээд байхаар нь би чамаас одоо айхгүй, чи алвал ал, чамд дээрэлхүүлэхгүй шүү гээд Бт ойртож очоод 2 гараараа цээж рүү нь түлхэхэд Б миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон, тэгээд би нүдээ бариад тонгойход миний үснээс үсдэж чирээд толгой рүу цохисон. Тухайн үед ээж Н.М нь Б бид хоёрыг салгах гэтэл ээжийн толгой руу 2, 3 удаа Б цохиж байсан. Тэгээд ээж бид хоёр Бтэй ноцолдсоор байгаад түлхэж гаргаад хаалгаа хаасан манай хаалга гаднаасаа онгойдоггүй. Тэгтэл Б манай гэрийн том өрөөний том цонх, жижиг цонхуудыг үүдний хажууд байсан банзаар цохиж хагалахаар нь би үүдээ онгойлгоход Б гүйж ирээд орох гэхээр нь би хаалгаа хаах гэтэл хаалганы завсраар миний үснээс зулгааж, толгой руу цохиж нүдээд, бие рүү өшиглөж чирсээр байгаад намайг гэрийн гадаа гаргасан. Тэгээд бид хоёр гэрийн гадаа ноцолцож байхад ээж Н.М гарч ирж салгахаар нь би хажуу айлын хашааг давж ороод тухайн айлын гэрт байсан хүний утсаар цагдаа дуудаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирэхэд Б нь зугтаагаад явчихсан байсан. Тэгээд тухайн дуудлагад ирсэн цагдаа нь Бийг олоод манайд ирж болсон асуудлын талаар асуугаад Бийг аваад явсан. Дээрх асуудал болох үед манай ээж Н.М, охин Т.Д хүү Т.М, Б.М нар нь тухайн асуудлыг хараад хажууд байсан. Намайг гал тогоонд болон гадаа Б зодож цохиход ээж Н.М салгаад охин Т.Д, хүү Т.М, Б.М нар нь айж, сандарч орилолдоод хажууд хараад зогсож байсан. С.Б нь миний зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн. Биеийн энд тэнд өшиглөж, үсдэж байсан. 2 гарын шуу хөхөрсөн, хоолойг боож зулгаралт үүсгэсэн. С.Б өмнө нь намайг байнга зодож, гэмтэл учруулдаг байсан. 2020 оны 03 дугаар сарын эхээр намайг зодож гэмтэл учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Би хоног өдрийг нь сайн санахгүй байна. Хамт амьдардаг байхдаа 12 дугаар сард миний баруун гарын булчин хэсэг рүү утас оролдоод хэвтэж байхад Б нь өөрийн барьж байсан утсаараа цохиж гэмтэл учруулж байсан. Би тухайн үедээ гарныхаа зургийг дарж авч байсан. Одоо надад тухайн зураг байгаа. Өмнө нь С.Б миний баруун гарын булчинд гэмтэл учрууласныг манай ээж М, хүү М нар харж байсан. Яг цохих үеийг нь хараагүй, сүүлд нь миний баруун гарын булчин хөхөрсөн байхыг харж байсан. Тухайн баруун гарын булчингийн хөхрөлтийн зургийг би утсан дээрээ дарж аваад дүү Шын фейсбүүк чат руу нь явуулж байсан. Учир нь Б нь миний утсыг авахаасаа өмнө зодож нүдэж миний биед хөхрөлт, зулгаралт үүсгэсэн зургииг нь гар утсан дээрээ дарж авахаар устгачихдаг байсан. Тэгэхээр нь би дүү Ш руу тухайн үедээ фейсбүүк мессенжрээр баруун гарын булчингийн зургаа дарж явуулаад өөрийн утсан дээрээ авсан зургаа болон явуулсан чатаа устгаж байсан. Би С.Бээс айдаг болохоор цохиж, зодсон зүйл байхгүй. Толгой өвдөж, нүд бүрэлзэж байна. Мөн зүүн нүд лугшиж өвдөж байна. Дээрх хашаа, байшин миний өөрийн нэр дээр байдаг миний өмчлөл эзэмшилийнх юм. С.Б нь тухайн байшингийн урд талд байх 1 цонхны 2 тасалгааг нь хагапж, эвдэлсэн. Мөн өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б манайд ирээд намайг гэртээ байхгүй байхад намайг гэртээ байсангүй гэх шалтгаанаар ээж М охин Т.Д, хүү Б.М нарыг байхад манай байшингийн баруун тал, урд талд байх 2 цонхыг мөн адил хагалж, эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 13-15 ху/,
*Гэрч Н.Мгийн өгсөн: “...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-10а тоотод байх гэртээ охин Н.Г, зээ охин Т.Д /13 настай/, зээ хүү Т М /10 настай/, зээ хүү Б.М /3 настай/ нарын хамт байж байхад гаднаас С.Б нь ганцаараа согтуу манайд орж ирээд гал тогооны өрөөнд суусан. Тухайн үедээ С.Б нь гал тогооны өрөөнд Н.Гтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би зээ охин Т.Д, зээ хүү Т.М, зээ хүү Б.М нарын хамт хажууд нь хараад зогсож байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би та 2 таарч тохирохгүй бол хэрүүл маргаан хийгээд яахав, больсон дээр гэж хэлэхэд С.Б би та нарыг ална, намайг шөнө хөөлөө гээд уурлаад байсан. Тэгтэл Б Г руу хандан чи намайг өвлийн хүйтэнд хөөж явууллаа, зуны дэлгэр цагт явуулаагүй байж гэж хэлээд хэрүүл маргаан хийж маргалдсан. Тэгээд Б уурлаад ална тална гэхэд нь Г би одоо чамаас айхгүй, чи алвал ал, чамд дээрлэхүүлэхгүй шүү гээд Бтэй ойртож очоод 2 гараараа цээж рүү нь түлхэхэд Б манай охин Ггийн зүүн нүд рүү гараараа 1 удаа цохиод, үснээс нь үсдэж чирээд зодоод байсан. Би тухайн үед нь Б Г хоёрыг салгах гэтэл миний толгой руу 2, 3 удаа Б гараараа цохисон. Тэгээд Г бид хоёр Бтэй ноцолдсоор байгаад түлхэж гаргаад хаалгаа хаасан. Тэгтэл Б гадаа байхдаа манай байшингийн том өрөөний цонхыг үүдний хажууд байсан банзаар цохиж хагалахаар нь Г үүдээ онгойлгоход Б ирээд орох гэхээр нь Г хаалгаа хаах гэтэл хаалганы завсраар Ггийн үснээс зулгааж, толгой руу нь цохиж нүдээд, бие рүү нь өшиглөж чирсээр байгаад гэрийн гадаа гаргасан. Тэгээд би гарч Б Г хоёрыг салгахад миний ухаан балартсан. Г байхгүй байхаар нь айсандаа уйлсан. Тэгтэл Б зугтаагаад хашаанаас гараад явахад зээ охин Д эмээ та битгий уйлаад байгаач ээ ээж хажуу айлын хашаа руу орсон гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд 1 цагдаагаа үлдээгээд 2 нь яваад Бийг олж ирээд болсон асуудлын талаар асуугаад Бийг буцаагаад аваад явсан. Дээрх асуудал болох үөд би болон Т.Д, Т.М, Б.М нар нь тухайн асуудлыг хараад хажууд нь зогсож байсан. Н.Гг Б гал тогоо болон байшингийн гадаа зодож, цохиж байхад нь би салгах гэж зөндөө ноцолдсон. Би Г, Б хоёрыг салгаж байхад Б миний толгой хэсэг рүү 2, 3 удаа цохиж авсан. С.Б өмнө нь Н.Гг байнга зодож, гэмтэл учруулдаг байсан. 2020 оны 03 дугаар сарын эхээр Н.Гг зодож гэмтэл учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Мөн 2020 оны 12 дугаар сард Н.Ггийн баруун гарын булчин хэсэгт цохиж хөхрөлт, няцралт үүсгэсэн байсныг би харсан. Надад С.Бийг цохиж, зодсон зүйл байхгүй. Миний толгой жоохон өвдөж байна. Дээрх хашаа, байшин миний охин Н.Ггийн нэр дээр байдаг түүнии өмчлөл, эзэмшилийнх юм. С.Б нь тухайн байшингийн урд талд байх 1 цонхны 2 тасалгааг нь хагэлж эвдэлсэн. Мөн өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Б манайд ирээд намайг гэртээ зээ охин Т.Д, зээ хүү Б.М нарын хамт байхад манай байшингийн баруун тал, урд талд байх 2 цонхыг хагалж, эвдэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 16-18 ху/,
*С.Бийн гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 20 цагийн орчимд би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-10а тоотод хамтран амьдарч байсан Н.Ггийн гэрт хамт амьдарч байхдаа үлдээсэн байсан цамц куртикээ авахаар очсон. Тэгтэл Н.Г, түүний ээж Н.М нар нь намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Н.Г над руу дайраад сандал авч шидээд, миний далан дээр онохоор нь миний уур хүрээд баруун гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд би гэрээс нь гарах гэтэл гэрийнх нь хаалганы хажууд байсан банз хөлд тээглэхээр нь уурандаа тухайн банзыг аваад байшин руу нь шидэхэд байшингийнх нь урд талын цонх нь хагарсан. Тэгээд би гэрээс нь гарч яваад аавынх руугаа явж байх замд автомашинтай цагдаа нар таараад буцааж намайг Н.Ггийнд авч очоод тэгээд цагдаагийн газар саатуулсан. Дээрх асуудал болох үед Н.Г, түүний ээж М, Н.Ггийн хүүхдүүд буюу Т.Д, Т.М, Б.М нар байсан. Би Н.Гг 1 удаа цохисон, харин Мг зодож, цохисон зүйл байхгүй. Би өмнө нь Н.Гг 2020 оны 03 дугаар сарын эхээр зодож гэмтэл учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Тухайн үедээ намайг хардаж уурлаж хэрүүл маргаан хийгээд байхаар нь уурандаа цохиж байсан. Тухайн үед над руу сандал шидэхээр нь би туүний нүүр рүү нь цохисон тэгтэл намайг барьж аваад самардаж дайраад байсан. Намайг сандалаар цохисон газар буюу далаар жоохон хөндүүрлэж байгаад зүгээр болж байсан. Би Шүүхийн шинжилгээний байгууллагад үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй миний бие зүгээр. Дээрх хашаа, байшин Н.Ггийн нэр дээр байдаг түүний өмчлөл эзэмшилийнх байх. Би дээрх байшингийн урд талын цонхыг нь банзаар цохиж хагалсан. Мөн өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байх Н.Ггийнд очиход Н.Г байхгүй, харин түүний ээж М болон Н.Ггийн хүүхдүүд нь байсан. Тэгээд тухайн үед хувцсаа авах гэтэл М намайг гэртээ оруулахгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа хашаанд нь байх түлээн дээрээс мод авч шидээд байшингийнх нь баруун тал, урд талд байх 2 цонхыг хагалчихаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 19-21 ху/,
*Насанд хүрээгүй гэрч Т.Мын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18-19 цагийн үед би гэртээ гэрийнхэнтэйгээ байж байхад С.Б ах гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд С.Б ахыг гал тогооны өрөө рүү орохоор нь ээж, эмээ, эгч, дүү нар араас нь орсон. Тэгтэл ээж охины утас, миний хүзүүний гинж хоёрыг өг гэхэд С.Б ах би удахгүй энэ 2 дахь өдөр өгчихнө гэж хэлээд уурлаж байснаа гэнэт гар утсаа шидээд, ширээ цохиж босож ирээд ээжийг түлхээд хана мөргүүлээд, нүүр рүү нь цохиод, өшиглөөд зодоод байсан. Тэгэнгүүт нь эмээ тэр хоёрыг салгах гэтэл бас эмээгийн толгой руу цохиод байсан. Тэгээд С.Б ах ээжийн үснээс зулгаагаад чирээд байхаар нь ээж эмээ 2 Б ахыг түлхсээр байгаад гэрээс гаргасан. Тэгтэл Б ах гэрээс гараад манай байшингийн урд талын цонхыг хагалж эвдэлсэн. Тэгэхээр нь ээж хаалгаа онгойлготол Б ах буцаж үүдэн дээр ирээд ээжийг үсдэж чирж, зодож, цохиж байгаад гадаа гаргасан. Тэгээд эмээ, эгч бид хэд араас нь гарахад манай эмээ ээж, Б ах хоёрыг салгахад ээж зугтаагаад хажуу айлын хашааг даваад орчихсон. Тэгээд манай эгч Д ээжийн гар утсаар цагдаад мэдэгдсэн. Тэгтэл Б ах ээжийг зугтаагаад явангуут бас адилхан зугтаагаад яваад өгсөн. Удалгүй манайд цагдаа нар ирээд тэгээд Б ахыг зугтаасан талаар хэлэхэд буцаж яваад олоод ирсэн байсан. Эмээ, эгч, дүү бид нар манай ээжийг Б ах зодож байхад хажууд нь байсан, ээж С.Б ахыг сандлаар цохиогүй, тийм асуудал болоогүй. Өмнө нь Б ах манай ээжийг зодож байсан. Архи ууж ирэхээрээ ээжтэй хэрүүл маргаан хийгээд байдаг. Өмнө 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байх, Б ах манай цонхыг бас түлээ шидэж хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 22-23 ху/,
*Насанд хүрээгүй гэрч Х.Дгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18, 19 цагийн үед би гэртээ ээж Н.Г, эмээ Н.М, дүү Т.М, Б.М нарын хамт байж байсан. Тэгтэл гэрийн хаалга нүдээд байсан. Тэгсэн манай ээж Г миний охин онгойлгоод өгчих гэхээр нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоход С.Б ах ганцаараа согтуу, хувцсаа авах гээд явж байна гэж хэлж орж ирээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд С.Б ахыг гал тогооны өрөө рүү орохоор нь ээж, эмээ, бид хэд араас нь орсон. Тэгтэл ээж охины утас, миний хүзүүний гинж хоёрыг өг гэхэд С.Б ах би удахгүй энэ 2 дахь өдөр өгчихнө гэж хэлээд уурлаж байснаа гэнэт гар утсаа шидээд, ширээ цохиж босож ирээд ээжийг түлхээд хана мөргүүлээд, нүүр рүү нь цохиод өшиглөөд зодоод байсан. Тэгэнгүүт нь эмээ тэр хоёрыг салгах гэтэл бас эмээгиин толгой руу цохиод байсан. Тэгээд С.Б ах ээжийн үснээс зулгаагаад чирээд байхаар нь ээж, эмээ 2 Б ахыг түлхсээр байгаад гэрээс гаргасан. Тэгтэл Б ах гэрээс гараад манай байшингийн урд талын цонхыг хагалж эвдэлсэн. Тэгэхээр нь ээж хаалгаа онгойлготол Б ах буцаж үүдэн дээр ирээд ээжийг үсдэж чирж, зодож, цохиж байгаад гадаа гаргасан. Тэгээд эмээ бид хэд араас гараад эмээ ээж, Б ах хоёрыг салгахад ээж зугтаагаад хажуу айлын хашааг даваад орчихсон. Тухайн үөд ээж Б ахад зодуулж байхдаа гар утсаа гэрийн үүдэнд унагаасан байхаар нь би ээжийн гар утсыг аваад цагдаад мэдэгдсэн. Тэгтэл Б ах ээжийг зугтаагаад явангуут бас адилхан зугтаагаад яваад өгсөн. Удалгүй манайд цагдаа нар ирээд тэгээд Б ахыг зугтаасан талаар хэлэхэд буцаж яваад олоод ирсэн байсан. Би Б ах ээжийг зодож байхад хажууд нь байсан. Ээж С.Б ахыг зодоогүй, сандлаар цохиогүй. Өмнө нь Б ах манай ээжийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 24-25 ху/,
*Насанд хүрээгүй гэрч Э.Оийн өгсөн: “...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 10 минутын үед гэртээ дүү Э.М /13 настай/, Э.Г /12 настай/ нарын хамт байж байхад манай хажуу айлын эгч Н.Г манай аавын нэрийг хэлсээр ахаа туслаарай гээд манайд ороод ирсэн. Тухайн үед аав, ээж хоёр хөдөө явчихсан байсан болохоор хөдөө явсан талаар нь хэлэхэд цагдаа дуудаад өгөөрэй гээд Н.Г эгчийг хэлэхээр нь цагдаа руу залгаад утсаа өгөхөд Г эгч өөрөө цагдаад дуудлага өгч байсан. Тэгээд Н.Г эгч цагдаа иртэл манайд байж байгаад цагдаа ирэнгүүт гэр рүүгээ орсон. Тухайн үед Н.Г эгч манайд бусдад зодуулсан, зүүн нүд, хацар нь хавдаж хөхөрсөн, үс нь арзайж сэгсийсэн байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-гийн 26-27 ху/,
*Гэрч Б.Шын өгсөн: “...Г эгч над руу баруун гарын булчингийн хөхрөлтийн зургаа фэйсбүүкийн мессэнжирээр явуулсан. Тухайн зураг нь надад байгаа, би угаалгаж өгөх болно. Би яагаад хөхөрсөн юм бэ гэж тухайн үед асуухад Б нь цохиж хөхрүүлсэн гэж хэлээд наад зургаа устгаж болохгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 30-31 ху/,
*С.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 83 ху/,
*Гэрч Н.Сийн өгсөн: “...С.Б нь миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү С.Б нь гэртээ ирж хоноогүй 10 гаран хонож байна. Би хаана байгааг нь мэдэхгүй байна. Хамтран амьдрагч Ггаа зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдаад тэрнээс болоод ирэхгүй байгаа байх л гэж бодож байна. Өөр шалтгаан гэх зүйл байхгүй ээ. Миний хүү С.Б нь өмнө гэмт хэрэг үйлдээд ял авч, шоронд сууж байсан. Одоо миний үгэнд орохоо байсан, ааш зан нь эвдрээд засаж авахад хэцүү болсон. Хаагуур хэнийд хоноглоод байгааг мэдэх юм алга. Архи дарс ууна, уур уцаар ихтэй хэцүү хүүхэд болж хүмүүжиж байна. Өөр хэлэх юм алга. Би найз нөхдийг нь мэдэхгүй байна. Олигтой найз нөхөд гэж юм байхгүй байх. Аймагт орох айл байхгүй, ах дүү нар нь тоохоо байсан. Хүний үг авахаа байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 145-146 ху/,
*Гэрч С.Нын өгсөн: “...С.Б нь миний төрсөн ах байгаа юм. Би төрсөн ах Бтэй уулзаагүй удаж байна. 2020 оны шинэ жилээ буюу 12 дугаар сард Архангай аймагт уулзсан. Би Улаанбаатар хотод ирээд 10 гаран хонож байна, намайг аймагт ирснээс хойш ах Б нь гэрт ирээгүй. Хаана юу хийж байгаа нь мэдэхгүй байна. Миний төрсөн ах С.Б нь зан байдлын хувьд ааш авир сайтай, надтай эвсэг найрсаг ханддаг, архи дарс хааяадаа уучихдаг, миний мэдэхийн өмнө гэмт хэрэгт холбогдож байсан санагдаж байна. Хамт байдаггүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна. Аав сүүлийн үед гэртээ ирэхээ байсан гэж үглээд байсан. Намайг ирснээс хойш гэртээ ирээгүй. Би ахынхаа найз нөхдийн талаар мэдэхгүй байна. С.Б нь эхнэртэйгээ хамт амьдардаг, тэндээ байж магадгүй, аймагт болохоор ах дүү нар байхгүй. Намайг хотоос ирэхэд аав Б ахыг эхнэрээ зодсон цагдаагийн газраас шалгаж байгаа талаар хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 149-150 ху/,
*Хохирогч Н.Ггийн гарын хөхөрсөн хэсгийг харуулсан гэрэл зураг /хх-гийн 33 ху/,
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Д илтгэх хуудас /хх-гийн 34 ху/,
*Хохирогч Н.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаартай
1. Н.Ггийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуунд цус хуралт, зүүн завьжинд жижиг язарсан шарх, хүзүүний баруун хажууд зулгаралт, зулай хэсгийн хуйханд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна, бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-гийн 38 ху/,
*Яаралтай тусламжийн хуудас /хх-гийн 39-40 ху/,
*Н.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн *Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаартай
1. Н.Мгийн биед духны зүүн дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийкч нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-гийн 46 ху/,
*Хохирогч Н.Ггийн эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-гийн 52 ху/,
*...... аймгийн ........ сумын ..... дугаар баг, .........тоот хашаа, байшингийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-гийн 56-57 ху/,
*Хохирогч Н.Ггийн ХААН банкны 5135...... дугаартай харилцах дансны хуулга /хх-гийн 59-60 ху/,
*Хохирогч Н.Ггийн эзэмшлийн буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 0000 тоотод байрлах хашаа, байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-гийн 61-66 ху/,
*Эд мөрийн баримтын хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-гийн 68 ху/,
*Эд мөрийн баримтын хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-гийн 69 ху/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хх-гийн 84 ху/,
*Б овогт Сжийн Б /РД:А*****/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-гийн 87 ху/,
*С.Бийн саатуулагдсан тухай тогтоолын хуулбар, саатуулагдсан тухай баримтуудын хуулбар, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаар мэдээллүүд /хх-гийн 94-105 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106 ху/,
*Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/128, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/28, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 121 дугаартай дугаартай дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 109-132 ху/,
*Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/76 дугаартай албан бичиг /хх-гийн 136 ху/,
*Архангай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/35 дугаартай албан бичиг /хх-гийн 138 ху/,
*Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаартай албан бичиг /хх-гийн 140 ху/,
*Архангай аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай албан бичиг /хх-гийн 142 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 159-160 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ....... аймгийн ........ сумын ...... дугаар баг, “А” хорооллын ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өмнө хамтран амьдарч байсан Н.Гг өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр ....... аймгийн ...... сумын ......... дугаар баг, “А” хорооллын 14-10а тоотод байрлах хохирогч Н.Ггийн эзэмшлийн байшингийн 2 ширхэг вакум цонхыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2 ширхэг вакум цонх, цонхны торон хөшиг /тюль/, хаалганы бариул зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус модоор цохиж, гэмтээсний улмаас нийт 367.800 /гурван зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 211200000**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ........ аймгийн ..... сумын 2 дугаар баг, “А” хорооллын ............ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өмнө хамтран амьдарч байсан Н.Гг өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр ............ аймгийн .......сумын ........дугаар баг, “А” хорооллын 14-10а тоотод байрлах хохирогч Н.Ггийн эзэмшлийн байшингийн 2 ширхэг вакум цонхыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2 ширхэг вакум цонх, цонхны торон хөшиг /тюль/, хаалганы бариул зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус модоор цохиж, гэмтээсний улмаас нийт 367.800 /гурван зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Ггийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С.Бийн хагалж, эвдэлсэн цонхыг 156.000 төгрөгөөр, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хагалж, эвдэлсэн цонхыг 97.000 төгрөгөөр тус тус янзлуулж, солиулсан. Тухайн үед цонх янзалж, сольж өгсөн хүнд мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгөх болно. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 05-07 ху/, хохирогч Н.Ггийн дахин өгсөн: “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-гийн 08-10 ху/, хохирогч Н.Ггийн дахин өгсөн: “...Би хохирлоо авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-гийн 11-12 ху/, гэрч Н.Ггийн өгсөн: “...Б миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон, тэгээд би нүдээ бариад тонгойход миний үснээс үсдэж чирээд толгои рүу цохисон. Тухайн үед ээж Н.М нь Б бид хоёрыг салгах гэтэл ээжийн толгой руу 2, 3 удаа Б цохиж байсан. ...Тэгтэл Б манай гэрийн том өрөөний том цонх, жижиг цонхуудыг үүдний хажууд байсан банзаар цохиж хагалахаар нь би үүдээ онгойлгоход Б гүйж ирээд орох гэхээр нь би хаалгаа хаах гэтэл хаалганы завсраар миний үснээс зулгааж, толгой руу цохиж нүдээд, бие рүү өшиглөж чирсээр байгаад намайг гэрийн гадаа гаргасан...” гэх мэдүүлэг /хх-гийн 13-15 ху/, гэрч Н.Мгийн өгсөн: “...Г би одоо чамаас айхгүй, чи алвал ал, чамд дээрлэхүүлэхгүй шүү гээд Бтэй ойртож очоод 2 гараараа цээж рүү нь түлхэхэд Б манай охин Ггийн зүүн нүд рүү гараараа 1 удаа цохиод, үснээс нь үсдэж чирээд зодоод байсан. Би тухайн үед нь Б Г хоёрыг салгах гэтэл миний толгой руу 2, 3 удаа Б гараараа цохисон. Тэгээд Г бид хоёр Бтэй ноцолдсоор байгаад түлхэж гаргаад хаалгаа хаасан. Тэгтэл Б гадаа байхдаа манай байшингийн том өрөөнии цонхыг үүднии хажууд байсан банзаар цохиж хагалахаар нь Г үүдээ онгойлгоход Б ирээд орох гэхээр нь Г хаалгаа хаах гэтэл хаалганы завсраар Ггийн үснээс зулгааж, толгой руу нь цохиж нүдээд, бие рүү нь өшиглөж чирсээр байгаад гэрийн гадаа гаргасан...” гэх мэдүүлэг /хх-гийн 16-18 ху/, насанд хүрээгүй гэрч Т.Мын өгсөн: “...босож ирээд ээжийг түлхээд хана мөргүүлээд, нүүр рүү нь цохиод, өшиглөөд зодоод байсан. Тэгэнгүүт нь эмээ тэр хоёрыг салгах гэтэл бас эмээгийн толгой руу цохиод байсан. Тэгээд С.Б ах ээжийн үснээс зулгаагаад чирээд байхаар нь ээж эмээ 2 Б ахыг түлхсээр байгаад гэрээс гаргасан. Тэгтэл Б ах гэрээс гараад манай байшингийн урд талын цонхыг хагалж эвдэлсэн. Тэгэхээр нь ээж хаалгаа онгойлготол Б ах буцаж үүдэн дээр ирээд ээжийг үсдэж чирж, зодож, цохиж байгаад гадаа гаргасан. Тэгээд эмээ, эгч бид хэд араас нь гарахад манай эмээ ээж, Б ах хоёрыг салгахад эзж зугтаагаад хажуу айлын хашааг даваад орчихсон. Тэгээд манай эгч Д ээжийн гар утсаар цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-гийн 22-23 ху/, насанд хүрээгүй гэрч Х.Дгийн өгсөн: “...ээжийг түлхээд хана мөргүүлээд, нүүр рүү нь цохиод өшиглөөд зодоод байсан. Тэгэнгүүт нь эмээ тэр хоёрыг салгах гэтэл бас эмээгиин толгой руу цохиод байсан. Тэгээд С.Б ах ээжийн үснээс зулгаагаад чирээд байхаар нь ээж, эмээ 2 Б ахыг түлхсээр байгаад гэрээс гаргасан. Тэгтэл Б ах гэрээс гараад манай байшингийн урд талын цонхыг хагалж эвдэлсэн. Тэгэхээр нь ээж хаалгаа онгойлготол Б ах буцаж үүдэн дээр ирээд ээжийг үсдэж чирж, зодож, цохиж байгаад гадаа гаргасан. Тэгээд эмээ бид хэд араас гараад эмээ ээж, Б ах хоёрыг салгахад ээж зугтаагаад хажуу айлын хашааг даваад орчихсон...” гэх мэдүүлэг /хх-гийн 24-25 ху/, насанд хүрээгүй гэрч Э.Оийн өгсөн: “...Тэгээд Н.Г эгч цагдаа иртэл манайд байж байгаад цагдаа ирэнгүүт гэр рүүгээ орсон. Тухайн үед Н.Г эгч манайд бусдад зодуулсан, зүүн нүд, хацар нь хавдаж хөхөрсөн, үс нь арзайж сэгсийсэн байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-гийн 26-27 ху/, гэрч Б.Шын өгсөн: “...Г эгч надруу баруун гарын булчингийн хөхрөлтийн зургаа фэйсбүүкийн мессэнжирээр явуулсан. Тухайн зураг нь надад байгаа, би угаалгаж өгөх болно. Би яагаад хөхөрсөн юм бэ гэж тухайн үед асуухад Б нь цохиж хөхрүүлсэн гэж хэлээд наад зургаа устгаж болохгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 30-31 ху/, С.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 83 ху/, хохирогч Н.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-гийн 38 ху/, хохирогч Н.Ггийн эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-гийн 52 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Н.Гг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь хохирогч болох хамтран амьдрагч Н.Ггийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуунд цус хуралт, зүүн завьжинд жижиг язарсан шарх, хүзүүний баруун хажууд зулгаралт, зулай хэсгийн хуйханд жижиг цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаартай дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ.
Хохирогч Н.Ггийн бие, эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын шуунд цус хуралт, зүүн завьжинд жижиг язарсан шарх, хүзүүний баруун хажууд зулгаралт, зулай хэсгийн хуйханд жижиг цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бийн уг үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн хамтран амьдрагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Мөн шүүгдэгч С.Б нь хохирогч Н.Ггийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, байшингийн бусад эд зүйлс буюу цонхны торон хөшиг /тюль/, хаалганы бариул зэргийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас хохирогчид нийт 367.800 /гурван зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тодруулбал шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ггийн хууль ёсны эзэмшлийн эд хөрөнгө, эд зүйлд учирсан хохирол нь нийт 367.800 /гурван зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөг байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дугаар зүйлд заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Бийн дээрх үйлдлүүдийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, байшингийн цонх хагалсаны улмаас 376800төгрөгийн хохирол учирсан боловч гомдол саналгүй гэх мэдүүлэг/ хх-ийн 08-10хуу/, хавтаст хэргийн материалтай танилцах үед болон тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлсөн 30.000 төгрөгийг шүүгдэгч С.Бээс гаргуулж хохирогч Н.Гд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгчид оногдуулж буй дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 166-169 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Бт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,58 метрийн урттай, 0,19 метрийн урттай банз мод 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Бээс гаргуулан хохирогч Н.Гд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сийн Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч С.Бт 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,58 метрийн урттай, 0,19 метрийн урттай банз мод 1 /нэг/ ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Бээс гаргуулан /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, “Арслан цохио” хорооллын **** тоотод оршин суух, хохирогч Н.***** РД:А******/–д олгосугай.,
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ