Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 48

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрийн 15*******/ШШ2017/00527 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2*******/******* дгаар байрны ******* тоотод оршин суух, ******* да овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн *******ын 12 айлын ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Н., нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: *******5,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтарч ажиллаж байсан бөгөөд 22,000,000 төгрөгийн асуудал гарснаас болоод эдийн засгийн цагдаагаар шалгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 Нэхэмжлэгч П.*******оос Б.гийн данс руу *******0,000,000 төгрөг шилжиж орсон бөгөөд 21,*******20,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотолсон прокурорын тогтоол гарсан. Б.гийн хувьд С.ээр алт дайж явуулсан талаар албан ёсны баримт байхгүй байгаа. ....Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр алт авсан болохоос биш С.ээс алт аваагүй гэж хэлээд байгаа....2016 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Б.*******оос хариуцагч Б. рүү шилжүүлсэн *******0,000,000 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлээд байгаа....Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дугаартай прокурорын тогтоол байгаа.

Мөн 489,6*******6,000 төгрөг Б.гийн данс руу орж байсан нь дансны хуулгаар нотлогдсон. Одоо үлдэгдэл 21,*******20,000 төгрөг байгаа....2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцоо нийлээгүй бөгөөд үүнээс үүссэн маргаан байгаа....Би хэргээс 2016 оны 5 дугаар сард шилжүүлсэн *******0,000,000 төгрөгийн баримтыг харж чадаагүй. *******ин 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******0,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа.

Энэ шилжүүлсэн мөнгөөс 8,000,000 төгрөгийн алтыг авсан бөгөөд 22,000,000 төгрөгийн үлдэгдэл болон хүү, алданги 1*******,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа....*******иуцагч Б. 480,000,000 төгрөг авснаас 459,000,000 төгрөгийг аваад тооцоо нийлсэн гэж ойлгож байгаа.

Үлдэгдэл 21,000,000 төгрөг, хүү алданги нийт *******5,000,000 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******иуцагчийн хариу тайлбар: Бид нар олон жилийн итгэлцэл дээр хамтарч ажилласан. Миний данс руу хариуцагчаас мөнгө шилжиж орж байсан бөгөөд би алтаа явуулаад дараа нь мөнгөө авдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.******* руу алт явуулаад *******0,000,000 төгрөгийг над руу явуулсан. Тухайн асуудлын талаар удаа, дараа цагдаагаар шалгуулсан бөгөөд Б.*******ыг Прокурорын газар дээр тооцоогоо хийе гэхээр хийгээгүй явсан.

 Нэхэмжлэгч өөрөө бүрэн камержсан өрөөнд суудаг бөгөөд нэг ч удаа шалгуулж байгаагүй. Нэхэмжлэгч Б.******* миний данс руу мөнгө хийж байсан боловч 6*******0 грамм алтны мөнгийг явуулаагүй. Нэхэмжлэгчийн дансны хуулгыг баримт гэж үзэж болохгүй.

 Би өөрөө хохироод явж байгаа бөгөөд *******5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Сүүлийн 8 удаагийн алтны тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгчийн өрөөнд очоод тооцоо нийлэх гэхээр нийлээгүй. Уг нь камертай өрөө байсан. Би 2-******* удаа нэхэмжлэгчийн өрөөнд орсон. Мөн прокурор, цагдаа нарын хажууд тооцоо нийлэхийг хүссэн боловч тооцоо нийлээгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрийн 15*******/ШШ2017/00527 дугаар шийдвэрээр

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох *******5,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************2,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Б.******* нь 2014-2016 оны 5 дугаар сар хүртэл алт худалдан авах чиглэлээр Б.тэй хамтран ажилладаг байсан.

Б.******* нь Б.гийн дансанд 2016 оны 04 дүгээр сарын 25-нд алт худалдан авах *******0 сая төгрөгийг шилжүүлсэн болно. Мөн урьд нь үлдэгдэл 7.120.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нийт дүнгээр *******7.120.000 төгрөгийн тооцоотой болсон.

 Б.******* нь 2016 оны 5 дугаар сард иргэн Б.гээс 15.800.000 төгрөгийн алт хүлээн авч үлдсэн мөнгөө авч чадалгүй хохирсон.

Хохирогч Б.******* иргэн Б.гээс үлдэгдэл 21*******20000 төгрөг хүү алданги 1*******680000 төгрөг нийт *******5000000 төгрөгийн хохирол барагдуулах тухай шүүхэд нэхэмжилж гомдол гаргасан болно. Б.******* иргэн Б.д залилуулан өдий болтол хохирч байна.

Б.Долгосүрэнгийн хаан банкны дансанд *******0.000000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн баримт хэрэгт байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь Б.д холбогдуулан *******5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            *******иуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “би Б.******* луу алт явуулаад дараа нь Б.******* мөнгөө шилжүүлдэг байсан тул бидний дунд тооцоо байхгүй харин Б.*******т явуулсан зарим алтныхаа мөнгийг би авч чадаагүй байгаа гэжээ.

            2014-2016 онд хариуцагч Б. нь орон нутгаас алт худалдан авч нэхэмжлэгч Б.*******т явуулдаг, Б.******* нь уг алтыг Б.гээс худалдан авч цааш Монгол банкинд тушаадаг байсан гэх үйл баримттай талууд маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгуудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас хариуцагч Б.гийн эзэмшлийн тоот данс руу *******0.000.000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримттай талууд маргаагүй бөгөөд энэ нь хэргийн 18 дугаар хуудас дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.

*******ин нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нар нь энэ шилжүүлсэн *******0.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийн алтыг Б.гээс авсан бөгөөд үлдэгдэл 22.000.000 төгрөгийн алт явуулаагүй, зугтаагаад өнөөдрийг хүрсэн тул хүү, алданги 1*******.000.000 төгрөг нийт *******5.000.000 төгрөг Б.гээс авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байна.

*******иуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзахдаа, “2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.*******т алт явуулаад *******0.000.000 төгрөгийг над руу явуулсан” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү татгалзлаа нотлохоор гэрч С.ийг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

Гэтэл гэрч нь алт явуулсан он сар өдрийн тодорхой мэддэггүй, ямар хэмжээтэй алтыг хэн гэдэг хүнд хүлээлгэж өгсөн талаараа тодорхой ярьж чадаагүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

*******ин нэхэмжлэгч Б.******* нь үлдэгдэл 22.000.000 төгрөгөөс хүү, алданги авахаар тохиролцсон бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүү алданги нэхэмжилсэн 1*******.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд “бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг” буюу Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д заасан алт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх “ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг” буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч “хариуцагч Б.гээс 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, хүү алданги нэхэмжилсэн 1*******.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрийн 15*******/ШШ2017/00527 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.гээс 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү алданги нэхэмжилсэн 1*******.000.000 /арван гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************2*******50 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 267.950 /хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************2.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн 110000*******21668 тоот данснаас гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.т буцаан олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР