Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/шш2018/00693

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ******  тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

"3,885,000 төгрөг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие Л.*******т зээлийн гэрээгээр 2,590,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлсэн энэ мөнгөө өгч чадахгүй байна гэж хэлж хугацааг удаа дараа сунгуулж байсан ч өнөөг хүртэл мөнгөө буцааж өгөөгүй байгаа болно.

Иймд Л.*******ээс үндсэн зээл 2,590,000 төгрөг хүү, 1,295,000 төгрөг нийт 3,885,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Д.*******гаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  1,600,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцож, 1,600,000 төгрөгөөс 1 сарын хүү 240,000 төгрөгийг суутгаж, надад 1,360,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Д.*******гийн аав 2015 оны 05 дугаар сарын 17-нд 240,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 17-нд 240,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 240,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-нд 900,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, мөн 20,000, 30,000, 40,000 төгрөгөөр цувуулж өгч байсан. Би авсан үндсэн зээл 1,600,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Хэрэгт байгаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчээр надтай байгуулсан. Би 2,590,000 төгрөгийг зээлж аваагүй, энэ нь 1,600,000 төгрөгийн хүү алданги нийт 2,950,000 төгрөг болсон гэж хэлж энэ гэрээг хүчээр хийсэн. Одоо надад төлөх төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан үндсэн зээл 2,590,000 төгрөг, түүний хүү 1,295,000 төгрөг, нийт 3,885,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан ба уг зээлийн гэрээгээр хариуцагч Л.******* нь  нэхэмжлэгч Д.*******гаас 2,590,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр  зээлж авахаар ...” тохиролцсон байна.

Хариуцагч Л.******* нь шүүх хуралдаан дээр “...Д.*******гаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  1,600,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцож, 1,600,000 төгрөгөөс 1 сарын хүү 240,000 төгрөгийг суутгаж, надад 1,360,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Д.*******гийн аав 2015 оны 05 дугаар сарын 17-нд 240,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 17-нд 240,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 240,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-нд 900,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, мөн 20,000, 30,000, 40,000 төгрөгөөр цувуулж өгч байсан. Би авсан үндсэн зээл 1,600,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Хэрэгт байгаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчээр надтай байгуулсан. Би 2,590,000 төгрөгийг зээлж аваагүй, энэ нь 1,600,000 төгрөгийн хүү алданги нийт 2,950,000 төгрөг болсон гэж хэлж энэ гэрээг хүчээр хийсэн. Одоо надад төлөх төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн тайлбарыг гаргасан боловч хариуцагч Л.******* нь энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд бичгээр ирүүлээгүй , дээрх 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг сунгасан гэсэн тайлбарыг гаргаж,  хэрэгт “...2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл жилээр гэрээг сунгав...” гэсэн бичвэртэй баримтыг ирүүлсэн боловч энэхүү баримтад хэзээ , ямар гэрээний хугацааг сунгаж буй нь тодорхой тусгагдаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Иймд хариуцагч Л.*******ээс үндсэн зээл 2,590,000 төгрөг, түүний 2 сарын хүү 777,000 төгрөг, нийт 3,367,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 518,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Л.*******ээс нийт 3,367,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 518,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 66,822 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА