Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2014/0067/э |
Дугаар | 28 |
Огноо | 2016-05-12 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батмөнхөд холбогдох эрүүгийн 201601070057 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Б.Батмөнх нар оролцов
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын машиннист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр Энхзаяа болон хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 17 дугаар бранкын 3 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, СУ91100819 дугаарын регистертэй, Хөвдүүд овгийн Батхүүгийн Батмөнх
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Батмөнх нь 2016 оны 2 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 17 дугаар бранкын 1 тоотод оршин суух иргэн М.Лутсайханы байшингийн цонхоор орж, 280.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг автомашины дугуй, 20.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр урттай цахилгааны кабель утас зэргийг хулгайлан авч, бусдад нийт 300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”Би 2016 оны 2 сарын 27-ны орой 18 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 17 дугаар бранк байрны 01 тоот буюу Лутсайханы байшингийн цонхоор нь орж 4 ширхэг дугуй болон кабелийн утас хулгайлж авсан. Тухайн үед байшингийн цонх нь онгорхой байсан. Би 4 ширхэг дугуйгаа Батбилэг гэгчид 25.000 төгрөгөөр зарсан. Кабелийн утсаа Хэрлэн худалдааны төвд лангуу ажиллуулдаг залуу болох Бат-Эрдэнэ буюу Тайванаад 10.000 төгрөгөөр зарсан. Тухайн өдөр би нутгийн залуутай хамт 2.5 литрийн шар айраг уучихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин архи ууж, хулгай хийхгүй гэв”
Мөрдөн байцаалтад хохирогч М.Лутсайхан мэдүүлэхдээ:”Намайг гэртээ байж байхад Сансармаа залгаад “танай байшинд хүн байгаа юм уу, танай цонхоор хүн орж гараад байна” гэхээр нь яваад очиход гэрийн хаалганд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Цонх хаалттай боловч цоожлогдоогүй байсан. Өрөөний баруун талд байсан 4 ширхэг өвлийн дугуй болон дугуйны дотор байсан 25 метрийн урттай кабелийн утас алдагдсан байсан. Сансармаа хашааны гадна утсаар яриад зогсож байхад юм дугарахаар нь хашааны завсараар харахад Лутсайхны цонхоор Баабий гэх залуу гарч байгаа харагдсан гэж хэлсэн” гэв /хх-ийн 47-48/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбилэгийн: “…2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Спорт заалны орчим ганцаараа явж байсан чинь Баабий гэх залуу таараад “Билгээ ах 4 ширхэг автомашины дугуй авах уу, хүнээс өрөндөө авсан юм” гэж хэлэхээр нь гэрт нь очоод 4 ширхэг дугуйг 25.000 төгрөгөөр авсан. Гэрээс нь авсан болохоор сэжиглээгүй. Би Баабийгаас 25.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Сансармаагийн: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 18 цаг 30 минутад хүнтэй утсаар яриад зогсож байхад Лутсайханы гэрийн цонхоор хүн буугаад хувцас хунараа гөвж байсан” гэхн мэдүүлэг /хх-ийн 50/
Мөрдөн байцаалтад гэрч А.Зоригтбаатарын: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед Мөнх-Эрдэнэ, Батмөнх 2 намайг гэртээ байж байхад дуудахаар нь яваад очсон чинь Мөнх-Эрдэнэ цахилгааны утас зараад өг гэхээр нь хэний утас юм бэ? гэхэд Батмөнх минийх гэж хэлсэн. Тэгээд Хэрлэн худалдааны төвийн 1 давхарт байрлах гар утас зардаг Тайван гэх залууд уг утсыг 10.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бат-Эрдэний: “...Лангуун дээрээ байж байхад Зоригоо гаднаас орж ирээд “Тайванаа ахаа кабелийн утас аваач” гэж хэлсэн бөгөөд уг кабелийг би 10.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53/
Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнх-Эрдэний: “....Намайг 2016 оны 3 дугаар сарын эхээр ченжийн зогсоолын орчим явж байхад Батмөнх таараад “надад байгаа кабель утсыг зараад нэг шил архи авч ууя” гэхээр нь зөвшөөрч гэрээс нь хуйлсан кабель утас аваад Зоригтбаатарын гэрт очоод зараад өгөөч гэсэн. Зоригтбаатар нь Хэрлэн худалдааны төв рүү ороод зараад гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54/
Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/
Эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-45 /
Эд зүйлийн үнэлгээгээр “ 4 ширхэг автомашины дугуйг 280.000 төгрөг, 25 метр кабель утсыг 20.000 төгрөгөөр, нийт 300.000 төгрөгөөр үнэлжээ” /хх-ийн 15/
Б.Батмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Батмөнх нь согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед хөрш айл болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 17 дугаар бранкын 1 тоотод оршин суух иргэн М.Лутсайханы байшингийн цонхоор орж, 280.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг автомашины дугуй, 20.000 төгрөгийн үнэ бүхий 25 метр урттай цахилгааны кабель утас зэргийг хулгайлан авч, бусдад нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батмөнхийн хэргээ хүлээн мэдүүлсэн "Лутсайханы цонх нь онгорхой байхаар нь цонхоор нь ороод 4 ширхэг дугуй болон кабель утсыг авсан" гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Лутсайханы "манай байшингийн хаалганд ямар нэгэн гэмтэл байгаагүй, цонх нь хаалттай боловч цоожлогдоогүй байсан. Өрөөний баруун талын буланд байсан 4 ширхэг өвлийн дугуй болон 25 метрийн урттай кабелийн утас алдагдсан байсан" гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/, гэрч Д.Батбилэгийн “Баабийгийн гэрээс очиж 4 ширхэг дугуйг 25.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49/, гэрч Ч.Бат-Эрдэний “лангуун дээрээ байж байтал Зоригоо гэх залуу кабель утас авах уу? гэж орж ирэхээр нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 53/, гэрч С.Мөнх-Эрдэний “Батмөнхийн гэрээс кабель утас аваад, Зоригоо уг кабель утсыг Хэрлэн худалдааны төв орж зарсан” гэсэн мэдүүлэг болон хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Батмөнх нь үйлдэлдээ ашиг олох болон архи уух зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогч М.Лутсайханд биет байдлаар 4 ширхэг автомашины дугуй болон цахилгааны кабель утсыг буцаан өгсөн болох нь эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 42/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул Батмөнхөд гомдол саналгүй” гэсэн хүсэлт/хх-н 122/ зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдов.
Шүүхээс Б.Батмөнхөд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, сонгох ялуудаас хорих ялыг хэрэглэж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч нь төлбөрийн чадваргүй, тогтмол орлогогүй, амьдралын түвшин зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА