| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00340/И |
| Дугаар | 135/шш2018/00591 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 135/шш2018/00591
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *********/-т холбогдох
“хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 674,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие хариуцагч Х.*******тэй 2013 онд танилцаж улмаар үерхэж эхэлсэн.
Улмаар өөрийн гэсэн гэр оронгүй 2 талын гэрээр ирэн очин байж байгаад 2017 онд бид хүүхэдтэй болсон.
******* нь үүнийг мэдээд эхэндээ орж гарч байсан. Тэгээд 2017 оны 11 сард Оюу толгой ХХК-д ажилд орсон.
Ажилд орсон цагаасаа хойш орж гарах нь цөөрч утсаар ярихаа больсон. Би 2018 оны 02 сарын 17-ны өдөр 3,600 гр хүү төрүүлсэн. Одоо эсэн мэнд бойжиж байна.
Тухайн үед ажлын газраас нь чөлөө өгсөн боловч ирж уулзаагүй. Ээжээр нь далимдуулж арай гэж нэг ирсэн боловч юу ч ярилгүй явсан. Үүний дараа *******ий ээж Хишигжаргал нь ирж хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгож ав гэж хэлээд явсан. Өөрөө хэлж чадахгүй ээжээрээ хэлүүлсэн.
...Намайг жирэмсэн байх хугацаанд нэгч удаа санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй.
Миний ээж болох ******* нь хугацааны эм эмчилгээний эход харуулсан мөнгөн зардлыг гаргаж байсан. Манай ээж өөрөө группт би өөрөө нялх хүүхэдтэй 3 жил ажил хийгээгүй. Иймээс ******* миний бие нь хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, төрөхийн өмнөх болон дараах зардал болох 674,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...миний бие хувийн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд очих боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү.
Хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. Харин төрөх үед тусалж байсан тул бусад зардлыг төлөх боломжгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, төрөхийн өмнөх болон дараах зардал 674,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Х.******* нар нь 2013 оноос танилцан, гэр бүлийн харьцаатай болж, улмаар 2018 оны 02 сарын 17-ны өдөр хүү төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Хариуцагч тал хүүхэд болох өөрийн төрсөн хүүхэд гэхэд итгэлгүй байна шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1434 дугаартай “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүлээлэнг шинжээчээр томилсон болно.
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “..Х.******* нь биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна” гэсэн байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд хэн аль нь гомдол гаргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Х.*******ийг 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Х.*******өөс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Х.*******, эх Н.******* нар нь хүүхэд болох хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Х.*******ийг 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Х.*******өөс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч Х.*******өөс нэг жилд төлөгдөх тэтгэлийг үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,294 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА