| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00468/И |
| Дугаар | 135/шш2018/00700 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 135/шш2018/00700
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
"2,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...миний бие С.******* нь Н.*******ад өөрийн ломбардаар зээлийн гэрээ хийж 2,000,000 төгрөг сарын 4 хувийн хүүтэйгээр 2017 оны 04 сарын 28-нд Н.*******ад зээлүүлсэн.
Эхний 5 сар хүү төлж байгаад түүнээс хойш хүүгээ төлөөгүй үндсэн мөнгөө ч өгөөгүй элдэв шалтгаан хэлж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Н.*******аас үндсэн зээл 2,000,000 төгрөг болон түүний хүү 400,000 төгрөг, бүгд 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа :
“...Би энэ хүнээс аваагүй учир энэ төлбөрийг төлөхгүй..”гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н.*******ад холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.******* нь Н.*******ад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг *******гаар дамжуулан зээлдүүлсэн болох нь гэрч *******гийн “...Н.*******ыг би танихгүй, С.******* ах 2,000,000 төгрөг зээлж байгаа юм, миний өмнөөс гэрээ хийгээд өгчихөөрөө гэхээр нь би өөрийн ломбардын нэрээр гэрээ хийсэн. Уг түүнд зээлдүүлсэн 2,000,000 төгрөг нь миний мөнгө биш, С.******* ахын мөнгө, надаас Н.******* мөнгө зээлэх талаар яриагүй, би түүнд мөнгө зээлээгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч Н.******* нь шүүхэд “би энэ төлбөрийг төлөхгүй болно, би энэ хүнээс аваагүй учир” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “ хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр“ гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.
Нэхэмжлэгч С.******* нь “...Н.*******ад 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, 5 сарын хүү нийт 400,000 төгрөгийг авсан...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч тэрээр Н.*******тай хүү тохирч бичгээр гэрээ хийгээгүй байх тул Н.*******ын зээлийн хүүний төлбөрт төлсөн гэх 400,000 төгрөгийг үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н.*******аас 1,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 1,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА