Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2018/00746

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ТА82050268, утас 99612646/-д холбогдох

 

“6,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Ч.*******д 2015 оны 03 сарын 25-ны өдрөөс  2015 оны 05 сарын 06-ны өдрийн хүртэл 43 хоногийн хугацаатай , 6.000.000/сая/ төгрөгийг 15%-ийн хүүтэйгээр зээлсэн . Ч.******* зээлийн хүү гэж 70,000 төгрөг л өгсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй мөнгө төгрөгний боломжгүй , амьдралын боломжгүй байна гэж явсаар өдий хүрлээ. Ч.******* нь төлбөрийн чадваргүй , мөнгөгүй байна гээд байгаа тул энэ байдлыг нь харгалзаад түүнээс хүү алданги тооцохгүйгээр гэрээгээр зээлдүүлсэн үндсэн мөнгөө л авах хүсэлтэй байна.

  Иймд Ч.*******аас үндсэн зээл 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...   Миний бие нь 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс Дархан сумын 5-р багийн ахуй үйлчилгээний байранд Комиссын гутлын дэлгүүр ажиллуулдаг байсан. 2012 онд Г.*******ээс 1,000,000 төгрөг зээлж авснаас хойш бараанд явахдаа нэг сарын 15 хувийн хүүтэй мөнгө зээлдэг болсон.    Г.******* нь мөнгө зээлэхдээ нэг сарын 15%-ийн хүүг суутган авч , хүү хасагдсан дүнгээр мөнгө зээлүүлдэг байсан. Жишээ нь хамгийн анхны зээл болох 2012 оны 8 дугаар сарын 02-ын 1,000,000 төгрөг зээлэхдээ 150,000 төгрөгний хүү суутгаж аваад 850,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байдаг.

 

 

 Зээлсэн

Огноо

 Зээлсэн

Мөнгө

 Төлсөн огноо

 Төлсөн дүн

 

 2012.08.02

850,000

2012.05.03 

600,000 

 

 2012.09.20

1,440,000 

2012.08. 20

1,650,000 

 

 2013.05.10

1,000,000 

2012.08.21 

75,000 

 

 2013.05.10

 200,000

 2012.09.12

34,000 

 

 2013.05.11

600,000 

2012.09.26 

1,000,000 

 

 

 

 2013.03.06

200,000 

 

 

 

 2013.05.22

250,000 

 

 2013.09.06

610,000 

2013.06.25 

250,000 

 

 2013.09.13

970,000 

2013.07.08 

200,000 

 

 2013.09.16

1,700,00 

2013.07.10 

200,000 

 

2013.10.17 

425,000 

2013.07.24 

250,000 

 

 2013.10.17

100,000 

2013.08.06 

200,000 

 

 

 

 2013.08.13

 5,000

 

 

 

 2013.08.24

250,000 

 

 

 

 2013.07.09

50,000 

 

 

 

 2013.10.14

300,000 

 

 

 

 2013.10.24

250,000 

 

 

 

 2013.11.06

199,000 

 

 

 

 2013.11.15

1,500,000 

 

 2013.11.15

1,275,000 

 

 

 

 

 

 2013.11.20

80,000 

 

 

 

 2013.11.24

100,000 

 

 

 

 2013.11.29

250,000 

 

 

 

 2013.12.07

200,000 

 

 

 

 2013.12.16

225,000 

 

 

 

 2013.12.19

510,000 

 

 2013.12.21

1,800,000 

 

 

 

 2013.12.24

1,000,000 

 

 

 

 2014.01.06

330,000 

 

 

 

 2014.01.07

150,000 

 

 

 

 2014.01.14

2,592,500 

 

 

 

 2014.01.15

800,000 

2015.01.15 

525,000 

 

 

 

 2015.01.18

200,000 

 

 

 

 2014.01.24

250,000 

 

 2014.01.30

466,600 

 

 

 

 

 

2014.02.14 

675.000 

 

 

 

 2014.02.24

250.000 

 

 

 

 2014.03.17

152,500 

 

 

 

 2014.03.24

306,000 

 

 

 

 2014.06.06

200,000 

 

 

 

 2015.01.07

800,000 

 

 

 

 2015.01.07

105,000 

 

 

 

 2015.01.12

100,000 

 

 

 

 2015.03.28

31,000 

 

 

 

 2015.03.31

80,000 

 

 

 

 2018.02.14

50,000 

 

 Нийт

 16,308,500

 

12,252,500

 

Дээрх хүснэгтээс үзэхэд би Г.*******ээс энэ энэ хугацаанд 16,308,500 төгрөг зээлж 12,252,500 төгрөг буцааж өөрийн данснаас шилжүүлж  байсан нь миний дансны хуулгаас харагдаж байна. Би өөрийн данснаас шилжүүлэхээс гадна Г.*******ийн эзэмшлийн ХААН банкны 5108038721 тоот дансанд бэлнээр орлого хийдэг байсан тул миний буцааж шилжүүлсэн мөнгөн дүн дутуу харагдаж байна . Би дансны хуулга бүрдүүлж байгаад дахин нарийн тооцоо хийж өгнө өө. Мөн бэлнээр Г.*******д мөнгө төлдөг байсан тул би Г.*******ийн мөнгийг бүрэн төлж дуусгасан. Дансаар шилжүүлээгүй үед Г.******* нь дэлгүүр дээр ирж зээлийн хүүгээ ирж авдаг байсан. Миний бараанаас ч авдаг байсан .

Бид хоёр мөнгө зээлэхдээ бичгээр зээлийн гэрээ хийж байгаагүй. Харин Г.******* нь  2015 оны 5 дугаар саоын 06-ны өдөр нэг удаа 6,000,000 төгрөг зээлийн гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан боловч надад 6,000,000 төгрөгийг бодитойгоор  хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед уг зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулахдаа өмнө авсан зээлийн зээл , хүүгийн үлдэгдэл нь 6,000,000 төгрөг болж байна гээд гарын үсэг зуруулсан болохоос бид хоёр уг зээлийн гэрээг бодитойгоор хийгээгүй.

 Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...”гэжээ..

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан ба уг гэрээгээр “нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******д 6,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр, 2015 оны 03 дугаар сарын 25-наас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх буюу 43 хоногийн хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцсон” байна.

Гэвч нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бичгээр хийсэн зээлийн гэрээний дагуу хариуцагч Ч.*******д 6,000,000 төгрөгийг бодитоор  өгөөгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Ариунжаргал нь хариуцагч Ч.*******д 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд цувуулж нийт 19,647,100 төгрөгийг зээлдүүлсэн ба зээлийн төлбөрт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч Г.Ариунжаргалд нийт 22,657,500 төгрөгийг төлсөн  болох нь хэрэгт авагдсан талуудын банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байна.

2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Ариунжаргал нь 6,000,000 төгрөгийг Ч.*******д олгоогүй учир талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгч Г.Ариунжаргал нь 6,000,000 төгрөгийг Ч.*******аас шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Г.Ариунжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд Г.Ариунжаргал нь оролцохгүй, хэргийг түүний эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд ирээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөн хариуцагч Ч.*******аас 2,897,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх олгогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ариунжаргалын гаргасан хариуцагч Ч.*******аас 6,000,000 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ариунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА