| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00497/и |
| Дугаар | 01967 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 01967
2018 оны 6 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2018/01967 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо дугаар байрны тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Б овгийн Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Э.Б ХХК-ийн дүгээр байр тоот хаягт байрлах, Ш.х.г ХХК-нд холбогдох,
Хөлсөөр ажилласны үлдэгдэл төлбөр 6.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гэрч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.э.г ХХК-ийн захирал Х тай тохиролцон 2014 оны 4 дүгээр сараас тус компанийн З гээс авах өр авлагын хэрэгт орчуулагчаар ажилласан. Энэхүү орчуулгын ажлын хөлсийг 5000 доллараар тохиролцсон. 2014 оны 10 дугаар сар хүртэл 5 сар бүх ажиллагаанд орчуулагчаар ажиллаж, Ш.э.г ХХК нь З гээс авах өрөндөө P.t төвийн давхарт 130 м.кв ажлын байрыг авснаар маргаан шийдэгдсэн. Энэ хэрэгт компанийн өмгөөлөгчөөр Цолмон, Цэрэнбалтав нар ажилласан бөгөөд намайг хэрхэн ажлаа хийснийг гэрчилнэ. Ингээд 2014 оны 10 дугаар сараас миний бие БНХАУ-н эрээн хотод ажиллахаар болсон ба 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.э.г ХХК-с орчуулгын ажлын хөлсний тал болох 15000 юаныг миний дугаарын ХАА-н банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Ш.э.г ХХК-иас миний хийсэн орчуулгын ажлын хөлсний тал болох 2500 доллар буюу 6.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.э.г ХХК, Г гэх хүнтэй орчуулгын ажил хийлгэх гэрээ хэлцэл байгуулаагүй, тэдний хооронд харилцан тохирсон зүйл байхгүй. Тухайн үед Х гэх хүн Ш.э.г ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Ш.э.г ХХК-ийн нэр дээр н.З гээс авах авлага, орчуулгын ажлын төлбөр байхгүй. Тус компанийн нэр дээр Ф.т-ын давхрын 130 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон байна. 2014 онд 15.000 ам долларыг Ш.э.г ХХК-иас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч тус компанийн нягтлан н.С гэх хүн Монголд байгаагүй, Японд байсан. Хариуцагч компаниас нэхэмжлэгч рүү 15.000 ам доллар шилжүүлсэн ямар ч баримт байхгүй. Ш.э.г ХХК-иас Г гэх хүнтэй холбогдсон гэх ямар баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.э.г ХХК-ийн захирал Х надад н.З гээс нүүрсний төлбөр авах асуудлаар итгэмжлэл хийж өсгөн. Тухайн үед намайг Х тай хамтарч ажиллахад Г орчуулагчаар ажиллаж байсан нь үнэн. н.З-гийн төлбөрийн асуудлаар Х Ш.э.г ХХК-ийг төлөөлж байсан юм уу, хувиараа явж байсан юм уу гэдгийг би сайн мэдэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г орчуулагчаар ажилласны үлдэгдэл төлбөр 6.080.000 төгрөгийг Ш.э.г ХХК-иас нэхэмжилжээ.
Хариуцагч Ш.э.г ХХК Б.Г-г орчуулагчаар ажилуулаагүй, хариуцагчаа буруу сонгосон гэж маргаж байна.
Б.Г Ш.э.г ХХК-ийн захирал Х-тай тохиролцон 2014 оны 4 дүгээр сараас тус компанийн З-гээс авах өр авлагын хэрэгт орчуулагчаар ажилласан. Энэхүү орчуулгын ажлын хөлсийг 5000 доллараар тохиролцож, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.э.г ХХК-с орчуулгын ажлын хөлсний тал болох 15000 юаныг түүний дугаарын ХАА-н банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 2500 ам доллар буюу 6.080.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ф.К гэх хүн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ш.э.г ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. /хх-ийн 27 дугаар тал/
Б.Г 2014 оны 04 дүгээр сард Х-тай тохиролцож, хөлсөөр ажиллаж байсан гэх ба тухайн үед Ш.э.г ХХК-ийн захирал Х байсан талаар хариуцагч маргаагүй байна.
Тухайн хөлсөөр ажиллах гэрээг Б.Г нь Ш.э.г ХХК байгуулсан эсэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээг Ш.э.г ХХК, Х нарын хэнтэй байгуулсан нь тодорхойгүй ба шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Ц, мөн нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийсэн баримтуудаар Б.Г Ш.э.г ХХК-тай хөлсөөр ажилласан гэх байдал үгүйсгэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл, нотлох баримтаа шүүхэд өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар Ш.э.г ХХК-нд холбогдох хөлсөөр ажилласны үлдэгдэл төлбөр 6.080.000 төгрөг гаргуулах тухай Б.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО