| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00687/и |
| Дугаар | 01508 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 01508
2018 оны 05 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2018/01508 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, дугаар байрны тоотод оршин суух, З овогт Г.Г , /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,,
Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүрийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01630 дугаар шийдвэрээр Э.Э.Э ББСБ ХХК-д 33.443.247 төгрөг төлөхөөр болсон. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Ч хариуцан ажиллаж байгаа. Шийдвэр гүйцэтгэгчээ уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үнийн санал өгөхийг шаардсаны дагуу уг эд хөрөнгөө миний бие 75.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр шинжээч томилж 45.264.500 төгрөг гэж үнэлсэн. Тухайн Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, тоот, Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 34.75 м.кв талбайтай үл хөдлөх орон сууцыг 2012 онд 68.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1 м.кв нь 1.900.000 төгрөг байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах талаар надад мэдэгдээгүй атлаа Үндэсний шуудан сонинд эд хөрөнгийг минь худалдан борлуулах талаар зар оруулсан байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, тоот, Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 34.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 45.264.500 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 33.000.000 төгрөг гаргахаар шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 171 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан санал тохиролцос- учраас шинжээч томилсон. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бид .г хөдлөхийн 45.000.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн дагуу Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллаанд н.С-д үл хөдлөхийн үнэлээтэй холбоотой гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа н.Ц-д энэ талаарх гомдлоо өгсөн. Бидний гомдлыг шийдээгүй учраас шүүхэд хандсан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр: бид өөрсдийн санаачилгаар Х.с ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн зв- зээлийн үнэлгээ гаргуулсан. Баянгол дүүрэгт 38 м/к-тай орон сууц м/к 1.800.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хэмжээнд зарагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ:- хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулы зааснаар бодитой гараагүй байх тул хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах * нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр: дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаан- гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлага бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжпэгч Г.Г Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдэг гардуулж, тэмдэглэл үйлдсэн байна. Нэхэмжпэгч тал 2 дахь дуудлага худалдаа болсоноос хойш ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч тал мэдэгдэл танилцуулснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч, эрхээ хэрэгжүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжпэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг дүгээр хороо, дүгээр хороолол, тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1630 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар Ө ХХК, Г.Г нараас 33.119.697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.э.э ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 4-6 дугаар тал/
Улмаар Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1630 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захирамж гарч, тус өдрөө 1001 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжпэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилоно гэж тус тус заажээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2017.06.05-ны өдрийн 1630 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Г ийн өмчлөлийн Баянгол дүүрэг дүгээр хороо, дүгээр хороолол, тоот үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Г , Ө ХХК 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Э.э.э ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018.01.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж дугаар байрны тоот хаягт байршилтай 34.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үнэлгээг тогтоохоор Х.э ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Х.э ХХК Баянгол дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж дугаар байрны тоот 1 өрөө орон сууцыг 45.264.500 төгрөгөөр үнэлсэн 2018.01.19-ний өдөр үнэлгээний тайлан гаргаж, мөн өдрөө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлснийг төлбөр төлөгч Г.Г, Ө ХХК, төлбөр авагч Э.э.э ББСБ ХХК-ниудад мэдэгдлийг 2018.01.19-ний өдөр хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшид нийцээгүй, үнэлгээ гаргасан үйл баримтууд тодорхой бус байна. Төлбөр төлөгч үл хөдлөхийн үнэлгээг 60.000.000 төгрөгөөс буулгахгүй гэж үзэж байсан. И.э ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бодитой судалгаагүй байх тул тухайн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч шинжээчийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаараа дурдсан бөгөөд И.э ХХК-ийн шинжээч Р.М төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж дугаар байрны тоот 1 өрөө орон сууцны үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханшид нийцээгүй, бодитой судалгаа хийгээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд тэрээр хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжпэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1,-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаа зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО