Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Хосбаярт холбогдох 201601070079 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:               Л.Отгончимэг

           Улсын яллагч:                             Ж.Бүрэнжаргал

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Д.Цэнд-Аюуш

            Шүүгдэгч:                                     Г.Хосбаяр нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1980 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 2 эх Л.Гантөмөрийн /тэтгэвэрт/ хамт амьдрах, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 13 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Гантөмөрийн Хосбаяр /РД:СМ80102716/

Г.Хосбаяр нь согтуугаар 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүч хэрэглэн 50 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

“Иргэн Г.Батболдоос хар саарал өнгийн IMEI:356789047998589 дугаартай HTC маркийн мэдрэгчтэй гар утас хураан авав” гэжээ /хх-ийн 24-р хуудас/

 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд

“Үзлэгээр хураагдсан гар утас нь хар саарал өнгийн 13.3*7.2*0.7 сантиметрийн хэмжээтэй htc  маркийн мэдрэгчтэй нүүрний хэсэгтээ htc гэсэн латин бичиглэлтэй, баруун талын доод булангаас 3-5 сантиметрийн зайд 6 мм хэмжээтэй зураг дарах зориулалт бүхий товчтой тагны ард доод хэсэгт htc гэсэн латин бичиглэлтэй, 8.0 мегапиксел дуран бүхий камертай, батерейны арын хэсэгт IMEI:356789047998589 гэсэн кодтой байв” гэжээ  фото зургийн хавсралт /хх-25-26-р хуудас/

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

“хохирогч Д.Батжаргалд хар саарал өнгийн IMEI:356789047998589 дугаартай HTC маркийн мэдрэгчтэй гар утсыг хүлээлгэн өгөв”  гэжээ /хх 27-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтад:

“Хятад улсад үйлдвэрлэсэн HTC маркийн мэдрэгчтэй гар утас 50 000 үнэтэй” гэжээ.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/173 тоот дүгнэлтэд:

Д.Батжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх 42 хуудас/

 

     Шүүгдэгч Г.Хосбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Би 22 дугаар байрны 1  дүгээр давхарт Батжаргал гэгч ахынд орох гэж яваад бусдын утсыг булаасан гэмт хэрэг үйлдсэн. Би гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Дашпунцаг миний найз тул чи утас зарна гээд үзүүлээд байсан гэж хэлсэн тул үйлдлээ хүлээж байна. Хохирогч Д.Батжаргалд утсыг нь буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч Г.Батболдод хохирол болох 40 000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.                 Хохирогч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

         “2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед  өөрийн гэр рүүгээ ганцаараа 22 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт шат руу өгсөөд явж байсан чинь нэг хүн миний гар утсыг авах гээд надтай ноцолдож байгаад миний зүүн нүд рүү цохиод би газар унасан чинь миний гар утсыг аваад явсан тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор утас булааж цохиж байсныг санаж байна. миний гар утас хар саарал өнгийн дунд зэрэг хэмжээтэй мэдрэгчтэй мэдрэгчтэй HTC маркийн гар утас байсан. Гар утсаа хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /30-31 хуудас/

          Иргэний нэхэмжлэгч Г.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн

“2016 оны 03 дугаар сарын 30-ны оройн 20 цагийн үед ченжийн зогсоол дээр байж байхад танил Хосбаяр хар саарал өнгийн гар утас харуулаад “энэ утсыг авах уу манай ахын утас” гэж хэлсэн. Би түүнээс “хэд гэж байгаа юм хулгайн утас биш биз дээ”  гэхэд үгүй, 40 000 төгрөгийн үнэтэй” гэхээр нь уг гар утсыг худалдаж авсан. Маргааш нь цагдаа нар тэр утсыг хурааж авсан. Хосбаяр уг утсыг зарахаар ирэхдээ ганцаараа явж байсан. Хосбаяраас 40 000 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-34-35 хуудас/

        Гэрч Л.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн

“2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хосбаяр гэрээс гарч яваад нэлээд согтуу нэг шил архитай гэртээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-37 хуудас/

        Гэрч Г.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн

“...манай нөхөр 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ 18 цагийн үед орж ирэхдээ нэлээн согтуу ирсэн бөгөөд гар утсаа дээрэмдүүлчихлээ гэсээр орж ирсэн. Гар утас дээрэмдүүлчихлээ гэж орж ирэхдээ зүүн нүднийх нь дээд хэсэгт жаахан хавдсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-38 хуудас/

       Гэрч С.Дашпунцагийн мөрдөн байцаалтад өгсөн

       “Би таксинд явдаг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед  22 дугаар байрны захын буюу 1 дүгээр орцноос миний танил Хосбаяр гэдэг залуу гарч ирээд миний машиныг таньсан бололтой машинд орж ирж суугаад нэг сар саарал өнгийн мэдрэгчтэй гар утас үзүүлээд асааж өгөөч гэж хэлсэн. Би гар утсыг нь асааж өгөхөд надад энэ утсыг авах уу гэсэн. Миний 22 дугаар байрнаас авахаар очсон хүнээс мөн утас авах уу гэж асууж байсан. Хосбаяр намайг ченжийн зогсоол дээр хүргэж өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Тэрээр тухайн үед нэлээд согтуу байсан боловч өөрийгөө жолоодох чадвартай байсан гэсэн мэдүүлэг. /хх 39-40 хуудас/  

        Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

       Г.Хосбаяр нь 2016 оны 3 сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны 1 дүгээр орцны 1-р давхарт иргэн Д.Батжаргалын нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаагаад 50 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь булааж авсан нь хохирогч Д.Батжаргалын “2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед  өөрийн гэр болох  22 дугаар байрны 1 дүгээр орц руу ороод утсаа гаргаад 1 давхрын шат руу өгсөөд явж байтал нэг хүн миний гар утсыг авах гээд  ноцолдсон. Утсаа өгөхгүй булаацалдаад байхаар миний зүүн нүд рүү цохиж газар унагаад гар утсыг аваад явсан” гэсэн мэдүүлэг,  гэрч С.Дашпунцагийн “2016 оны 03 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед  22 дугаар байрны 1 дүгээр орцноос Хосбаяр гэдэг залуу гарч ирээд миний машинд орж суугаад саарал өнгийн мэдрэгчтэй гар утсыг асааж өгөөч гэхээр нь асааж өгөхөд  энэ утсыг авах уу гэсэн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Батболдын ““2016 оны 03 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Хосбаяр хар саарал өнгийн гар утсыг харуулаад авах уу манай ахын утас гэж хэлсэн ба би 40 000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, гар утсыг хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч, гэрчүүдээс мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг тайлбарлан хууль ёсны шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн,  эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, нь хуульд заасан журмын дагуу үйлдэгдсэн байна. Мэдүүлгэн баримтуудын агуулга нь эд зүйл хураан авсан болон эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар батлагдсан. Цугларсан баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чаджээ. Иймд нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч  үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан байна. Шүүгдэгч би согтуу байсан тул үйлдлээ санахгүй байна гэж мэдүүлж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд зааснаар согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасны дагуу Хосбаярыг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан гэж дүгнэв. Мөн шүүгдэгч хохирогчоос утсыг нь авахдаа хүч хэрэглэж авсан байх тул бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан шинжийг агуулж байна.

Иймд Г.Хосбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж  довтолсон гэмт хэргийг үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Г.Хосбаяр нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь ял шалгах хуудасны тэмдэглэлээр тогтоогдсон, уг хэрэгт ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна. Иймд Г.Хосбаярыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл болж байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах” санал тавьсан  ба Г.Хосбаяр нь 2008, 2014, 2015 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, завших зэрэг хөнгөн, хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт удаа дараа баривчлах ял шийтгүүлж эдэлсэн, 2015 оны 6 сарын 22-нд баривчлах ялыг  эдэлж дууссанаас хойш архидан согтуурч хэв журам зөрчсөний улмаас 10 удаа эрүүлжүүлэгдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах үндэслэлгүй гэж дүгнэв.

Г.Хосбаяр нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон ба түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Гантөмөрийн Хосбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. .
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Гантөмөрийн Хосбаярыг гурван /3/ жил арав /10/                                               хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Хосбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Хосбаярын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Батжаргал нь гар утсаа  нэг бүрийн шинжээр нь буцаан авч Г.Хосбаяраас нэхэмжлэх зүйлгүй болсныг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар Г.Хосбаяр иргэний нэхэмжлэгч Г.Батболдод 40 000 төгрөг  төлснийг тус тус дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хосбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Г.Хосбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй  зэргийг дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Г.Хосбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ