| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: П.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Пгийн Оад холбогдох 20120039***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ........ аймгийн ............ сумын ..... баг .........гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Пийн О /РД:******/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.О нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ....... аймгийн ....... сумын .........багийн багийн нутаг, .......гэх газар 27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас онхолдож хохирогч О.Пийн эрүүл мэндэд зүүн дал ясны толгойн хэсгийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 20120039**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч О.Пийн өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2020 оны 10-р сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг, Баянгол гэх газарт миний аавын хамаатны ах болох Нацагдоржийн эхнэр нас барсан тул буяны ажилд нь оролцоод П.Оын 27-86 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж өглөө 07 цаг 30 минутын үед талийгаачийг нутаглуулахаар яваад буяны ажил төрлийг нь гүйцээж дуусаад талийгаачийн гэррүү нь буцаж явахад гэнэт замын ховил гарч ирсэн. Тэгээд уг ховилоос гарах гэж байгаад сандарсандаа жолооч буруу дарж онхолдож зам тээврийн осол гаргасан юм. Тухайн осол гарах үед миний сууж явсан машин ойролцоогоор 40-60 километр цагийн хурдтай явсан байх, би яг хэдэн километр цагийн хурдтай явсныг нь хараагүй хойно сууж явсан. Зам тээврийн осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйлс нөлөөлөөгүй. Гэнэт замын ховил гарч ирэхээр нь жолооч уг ховилоос машинаа гаргах гэж буруу дарсанаас болж машин унасан. Тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарах үед миний зүүн дал ясны толгой хэсгийн далд хугарал гэмтэл надад учирсан байсан. Түүнээс өөр гэмтэл надад учраагүй одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /ххийн 97-99 ху/,
П.Оын гэрчээр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өглөө би өөрийн эхнэр Н.Дын ээж нас бараад тэр хүний буяны ажилд оролцож яваад Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Баянголын Цохиот гэх газар өөрийн эзэмшлийн унаж явсан тоёота хайлюукс маркийн 27-85 ара улсын дугаартай авто машиныг жолоодож яваад замын хажуу тал руу унаж зам тээврийн осол гарсан. Уг осол нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг Хайрхан сум Могой багийн Баянголын Цохиот гэх газар гарсан. Би авто машин жолоодох “АВ” ангиллын үнэмлэхтэй. Би тухайн үед архи согтууруулах ундаа ууж хэрэглээгүй байсан. Тухайн авто машинд надтай нийлээд 5 хүн сууж явсан ба осол гарах үед би машиныг жолоодож явсан. Машинд манай эхнэр Д, би, О.П, Ц, Б нар байсан, биднээс өөр хүн байгаагүй. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй, миний толгой хэсэг өвдөөд байна нарийн мэргэжпийн эмчид үзүүлж байж мэднэ. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явсан. Ямар шалтгааны улмаас зам тээврийн осол гарсан талаар мэдэхгүй. Тухайн үед зам ховил ихтэй хоёр талаар мөстэй болж гулгаа үүссэн байсан учраас би замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй замын халтиргаа гулгаа үүссэн учраас замын саадыг гаргаж яваад замын ховилд цохиулж зам тээврийн осол гарсан. Тухайн үед би хамгаалах бүс зүүж хэрэглэж байсан, миний авто машинд зорчиж явсан зорчигч нар хамгаалах бүс зүүж хэрэглэж байсан талаар би анзаараагүй. Миний хажуу талын суудалд манай эхнэр Н.Д сууж явсан хойд талын 3 суудлын баруун талын захад Б, түүний хажууд Ц, түүний хажууд П нар сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 ху/,
П.Оын гэрчээр дахин өгсөн: “...Би О.П, А.Б, Ц, Н.Д гэх хүмүүсийг танина. О.П, А.Б, Ц нар миний эхнэрийн хамаатнууд харин Н.Д миний эхнэр байгаа юм. Би уг өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт өөрийн хадам ээжийн буяны ажилд өөрийн эхнэрийн нэр дээр байдаг 27-86 АРА улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад буцах замдаа замын ховилоос гарах гэж байгаад сандарсандаа буруу дарж онхолдож зам тээврийн осол гаргасан юм. Миний машинд тухайн үед миний эхнэрийн хамаатан болох А.Б, О.П, Ц, миний эхнэр Д нар явсан. Тухайн зам тээврийн осол гарсанаас хойш миний өөрийн болон эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, бусад хүмүүсээс биеийн байдлыг асуухад зүгээр гэж байсан. Харин О.П ах миний мөр даагдахгүй байна гэж байсан. Тэгээд би сумын төвийн эмнэлэгт болон аймгийн төвийн эмнэлэгт дээрхи хүмүүсийг бүгдийг нь үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Одоо бүгд тус тусын ажлыг хийж байгаа. Осол гарах үед би машиныг жолоодож явсан. Миний хажууд миний эхнэр Д хойд суудалд нь жолооч талаасаа Ц, А.Б, П ах, бид тавуулаа явж байсан. Осол гарах үед миний жолоодож явсан машин 40 километр цагийн хурдтай явсан. Уг зам тээврийн осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Би гэнэт замын ховил гарч ирэхээр нь уг ховилоос машинаа гаргах гэж буруу дарснаас болоод машин унасан гэж бодож байна. Тухайн үед сандарсандаа юу болсоныг мэдээгүй нэг мэдэхэд л машин унасан байсан. Осол гарах үед ямар нэгэн байдлаар миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, миний бие одоо эрүүл байна. Надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/,
Гэрч О.Пийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өглөө манай хамаатны хүн өнгөрөөд буяны ажилд ах дүү нарын хамт оролцож яваад Архангай аймаг, Хайрхан сум, Могой багийн Баянголын Цохиот гэх манай хамаатны дүүгийн нөхөр П.О тоёота хайлюукс маркийн 27-86 ара улсын дугаартай авто машин жолоодож яваад замын хажуу тал руу унаж зам тээврийн осол гарсан. Тэгээд тэндээс бид сумын эмнэлэгт үзүүлээд шууд Архангай аймаг нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Уг осол 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг, Хайрхан сум, Могой багийн Баянголын Цохиот гэх газар гарсан. Би П.Оыг авто машин жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар мэдэхгүй байна тухайн үед бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, жолооч эрүүл байсан. Осол болох үед авто машинд жолоочтой нийлээд 5 хүн сууж явсан. Тухайн зам тээврийн осол гарах үед би машиныг жолоодож явсан О, түүний эхнэр Д, би, Б, Ц нар байсан тухайн авто машиныг П.О жолоодож яваад зам тэзврийн осол гаргасан. Миний биед зүүн талын дал мөр далны чөмөгтэй холбогддог яс хугарсан гэмтэл учирсан өөр гэмтэл учраагүй. Жолооч тухайн үед 60 км цагийн хурдтай явсан гэж боож байна. Осол ямар шалтгааны улмаас гарсныг мэдэхгүй. Жолооч тухайн үед халтиргаатай зам дээр халтьраад тогтоод, замын ховилоос гаргах гээд сандраад буруу дараад замын ховилд цохиулаад унасан гэж бодож байна. Тэр үед замаас хальтраад ховилоос гарах гээд хаазаа нэмээд ховилруу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 ху/,
Гэрч П.Сн өгсөн: “...Тухайн үед миний аав О.П Хайрхан сумын Могой багруу өөрийн мотоциклиор буяны ажилд очиж оролцсон юм. Тэгээд П.Оын машинд сууж яваад зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо миний аав Улаанбаатар хотод далны яс гэмтсэн оноштой эмчилгээ хийлгэж байгаа. Одоо О.Пийн биеийн байдал гайгүй байгаа. П.О эмчилгээний зардалд 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 ху/,
Гэрч А.Бын өгсөн: “...Би О.П, П.О гэх хүмүүсийг танина. О.П бол манай нутгийн ах байгаа юм. Харин П.О нь манай хамаатны ах байгаа юм. 2020 оны 10-р сарын 26-нд Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт манай хамаатны эгч нас бараад тухайн буяны ажилд би оролцож байсан юм. Энэ үед 4 талийгаачийг нутаглуулаад буцах замдаа би П.О ахын машинд сууж П.О ах машиныг жолоодож хажууд нь П.О ахын эхнэр Д, хойд суудалд нь жолооч талаасаа Ц ах, би, П ах, бид 5 сууж явтал замын ховилд байсан мөсийг гаргах гэж П.О ах машиныхаа жолоог буруу дараад зам тээврийн осол гаргасан. Тухайн осол гарах үед миний сууж явсан машин 40-50 километр цагийн хурдтай явсан. Осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Жолоочоос л шалтгаалсан байх гэж бодож байна. Тухайн үед жолооч эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарах үед миний толгойн зулайн зүүн талын хэсгийн хуйхны хэсэгт жаахан зулгарсан байсан. Түүнээс өөр миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Одоо миний бие эрүүл ямар нэгэн гэмтэл шархгүй байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 ху/,
Гэрч Н.Дын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт өөрийн төрсөн ээжийн нас барсан учраас буяны ажилд нь нөхөр П.Оын хамт оролцож байсан юм. Энэ үеэр талийгаачийг нутаглуулаад буцах замдаа миний нөхөр П.Оын машинд П.Отгонбат, би, Б, П, Ц гэх нийт 5 хүн явсан. Тэгээд Могой багийн нутаг, Баянгол гэх газарт машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үөд миний нөхөр П.О уг машиныг жолоодож явсан, түүний хажууд би урд суудалд сууж явсан. Хойд суудалд нь жолооч талаасаа Ц, А.Б, П ах, бид 5 суугаад талийгаачийн гэррүү буцаж яваад замын ховилд шидэгдэж зам тээврийн осолд орсон. Тухайн осол гарах үед миний сууж явсан машин 40-50 километр цагийн хурдтай явсан. Осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Жолоочоос л шалтгаалсан байх гэж бодож байна. Тухайн үед жолооч эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тал газар байсан бөгөөд бидний ойролцоо ямар нэгэн машин байгаагүй замын ховилд буруу дарсны улмаас онхолдсон. Осол гарах үед ямар нэгэн байдлаар миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, одоо миний бие эрүүл байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,
Гэрч Н.Дын дахин өгсөн: “...Тухайн 27-86 АРА улсын дугаартай авто машин миний нэр дээр байдаг юм. Гэхдээ тухайн авто машиныг миний нөхөр П.О өөрийн мөнгөөр өөрөө худалдаж авсан өөрийнх нь өмч бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод өөрөө иргэний үнэмлэхгүй явсан тул миний нэр дээр авсан байсан юм. Надад тухайн 27- 86 АРА улсын дугаартай авто машинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн осолтой холбоотой миний биед гэмтэл учраагүй учраас санал санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 ху/,
Гэрч С.Бын өгсөн: “...Би О.П, А.Б, Н.Д П.О гэх хүмүүсийг танина. Би Н.Д, П.О, А.Б нартай хамаатан, харин О.П ахтай нэг нутгийн хүмүүс байгаа юм. Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт би өөрийн хадам ээжийн төрсөн эгч, талийгаач Цгийн буяны ажилд 2020 оны 10-р сарын 26-нд оролцож байсан. Тухайн өдөр бид өглөө 07 цаг 30 минутын үед талийгаачийг нутаглуулахаар яваад буяны ажил төрлийг нь гүйцэтгэж дуусаад талийгаачийн гэрлүү нь буцаж явахдаа П.Оын 27-86 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед П.О машин жолоодож явсан ба замдаа замын ховилоос гарах гэж байгаад сандарсандаа буруу дарж онхолдож зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед миний толгой болон нуруу жаахан өвдөж байсан. Түүнээс өөр ямар нэгэн биед өвдөх зүйл байгаагүй. Тэгээд бид сумын төвийн эмнэлэгт болон аймгийн төвийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Одоо бүгд тус тусын ажпыг хийж байгаа. Осол гарах үед миний сууж явсан машин ойролцоогоор 40-50 километр цагийн хурдтай явсан гэж бодож байна. Уг зам тээврийн осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Гэнэт замын ховил гарч ирэхээр нь жолооч уг ховилоос машинаа гаргах гэж буруу дарсанаас болж машин унасан. Тухайн үед жолооч нойрмоглосон болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. Тухайн үед миний баруун мөрний ар хэсэгт жаахан зулгарсан байсан, одоо миний бие зүгээр, эрүүл байна. Надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 ху/,
5 П.Оын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгмөөргүй байна, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03- 07 ху/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 08-09 ху/,
Хохирогч О.Пийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 581 дугаартай
1. О.Пийн биед зүүн дал ясны толгой хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 ху/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 ху/, П.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 582 дугаартай “П.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28 ху/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 ху/,
П.Оын цусанд спиртийн агууламж илэрсэн эсэхийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай “П.Оын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт /ххийн 35 ху/,
Н.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 583 дугаартай
1. Н.Дын биед баруун ташааны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. %1. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. %1. Н.Д нь одоогоор артерийн даралт ихсэх өвчтэй /2-р үе/ байна гэх дүгнэлт /хх-ийн 40 ху/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42 ху/, 6 Рентгэн зураг /хх-ийн 43-44 ху/, С.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 584 дугаартай 1. С.Бын биед баруун мөрний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
С.Б нь сүрьегийн гаралтай нурууны их биеийн үрэвсэл архаг хууч өвчтэй ба уг оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон байна. /группд/ гэх дүгнэлт /хх-ийн 49 ху/,
С.Бын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, эмчлүүлэгчийн картын хуулбар, рентгэн зураг /хх-ийн 50-55 ху/,
А.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 585 дугаартай
1.А.Бын биед толгойн зүүн зулай хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонг^ алдагдуулахгүй.
А.Б нь бүсэлхийн 1-4-р нугалмын дээд, урд ирмэгийн дискийн сөнөрөл өөрчлөлт, ялтас хатуурал архаг өөрчлөлттэй байна. Энэ нь осолтой холбоогүй гэх дүгнэлт /хх-ийн 60 ху/, А.Бын амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 61-64 ху/,
Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдринй а/43, а/44 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 61-64 ху/,
27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээний хуулбар /хх-ийн 86-89 ху/,
П.Оын жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90-91 ху/, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний маягтын хуулбар /ххийн 90-91 ху/,
Тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 93 ху/, Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн 7 газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбаатарын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай
1. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 -т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Жолооч П.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 -т зааснаар /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэспэлтэй.
3. Ус осол нь жолооч П.Оын буруутай үйлдлийн улмаас болж гарсан байх боломжтой байна.
4. Осол гарахад замын гадарга болон байгалийн нөхцөл байдал, ямар нэгэн хүчин зүйлс нөлөөлөөгүй байна.
5. Жолооч П.О нь тээврийн хэрэгсэл жолоодох В'’ ангилал №517789 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна.Уг эрхийн үнэмлэхийн лавлагааг хавсаргав гэх дүгнэлт /хх-ийн 109 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 ху/, 27-86 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 125 ху/,
Г овогт Пн О /РД: /-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 128 ху/,
27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээч Э.Даваасүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 140-142 ху/, Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 146-147 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.О нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр .......... аймгийн ......... сумын .......... багийн багийн нутаг, ............. гэх газар 27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч О.Пийн эрүүл мэндэд зүүн дал ясны толгойн хэсгийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Оад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 20120039***** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан 8 шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ .
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.О нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр .......... аймгийн ....... сумын ........ багийн багийн нутаг, ............ гэх газар 27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч О.Пийн эрүүл мэндэд зүүн дал ясны тогойн хэсгийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч О.Пийн өгсөн: “...гэнэт замын ховил гарч ирсэн. Тэгээд уг ховилоос гарах гэж байгаад сандарсандаа жолооч буруу дарж онхолдож зам тээврийн осол гаргасан юм. Тухайн осол гарах үед миний сууж явсан машин ойролцоогоор 40-60 километр цагийн хурдтай явсан байх, би яг хэдэн километр цагийн хурдтай явсныг нь хараагүй хойно сууж явсан. Зам тээврийн осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйлс нөлөөлөөгүй. Гэнэт замын ховил гарч ирэхээр нь жолооч уг ховилоос машинаа гаргах гэж буруу дарсанаас болж машин унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 ху/, гэрч О.Пийн өгсөн: “...Жолооч тухайн үед халтиргаатай зам дээр халтьраад тогтоод, замын ховилоос гаргах гээд сандраад буруу дараад замын ховилд цохиулаад унасан гэж бодож байна. Тэр үед замаас хальтраад ховилоос гарах гээд хаазаа нэмээд ховилруу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 ху/, гэрч А.Бын өгсөн: “...Тухайн осол гарах үед миний сууж явсан машин 40-50 километр цагийн хурдтай явсан. Осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Жолоочоос л шалтгаалсан байх гэж бодож байна. Тухайн үед жолооч эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 ху/, гэрч Н.Дын өгсөн: “...Осол гарахад ямар нэгэн гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Жолоочоос л шалтгаалсан байх гэж бодож байна. Тухайн үед жолооч эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тал газар байсан бөгөөд бидний ойролцоо ямар нэгэн машин байгаагүй замын ховилд буруу дарсны улмаас онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/, гэрч Н.Дын дахин өгсөн: “...Надад тухайн 27-86 АРА улсын дугаартай авто машинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн осолтой холбоотой миний биед гэмтэл учраагүй учраас санал санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 ху/, гэрч С.Бын өгсөн: “...Тухайн үед П.О машин жолоодож явсан ба замдаа замын ховилоос гарах гэж байгаад сандарсандаа буруу дарж онхолдож зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед миний толгой болон нуруу жаахан өвдөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 ху/, П.Оын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 ху/, хохирогч О.Пийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 ху/, Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбаатарын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 109 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.О нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн багийн нутаг, Баянгол гэх газар 27-86 АРА улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Оыг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас О.Пийн биед зүүн дал ясны толгойн хэсгийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”...Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ.
Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний холбогдох заалтыг шүүгдэгч П.О нь зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч П.Оыг жолоочийн үнэмлэхтэй эсэхээс үл хамааран Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Шүүгдэгч П.О нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч О.Пийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн утснай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч О.П нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99 ху/, хавтаст хэргийн материалтай танилцах үед санал хүсэлтгүй /хх-ийн 147 ху/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 152 ху/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч П.Оыг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч 10 О.Пийн биед зүүн дал ясны толгой хэсгийн далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 153-155 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч П.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Пгийн Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь оногдуулсан торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ