Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 135/шш2018/00648

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* даатгал ХХК / утас ******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-д холбогдох

 

9,386,759,48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч ******* даатгал ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...хариуцагч Д.******* нь ******* даатгал ХХК-нд 2017 оны 02 сарын 01-ий өдрийн гүйцэтгэх захирлын 17/02/56 тоот тушаалаар тушаалаар Дархан салбарын захирлаар томилогдон менежментийн гэрээ байгуулан ажиллаж байсан билээ. Ажиллаж хугацаандаа Д.******* нь ажлын хариуцлага алдан сар бүр санхүү , тайлан бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлэлгүй нийт 9,386,759,48 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан.

Энэхүү хохирлыг арилгуулахаар удаа дараалан сануулсан албан шаардлага өгсөн утсаар ярьсан томилолтоор очин уулзсан боловч өдийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй холбогдох баримт тайлбар гаргаж өгөөгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан боловч хууль болон компаний дотоод журмын дагуу ажил хүлээлцээгүй авлагын талаар тайлбар баримт хавсаргаагүй байна.

Иймд Д.*******аас 9,386,759,48 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.******* миний бие 2017 оны 01 дүгээр сарын 31-ий өдөр ******* даатгал ХХК-ий Дархан салбарын захирлын ажилд томилогдсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдөх үед би өвчтэй байсан бөгөөд ажил хүлээлцэхээр Улаанбаатар төв оффис дээр очсон боловч нягтлан бодогч нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор тайлан өгөх ёстой гээд миний ажлыг хүлээж авахгүй, 2 хоносон. Би тухайн үед васкулет өвчтэй байсан.

...Улаанбаатарт удаан байх боломжгүй байсан учраас нягтлан бодогчид нь бүх материалуудаа үлдээгээд Дархан руу буцаж ирсэн.  Энэ тухайгаа ч өнгөтөөр зургаа авахуулан албан майлээр хавсарган уучлалт хүсч хугацааг сунгах хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс Дархан буцсан.  Гэтэл ажил эхлээд хүлээлцээд байхад гарсан дутагдлаас гэнэт их өр гарч ирж би маш их хямарч дархлаа муудсан.  Үүнээсээ болж сүрьеэ өвчнөөр хүртэл өвчилж  Дархан-Уул аймгийн 2 дугаар төвд эмчлүүлж, 6 сарын эмчилгээг хийлсэн.

Гэтэл тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч нь ажлаас гарсан, миний үлдээсэн баримтууд байхгүй гэсэн хариуг хуулийн мэргэжилтэн Одонтөр өгсөн.

Тухайн үед би өвчтэй байгаа учраас 1 сарын дотор ажлаа хүлээлгэж өгье гэхэд хүлээн зөвшөөрөлгүй өвчтэй намайг чирэгдүүлж Улаанбаатарт хамаг баримт материалаа бариад очиж байхад хурдан шуурхай ажлаа хүлээлцэж авахгүй маш их чирэгдүүлчихээд өнгөрсөн хугацаанд бие эрүүл мэнд үнэхээр хэцүү байхад харгалзан үзэлгүй дахин дахин утасдаад шаардсан гэх мэт зүйлс ярьж одоо ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Миний хамаг баримт алга болсон гэсэн учраас би нөхөж баримтуудаа бүрдүүлсэн.

Намайг ажилд томилогдоход ******* даатгал ХХК-аас нягтлан бодогч санхүүгийн шинжээч нар ирж ажил хүлээлгэж өгсөн. Ингэхдээ 3,507,9947төгрөгийн оффист хэрэглэгдэж байсан тавилга тоног төхөөрөмж хүлээлцсэн. Үүнийг нь хүлээлцэхдээ зөрүүгүй хүлээлгэн өгсөн.

Би анх ажил хүлээн авахдаа зөвхөн дээрх хөрөнгүүдийг гарын үсэг зурж хүлээн авсан. Харин ******* даатгал ХХК-д өмнө нь ажиллаж байсан хүний хүлээн авсан даатгалын баталгааг л авсан болохоос бус яг надад гардан тоолж хүлээлгэж өгөөгүй.  Иймээс ******* даатгал ХХК-ий нэхэмжилж буй мөнгөнөөс даатгалын баталгааны мөнгө болох 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

******* даатгал ХХК-ий Дархан салбарын 2 ажилтны 2017 оны 01 сараас 2017 оны 05 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлд 865,200 төгрөг төлсөн.

******* даатгал ХХК –ий Дархан салбарын оффисийн 2 өрөөний төлбөрт 1,023,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбарт өгсөн.

Оффиссын интернэтийн төлбөрт 1 сарын 27,500 төгрөг, 1-5 дугаар сарын төлбөрт 137,500 төгрөг, телефон утасны төлбөрт 47,872 төгрөг төлсөн.

Лха телевизэд үгэн зар явуулахад 48,000 төгрөг төлсөн.

Иргэн Шинэхүү, Мягмар нарын даатгалын буцаалтанд 76,400 төгрөг буцаан олгосон. 2017 оны 04 дүгээр сарын шимтгэлд даатгалын менежер 107,335 төгрөг,

Гантулгад 133,526 төгрөгийг бэлэн мөнгөний баримтаар хүлээлгэн өгсөн.

Оффисийн 1-5 дугаар сарын бичиг хэргийн зардалд 118,000 төгрөг зарцуулсан.

Даатгалын менежер байсан зээлээр хийсэн Дархан Есөн ундраа ХХК-

ий жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болох 400,000 төгрөгийн гэрээг хүчингүй болгох хүсэлт өгч цуцалсан учраас даатгал хийгдээгүй тул уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй  үү.”гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* даатгал ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан 9,386,759.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хураллдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...даатгалын 122 гэрээ байгуулаад даатгалын хураамжийг төлөөгүй дүн 4,544,910 төгрөг, салбарын үйл ажиллагааны зардалд зарцуулах 2,420,506 төгрөг, гар утасны 7,8,9 сарын төлбөр 164,703 төгрөг, гэрээт баталгааны хуудас 75 ширхэгийг дутаасан үнэ 742,500 төгрөг, хураамжийн төлбөр дутуу төлсөн төлбөр 1,527,123 төгрөг нийт 9,377,742 төгрөгийг болж байгаа боловч Л.Эрдэнсувдаас 9,386,759.48 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан болно.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Д.******* нь ******* даатгалын ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь ******* даатгал ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/56 тоот “Дадлагажих хугацаанд үүрэг гүйцэтгэгчаар түр томилох тухай” тушаал, тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 17/02/309 тоот “Д.*******ын менежментийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийнн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* даатгал ХХК нь “...Д.******* нь ******* даатгал ХХК-ний салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 122 ширхэг даатгалын гэрээ хийж, нэгдсэн даатгалын программд бүртгүүлж оруулсан боловч уг гэрээнүүдийн даатгалын хураамж 4,544,910 төгрөгийг байгууллагад төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулахаар” шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч тал даатгалын хураамж төлөгдөөгүй гэх 122 ширхэг гэрээний жагсаалт, даатгалын гэрээнүүд болон тус байгууллагын дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн болно.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* даатгал ХХК-иас нэхэмжилсэн 122 ширхэг даатгалын гэрээний хураамж 4,544,910 төгрөгөөс

-122 ширхэг гэрээний жагсаалтад заасан Гадаад зорчигчидийн гэнэтийн ослын даатгалын 4 ширхэг, нийт 145,871 төгрөгийн хураамжтай гэрээнүүд, Бараа материалын үлдэгдлийн даатгалын 5 ширхэг, нийт 50,000 төгрөгийн даатгалын хураамжтай гэрээнүүд тус тус хэрэгт байхгүй байх тул 195,871 төгрөгийг,

 -хэрэгт авагдсан 122 ширхэг гэрээнээс 18 ширхэг гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байх тул уг 18 ширхэг даатгалын гэрээний хураамж 677,823 төгрөгийг,

-хариуцагч тал Д.Эрдэнсувд нь Соёмба даатгал ХХК-ний дансанд байгуулсан гэрээний даатгалын хураамж 27,900 төгрөг, Энсандасервис ХХК-тай байгуулсан гэрээний даатгалын хураамж 106,177 төгрөгийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч  тал уг даатгалын хураамжийг давхардуулан нэхэмжилсэн байх тул 134,077 төгрөгийг, 1,007,771 төгрөгийг хасаж,  үлдэх даатгалын хураамж 3,537,139 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч ******* даатгал ХХК нь хариуцагч Д.*******аас

-Нэг бүр нь 9,900 төгрөгийн үнэтэй 75 ширхэг гэрээний баталгаат хуудсыг дутаасан гэх үндэслэлээр 742,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч тал уг шаардлагатай холбогдуулан анх Д.*******ыг салбарын захирлаар томилогдоход түүнд хичнээн тооны баталгааны хуудас хүлээлгэн өгсөн, түүнийг ажлаа хүлээлцэхэд хичнээн тооны баталгааны хуудас үлдсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,

-Д.******* нь байгууллагын нэр дээр Мобиком ХХК-иас гар утас зээлээр худалдаж авсан боловч түүний төлөх ёстой гар утасны 7, 8, 9 дүгээр саруудын  төлбөр 164,703 төгрөгийг ******* даатгал ХХК төлсөн гэх үндэслэлээр 164,703 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагатай холбоотой нэхэмжлэгч тал гар утасны 7, 8, 9 сарын төлбөр хэд гарсан  болон төлбөр төлсөн талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй,

-даатгалын хураамжийн төлбөр дутуу төлсөн 1,527,123 төгрөгийг болон салбарын үйл ажиллагааны зардалд зарцуулах 2,420,506 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* даатгал ХХК-ний дээрх шаардлагагууд болох нийт 4,854,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Д.*******аас 3,537,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* даатгал ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,849,620.48 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 3,537,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* даатгал ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,849,620.48 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 71,544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА