| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00419/И |
| Дугаар | 135/шш2018/00807 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 135/шш2018/00807
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* баг, ******гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** баг, ****** хороолол, ******тоотод оршин суух, ******* /РД:*******/-д холбогдох
“эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие 2012 онд ******* танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2014.01.12-нд хүү ******* төрсөн. Тухайн үед бид хоёр хоёулаа оюутан байсан болохоор би сургуулиасаа чөлөө аваад Дарханд ээж аавындаа байсан. Тэр үед Б.Мөнхсайхан нь хотод тусдаа байсан болохоор бид гэрлэлтээ батлуулж амжаагүй. Тэрээр хүүгээ төрөөд 7 сар болж байхад бид хоёрыг эргэж тойрох нь хичээлтэй гэх шалтгаанаар эрс багассан. Одоо миний хүү 4 настай. Би өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Иймд *******ий төрсөн эцэг нь Б.Мөнхсайхан мөн болохыг тогтоож хүүхдийг тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...би Г.*******тай 2010 онд танилцаж хамт амьдарч байсан. Оюутан цагаас хамт 5 жил амьдарсан. Бид хоёрын дундаас Тэнүүн гэдэг хүүтэй болсон нь үнэн. 2015 оноос хойш санал үзэл бодол, зөрчилдсөний улмаас салж тусдаа амьдарч байгаа. Би хүүдээ тэтгэмж тогтоолгоход хүлээн зөвшөөрч байна. “гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.Мөнхсайхан нар нь 2010 оноос танилцан, гэр бүлийн харьцаатай болж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү *******ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Хүү *******ий төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр “*******” гэж бичигдсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байх тул шүүх түүнийг дахин тогтоох шаардлагагүй тул ******* гаргасан эцэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Мөнхсайхан нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү *******ийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Мөнхсайхан, эх Г.******* нар нь хүүхэд болох *******ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч ******* гаргасан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү *******ийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д, нэг жилд төлөгдөх тэтгэлийг үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,294 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА